Такси № 10
2013-08-14

1.Уг нь сайн залуу л даа

 .

Өнгөрсөн өдрүүдэд таксинд явахдаа гэр бүлийн хэцүү асуудалтай тулгарсан шүү.

Хоёрхон хоногийн өмнө эхнэрээ хуурч байж газар дээрээ гартуулсан “муу” залуугийн талаар эхлээд хүргэе. Энэ явдал түрүү долоо хоногт халтууранд явж байхад тохиолдсон юм.

 .

Орой 22 цаг гээд харих талдаа чиглээд гэлдэрч явтал нэг намхан охин итгэл муутайхан гар өргөлөө.

Хойд хаалга онгойлгож намайг хоромхон зуур шинжин хараад лавхан сууж авлаа.

Хаа явах билээ гэсэн миний асуултад хариулалгүй хэсэг доош харан суугаад “За юу ч болсон хорооллын СОТ-ын байрны тийшээ явья” гэлээ.

Утсаар л ойр ойрхон залгаад байлаа. Цаадах нь авахгүй байгаа бололтой. Бухимдсан байдалтай цонхоор харж үе үе голын толь руу хяламхийн намайг харна. СОТ-ын гэгдэх ногоон байрны ойролцоохон паб, биллиард гэсэн хаягтай байшингийн гадна зогсоогоод та байж байгаарай гэж эелдгээр гуйгаад буулаа.

Удалгүй гарч ирээд машинд суун утсаар залгалаа.

-Хөөе чи,эндээ алга л байна ш тээ. Би яг үүдэнд нь зогсож байна...тийн, үнэн биз гээд “За ахаа буцаад түрүүний газар руугаа явья” гэлээ.

Хөдлөөд удалгүй дахиад л утас нь дуугарлаа.

Х/хүүхэн/ -...аан ..айн хаана ...ёстой хөгийн гахай, дөнгөж сая яриад гэрт ирсэн гэсэн ш тээ..., за ёооё, за чи байж байгаарай би очлоо. Ахаа 10-р хороололд S гэдэг буудал мэдэх үү, замын урд талдаа байдаг гэсэн тийшээ явчих гэлээ.

Бөглөө багатай ухасхийгээд л өнөөх буудлын гадаа ирлээ.

Х -Ахаа та хүлээж бай тэгэхүү. Би өшөө нэлээн явна, удахгүй.

Хэрэгт дурласан би “За за л” гэлээ.

Арваад минут болоод нэг залуу манай нөгөөдөхийг мөрөөр нь тэвэрчихсэн гарч ирж байна. Манай нөгөө хүүхэн уйлаад, миний машин руу суух гэж зүтгэлээ. Машины архан  ирээд залуу хүүхнийг зууран “Ээ хайр, би яагаа ч үгүй ээ. Эд нар л хүүхэн шуухан авчирсийн, би зүгээр л уугаад” гэж аргадав.

Уйлж зогссон хүүхэн гэнэт аймаар чангаар “Би тэнэг харагдаад байна уу, орондоо заваарцгаагаад нүцгэн байцгааж байгааг чинь харахгүй байх ёстой юу, айн. Би чадахгүй ээ, заа одоо болоо за, тавиа намайг” гэж хашгирлаа.

Хавийн бүх хүн бидэн рүү харсан тул залуу яаран хүүхнийг тавьж машинд суулгалаа. Араас нь хаалгыг минь овоо савж хаагаад гутарсан царайтай цааш алхлаа. Хүүхэн цөхөрсөн дуугаар “Ахаа явья” гэлээ.

Би машинаа асаан ямартай ч төв замдаа орж гэлдэрлээ. Хүүхэн нулимсаа арчин, гүнзгий санаа алдлаа. Биеэ барьж санаа бодлоо цэгцлэх гэж оролдож байгаа бололтой. Төдөлгүй царайгаа төв болгон “Ахаа хатагтай эмнэлэг рүү явна” гэлээ.

