Бондын хөрөнгөөс орон сууцны барихад 100 сая ам.доллар зарцуулна
2013-07-10

  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрүүд болон түүний санхүүжилтийн хэмжээг баталлаа. Дээрх үйлдвэрүүдэд 50 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан энэ онд олгоно. Мөн сая байгуулагдсан Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон сууцны барилга барихад 100 сая ам.доллар, МИАТ ТӨХК-д Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авахад банктай байгуулсан зээлийн гэрээний 25 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр тогтсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Чимэгээ:
За, засаг төрийн тэргүүнд байгаа эрхэм сайд, гишүүд нар минь бодолтой л юм хийгээрэй. Компаниа сонгохдоо олигтойхон юм сонгохгүй бол. за тэр, хувийн компани нтрээ сонгосон ч бай хурдан түргэн, чанартай, боломжийн үнэтэй байр бариарай. тэгэхгүй бол Монголд байр авч дийлэхээ байгаад Солонгост авах гээд байна шүү. Ер Монгол улсыг хөгжүүлэх 100, 100н жилийн төлөвлөгөө байх хэрэгтэй байна. тэгээд түүнийгээ баяжуулаад, ард түмэндээ хисэн бүтээснээ танилцуулаад, бид нар та нарын татварын мөнгөөр энэ, энийг ингэж хийлээ, энэ энэ нь ингэж иймийн улмаас ингэж саатлаа гэх мэд тайлан хийж болно ш дээ. тэрнээс биш аль нэг нь улс төрийн эрх баригч болчихоод өмнөх хойдохоо буруутгаад зөв ч бай буруу ч бай бүгдийг нь болиод дахин хийдэг юм гэж хаа байхуу дээ. цалин хөлсийг нь нэмж чаддаггүй юм аа гэхэд амьдрах орчинг нь олигтойхон бүрдүүлчиж болно оо доо. таны төлсөн ийм ийм татвараар ийм юм хийлээ, танай байгууллагын төлсөн татвар ийм байна, ингэж өссөн байна, үнэн зөв байна иймээс танай байгууллагыг ингэж ингэж урамшуулж хөнгөлье гэх мэд зөндөө л санаа байгаа биз дээ
2013-07-14