Такси № 3
2013-07-05

01. Буудал хэд бол хө...

...Гэнэт бороо асгаад гудамжинд бараг л хүнгүй боллоо. Баахан хий эргэж залхаад 1-р хорооллын 32-ийн буудалд дээр түр зогсож гар амраалаа. Томоотой төлөв 30 нэлээн  гарсан байрын эр миний машин руу хэсэг харж зогссоноо дөхөн ирж цонх тогшин “Явах уу хөө” гэлээ.

.

З -Энэ хойшоо тойроод явчих аа хөө .. гээд утсаараа хэн нэгэн рүү залгалаа...

“Аа хэддүгээр байр гэлээ ...33-аа, аан за .. энэ ирж байх шиг байна, чи гараад ирээ ..ямар машин билээ хөө, цэнхэр ...машин, аанхаа би хараад байж  байна. Гараад ирэхээр чинь даллая за за” хэмээн утсаар ярингаа “Аа хөө энэ байр юм шиг байна. ...Сүрхий устай бороо орж байна шүү, энэ хүнийг аваад ойрхон нэг газар буучихья тэгэх үү” гэлээ.

Т -Ойрхон гэж хаана.

З -Өө тэгээл нэг ресторан ч юм уу, нам гүмдүү газар юу байна... согтуу хүн багатай.

Т -Ресторан бол зөндөө л байгаа даа, харин эрт л хаах байх.

З -Нээрээ тэгэх байх даа, ... хөөе хөө буудал энэ хавиар ямархуу үнэтэй байх уу.

Т -Ямар буудлаасаа болно доо, арай гайгүй цэвэрхэн нь бол 40,50 гэх байх. Би буудал ресторан цуг байдаг газар хүргээд өгвөл өгье л дөө.

З -За, харин ... нөгөөдөх яачихваа.

Т -Тэр нэг эмэгтэй биш үү, ийш тийшээ хараад байна. Би их гэрлээрээ дохих уу.

З -Хэрэггүй хэрэггүй, нөхөр энэ тэр нь цонхоороо харж байж магадгүй. Би буугаад хардаг юм бил үү ...утас нь дуугарлаа. “Аан за подьез руу чинь хараад л зогсоод байна. ... аанхан ..буудал өнгөрөөд үү. Хаана, аан энэ шар автобусны цаана уу ..за за” гэснээ, “Хөдлөөрэй хөө, энэ автобусны цаана гэнэ, такси барьж байгаа юм шиг харагдах гэнэ хэхэ” гэв.

 .

Жижиг цув толгой дээрээ барьсан залуухан хүүхэн “Өө та хоёр бүүр тэнд байсан юм уу, би гарч ирчихээд хараад л байдаг...” гэсээр хойд суудалд суулаа.

З -Энд чинь төөрчих юм аа. Хотын хүн болчихоод хүн төөрүүлээд хэхэ ...би чамайг хүлээнгээ хотын хүнээс зөвлөгөө аваад л байж байлаа.

Бүсгүй /Б/ -Одоо хаашаа явж байгаа...

З -Харин хөө, шууд л Дархан гарчих уу даа. Дарханд очиж хоночихоод ...нөгөө хүнийг хулгайлчихдагийн гэсэн тэрэн шиг ккк, ялангуяа бороо шорооноор нүцгэн шалдан хулгайлбал бүр сайн гэж кккк ... За ном их сурж байна уу, мартсанаас мал мэнд үү гэгчээр, хулгайлах хулгайлуулах маань ч яамай.

Б -Яахав ээ...нэг л явахгүй байна ш тэ. Сурч чадахгүй нь гээд буцдаг юм уу, яадгийн.

З -Яанаа одоо, нүдний булай, одоо ном сурахгүй бол...

Б -Аймаар ширүүн орж байна тэ, өдрөөс хойш ороод л байна.

З -Аан өдрөөс ороод байгаа юм уу, замд бол бороо зөөлхөн ороод л байсан. Жолоочоо нэлээн холдчихов уу гайгүй юу. Энэ зам дээр ядаж ямар ус тогтдог юм бэ тээ.

Б -Өө, энэ одоо миний ажиллах гэж байгаа эмнэлэг ш тэ.

