Такси № 11
2013-08-16

 1.22-той инженер

 

Телевизийн буудлаас сөөсийсөн хүү суулаа. Хаа юу хийдгийн асуувал “Гашуун сухайтаас Оюутолгой руу зам тавьж байна даа ах минь. Манай компани чинь 57 км-ийг явуулж байна. Монро уул гэж компани” гэж том эхэлдэг шүү.

 6

Т -Цалин хэд вэ?

З -850 мянга  орчимдоо.

Т -Юу хийх үү?

З -Би чинь инженер ш тээ, 22-хон настай даа.

Т -Өө чи чинь том хүн байна ш тээ.

З -Дөнгөж саяхан болсон, шинээ шинэ. Гэхдээ одоо өөр компанид Булган руу шилжиж ажиллах гээд ирчихсэн...шал дэмий ирлээ.

Т -Яагаад?

З -Хотод ирээд 4 хоносон, идэж уугаад бөглөрөөд л таарлаа.

Т -Тэгнэ дээ, хөдөө сайхан сэлүүхэн байж байгаад ирсэн хүнд бол хот ч бас хүнд шүү дээ. Чи тэгээд ажлаас бүр гарчихаад ирсэн юм уу?

З -Тэгсэн цалин ч яахав. Говь ч гэхдээ халуун нь аймаар юмаа. Би чинь сая хоёр сар болоход бас л аймаар байгаам чинь.

Т -Залуучууд их байна уу, нутгийнхаа залуусыг эхлээд ажилд авдаг гэлүү?

З -Үгүй ээ, манай тэр хавийнхан чинь лав хотын компаниуд нөгөө Оюутолгойгоос гэрээгээр ажил авчихсан гүйцэтгэгч, тэгээд ихэнх залуус нь хотынхон л байдгийн.

Т -Тэр хавиар чинь баахан хятадууд байдаг гээд байсан харагдах юмуу?

З -Мэдэхгүй, тэр Оюутолгойн төв дээрээ харагддагийн, юу хийдэг юм бүү мэд, хувцас нь жигтэйхэн цэвэрхэн цагаан гартай юмнууд л яваад байдгийн ш тээ.

Т -Булганд чинь Хөвсгөл рүү зам явж байгаа тэ. Энэ намар дуусгана гээд байсан уу?

З -Миний энэ очих гэж байгаа компани чинь дөнгөж нээж байгаа компани байхгүй юу ...

Т -Дөнгөж байгуулагдангуутаа замын ажил авчихсан аан. Ямар нэртэй компани вэ?

З -Одоохондоо нэр мэрээ ч өгөөгүй байгаа гэсэн ш тээ.

Т -Айн, тийм юм байх уу даа.

З -Байна байна. Ажлаа авчихсан одоо шинэ нэр аваад явж байгаан. Тэгээд би чинь шинэ компанид шинэ инженер болоод очиж байгаа. Тэгээд л компани томорвол дагаал томорно ш тээ.

Т -Өөн за за.

З -Тэгэхгүй бол хуучин компани чинь шинэ инженерийг ад үзээд байна шүү дээ.

Т -Чи ер нь цалингаа л голсон хүн юм аа даа.

З -Хээрийн нэмэгдэл энэ тэр бүх юм ороод 850 гэж байгаан, бага ш тээ. Хуучин байсан инженерүүд нь болохоор сая 200 гаргаад авч байгаан. Аймаар зөрүүтэй. Яг Оюутолгойнхон бол цалин хангамж сайтай байх оо. Хачин сайхан залуучууд л байдгийн ш тээ. Говьд байгаа мөртлөө цагаан царайтай кк.

Гадаадууд аягүй их юм байна лээ. ...тэр цаана Цагаан хад гэж газар байдгийн билээ. Тэр ёстой бүтэхгүй газар, очоод хоёр цаг болоод нэг мэдэхэд л нүүр пид пад хар нүүрс болно кк, нүүрс тортгоор л амьсгалж байдаг газар юм шиг билээ.

Т -Оюутолгойд үйлчилгээ, баар сав их байна уу?

З -Тийм юм харагдахгүй ээ. Гэхдээ залуучууд их байгаан чинь юм болно ш тээ. Биеэ үнэлэгчид байдаг сураг байсан шүү.

Т -Энд найзууд их уруу татаж байна уу?

З -Өө тэгээд л Оюутолгойгоос ирлээ гэхээр чинь өө сайхан, аль буудалд хүлээж байх уу л гэж байгаа юм чинь кккк.

