Такси № 6
2013-07-31

Худууд цагдаад, гаргадаггүй байна ш тээ, хи хи

.

Наадмын дараахан хоёр нууц амрагийг зөөлөө гэж андуураад будилсан түүхээрээ энэ удаагийн адал явдлаа эхлүүлж байна.

Манайхны ярьдаг цэргийн хотхны урдуур өнгөрч явтал нэг биерхүү залуу суулаа.

.

Утсаар ярьсаар суугаад 5 шар орьё хөө ...гэлээ

З -Хаана байгаан  би одоо нефть дээр ирж байна ш тээ ...тэгвэл буцаад авах юм уу. За тэгье, за хөө буцаад эргэчих тэгэх үү, би нэг хүн аваадхая. ...түр зогсч байгаарай, би хаана байгаагийн асуугаадхья.

...өө байна, сайн байна уу? Галаа сая ярьсийн, өөрийг чинь аваад ир гээд. Өөрөө хаана байгаан. Орбит уу ,Толгойтын уу айн, тийн харин, өө би нефть дээр байна л даа. Аан за урд талынх нь ТҮЦ-ний тэнд зогсч байх уу. Тийм угсармал уу ...за за одоо очлоо.

Буцаад нөгөө төмрийн ченж хүүхнийг буулгасан 5 давхар угсармалын өмнө ирж зогслоо.

Нэлээн ч удлаа. Хүүхэн таг чимээгүй.

Т -Буруу газар зогсоод байгаа юм болов уу?

З -Манайх энд л дээ хөө, эндэхийг бол би гаргаахгүй. 35 жил энд амьдарлаа шүү дээ. 5-р баазын байранд чинь, одоо хүртэл амьдарч байна даа хөө.

Газар нь ч  мөн л дөө ерөөсөө утсаа авахгүй юм ...  яараагүй биз дээ хөө.

Т -Аав чинь жолооч байсан уу?

Т -Тийн хөө 5-р баазад. Би ч одоо хойшоо хашаа байшин авсан л даа.

Утас нь дуугарч “...Өө байна байна, би ирчихсэн л байна л даа. Асар гээд дэлгүүрийн үүдэнд аан...аан тийн за наадахыг чинь Ховдын байр гэдгийн, за тэгье. Үгүй ээ, ороод ирэх гэж өөрөө гарч ирэх юм биш үү. айн за за” гэж нөгөө хүнтэйгээ ярьчихаад “Өө хөө эргээд энэ байрны ард гараад зогсчихьё” гэлээ.

Хойд байр руу нь эргэж зогсоод дахиад хүлээлт эхэллээ. Өнөөх хүүхэн утсаа ч авдаггүй таг дахиад 30-д минут зогслоо доо.

Т -Энэ хавьд байр хямд байна уу?

З -Үнэ нь ч яахав. Агаар аймаар ш тэ. Энэ урд нөгөө ус цэвэрлэхийн өмхий үнэр, зун бол бэрх ш тээ. Би чинь тээвэрт явдаг болохоор хөдөө явж байгаад ирэхээр чинь аймаар мэдэгдээд бэрх шүү хэ хэ.

Т -Одоо ямар машин унаж байна хөө?

З -Шалаанзтай, цистер шалаанзтай хөгшин нь түлшинд л гүйдгийн. Алтайн хүдэр гээд уурхай байдаг ш тэ, тийшээ түлш зөөнө дөө. 54 тоннын даацтай унаа байна даа хөө.

Т -Гэхдээ тэр чинь замыг бол баллаж байна шүү. Зун бол зам цөмлөө л байна?

З -Харин тийн замыг яалт ч үгүй хэцүү болгож байгаа. Одоо ийшээ замд цагдаа нар явуулахгүй ядаргаа болж байна ш тээ. Лүн очоод л зогсоочихно, та нар чинь даац хэтрүүлсэн байна ш тээ л  гэнэ. Энэ чинь ингэж байна, тэр чинь тэгж байна гээд явуулахгүй. Тэгээд л нөгөөдхөд чинь нэг 5,10 литр түлш өгч байгаад л гарна ш тээ, асуудалтай. Замаас гараад явья гэхээр бид нар чинь цөмрөөд орчихно бид нарыг хэн ч татаж гаргахгүй ш тээ.