З -... энэ чинь юу билээ... өөн за танайхаас ойрхон юм байна.

Б -Тийм, 2 буудал газар.

З -Өө за, ... энд зогсох уу хөө, ресторан энэ тэр бүгд л хаяг харагдаж байна тэ ..За май хөө, 1500 болох уу ...

Т -За за.  ...энэ хөдөөнийхөн ингээд өр лүү өшиглөөд байдгийн. Хүлээлгэж бас 3 км явчихаад хөдөө царайлж бантагнуулж байгаад 1500 өгөөд л буучихлаа шүү.

 .

02. Гадны оюутан 500 мянга

Жуковын музей өнгөрч явлаа.  МУИС  явья ахаа гэсээр цовоо дуутай хүү урд суудалд суулаа.

Т -Дүү оюутан уу.

З -Оюутан, ТИС

Т -Юуны анги вэ.

З -Төрийн захиргаа.

Т -Гоё анги байна, бас л чардайж байж орно биз. Хэдэн оноогоор ордгийн.

З -Хэхэ. Аа бас тэгээ л... голч оноо нь болохоор 400 ш тэ, ТИС чинь. Тэгээд цөөхөн хуваарьтай. Тэнд болохоор дөрөвхөн хуваарь байсан юм.

Т -Чи аль аймгаас ирсэн юм.

З -Би Хөвсгөлөөс. Аймаг дээр ганц ганц хуваарь ирсэн.

Т -Оюутны амьдрал хэр байна.

З -Аа, яах вэ хэ хэ.

Т -Нөгөө 70 мянгыг чинь яасан ном журмаар нь өгсөн үү.

З -Тэгээ л сүүлдээ нөгөө гурав гурван сараар нь өгөөд л. Өгсөөн өгсөн.

Т -Чи жишээ нь 70 мянгаа юунд зарцуулж байна.

З -Аа, тэгээд янз янз доо. Сонирхлоороо хэхэ. Би болохоор бас жоохон компьютерийн сонирхолтой. Компьютертаа есөн шидийн юм суулгаад, тэгсээр байгаад л дуусчихаж байгаа юм чинь.

Т -Гэхдээ чи бас хэрэгтэй л юманд зарцуулж байгаан байна. Зарим нь бол гараа л шоудаж байгаа байх шүү.

З -Харин тийн  хэ хэ.

Т -Одоо буцах уу, нутаг руугаа.

З -Болоогүй ээ, энд ажил хийж байгаа.

Т -Ямар ажил.

З –Аа, нэг барилга дээр. Гадна засал гээд л.

Т -Хөөх мундаг юм байна. Тэнд чинь бас чадвар шаардах уу.

З -Гайгүй ээ. Жоохон шавар хийдэг байхад л... тэгээ л хөөсөнцөр мөөсөнцөр зөөгөөд л.

Т -Хэдэн төгрөгийн цалин авах уу.

З -25,000-30.000 хооронд

Т -Өдрийн үү.

З -Тэхх. Тэгээд өглөө 8-19 цаг хүртэл.

Т -Хүнд байна уу. Гайгүй байна уу.

З -Гайгүй дээ, тэгээд... нээг их хүнд юм зөөгөөд байхгүй. Хүнд нь нэг шавар, хайрга зөөж байгаа юм чинь. Тэгээд одоо чинь нөгөө бүх юм автомат болчихсон болохоор үнэн амар болчихсон байгаа юм чинь хэ хэ.

Т -Ямар компани юм.

З -“Яргай загас”

Т -Чи тэгээд энд хоёр сар ажиллахад л бараг төлбөрийнхөө хагасыг хийх юм биш үү.

З -Ер нь дөхчихнө шүү. Төлбөр жилд нэг 1.2-1.3 сая.

Т -Аав ээжээсээ мөнгө авахгүй байвал бас болж байна тэ.

З -Тийм шүү. Би бас сая нөгөө төрийн санд орсон. Тэгэхлээр бас арай гайгүй.

Т -Тэр ямар шалгуураар авдаг юм.

З -Нөгөө анх өгсөн оноо. Конкурсныхаа оноогоор.

