“Статистикийн эмхэтгэл 2012” хэвлэгдэн гарлаа
2013-07-04

  Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл 2012” номыг бэлтгэн гаргаад байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн эмхэтгэлийн үзүүлэлтүүдийн хүрээг өргөжүүлсэн төдийгүй хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үндсэн гол үзүүлэлтийн аргачлал, нэр томъёоны тайлбарыг бүлэг бүрийн өмнө оруулж, зарим нэмэлт тодотгол тайлбар хийсэн болно. Манай эмхэтгэл болон бусад мэдээллүүд таны бодлого боловсруулах, бизнес төлөвлөгөө гаргах болон маркетинг судалгаа шинжилгээ, төслийн ажилд тань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.  

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Shuud.mn
Сонин хачин