Т -Чи ингэхэд яг аль аймаг гарвалтай хүн байна даа?

З -Хэнтийнх ш тээ, Өндөрхааных. Энэ жил даншигтай байсан ч очиж чадсангүй ээ.

Т -Өө за за, өнөө одоо Чингис хаан хот болох гээд байгаа газрын хүн юм байна. Чи дуулсан уу?

З -Тийм үү, манай төв үү. Өндөрхаанаараа л байхгүй, одоо уул ус нь гомдоно ш тээ. Өндөрхаан чинь сайхан уул, манай аав байнга л дээж өргөж шүтэж яв гэдгийн. Төвийн хойно байдаг гоё уул ш тээ.

 6

Нэг ийм ил цагаан яриатай, уул усандаа хайртай хүү таарлаа. Найзуудтайгаа уулзахаар яваа бололтой. Энд суухуу, тэнд тоглох уу гэсээр л буулаа. Бушуухан л ажилдаа яваасай инженер, жолооч аль нь байх нь ч яамай. Энд удвал архинд угжуулна шүү ...

 6

2.Эмний үнэ нэмэгдчихэж

6

Ахаа, хороолол гэмтлийн тэнд очье гэсэн гэр бүлийн хоёр бололтой хүүхэдтэй хос, бас нэг халмаг залуутай суулаа.

Халмаг залуу суугаад утсаар ярилаа.

6

З -Хөөш хаана байна, за анд нь очлоо шүү, за солиорохгүй шүү, тэгвэл би очьё, за ах хүүтэйгээ явж байна, аанхан за очлоо шүү.. яриаг сонссон нөгөө залуу, хөөе чамайг ганцааранг чинь явуулна гэж байхгүй шүү гэлээ.

Өнөөх халмаг тэгвэл хамт очьё гэлээ. Эхнэр нь хажуугаас ярианд оролцож за за хүргээд өгчихье гээд алив би тэр залуутай чинь ярья гэлээ.

Х:/хүүхэн/ хөөш байна уу, аан чи Пүрэвням гэдэг хүүхэд үү. Би энэ Баатараагийн эгч нь байна. Чам дээр очно гээд байна, энэ чинь зөндөө согтуу байна. Ганцааранг нь явуулахгүй ээ, аваачаад өгье за ..хаана гэнээ за чи ингэсгээд зам дээр байж байгаарай гээд  нөхөртөө хандан Телевизийн буудлын хажууд байна гэнээ ахаа Телевиз явчих.

Н/нөхөр/ -Хөөе, Баатараа чи бид хоёрт буцах таксины мөнгө өгнө ш тээ.

З -Аанхан дүү нь мөнгөтэй яваа ш тээ. Саяны найз Пи ч бас надад мөнгө өгөх ёстой байхгүй юу, базана ш тээ дүү нь.

Н -Аая заза , тэгээд очоод даврахгүй шүү за. Чи ер нь заавал тэнд хонож яах гээд байгаан.

З -Өглөө эрт цуг ажилдаа явах гээд байна аа...

Х -Хөөе, чи очиж байна гэж ойлгуулсан уу. Өөдөөс такси бариад зөрчихгүй биз дээ хүүрээ. Тэр нь эрүүл юм уу, согтуу юм уу.

З -Намайг бодвол сайхан бие хаатай эр байгаа гэхдээ би базна ш тээ. Хөөш аниа, агаа тэр Цэмбэ эгчийнд миний куртка байсан хүүхэд нь өмсчихсөн явж байна лээ. Аваарай, малгай бас яагаав улаан, би улаан малгайд дуртай ш тээ. Тэрийг дараа аваарай, би хувцсаа хүнд өгөх дургүй шүү.

Х -Хөөш улаан өнгөтэй хувцас чинь тархины даралттай хүүхдэд их сайн гэж сонсон шүү баагий.

Монгол телевиз дөнгөж өнгөрөөд зогслоо. Яриад байснаар нь нэг их том залуу ч байсангүй, жирийн л нэг залуу байна.

Залууг буулгаад гэр бүлийн 3-ийн хамт би буцлаа.

Х -Манай энэ дүү одоо эхнэр хүүхэд байхгүй хэдэн юм олохоороо ингээд уугаад байхийн. Өнөөдөр ч гэхдээ бид хоёр жоохон уруу татах нь татсаан зүгээр ккк. Уг нь барилгын мужаан, сайн мужаан. Даанч уугаад байхийн.