Т -Аав ээж хоёр чинь чамаар бахархаж дуусч байгаан байна даа. Миний муу хүү гээд л... чигээрээрээ яваад байх уу.

З -Чигээрээ. Өө тэгээд л ... энүүгээр эргээрэй ах аа.

Би чинь нөгөө айлд байхгүй гээд байранд орчихсон. Одоо нөгөөдөх нь хөлсөө нэмнэ гээд. Би МУИС-ын байранд орсон байхгүй юу. Тэгээд өөр сургуулийн хүүхэд гээд 500.000 төгрөг.

.

Өөрийнхөө ТИС-ийн байранд бол 250.000 л даа. МУИС-ийнх болохоор 500.000 болчихоод байгаан ... Эгч энэ жил МУИС төгсөж байгаа. Тэгээд хамт бай гээд... За за ингээд буучихъя дөө ахаа.

Хүний газар нэрээ гэж ...амралтаараа ажил хийж мөнгө олж төлбөрөө хийгээд сүрхий хүү байна шүү. Оюутан залууст боломж бас байна аа. Энэ жил хотод ирж сурах хүүхдүүд бол сургуулийнхаа дотуур байранд л эртхэн бүртгүүлбэл төлбөр нь арай хямд байдаг юм байна шүү.

 .

03.Аваанз цалин 125 мянга...

...Ахаа 16-р хороолол явья ...Өө найз нь таксинд суучихлаа, яршигаа эртхэн харилаа, чи тэгээд сууж байгаад яв л даа. Үгүй ээ, би таксинд суучихлаа...за бака эргээд ярья... гэсээр утсаа салгасан 30 орчим насны бүсгүй над руу нэг том хараад “бөглөө их байна уу” гэлээ.

.

Т -Дүү сонгуулиа хэнд өгсөн бэ дээ ?

З -...мэдэхгүй ээ, одоо ч дургүй хүрээд байдаг болсон. Бүгдээрээ худлаа амлаад, би ч Удвалд өгчихсөн ...хэцүү байна аа, ажил хийнээ амьдралд хүрэлцэхгүй ээ... үнэхээр хүрэлцэхгүй байна. Сая би МТ-д ажиллаж байсан, мөнгө нь хүрэлцэхгүй. Аваанз 115-125. За 20-нд 140-ийг авна. Ямар ч хүрэлцэх боломж байхгүй.

Т -Нийгмийн даатгалаа төлөх үү?

З -Төлнө л дөө, нийгмийн даатгалаа төлнө. Татвар гэж 10 арван хувийг аваад явчихаж байгаа юм чинь. Тэгээд 265 мянган төгрөг гар дээрээ яг цэвэр авна. Бүхэл бүтэн нэг сар 265 мянган төгрөгөөр хэцүү байгаа юм чинь. Тэгээд хүүхэдтэй, ар гэртэй, амьдралтай... өвөл бол гэр хорооллын улсууд нүүрс түлээ, за байшин ч байсан бас сард байрны мөнгө гэж өгнө, гэрлийн мөнгө гэж өгнө. За бүр зүгээр бодоход кабелийн мөнгө гэж өгнө. Хоол ундаа яахав,  үр хүүхдээ яахав бас өөрийгөө яах уу? Ямар ч амьдралд хүрэхгүй байна ш дэ. За нэг гайгүй ажил хийе гэхэд л гар дээрээ диплом миплом ч байхгүй. Тэгээд нөгөө касс масс тиймэрхүү л юм хийж байгаан. Одоо харин маргаашнаас нэг ажил хайна даа л гэж бодож байна. Нэг найзыгаа дагаад очсон чинь ядаргаатай шал тэнэг, ууж идээд... Над шиг ууж иддэггүй хүн чинь тэгээд ямар ядаргаатай юм. Больё больё би ер нь такси баръя явлаа гэсэн юм. Машин тэрэгтэй байгаа хүргэж өгнө гэж хошгоруулж суулгасаар байгаад залхуу хүрээд гараад ирлээ. Одоо чинь бараг 10 өнгөрч байна ш дэ. Явах гэсээр бараг шөнө болдог.

Т -Маргааш тэгээд ажил хайх уу. Ер нь хаагуур хайя гэж бодож байна.