Т -Цалин овоо биз?

З -Үндсэн цалин 2 сая гаргаад авчихна. Тэгээд дээрээс нь рейс энэ тэр гээд 5.6 сая авчихаад гэртээ харьчихнаа яахав. Гэхдээ чанга л даа. Бид нар чинь талдаа 1400 км явдгийн. Ганцхан талдаа, тэгээд шингэн ачаа хэцүү шүү дээ. Машин 120 саяын үнэтэй тэгээд ачаа нь 300, 400 сая гээд явчихна.

Т -Хөдөө харж байхад их тааваараа л явж байх шиг харагддаг.

З -Үгүй ээ, тийм юм байхгүй. Бид нар чинь хатуу хоног хугацаатай. Би өнөөдөр эндээс ачаа авлаа гэхэд гараашаас хөдлөнгүүт л хоног тооцчихно. Тэгээд л заасан өдөр ачаа бууж байх ёстой. Буулгахгүй бол 100 мянган төгрөг хасагдана.

Т -Хувьдаа нэг тийм том тэрэгтэй болчихвол сайхан юм байна даа тэ?

З -Машин чинь 120 сая ш тээ. Тэгэнгүүтээ компанийн нэр дээр яваа л нэг рейснээсээ 1 сая төгрөг тэр компанидаа төлдөг байхгүй юу.

Т -Тэгээд өөрөө 1 саяыг авах уу?

З -Өө юу гэж сая байхав дээ. Одоо манайх руу Алтайн хүдэр рүү явлаа гэхэд чинь хамгийн бага нь 45 тонн ачаад явна. Тэгэхэд 1 рейсэндээ 4 сая авна ш тээ, асуудалгүй. Монголдоо аятайхан амьдарч болж байнаа бас. Сардаа 3 явья гэж бодьё л доо. 9 сая. Тэрнийхээ 3 саяыг машиндаа зориулж 6 саяыг нь зээлэндээ төлчихнө ш тээ.

Утас нь дуугарлаа. “Аан за харин орцных нь харалдаа зо... айнг, би юу...танайд уу, ороод яах, ... айн танихгүй хүн орохоор чинь... за за, үгүй тэгээд согтуу хөлчүү улс, хэрүүл уруул байхгүй биз дээ. За 3 давхарт уу, за за гарья даа...” гээд утсаа хаагаад над руу гайхсан харцаар харж “ккк, гэртээ ороод ирээч, тэгээд гарья гээд байхийн” хэмээснээ “Хүлээж бай тэгэхүү хө, би орчихоод гараад ирье” гээд намайг хариу хэлэхийг ч хүлээсэнгүй буулаа.

Танихгүй айл руу хүүхэн авах гээд орж байдаг овоо тэнэг эр юм даа, нөхөр нь балиус бариад зогсч байвал яах юм бол доо, дэмий нэг хэргийн гэрч болчихно уу, яахнав гэсэн шүү элдвийн юм бодож дахиад 15 минут орчим боллоо. Нэг л жиг ургалаа. Эхний таамгаар хартай нөхөр байж таараад нөгөөдөхийг маань нухчихсан юм болов уу ч гэж бодлоо. Нийтдээ бараг цаг хүлээлгэсэн хүүхэн нэг л сэжигтэй, гараад ирвэл ирэхээр болсон доо. Яахаа мэдэхгүй хэсэг зогслоо. За ямар мөнгө авсан биш ерөөсөө хөдлөе гээд ухартал хойд суудлын тэнд нэг юм түг хийгээд унах шиг боллоо. Юу билээ гээд хартал бөөрөнхий хайрцагтай нэг шил хар Чингис шалавчин дээр хэвтэж харагдав. Нөгөө нөхөр архиа орхиод буучихаж. Ингээд хүлээхээс өөр аргагүй болов.