Замын турш хэнтэй ч утсаар ярьсангүй, дуугай явсаар эмнэлгийн гадаа ирээд “Би удахгүй” гээд орлоо. Хэрэг бүтээгүй бололтой тэр дороо буцан гарч ирээд сууж утсаар ярив. Аан тийн эмчээ би байна аа. Тийн яагаав, би нэг юм гуйх гэсийн гэнгээ машинаас буулаа.

Ярьж дуусаад эргэж суун “За 2-р төрөхийн тийшээ явья” гэлээ. Замдаа “АТМ байвал зогсчихоорой, би мөнгө авья...” гэтэл утас нь дуугарлаа.

Х -За юу гээв. Үгүй ээ, одоо боллоо. Би энэ хүүхдийг чинь гаргахгүй. Чи жаргалаа хөө, үгүй ээ гахай минь. Битгий залгаад бай гээд утсаа салгалаа.

2-р төрөхийн ойр эмнэлгийн гадаа зогсоод залгалаа.

Х -Би ирчлээ, аан за хэнд гэнээ, өө үгүй ээ... би эм уухгүй ээ, зүгээр яг одоо хийлгэх гэсийн, аанхан... аанхан за..за за.

Утсаа салгаад хэнгэнэтэл санаа алдлаа.

Т -За яахуу хоёулаа гэж хань болох санаатай дуугарлаа.

Х -Яахав дээ, ах минь .... таныг бүр ажлыг чинь алдуулж байна уу, санаандгүй явж байгаад бөөн юманд орооцолдох гээд ккк гэж уулзсанаас анх удаа жоохон инээмсэглэл тодруулж байна.

Т -Өө яахав ах нь ер нь ойлгож байна яахав, чи жоохон тайвшрахгүй юу.

Х -Балайр амьтан биллиард тоглож байна гэсэн чинь... гахай чинь ...хүүхэндээд заваараад хэвтэж байдаг байна ш тээ.

Т -Найзууддаа уруу татагдсан байх аа. Түрүүн уг нь өөрөө яагаа ч үгүй л гээд байх шиг байсан ...

Х -Уг нь ч гайгүй залуу л даа, бид хоёр чинь хүүхэдтэй ээ гээд санаа алдаад би чинь одоо жирэмсэн гээд дуугүй боллоо.

Т -Харин тийм шиг, хүүхэд авахуулах ч муу л гэдэг гээд ятгах гэтэл үгийг минь таслан

Х -Ер нь л гаргахгүй гэж бодоод байсийн моо. Энэ нэг эмч эм уучих гээд байхийн, 80.000 төгрөг ч гэх шиг ...за за тэр яахав, ахтай бүр хамаагаа алдаж байх шив гээд инээвхийллээ. Утсаараа залгалаа.

Чи хаана байна, гэртээ биз дээ. Ээгий байгаа юмуу, аан дүү чинь үү. Харин найз нь очиж хонодог юмуу, ...аан зүгээр очоод ярья ..за за ах би 11-т буучихья.

 .

Өнөөх хэргийн эзэн гайгүй залуу маань буун буутал нь ахиад залгасангүй. Хүүхэн найзындаа буух шиг болсон. Ямартай ч нэг халуун ургийг үгүй хийх ажилд хамт оролцох шахав. Хүүхдийн заяа түшсэн байлгүй. Энэ шөнө л лав хэвлий дээ үлдлээ. Хэлэхэд, тэр зулбуулдаг эмийг ёстой битгий уугаарай, баталгаагүй амь насаа алдаж ч болох аюултай эд гэсэн шүү. Би маргааш нь болсон явдлыг найзууддаа ярьсан чинь тэр эм үнэхээр осолтой хууль бус худалдаа гэж байна лээ.

Манайхан гэр бүлээ бүү гомдоо, алиа шалиг явдал сайн юм ер дагуулахгүй шүү.

 .

2.Амралтын шөнийн зочин

 .

За хойшоо анги хамт олныхоо нийллэг уулзалтад оролцож амралт аяллын сонин хачинг уншигчиддаа хүргэх гээд овоо хэдэн ажил, зорилго бөөгнүүлж аваад хотоос гарлаа даа.