З -Зар үзнэ. Тэгээд ажлууд байна л даа... яг л нэг урьд ажлын цалинтай адилхан цалинтай байгаад байгаа байхгүй юу.

Т -Гэхдээ л ер нь тэр дүүрэг ч юм уу, хөдөлмөрийн бирж миржэд бүртгүүлж үзсэн үү.

З -Үгүй. Би саяхан 10-нд ажлаасаа гарсан байхгүй юу. Бараг ажлаа олж байж л гардаг байж. Шал дэмий л гарлаа гэж бодогдоод байна л даа. Ядаж нэг 500 мянган төгрөгийн цалинтай ажил хиймээр байна ш дэ. Тэгвэл нэг нийгмийн даатгал энэ тэрээ төлөөд... та бодол доо 15 хоногт 100 хэдэн мянган төгрөг чинь хаанаа ч хүрэхгүй ш дэ.

Т -Одоо хүүхдийн хэрэглээ гэдэг чинь өндөр болцон тэ.

З -Өндөр болсоон. Тэгээд бид нараас илүү хувцас өмсчих юм. Би бол ийшээ гараад л 10000, 20000-аар чийшэг аваад өмсчдөг, тэгтэл одоо хүүхдийн хувцас бол аймаар үнэтэй байна ш дэ.

Ажил бол байна л даа. Цалин нь муу байна аа. Би уржигдар моол маркет руу өгсөн чинь цалин нь аймаар муу, манайхаас муу байна ш д. Тогтмол 300.000 гэж байна лээ. Тэгээд тэр 300.000 төгрөгнөөс нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар гээд арав, арван хувийг гээд бараг 60.000-ыг аваад явчихна. Эрүүл мэндийн мөнгөнд за 10,000 нь явлаа 220,000. Аваанз нь 100,000. Тэгээд бөгс мөнгө нь 120,000 цаас авах юм уу, одоо тогтмол  гэж байгаа ш дэ... тэгэхээр бүр дордуулчихаж  байгаа биз дээ.

 .

Би бас Сод-Монголд түгээгчээр оръё гэж бодлоо. Оруулж өгье гэсэн хүн байна л даа. Тэгсэн чинь нэг гарааны 27.000. Сард арван гараа л гарна 270.000. Аа тэгээд түгээлтийнхээ борлуулалтыг нэмнэ гэж байгаа байхгүй юу. Өдрийн тэгээд хоол унааны мөнгө гэж 4000 төгрөг өгнө. Тэгээ л бас ялгаагүй болчиж байгаа биз дээ... тэгээд мань хэд шиг сургуулиа төгсөөгүй хүмүүст тэгдэгийн болов уу.

Т -Ажилгүй болохоор уйдаж байна уу?

З -Ядаргаатай юм аа. Ингээд найз нөхөд дуудахаар нөгөө завтай хүн чинь...өөрөө ууж идэх биш, ёооё сая суужийсан чинь бохь наалддаг байна шүү. Тэр ширээнийх нь тэнд нь наацан байгаан, манайхан нээрээ балайраа. Одоо манай ажлынхан нэг нэгээрээ гарна л гээд байна лээ. Их дэлгүүр рүү шургачихвал тэнд гайгүй гээд байна аа.. Цалин нь 700- 800 мянга байдаг гэжий ш дэ.

Өчигдөр би энэ автобусаар явах гэж ёстой мянга түгжирч, сүүлдээ бүр унтаад нэг охин эгчээ БЗД-ийн буудал энэ мөн үү гэж асуухаар нь сэрж байгаа юм чинь... шууд утсаа барчихсан унтаж байгаам чинь. Автобус чинь тэгээд бөглөөнд бол сайхан амралтын унаа болсон биш үү. Сандалтай бол хэ хэ.

Т -Дахин төлөвлөлт гэдэг нь танай хавиар сураггүй байгаа юу.

З -Манайх чинь энэ 86-гийн ард талд байдаг. Уулын орой дээр шахуу. ...Өө, хариад хүүгээ тэврээд сайхан унтъя. Манай нөхөр Хонконгод байгаа.

Т -Юу хийх үү тэнд.

З -Өө тэгээд наймаа л юм даа.