Тэгтэл ч харин нэг махлагдуу бор хүүхэн дагуулан нөгөөдөх маань нэлээн хөл нь хөнгөрчихсөн яриа хөөрөөтэй ирж яваа харагдав.

Хоёулаа хойно суулаа.

Сайн байн уу гэж бүсгүй надтай мэндэллээ.

З -За нөгөө гарч ирдэггүй хүүхнийг чинь өөрөө нэг юм авч ирлээ дээ.

Х /хүүхэн / -ккк ёстой удсан уу батлан даагчаар яриулж байж гарч ирлээ ш тээ.

З -Би чинь эднийд зураг хөргөө авахуулаад, өглөө хүнийг нь авчирч өгөхгүй бол цагдаагийн хэсэгт очихоор болоод ккк /хүүхэн учиргүй инээв/ Танай худууд гэл үү?  мундаг улсууд байна шүү.

Х –Тийм, манай худууд байхгүй юу. Мундаг мундаг. .. тэр өвгөн нь насаараа цагдаа байсан гэсэн гээд хүүхэн утсаа гаргатал залуу “байж бай би залгаадхая, нөгөө хүүхнийг чинь гаргахгүй байна” гээд айлгаадхая гэлээ.

З -Байна уу, өө байна...ямар хүн олоод ир гээд тушаачихсан юм бэ дээ, Галаа. Өө гаргадаггүй улсууд байна даа тэр айл чинь. Өөрөө гарч ирдэггүй, сүүлдээ гэрт нь орлоо. Байцаалтад орлоо, 4 талаасаа зургаа дарууллаа ккк , ...харин тэгж байж нэг юм авч гарлаа ш тээ /хажуугаас хүүхэн чанга гэгч нь инээв/ аан тийн чи энэ хүнээ эртхэн явуулахгүй бол би балрах юм байна шүү хэ хэ за, очлоо хөө.

Х -...Хамрын хийдээс би өглөө ирсэн. Тэгээд худууд дээрээ ирсэн, чангалдаг байна ш тээ намайгаа харин. Шөнийн 12 болчихсон байна гаргахгүй ээ. Ямар хүн ирж авч байгааг нь харна, уулзана барина гээд ...тэгэхээр өө үлгэр зохиогоод жийцэн. Манай багшийн сургуулийн ангийнхан уулзах гэж байгаа. 7, 8 хүүхэн 5 шард цугласан байна гээд ёооё, тэгээд ямар сайндаа чам руу нойлд ороод хэлэхэв дээ. Чи манай ангийн Ц-ийн нөхөр Анхны...  гэдэг шүү гээд... тэгсэн чамд юу гэж байна.

З -Аа тиймээ л гэсэн.

Х -Хаана ажилладаг гэж асууж байна уу. Юу гэсэн чи ...хи хи, чи тэгээд багшилдаг гэж хэлэхгүй яасийн үг зөрцөн байна ш тээ. Ангийн хүүхэд гэхгүй ...манай энэ охины хадам аав аягүй айхтар. Ёооё 40 хүрсэн эмэгтэй өөрийгөө мэдэж болохоо байсан байна ш тээ. Түрүүн харин залгасан байсийнмаа чи ...хүүхний утас дуугарлаа ...аан за энд харин вагон хаачихаад одоо очлоо хөө ... гээд залууд хандан нөгөөдөх чинь, хаана байна хөгшөөн гэсэн чинь  “Нойл”-д байна гэнээ хи хи хи.

З -Хэдэн номерийн өрөө гэсэн бэ, би мэдэхгүй ш тээ хө. Ямарч байсан Алтай буудал гэсэн.