Ангийнхны тухай дараа хойно өгүүлнэ. Харин эхлээд амралтын эргэн тойрондох зураглалаас харж буулгаснаа эхлээд хуваалцья .

Таатай таагүй зүйл нэг дор яригдах тул тэр энэ амралт гэж нэр заахгүй бичлээ. Ойлгоорой, адилхан амьдрах гэж яваа болохоор төвөг дөө.

Ганц нэг тойрчихьё таван цаас гэсээр нэлээн орой гарлаа. Урд маань цагдаагийн машин яваад байлаа. Шалгалтаар яваа бололтой.

Арай хотын ойр гэдэг талаас нь хандаж амралт байгаа гэсэн эхний ам руу өгслөө.

.

Хүн машин битүү юм аа. Энд ч гайгүй дэг аягтай л байцгаана. Хариуцаж байгаа бүсгүй дээр очлоо. Миний дүү гэр байна уу, хэд вэ гэсэнд ёстой дуугарсангүй доошоо харж юм оёсоор. Дарга нь маш том заалыг битүү ороох хөшгийг ганц хүнд өгч ганц шөнийн дотор дуусгаж өлгө гэсэн бололтой. Үнэн стресст орсон залуухан хүүхэн, үнэн амьдралаас залхсан харцаар над руу харж, юу гэнээ гэлээ.

.

Гэр хэд вээ л гэж айсхийн дуугарвал “Хэдүүлээ юм” гэж сөргүүлж асуулаа.

Бараг 10-аад хүндээ гэвэл “нэг гэр 4 ортой 50000, нөгөө нь 60000. Гэхдээ нэг болзолтой өглөө 9 цагт яг гарна ш тээ” гэж байна.

Бид ангийнхан уулзаад шөнө ярьж хөөрч сууна тэгээд эрт гарах ч юу л бол гэсэнд өнөөх хүүхэн, тэгвэл яахав дээ, дээшээ л явахгүй юу гээд юмаа оёж эхэллээ.

Маргааш яагаад заавал эрт гарах ёстой билээ...гэж намайг нойтон хамуу царайлахад доош харсан чигээр хуримтай ах минь, захиалгатай гээд юмаа оёсоор суулаа. Ингээд амралтын газрын төлөөлөгч өнөө юу билээ, ресепшн үйлчлүүлэгч бид хоёрын яриа таг мухардлаа.

.

Хэлсэн ёсоор нь дээшээ явлаа. Сайхан уулын аманд дөхөөд иртэл хажуугаар баньд нар голдуу чихсэн янз бүрийн машинууд авто ралли гэдэг шиг баруун зүүнгүй дайрч эхэллээ. Орой болоод ор гэр олдохгүй байх эрсдэл өндөр болсон болохоор бие биенээсээ өрсөхөөр ухасхийж байгаа нь энэ гэнэ. Манай урд машин ч дагаад л ухасийж байна. Би ч нам гэлдэрсээр л араас нь очлоо.

.

Хойшоо гараад эндээ хононо гээд шийдчихсэн залуус машин барьсан бариагүй бүгд л үнэртүүлсэн байна. Энэ ёстой болохгүй шүү гэж хэлмээр байлаа. Гэхдээ дээр ингэж илүү үг хэлж байж сайн гөвшүүлснээ санаад хэлээ хазаж коммунист зангаа татлаа.

.

За ингээд төлөөлөгчид явж мөн л хэд хэдэн болзол шаардлагыг зөвшөөрч байж 10-уулаа нэг гэр авахаар болсон сайн мэдээтэй ирлээ. Болзлууд хэцүү. Хоол байхгүй тул өөрсдөө хийж идэхээр болов. Гэхдээ тогоо шанага нэхэхгүй байх, мөн адил буцалсан ус халуун сав мэтийн юм нэхэж төвөг учруулахгүй байх, Караоке байхгүй болохыг анхаарч гэртээ дуулвал зөөлөн дуулах, гэрийн ойр ил бие засахгүй байх, өдөр цагтаа /12:00/ гарах зэрэг ер нь бол биелүүлж болохоор л шаардлагууд байлаа.