Т -Өө за за. Мөнгө явуулж байна уу.

З -Явуулна. Гэхдээ саяхан явсаан.

Т -Тэнд бас тийм ажил байдаг юм уу. Солонгос шиг мөнгө хийгээд үү.

З -Өө, тэгэж ч яг хийхгүй л дээ. Зүгээр нөгөө Хятадаас Хонгконг руу юм зөөдгийн. Ахаа наагуураа эргээрэй. Хятадаас нөгөө аймаар хямдхан бараа аваад тэгээд нөгөө филиппинчүүд гэж байдаг ш дээ. Тэндхийн хүүхэд асрагч, гэр цэвэрлэгч, жолооч тийм хүмүүс байдаг байхгүй юу. Тэд нар хагас бүтэн сайнд...чигээрээ яв яв. Тэд нар тэгээд хөөрхий хагас бүтэн сайнд Синдрал гээд амардаг газар байдаг байхгүй юу. Тэгээд тэнд нь очиж одоо манай Монголтой адилхан газар ш дэ. Тэгээд тэд нарт бараа зарна ш тэ.

Т -Өө за за.

З -Тэгээд Хятадын аль хямдхан барааг аваад л тэд нарт зарна шүү дээ. Бас тэнд чинь тэгээд хот тохижуулагч байцаагч байгаа, зугтааж зарнаа. Би чинь бас тэнд чинь очоод таван жил болчихоод ирсэн хүн шүү дээ.

Т -Байр бол яах уу. Хөлслөх үү.

З -Хөлслөнө. Та энд түр зогсож бай. Би хүүдээ нэг ундаа аваадахъя. Ундаа захиад байсан. Яг 1000 төгрөгтэй.

Т -Нөхрийгөө хэрэггүй ч явуулав уу гэж бодоо л байна. Энд ажил мөнгө байхгүй архидах гээд хэрүүл тасрахгүй ядаргаатай, ингэж байхаар яршиг гээд явуулчихсан ..бүү мэд ээ Наад өөдөөгөө гарна шүү ..кк бараг л уулын орой дээр аваад ирэв үү ...за за бараг ирчихлээ дээ.

/Гаднаа том хаалгагүй хашааны үүдэнд ирлээ./  Манай байшин гоё том байгаа биз дээ. 600 мянгаар газар аваад Толгойтоос наашаа нүүсийн, жоохон уулаа даа, гэсэн ч өөрийн юм сайхан. Май ах эндээс мөнгөө авчих ...Баярлалаа.

Яриандаа болоод нэлээн өндөр дээр гараад ирснээ харж цочив. Доод талд хотын маань мянга мянган байшин, машины гэрэл сүлэлдэн их амьдрал оволзон харагдах нь нэг бодлын бахархмаар ч юм шиг, нэг бодлын аймаар ч юм шиг санагдлаа. Хот маань нэг том цахилгаан тогоо шиг л санагдлаа... Сая гаран хүн оволцсон тогоо... өвөл энэ уулын оройд буусан айлуудын утаа энэ тогооны хонхорт байгаа хэзээ нөмрөө л авдаг байх даа... хүнд санагдлаа ...

Маргааш бас ганц нэг тойрно оо...

.

Үргэлжлэл  бий

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич-Хоовон хөх  /2013/

.

Таксичин № 01  энд дарна уу

Таксич -№ 2  энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин
okay:
Uguiee yahav dajgui shuu engiin yamar 1 davs hachir bhgui bolj bna hicheed bai
2013-07-09
зочин:
Яг болсон үйл явдалыг сайхан бичсэн байна. Амжилт хүсье
2013-07-08
amjilt:
goyo niitlel bna sonirholtoi
2013-07-07
dajgui:
unshihad goyo yumaa...olon yanziin humuustei haritsaad neg bodliin zugaatai ajil uu? kk
2013-07-06
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-06
hulguu.:
dajgvi shvv ahiad bicheed baigaarai.
2013-07-05
zochin:
cool!!!
2013-07-05
Уншигч:
Манайхны амьдрал нүдэнд үзэгдэж байна.
2013-07-05
LLLL:
SAIN BICHIJ BN SHU..
2013-07-05