Х -Би чинь өнөө өглөө 8 гэж вагоноор ирээд, шөнө вагонд хэдэн найз хүүхнүүд ... архидаад ккк тэгээд ядарч ирээд өнөөдөр өдөржингөө унтлаа ш тээ. Хамарын хийд яваад бөөн энерги аваад ирсэн хүүхнүүд цоглог, ууж идээд, шөнөжингөө тачигнатал хөхөрцгөөгөөд. Гэхдээ би нэг их уугаагүй ээ, аль эрт орон дээр гараад нохой царайлаад хэвтээд өгсөн.

З -Ганцаараа нохойтоод уу ккк.

Х -Маргааш харин яаралтай буцах ажил гараад,

З -Аан тэгвэл чи маргааш буцах гэж байгаа бол өнөөдөр уулзахгүй бол болохгүй л юм байна л да. Цаадах чинь өнөөдөр Завханаас орж ирсэн байхгүй юу.

Х -Харин тийн, Завханаар явж байгаад ирлээ гэж байсан, ... бид хоёр чинь баруун, зүүн хязгаараас ярьж байсаар уулзсан  хоёр шүү дээ. Цаадах чинь Увсаас, би Дорнод аймгаас. Цагийн зөрүүтэй утсаар яриад л суудаг байлаа ш тээ.

З -Өө за за эртний улс байна л даа хө. Алтай буудал замд харагдах байх тэнд бууя даа гээд хүүхэнд хандан хаалганыхаа дугаарыг хэл гээ хөө.

Х -...байна уу, хэдэн тоот юм бэ хөө. Ирчихлээ, 6 давхараа аан за.

З -За эндээс мөнгөө авчих.

Х -Аймаар удаан хүлээлгэсэн үү уучлаарай даа. Гарч ирж чаддаггүй кк, чи ахад нэг 1000-ийг нэмээд өгчихөө ч хө ... гэсээр буулаа.

Ийм нэг өвөрмөц уулзалтын морин жолооч хийж дуустал шөнийн 01 цаг өнгөрсөн байлаа.

.

Айхтар худууд юм аа, хүүгийнхээ хадам ээжийг гарах суухыг нь хянаад л ккк, сонин хэвлэлээр дандаа л алчихлаа, булчихлаа гээд байхаар арга ч үгүй юм даа. Хадам ээж хүүхэн ч бас цоглог юм оо, баруун зүүн хязгаараас яриад л, уулзаад л ...

.

2. Орой хоолгүй гэж мэдээрэй

.

Сайн байна уу, Кино үйлдвэр явья гэсээр нэг хүүхэн суув. 30 орчим насны аятайхан хүүхэн цонхоор харан бодлогоширно. Сэтгэл санаа нь нэг л гундуу байгаан болов уу даа.

.

Т -Төв замаар явах уу, араараа Хилийн цэргээр явах уу?

З -Хойгуур хаалттай зүүн 4 замаараа л явна гээд утсаараа залгалаа.

З -Хаана байна, за чи нөгөө юу яахийн муу, тийн, маргааш гол нь хагас сайн ш тээ. Чи үлдэх гээд байгаан муу тэгээд ....өдөржингөө юу хийсийн бэ, тэгээд, за за.

Ахаа, энэнээс өөр явах зам байхгүй тээ, ямар аймаар бөглөрч байна аа гэж  бухимдангуй хэлээд цонхоор харлаа.

ФМ-ээр “... чи минь амьдрал минь билээ. Чи минь мөрөөдөл минь билээ” гэсэн дуу явахад “...ахаа наад дуугаа хааачих даа” гээд дахиад утсаараа залгалаа.

З -Хөөе наанаасаа гарсан уу. Аан, юу яриад байгаан бэ. ...өөрөө л мэд дээ, орой хоол идэхгүй гэж ойлгоорой за... гээд утсаа таслав. Ёооё энэ хэдэн балай, өнөөдөр дахиад уух нь ээ гэж санаашран хэллээ. Надад хэлсэн үү, өөртөө хэлсэн үү бүү мэд. 30-аад миниут бөглөрч мөлхөж байгаад нэг юм зүүн 4 замын уулзвар гарлаа. Өнөө бүсгүй улам дуугүй, улам гунигласаар Жуковын буудлын хойдох байрны гадаа  буулаа. Амралтын өдөр ханиа хүсэмжилсэн бусгүйг өрөвдөх ч шиг.