_

Ингээд 3 ортой гэрт 10-уулаа бөөгнөрч аваад сэтгэл байвал гэдгийн жишгээр ус ундаа архиа гаргаж бяцхан найр эхэллээ.

Нөхдийн яриа жигдрээд нэлээн ч халлаа, товчхондоо уйлаан майлаангүй аятайхан сууцгаалаа. Таарсан, тасарсан газраа унтана гэсэн тохирооны дагуу гэрийнхээ дотор болон ойрхон хаяаг бараадан бөндийн уван цуван унацгаалаа.

_

Харин энэ үеэр хөл дээрээ тэсэж үлдсэн надад амралтын газрын шөнийн адал явдал яриа хэлцлээс чихээ мялаах хувь тохиолоо. Ойрхон хүрээлсэн шавар эсгий нийлсэн 10-аад гэрийн яг л голд нь явган хүний улаан зам дээр манай гэр байх аж.

Хойд талд байх гэрт бидний урд дайран орж ирсэн 2 охин 4 хүү орсон байна. Үнсэлдэх барих, хайр сэтгэлээ илэрхийлэх ажил нь эхэлсэн бололтой. Янз бүрийн л том хүний мэдэх авиа гарч байна. Гадаа хоёр хос нам тэврэлдээстэй, наана нь зүлгэн дээр сондгойрсон бололтой хоёр хүү гадаа шилтэй пиво шимээстэй. Ганцаараа гэрийн гадаа сүүтийх намайг сонирхсон байртай харж нэг нь долоовор хуруугаараа дохиж байна, нааш ир гэж байгаа бололтой.

.

Дөхөөд очлоо. Ах татах уу гээд пивоо сарвайж байна. Үгүй гэвэл “ах яасан” гэж их л халамжтай өгүүлэн хүзүүгээр минь тэврэн авч “Танай гэрт гоё аниа нар их байсан тэ, хаачсийн, кк бас бид хоёр шиг л хүлээж байна уу” гэж намайг цочоолоо.

Үгүй ээ ах нь тамхилах гэсийн, ангийн хүүхдүүд явж байгаан  гэвэл өнөөх хүү зэвүүн ёжтой инээж “аан ах хашир айн. Манай гэрт хонохын муу, манай хоёр бол шударга ш тээ. Ганц юм байвал аваад ирэхгүй юу, тэгээ л ОК ш тээ. Дүү нар нь архиа багадуулчихаж айн” гэж зальжин харах нь харагдах наснаасаа хол явсан санаатай эр болохыг илтгэнэ.

За за дүү нар, ах нь унтлаа. Өглөө эрт явах юм гээд би ч салахын түүс боллоо. Ах ирнэ шүү гэх өнөөх зальжин хоолой шүлс хаяхтай зэрэгцэн харранхуйд үлдлээ.

_

Дээшихнээ модны  хаяа руу нь орж нүдний хор гаргахаар сажилж явтал хажуу гэрээс яанаа хүүрээ аллаа ш тээ гэсээр нэг хүүхэн яг урдуур гүйн гарлаа. Хойноос нь цээж нүцгэн бахьдуу залуу “Байж бай гичий минь” гэсээр хөөгөөд гараад ирлээ. Хүүхэн ч холдсонгүй газар унаж дөрвөн мөчөөрөө тийрч ориллоо. Залуу гараас нь зуурч за босоод ир ганц л юманд хариулчих гээд л үйл явдал өрнөлөө. Араас нь дахиад хоёр хүүхэн, 2 залуу гүйлдэн гарч ирэв. Тэр хэд ч тэндээ бужигнаад явчихлаа. Өндөр дүү залуу нэг хүүхнийг заамдаад авлаа. Чи муу хор хутгаж булайгаа дэлгээд хэрүүл тарилаа ш тээ гэхийн. Нөгөөдөх нь яадгийн муу Пи минь үнэн юм чинь, чи ч гэсэн мэдэж л байсан биз дээ. Уугаа та хоёр найзууд биз дээ. Уугаа энэ хоёр танайд ч гэсэн унтаж хэвтээд явдаг байсан биз дээ. Нэг их ариухан царайлаад, тэгж яривал харин хэн нь банзал бол доо гээд л бууж өглөө. Өнөөх залуу байдал бишидсэнд бүр сандарч тэгээд... наад амаа татаач гээд амыг нь дарах гэж үзэж байна. Ард нь нөгөө эхнэр нөхөр бололтой хоёр ирчихсэн байлаа. Хамаг яриаг сонссон байж таарлаа. Хүүхнээ түлхэж унагаагаад өндөр залуу руу хандан чамтай дараа ярина аа муу лалар. Маргааш Уугааг алчихаад та нартай уулзанаа гээд гэр рүүгээ орлоо.

