Д.Зоригт сайдад асуулга тавилаа
2011-11-21

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан асуулга тавилаа. Тэрбээр дулааны станцууд нь хуучирч муудсаны улмаас хөлдөлтийн байдалтай өвөлжих болсон Ховд, Увс аймгийг анхааралдаа авахыг сайдаас хүсчээ. С.Бямбацогт  гишүүн сайдад хандсан асуулгадаа “Үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцууд нь улсын онцгой объект бөгөөд орон нутгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг дулаанаар хангах үүрэгтэй. Дулааны станц нь 20-30 жилийн тэртээ баригдаж, өмч хувьчлалаар хувьд шилжин үйл ажиллагаа явуулж ирсэн ч тоног төхөөрөмж нь элэгдэлд орж, хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүйн улмаас хөлдөлтийн байдалтай өвөлжиж ирсэн хоёр аймаг бол алс баруун хязгаарын Ховд, Увс аймгууд юм. Дээрх аймгуудын дулааны хүндрэлийг шийдэх үүднээс Монгол Улсын 2011 оны төсөвт тодорхой санхүүжилт суулгаж, шинээр дулааны эх үүсвэр барьж байгуулахаар болсон билээ” гээд уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод дараах асуулгыг тавьсан байна. Үүнд: 1. Дээрх аймгуудад дулааны цахилгаан станц байгуулах шийдвэр нэг өдөр гарч, холбогдох төсвүүд тусгагдсан ч хэрэгжилт нь эрс тэс ялгаатай буюу Ховд аймгийн станцын хувьд хийгдсэн зүйл бараг байхгүй байгааг тайлбарлана уу. 2012 ондоо багтаан ашиглалтад оруулах боломж бий юу? 2. Ховд аймгийн дулааны станц нь 1986 онд баригдсан бөгөөд 2005 онд хувьчлагджээ. Ингэхдээ тухай үед ашиглагдаж байсан салбар болон магистрал шугамуудыг хамтад нь хувьчилснаас үүдэн шинээр баригдах цахилгаан станцад тус шугамыг ашиглах боломжгүйд хүрээд байна. Мөн шугамууд муудаж, элэгдсэн байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Төрийн мэдэлд эргүүлэн авах тал дээр юу хийх вэ? 3. Ховд аймгийн хуучин дулааны станц нь гурван зуухтайгаас одоогийн байдлаар  нэг нь ажиллаж  хоёр дахь нь засварт орсон, гурав дахь нь ашиглагдахгүй байна. Дөрөв дэх зуухыг шинээр оруулж ирсэн ч суурилуулах байр байхгүйн улмаас ажиллаагүй ба нүүрсний хувьд ердөө 20 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэл ирсэн. Ард иргэдийн аж амьдрал, орон нутгийн хувьд онцгой ач холбогдолтой уг объектын хувьд энэ асуудалд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Ховд хотын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр сайн хангагдсан гэж үзэж байна вэ? 4. Ховд хотын агаарын бохирдол, түүнийг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар тайлан, мэдээлэл ирүүлэх. Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.
Shuud.mn
Сонин хачин
naaad tsahilgaan stantsig chin tim ch amarhan barichdag zuil bish shudee medej sanasni zorgoor butteg zuil bish shudee mdeej hurungu mungu tusuv ntr heregtei tim uchraas l im baidaltai bga bha ene hund buruu bhkuee
2012-06-11
MURUN GDG UWURMONGOLIIN SHEES ENEMUU D.ZORIGT L KOMPANIUDAD TAL ZASAJ BENZINII UNIIG NEMLEE DEE!
2012-01-14
Ene Osmonii uldegdel Demberel ubgun ene jil ih hurald Hobddoo debshij zoligtoh ym bish biz dee.
2012-01-14
Dembee ah bid hoyor ongorson zun 80 jiliin oi hiij hed honog arhiduulaa biz dee.
2011-11-21
Bas Zaan tsoltoi 2 hovdiin buh gej helehed hetsuu Myagmarsuren ,Batzorig gej 2 lalariin boovnuud nutgiinhaa ard tumniig 80 jiliin oigoor ni doromjlood butssan ta 2 bitgii hovd nutgiig zorioroi.Aimgiinhaa naadamd shine tsol avah bsan ih olon zaluuchuudiig tasalsan shu ta 2 gichii
2011-11-21
ter tusuvt ni suulgaad ugtsun yumiig avchaad hereglechieaj chaddaggui zasag darga ni yatsan hulduu tolgoi ve
2011-11-21
Byambatsogtoo ta anh songuulid oroltsohdoo ene asuudalaa yarij garch irenguutee martchihaad ahiad songuuliin omno bitgii nutgiin ner bariad lalartaad bldaa .Demberel ta 2 nutagtaa yu hiisen yum ve odoo hurtel odort 2-3 udaa tog tasarch bna. Huuhdiin park gej ehluulsen ajlaa songuulias omno duusgah gej hedeh hyataduudiig ovoljingoo ajilluulj bgaa shuu dee .Ed nar chin hunii nutagt holdoj uheh vii dee. HOVD aimag ta 2 bgaa tsagt hogjino gedeg hudlaa .
2011-11-21
Dembee ah bid hoyor ongorson zun 80 jiliin oi hiij hed honog arhiduulaa biz dee.
ene hun said heveereel ba uu sonin yumaa
2011-11-21