.

Эрчүүд ээ, эхнэрээ гомдоон гомдоон, найзуудаа дагаж дарвих хэрэг байна уу. Нэг баасанд ч болов эрт харьж, хань үр хүүхэдтэйгээ тойрч суугаад хооллоод халуун бүлээрээ байвал сайхан даа. Би лав зарим залуус шиг өндөр цалин, цаг зав ихтэй байдаг бол ингэж халтууранд явах цагаа гэр бүлийнхэндээ, эхнэр хүүхэддээ зориулна даа...

.

3. Дотроосоо л хусаад байдгийн

.

З -Өө сайн байн уу, хөгшөөн хилчин хотхон ороодох уу ...32-ийн тойрог дээр байдаг ...1 хорооллын 32-р байрын дээд талд байдаг. Гэхдээ энэ наагуур 21-ээрээ  араар даваад 1-р хорооллын араар бууж ирдгээрээ явчих уу?

.

Т -Миний машин их намхан зам нь хэцүү бол тэрэг эвдчих байх ...

З -Зам нь хэцүү биш ээ, хөгшөөн. За за гээд урд шууд суулаа. Ёстой муухай замтай байсан бол хөгшөөн худлаа хэлж явуулахгүй ээ ... Сүү мүү авцаан хөгшин чинь ... ёстой уучлаарай хөгшөөн нэг тамхи татчих уу...өөрөө тамхи татдаг уу, уучлаарай ах. Уг нь татдаггүй л дээ, өнөөдөр жоохон уучихаад, би өөрөө кабин дотор тамхи татахыг үзэн яддаг байхгүй юу...

Т -Тийшээ 1-р хорооллын арын айлууд руу чинь микро, унаа явдаг уу?

З -Аан хувийн унаанууд явдгийн. Хаа байсан Гандангийн ямар юм ч билээ, тэгээд нэг хүний 500 хөө. Цаадуул чинь ардаа 5-лана, чихэж өгнө хөө. Тэгж байж л хөдлөнө....

Чиний тэрэг сайхан тэрэг байна. .Ингээд халтуур хийгээд явж байх чинь хийморьтой байдгийн ш тээ.

Т -Өнөөдөр яасан, баасан ахын төрсөн өдөр гээд уугаа?

З -Үгүй ээ, найз нь эхнэртэйгээ жоохон муудчихаад. Саяны суулгаж өгдөг чинь манай банди байхгүй юу хөө. ...ганц найз байдгийн. Авгай нь төрчихсөн 7 хонож байгаан. Тэгээд сүү авчихаад асгачих бий гэж бодоо л кк, бариад яваад байгаан. Нөгөөдөр хөгшин хөдөө явах гээд байгаан. Маргааш нам сайхан хэвтэж хоолоо идэж амарч байгаад явахгүй бол, болохгүй...

Т Аан за за, авгай бол маргааш уур нь гарчихсан байх байлгүй дээ тээ?

Дуугарсангүй бодлогоширлоо.

Аль хэрэлдэхийг тэр гэхэв асуудал биш биз дээ тэ гэхэд бас л дуугарсангүй хэсэг дуугүй явцгаав.

З -За хөгшөөн наад замаараа уруудаад тэгээд дээшээ өгсөн шүү..

Т -Танай хүү нэлээн өндөр залуу харагдсан шүү.

З -Өө тэр чинь 19 настай, том эр. Загнаад л, намайг түрүүн архи уулаа гээд, ядаж байхад эд нар чинь тэрэг өгөхгүй юм. Үнэн худлааг бүү мэд, аав таксинд яваад байгаа шүү гээд байхийн.