Н -Би сая Дарханд очоод үзлээ. Намайг 10 жилд байхад байсан зам одоо хүртэл байж л байна ш тээ. Одоогийн замууд байхгүй ээ, дараа зун нь бөөн нүх болох юм. Оросуудын тавьсан зам гэж шал өөр байдаг юм байна. За японы замыг бол элээхгүй байх оо.

Дээр нөгөө Японд цунами билүү болоод бөөн юм болсон ш тээ. Тэгэхэд тэр нурсан зам гээд гарсан чинь аймаар зузаан бараг метр зузаан юм байсан, хэдэн ч үе юм бэ. Замыг тэгж тавьж байж зам гэж хэлдэг байх. Энэ манай замууд үсрээд 7 см байгаа даа. Одоо тэр японы зам чинь тэгшхэн хэрнээ усаа өөрөө уудаг гэнэ. Манайд бол тэр хоолойг нь хийдэг ч юм уу. Наана чинь аймаар хурд сааруулагч байгаа шүү, энэ их зөв тээ хурд хэмжээд.

Х -Хүй долоон худагт бол сая аймаар бүтээн байгуулалт боллоо ш тээ.

Н -Би сая тэр юу хүй долоон худгийн зогсоол тавихад ажилласан байхгүй, тэгээ л сүртэй юм хийгээд байсан чинь юу вэ. Зурагтаар харсан чинь нуль шороо л байлаа ш тээ.

Х -Гэхдээ тэр тоос дарагдах болоогүй л дээ, дөнгөж эхэлж байгаа юм чинь. Бас юм хийгээд байгаа шүү, энэ шинэ засгийнхан.

Н -Гэхдээ ингэж бага багаар хийж мөнгө угааж байгаа байхгүй юу, дараа жил дахиад жоохон гээд л мөнгө.

Х -Гэхдээ энэ жил яахав зүгээр зам машины зогсоолыг нь хийсэн байхгүй юу. Дараа жил бол янзын болгоно гэсэн ш тээ. Гоё бүтээн байгуулалт босгоно гээд байгаа. Гэхдээ шөнө очсон чинь аймаар нүсэр ажил харагдаж байгаа юм чинь.

Н -Гэхдээ л мөнгийг бол хангалттай угааж байна лээ дээ. 40 тэрбумыг гаргаж байгаа гэж зурагтаар ярив уу. Тэр 40 тэрбумын чинь авсан нөхөр чинь 3, 4 компанитай ярьж, хямдхаан хийлгээд бага мөнгө өгч байгаад хийлгэчихэж байна лээ ш тээ.

Х -Ер нь тендерт алалцаад байдаг чинь тэр л юм байна лээ ш тээ. Мөнгө л юм байна лээ. Гэхдээ хайраа, сая хөөрхөн цалин аваа биз дээ. Өдрийн 35 билүү тээ. Улсад ажилласнаас хамаагүй дээр тээ. Би бол ажилламаар л санагдсан, даанч эмэгтэй хүнийг авдаггүй юм шиг байна тээ. Хөөш замаараа аптек ороод хүүдээ эмийг нь аваарай.

Н -Гэхдээ манай ээж барилгад л өрлөгчин хийдэг байсан даа. Зөндөө л эмэгтэй хүн байсан санагддагийн. Одоо яагаад тэгээд байдгийн арматур зангидах энэ тэрийг бол хүүхнүүд харин ч сайн хийх байх шүү. Энд тэнд хийж байгаа л харагддаг.

Нөхөр эмийн сан ороод ирье гээд буулаа. Нэлээн ууртай буцаж ирэв. Хөөе, энэ эм чинь нэмэгдчихэж хэд гэвээ нөгөө хамрын дусаалга нь лав 200 төгрөгөөр за мэдэхгүй ээ бүгд лав 6000 болчихлоо ш тээ...

Х -Юун даварчихсан юм, эртээр би 4000 гарангаар л авсан даа.

Н -Үгүй ээ, доллар өссөн цаад бөөний үнэ өссөн ч гэнэ үү нэг юм яриад л байна. Би төвөг гээд хэлснийг нь өгчихөө л гараад ирлээ. Ах хөдлөе, эртхэн харьж уная зүгээр.

Х -Нөгөө хямдралтай эм олгодог тэрнийх нь санхүүжилт орсон болов уу. Маргааш нэг асууя хөгшөөн, тэгэхийн бол 90 ширхэгийг нь бараг хоёр гурван мянгаар авахын билээ ш тээ.