.

Одоо боль л доо, гэртээ орцгооё гэж нэг хүүхэн нь зөөлөн дуугаар бусдыгаа аргадлаа.

За тэгээд хэрүүл хараад зогсоод байлтай биш холдлоо. Хүүхэн нэг найзтайгаа үлдэж нэлээн ярьж жаал уйллаа. 4 жил хүлээлээ ш тээ. Би өөр хүнтэй суувал суучих л байсан тэгээгүй ш тээ. Уугаа бид хоёрыг чи мэднэ, найзууд ш тээ. Энэ муу Чимгээ хорчны хов хутгах яахав. Гэхдээ миний нөхөр надтай ингэж доош нь хийж ярьж болохгүй ш тээ. Би араас нь Солонгос явья гэхэд за яахийн байж бай гэсээр байгаад л өдий болсон ш тээ. Өөрөө тэндээ зүгээргүй л байсан байхгүй юу ... гэх мэтийн л өрөвдмөөр ч, харамсмаар ч нэг л түүх байлаа.

_

Надад тохиолдсон ба бас цаашдаа нийтээр анхаармаар нэг зүйл  боллоо шүү.

Үүрээр шахуу хоёр сандал нийлүүлээд яг дохиж байтал хаалган дээр нэг хүн ороод ирэх шиг боллоо. Би ч суусан чигээр нойрмог нүдээр урилгагүй зочинг хараад л байлаа. Нөгөөдөх ч хөдлөх ч үгүй л намайг хараад л байлаа. Тэгсгээд баруун ор тийш зөөлөн алхаж байна. Цонхон хажууд өлгөөтэй байх өнөө муу ангийн охины цүнх рүү л гар нь явж байна. Жоохон харж байгаад “гартахаар” би ч биеэ хураалаа. Нөгөөдөх цүнх аваад, нөгөө гар нь цаашилж байна. Хоймор талаас би ч ухасхийхээр өндийлөө.

Пид пад өнөөх ямбий сандалтайгаа би унаад өглөө, нөгөө нөхөр ч хаалгаар гараад сүнхийлээ. Гараад харлаа, сураггүй харин цүнх шатны доор байлаа.

_

Маргааш өглөө нар агаар сайхан ч ярвайсан, харамссан голдуу царайтай улс л зөрөлдөж байна. Өнөөх чимээгүй зочин хэд хэдэн гэрээр зочилсон бололтой хоёр гурван ч гар утас цүнх цамцыг уулын савдаг аваад явсан талаар сураг сонсогдож байна. Амралтын газраар эргэлдэж үүрээр согтуу амрагчдын цүнх утсыг шүүрч явдаг ийм нөхөд их болсон гэж ярьж байна лээ шүү. Маргааш нь хоолгүй тул нэгийгээ мах шөлөнд явуулж нөгөө сайхан ааштай амралтынхны хөлд сууж тэрийгээ чанаж идэх зэрэг хоол ундны төсөл хэрэгжүүлсээр байтал 4 болж гэр сунгалтад 50.000 төгрөг нэмж төлөөд оройхон хөдөлцгөөлөө.

Амралт явах ууланд явах адилхан шахуу болсон билээ шүү. Тогоо шанагаа ачаад явдаг юмуу яадаг юм. Бас хэдэн ор байх нь чухал биш хэдэн хүн орохоос хамаарч 4 ортой гэр шууд л 80,000 болж байна лээ. Дэндэнэ тээ, манайхан.