Мөнгө олж байгаа юмуу үгүй юу, бүү мэд 1 жилийн өмнөөс л ингэсэн л дээ хөө. Ямар сайн даа сая аав би шөнөжингөө явсан, та такси аваад яв гээд тэр байхгүй юу. ...Надад машин  2, 4 дэх өдөр л хэрэгтэй байдаг байхгүй юу. Найзынх нь ажил, манаа хийдгийн ш тээ.

Т -Одооны манаа хийхэд цалин хэр байна?

З -Ер нь гайгүй ш тээ. Гэхдээ обьектийнх нь хэцүү, хулгай дийлдэхгүй. Өнөө 30, 40-ийн гараанууд байна ш тээ /нэг гарааны цалинг хэлж байгаа бололтой/. Тэрний  хулгай хэцүү, цурам хийвэл туучих гээд. Хулгай хийдэггүй бол яахав дээ, 13 гараа ш тэ, 300 гаран мянга.

Т -Тэгээд нэг юм алдвал 300 байтугай л юм болно биз дээ.

З -Хи тэр хэцүү, нэг цемент хусахад л хөгшөөн 10,000. Барилга бол  хэцүү. Ерөөсөө л дотроосоо хусаад байдгийн. Тэгээд 1 юм уу 2 цемент хусахгүй шт 5, 6-гаар нь л ярина. Уг нь хулгай гардаггүй бол зүгээр л ажил л даа. Би чинь нэг сарын цалин аваагүй ш тээ ...хулгайд юмыг нь алдаад. Харсаар нь байгаад хусуулаад, яаж алдсанаа ч мэдээгүй. Гэхдээ энэ барилгынхан ерөөсөө орой буухдаа хашаанд ойртуулаад тавьчихдагийн билээ. Обьект барилга бол ёстой төвөгтэй юм билээ.

Наагуураа хөгшөөн зүүн шүү тэгээд өгсөөд урагшаа эргэхийн...

-300 мянган төгрөгийн цалинтай, өдөр 2 хоолтой сайн л даа манаа. Гэхдээ банкны харуул уг нь илүү сайн юм билээ. Өглөө 9, орой 7 тэгээд 30,000. Манийг тоож авахгүй байна ш тэ хөгшин гээд. Би чинь уг нь дөнгөж 42-той ш тэ. Ядаж л нуруу намхан ккк. Орон сууц корпараци бий ш тээ, тэнд хийдэг байхгүй юу ...сар боллоо. Өдөр харуул байхгүй орой л гарна. ...12 цаг сайхан, 24 бүтэхгүй дийлэхгүй юм билээ.

За урагшаа эргээд наад нарийн гудмаараа явна шүү ...

Эндхийнхэн чинь 34-р байрны хойд буудлаас алхаад наашаа гараад өгсөөд ирдгийн билээ. Энэ нээрээ аймаар нарийн гудамж шүү, өөдөөс тэрэг гараад ирвэл таг бөглөө хэрүүл  болно шүү. Энэ хавиар ч дандаа цэргийнхэн.

Т -Танайх ханын материалд гэлүү ..нөгөө дахин төлөвлөлтөд орсон байх тээ?

З -Өө хөгшөөн манай ээжийнх орсон манайх ороогүй байгаа.

Т -Тэр тэгээд хэр явж байна. Ямар санал тавьсан гэнэ?

З -Үхсэн, ёстой хогийн санал тавьж байгаа ш тээ. Байрны 80 метр квадрат талбай байна ш тээ тэрийг 07 га газарт өгч байна лээ. Манайх бол өгөөгүй ...хамгийн гол нь газар обьектийг нь үнэлэхгүй байгаан.

Т -Байшингаа тэгээд яаа гэж байгаан...

З -Тэрийгээ нураагаад яв гэж байгаа байхгүй юу. Манай ээжийнх бол аягүй сайхан байшинтай байхгүй юу, тэгтэл тэр обьектийг үнэлэхгүй гэж байгаан.