6

Гэмтлийн эмнэлгийн арын замаас хойшоо саллаа. Манай гурав сэтгэл хангалуун буу халсаар нэг хашааны үүдэнд буулаа. Хүү нь төрөлхийн гамрид гэнэ үү өвчтэй байнга эм уудаг гэнэ. Гэтэл тэрнийх нь үнэ нэмэгдчихэж. Манайхан бөөн далим доллар өслөө гээд бушуухан жижиглэнгийн үнийг нэмээд авч байгаан. Нөгөө микро дундуур нь бас цавчаад үнэ нэмчихсэн 600, 800 төгрөг гэж байна гэсэн, дэндэнээ зүгээр.

 6

3. Саран дээр гарчмаар байна шүү

 6

Дунд насны 3 хүүхэн баарны үүднээс суулаа.

 6

Т -Хаа хүрэх үү?

1 /хүүхэн/ -өө чигээрээ.

2 -Саран дээр л гармаар байна шүү ах минь.

Халамцуу хүүхнүүд тоолуураа нойллоод бидэнтэй суух юм уу гэх зэргээр намайг нэлээд явуулж  байгаад 10-р хороолол руу ирлээ.

1 -Зүүн тийшээ хөөе, та яагаад тойроод км-ээ явуулаад байнаа. Надад 500 төгрөг л байгаа шүү гэсэнд бөөнөөрөө инээлдэв.

1 -Би хөөш, би тэгээд унтаад байсан уу.

3 -Бүр хурхираад аймаар, жоохон л пиво уугаа биз дээ.

2 -Та ер нь шөнө унтахгүй байгаа юм биш үү ккк.

1 -Би аймаар хурдан согтжээ тээ.

2 -Байхгүй ёстой шууд л унтаад өгсөн.

1 -Хүүш, Энэтхэг явах уу хоёулаа. Сая таван зуун мянган төгрөг төлөөд 3 сар хэлний бэлтгэлд яваад ирэх юм билээ.

2 -Тэгээд  шууд хамраараа лаг дуудлагатай болоо л ирэх үү.

1 -Тэгэхгүй байх оо, би чинь угаасаа бохир дуудлагатай юм чинь гэснээ дахиад л над руу харж  “Ах надад 500 төгрөг л байгааш тээ. Эцсийн эцэст хүний сэтгэл мэднэ шүү, өө sorry мянга юм байна шүү, өө энэ арын хоёр чипс мипс идээд тансаглачих юмаа тээ. Би баян нөхөртэй суусан гэхдээ надад 500 төгрөг өгдөггүй юм. Би уйлах уу, яах уу ах” гэв. /сүрхий мэдрэмжтэй явуулж байна / Ёооё би онигоотож тээ, тэд нарт арай амьдралаа ярчихаагүй биз дээ.

2 -Чи аймаар байсан.

1 -Новш гэж ганцаардаж байна шүү.

3 -Бид хоёр байгаа л биз дээ.

1 -Гэхдээ хүүхэдтэй юм чинь би ганцаардахгүй л дээ...

10-р хорооллын дундуур сүлжсээр нэг байрны гадаа ирж зогсоод урд суусан хүүхэн “За убаа 500 төгрөгөө ав даа” гэж намайг дахиж жоохон явуулаад арын хоёртоо хандан “найз нь хэдийг өгөх билээ” гэлээ. Нөгөө хоёр нь хэрэггүй ээ, бид хоёр өгчихье гэж найрсаг зан гаргаснаар хүүхэн буулаа.

За одоо хороолол явья гэж үлдсэн хоёр нь хэллээ. Ухарч байтал юу юугүй сүр сар хийгээд нөгөө хүүхэн урд шууд суулаа. Арын хоёр ч яаваа ёоёо цочоочихлоо гэхэд өнөө хүүхэн “Нөгөө тэнэг чинь ирчихэж, шал согтуу байх шиг байна хөдлөөрэй ахаа” гэлээ. Би ч өөрөө хөөгдсөн юм шиг сандран хэрээрээ хурдан маневр хийтэл нэг том биетэй залуу машины урд хамар дээр гараа тавин над руу харж зогс гэлээ. Их гэрэлд сүртэй харагдаж байгаа гэж жигтэйхэн. Шууд миний талаар ирлээ, би ч “лок”-оо дараад авлаа.