 _

Нэмж хэлэхэд, залуусаа гэр бүлээ хайрлаж хормой хотоо хумьж, хань гэр бүлдээ үнэнч байцгаамаар байнаа. Таксинд явахад 2 өдөр дараалаад л хардалт, араар тавилтаас болсон хоёр ч хэрүүл гомдол таарлаа шүү дээ.

Үргэлжлэл бий...

 _

Иргэний дуу хойлоог нийгэмд түгээгч

Таскич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
tmsag:
hoovooooon chiiiii shuuu tsaash n avilgiin talaar bval bolmoor bna aaaaa amjilt
2013-08-17
gerel:
za za taalgdlaa bi ch bas nohroo arduur n tavij bgaad garduulsan odoo salsan er n nohroo l hairaltsgaa buguichuude boovnii tom jijig eroosoo hamaardaggui bna lee shuu utreend
2013-08-17
hahahahah:
hoovoon chi neg l mundag hu shig yavaad l bh um ooroo naad tohioldson zavaaraa neg yavaad uzvel jinhen hoovon hoh mondoo er hun bieree bugdiig l uzeh heregtei sh dee chi tegeeed medej boloj bgaaa um uu hunii l umiig bicheed bhiin ooroo neg uzeed aldaadch za za amjilt tsaash n urgeljuuleed og aaa tiin ter toriin alban haagchdiig odriin tsagaar ih suulerfdeg gesen terniig l av daa hahahahah
2013-08-17
hahaha:
neeree zavharsan umaa yadaj azaartalgui suulree4cheee maluudee mergehlii baiih heregtei sh dee muusain huuhnuud oorsdoo l odoj untdag biz dee bosson boovond buruu bhgui sh dee er hun um chne husaad l garah heregtei sh dee hahahahahaha
2013-08-17
bataa:
za hoowoon amjilt tsaash ni ywaad bdag yum shvv hu goy bolj bna oir oirhon bichij bail daa
2013-08-16
gherlenh:
humuustheregtei,buguud negiig bodogduulah zuil bihcij baigaad bayarlalaa.Amjilt husee
2013-08-15
ganaa:
goyo boljee bayarlalaa.
2013-08-14
ssss бичсэн нь:
erchuud vneheer zawaarsan,, ehneree huurhad hezeed belen bdiin bn lee.Ингээд л муу эрчүүд банзал эхнэрээ хуурсан болоод байдын.Наадуул чинь тэгээд алмастай явалдаад эхнэр хүүхнээ хуураад байдаг юмуу?Гээндээ ч бий гоондоо ч бий.Замбараагүй банзлууд бол эр ч бий, эм ч бий.Эсвэл эр нь эм алмастай,эм нь эр алмастай л явдаг болоод байна тиймээ ккк.Хоёулаа л хар хэрээ шүү дээ.
2013-08-14
ssss:
erchuud vneheer zawaarsan,, ehneree huurhad hezeed belen bdiin bn lee.. nmg neg erhnertei 4 sartai hvvhedtei zaluu erguuleh gj hd vzwee... orowdmoor amitard.. bas nmgaa teruuhendee yatgachih sanaatai.. tanaii nz zaluu ch gsn zvgeergui bga uhaani yum yriad.. hogiin gahainuud.. bitii mail gsn..
2013-08-14
unshigch:
unen biz? dandaa l iim huuralt hardalttai humuus taaraad bna u. arai oor hun gegeeleg sedev taarahgyi bna u
2013-08-14
зочин:
сайн бичсэн байна баярллаа, төр нь завхарсан завхай нөхдүүдээр дүүрчихсэн байгаа шүү дээ, ахмадууд минь эцэг эхчүүд минь та бидний өсгөсөн залуу үе ийм байна, хэний буруу вэ, бидний буруу, одоо даналзаж яваа залуусаа хөгширхөөрөө та нар ганцаараа хорвоог орхино шүү, өнөөдөр манай улсад амьдралын үнэ цэнийг мэддэг хүн ховор болж дээ, хайран монгол минь
2013-08-14