Бэлэн мөнгөөр өгнө гэж бодоод байж байгаа. Анх бол 3 зарчимтай ш тээ, байраар солино, бэлэн мөнгө өгнө, хаус барьж өгнө гэсэн. Манайх болохоор ингээд байгаа байхгүй юу. Ерөөсөө байр авахгүй, нэг бол бэлэн мөнгө нэг бол хаус барина гэж. Тэгсэн манайхыг хаячихсан байгаа, гэхдээ цаадуул чинь 75 хувиа бол хийчихсэн.

Т -Танай тэр хавиар бэлэн мөнгөөр өгсөн айл алга уу, энд ямар компани байдгийн?

З –Херо холдинг, бэлэн мөнгөөр байхгүй ээ. Яг хэдэн төгрөг гэсэн юм ч сайн мэдэгдэхгүй байгаан. Тэгсэн мөртлөө энэ Баянзүрх дүүрэг бий ш тээ, тэнд бол бэлэн мөнгөөр өгчихсөн хүмүүс байгаан.

Т -Метр квадрат нь 100 доллар гэдэг ч юм уу, тийм үнэлгээ байхгүй гэж үү?

З -Бид нарын газар дээр өөрсдийнхөө барих гэж байгаа байшинг болохоор квадратыг нь 1 сая 400 мянга гэж шаааж байна лээ.

Өө за ирчихлээ ингээд буучихна даа, хэд гарсан ... 3 мянга л гардгийм даа.

Т -За за тэгээ....гэтэл мань эр надаас гэнэт нэг гуйлт байна гэлээ.

Энэ хашаа руу ороод, тэр шатаар гараад баруун талын хаалганаас Э гээд дуудаад өгөөч гэж байна. Намайг утсаараа дуудчихаа ч гэж цааргалахад “Одоо  утсаа салгачихсан байгаа, зүгээр л дуудаад өгчих л дөө” гэж өнөөх эр хошуу цорвойх шахан гуйлаа.

Уг нь анх суухдаа найзын авгай төрчихөөд, сүү аваад гэх шиг болсон, юун хүүхэн дуудах болоод явчихав даа гэж гайхасхийсэн би бууж заасан төмөр хашаанд орж шатаар өгслөө.

...Хэн бэ гэх жоохон охины дуу гарлаа. “Өө Э байна уу, гадаа хүн уулзъя гээд ирчихсэн байнаа” гэхэд “...аан, за байж байгаарай” гэх эмэгтэйн дуу хаалганы цаанаас сонсогдлоо.

Би шатаар бууж нөгөө халмаг нөхөрт хандан “Дуудчихлаа хөгшөөн, явлаа” гэлээ.

.

Ард хаалга онгойх сонсогдож “Өө, за сайн уу. Сонин хүн шүү, сураггүй алга болсноо гэнэтхэн ирээд... орохгүй юм уу” гэх дуу гарлаа. Холиодог эр юм. Авгайтайгаа хэрэлдэнгүүтээ “Ну А” дээрээ ирсэн болж таарлаа шүү. Эргээд хөдлөхөд өнөөх эр маань хүүхнээ үнсэхээр өлмий дээрээ өндийж байгаа харагдлаа, кк. Нээрээ намхан нь ч намхан юмаа. Удаан уулзаагүй хоёрыг ийн уулзуулаад би ч замаа хөөлөө.

Үргэлжлэл бий...

.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч

Таксич, Хоовон хөх. 2013.07

.

Таксичин № 01  энд дарна уу

Таксич -№ 2  энд дарна уу

Такси гараа №3  энд дарна уу

ТАКСИ – 04  энд дарна уу

Такси-05 энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин
олов:
тасарсан 5, 6г олоод уншчихлаа
2013-08-06
Saraa:
Haltuuraa sain hiil dee hu.ih huleeh yum bna shte.goyo shuu
2013-07-31