Хажуунаас “хөдлөө, ахаа хөдөл наадах чинь мангар шүү” гэж шавдуулав. Гайгүй ээ, бас шууд цохьсонгүй шил тогшиж байна. Би шилээ доошлууллаа. “Буугаад ирээ, уулзья хөө” гэлээ би ч “ах нь таксинд явж байна аа, явмаар байна”  гэвэл “Би мэдэж байна аа, зүгээр буугаад ир лалраа” гэснээ эхнэр рүүгээ хандаж “чи зүгээр бага шиг алцганаарай айн, олон удаа болж байгаа шүү” гэлээ. Нөгөө ард хамтдаа байна гээд том том яриад инээлдээд байсан хоёр таг шүү.

Урд суусан хүүхэн “заза би буучихья ахаа, машиныг чинь эвдээд хаячих байх” гэсээр буулаа. Залуу нөгөө талаар тойрон очиж хүүхнийг цохих гэж байгаа бололтой гар далайж байна. Хөөрхий хүүхэн ч дальдраад л явчихлаа.

Арын хоёр ч “яанаа, энэ ёстой зэрлэг ш тээ” гээд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдэг болж “чи одоо болиочээ, хулгайчаа” гэсээр уралдан буулаа. Хоёр найз нь буугаад шууд л хүчирхийлэгч нөхрийн шуунаас зуураад авлаа. Арай махлагдуу нь шилбэ рүү нь өшиглөөд л авлаа.

Ширүүн ч юм эхэллээ дээ. Зууралдааны голоор тас буугаад л явчихлаа эхнэрээ алгадчих шиг болов. Хөөрхий бүсгүй дуу алдаад бохирон суув. Нөгөөдөх нь нэмээд өшиглөөд авлаа.

Энэ ч дэндэнээ, би буулаа. Хөөш залуу чи одоо болиоч ээ гэж хэрдээ л бүдүүн дуугарлаа.

Чамайг би мэдэж байгаа шүү, лалраа өөрөөр ярина аа чамтай. Бас такси гэчихжээ гээд над руу дөхлөө. Дүүрсэн хэрэг нэг цохиулахаас гэсэн шүү юм зурвас бодон ухартал тулж ирээд “Алив лалраа орьё” гээд эхнэр рүүгээ эргэлээ. Хөгийн эр юм намайг бол муу санаалаад цохихгүй байна.

Газар суух найзаа аргадан суусан хоёр хүүхэн ч босч ирэн битгий солиор чиний гарын шүүс болгохгүй, бид хоёр аваад явлаа гээд нөхөртэй нь туллаа. Хүүхэн уйлсаар өндийж “Элбэгээ больё гуйя тэгэхүү, би явлаа чи согтуу байна ш тээ” гэж хүлцэнгүй хэллээ. Би машиндаа суулаа. Залуу элгээ эвхэн сууж тамхиа хурдан хурдан сорж “зайлцгаа янхнуудаа, миний хувийн амьдралд бага оролцоорой” гэж шазуур зуун хэлэв. Нөгөө гурав ч машин руу ухасхийн сууж би хөдөллөө. Залуу биеэ барьж байгаа бололтой суусаар үлдэв.

2 -Ёооё, за миний найз одоо ёстой боль. Анх удаа нүдээрээ харлаа. Балиар зэрлэг, балмад дурак юм аа. Чи ингэж яваад алуулна шүү. Наадах чинь өөрөө ямар ажил хийдэг билээ. Чамайг алчихаад цонхоор шидчихээд өөрөө үсэрсэн гээд л амиа аваад гарчихна шүү.

3 -Энэ балиар яагаад ирчих вээ. Хөдөө явж байна гэж ярьсан гээ биз дээ. Сэмхэн гадаа отоод сууж байсан байна л даа.

Нөгөө хүүхэн дууүгүй мэгшсээр.

2 -Ах ёстой хэлмэгдэх шахлаа. Явчихаагүй овоо байгаад байлаа ш тээ. Цагдаа санаатай юм чинь бид нарт болохоор гар хүрэхгүй байгаа байхгүй юу. Мэдэж байгаа л даа нохой санаатай, ёстой...

Тэр дарга маргад нь хэлээд бариулж хориулаач хууль адилхан л үйлчлэх ёстой биз дээ.

3 -Миний найз яршиг тэр Энэтхэг рүүгээ явчих аа. Хэдэн сар амар, хүүхдээ найз дээрээ орхичих. Манай Оогийтой тоглоод байж л байна ш тээ.

1 -... заза гээд уртаар санаа алдаад ахаа ойр дэлгүүр байна уу. Гаяа миний найз ганц вино авчих тэгээд танайд очьё гэлээ.

Дэлгүүрээс 2 вино хэдэн пивоор цэнэглэсэн найз 3 хүүхэн үйлдвэрийн тийшээ нэг тансаг байрны гадаа буулаа. Очин очтолоо хоёр найз нь нөгөө муу хартай, хүчирхийлэгчийг хэрхэн хашраахаа ярьж ямарч байсан хэсэг алга болох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрцгээх шиг болов.

Надад хариулт хэрэггүй гээд 10.000 төгрөг өгөөд бууцгаалаа.

 6

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг чинь харин нэг нүдээрээ үзэж  цочирдлоо доо. Буцаад давхитал инээд алдсан хоёр хос гар өргөн сууж төмөр замд буун буутлаа халуухнаар үнсэлдэн, дотно гэгч тэврэлдэн байр руугаа яаруухан орлоо.

Нэг нь хардуулж зодуулаад л, нөгөө нь хайрлуулж ор руугаа яараад л. Амьдралаа гэж ...

Жоохон таагүй тохиол үйл явдлыг тэмдэглэн хүргэсэн бол хичээж уучлаарай, манайхаан.

Аль болох гэрэл гэгээтэй, хөгжилтэй л юм буулгамаар байхын. Гэхдээ болохгүй юм, үнэн л дүр зураг ийм байна.

 6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
biki:
goy ym aa taalagdlaa
2014-02-08
biki:
goy ym aa taalagdlaa
2014-02-08
ochko:
mundagaa mundag
2014-02-08
kkk:
hun chanartai er shuu manai jolooch
2013-09-12
Yavj bnuu:
Yasan be tag bolchihloo.mashin tereg chin zugeeruu odoo ih l ajiltai bh yostoi do yav l da ajildaa aan humuus huleegeed bna
2013-08-21
хоовон хүү:
ажлаа хийгээчээ хүлээгээд байхад дараагийн 12 нь хаана байна
2013-08-20
hoowon huh:
hooe ajilaa hiildee odoo chn yag taxinii tsag bizde zondoo udchalaashteee huleegeed bk suuj chadkuineee hehe
2013-08-19
zochin:
durgui ni unshihaa bolihgui yu.bicheed bai sonin bna
2013-08-18
ebii:
Ene Elbegsaihan avgaigaa guvshihuu bolimoor yumaa yos jurmiin heltest ni medegdeechee
2013-08-17
Залуу:
Миний авгайгаа яана уу? чамд ямар хамаа байна аа. Чамайг би мэдэж байгаа шүү, лалраа өөрөөр ярина аа чамтай.
2013-08-17
gggg:
sonirholtoi l yu m hunii amidralshtee
2013-08-17
unshigch:
elbegee gedeg tsagdaa ehneree huchirhiilehee bolio
2013-08-17
zochin:
arai daatstai unshuurtai ium tavij bai l daa shuudiinhaan
2013-08-17
энгүүн:
маш зөв, нийгмийн амьдралын бас нэг толь.
2013-08-17
haiz:
bicheed bai cham shig humuus bidniig chirj yavdag shuu and aa.tuuhiig jiriin humuus amidralaaraa bichdeg gej bi boddog.
2013-08-16
taxinii jolooc naran 1950:
yum yum l sonsoj yawdag xezvv c yum shig amidral yariaad saixan xvmvvstei taaraxaar saixan c yum shig bdag yum a amjilt xvsii bolgoomjtoi yawaarai xvnd tusalj yawaa saixan ajil shvv.
2013-08-16
Saraa:
Goyo shuu bicheed bai.durgui humuus ni bitgii unshij bl daa.bi Bol ulaan galzuu fan ni shte hoovongiin goyo boljee like
2013-08-16
DDDD:
HEND YUND HEREGTEI GEJ IIM ZUIL TAVIDAG BNAA
2013-08-16
1234:
яачаад бгаан? зүгээр уншихад схн л бнд, үргэлжлүүлээд бгаарай
2013-08-16
shuud:
shuud utgaaraa shuud.mn shuudarsan zamdaa orjee. iim zuilisiig uur suvgaaraa yavuulj bolno doo.
2013-08-16
Zochin:
bicheed baigaarai hu bainga ynshij baigaa shuu kkkkk Ma
2013-08-16