Такси № 12
2013-08-23

Юун түрүүн уучлаарай, уншигчидаа. Хөдөө гуйлганд явсан тул хэд хоног гарч чадсангүй ээ. Өчигдөр л гарлаа. Бөглөө битүү хэрэг алга. Халтуурч сайн л байна, гэхдээ аймаар бөглөрч байна. За ингээд жирийн иргэд та бүхнийхээ их ажлыг нугалалцаж өнгөрүүлсэн нэгэн өдрийн зураглалаас түүвэрлэн хүргье.

 .

  1. 1.    200 мянга хүрэхгүй байна

Толгойтын тийшээ цэцэрлэгийн зүг гээд нэг залуу суулаа. Утсаар ярив. “Очиж байна аа хөө, юу би 200 мянгыг л авсан ш тээ, өө заза буцахаас” гэлээ.

.

Учрыг асуувал хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр нэг хүнтэй дам ярьж гуйсан юм байх. Тэгээд эхнэрийнхээ тушаал болгосноор гарыг нь хүндрүүлэх мөнгө босгоод очиж яваа нь энэ гэнэ. Гэтэл хоёр хүүхэд оруулах тул 400 мянган төгрөг өгөх ёстойг сая авгай нь ярьж ухааруулсан юм байх. Тэгээд аавындаа очиж мөнгө нэмж гуйхаар боллоо.

.

Залуу “Та явж бай даа, би эндээс өөр машинаар явчихья” гэж эелдэгээр үдлээ.

.

Амьд хүн аргатай

 .

Оргил худалдааны төвөөс 4 зам хүртэл нэг бүсгүй суулаа.

Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулж яваа аж. Ноднин 250 мянган төгрөг атгаж гараад 2 хүүхдийнхээ ном дэвтрийг бөөгнүүлэхэд болчихож байсан гэнэ. Одоо бол хавирахгүй байна гэнэ.

“...Бүх юм өссөн байна. Одоо нөгөө шинэ формыг нь авч өгөх мөнгөө яаж олох билээ. Нэг цүнх авчих гээд бодож бодож болилоо. 60 мянга гээд байхийн. Хоёр тэрсхэн хүүхэд бас хэцүү юмаа. Нэгэнд нь авбал нөгөөд нь бас л авна. Тэгэхгүй бол бөөн уйлаан майлаан, зарга заальхай.  Хосоор нь хоёр цүнх авах гэсэн мөнгөгүй болох гээд болилоо ш тээ.

Юу ч болсон ном дэвтэр нь болчих шиг боллоо. Одоо болоогүй ээ. Амьд хүн аргатай болох байлгүй дээ” гэсээр нэг өрхийн эзэгтэй, завгүй ээж дараагийн дэлгүүр рүүгээ орохоор яаруухан буулаа.

 .

  1. Авгай нь хардаад...хэцүү

 .

Хоёр оюутан суулаа. Хөөрхөн юмаа, хоёр том цүнх чирсээр ирж суулаа.

.

“Ахаа гандан хүргээд өг” гээд арай эгчмэд бололтой нь сурмаг арагүй нь хойд багаж тогшлоо. Би ч залхуураад  буусангүй. Манай хоёр ч цүнхээ хийгээд, тонгойгоод багаажинд нэг юм хийгээд байлаа. Цүнхээ ухаад байгаа юм болов уу гэтэл “Ахаа энэ багтдаггүй ээ” гэж намайг гайхшруулаа. Би буугаад очтол хоёр том чемадон дагалдах 3 бор хайрцагаар нэмэгдчихжээ.

“Өө ийм их ачаатай юм уу” гэж намайг хажиглах маягтай болсонд өнөөх эгч охин “ээ ахаа овор ихтэй болохоос хөнгөн ш тээ” гэж байна. Энэ тэгээд юу юм бэ гэж  сониучирхангаа  би ачааг зайчилж эхэллээ.

Энэ хоёр хайрцагтай нь мах өөр юм ч ... гэсэн нөгөө дүү охин нь эгчийнхээ харцанд ганц ширвүүлээд дуугай боллоо.

Шүүс мүүс нь гоожихгүй бээз айн, тэгвэл ч ёстой та хоёроос овоо мөнгө нэхэх болно шүү гэж нөгөө хоёрыг явуулангаа жолооныхоо ард сууж авлаа.

Т -За хаанаас ирж байгаан.

1 -Ойрхоон,  Эрдэнэсантаас.

Т -Аан оюутнууд уу, хаана ямар сургууль билээ.

1 -Тийн, Монголын үндэсний их сургууль.

Т -Чи ганцаараа яриад байхгүй ээ хө, арын охин ярина аа.

1 -Энэ эгчийн хүүхэд.

Т -Аан бас оюутан болох нь уу?

2 -Тийн гэж цонхоор харангаа хэлэв

1 -Энэ гэхдээ дээд сургуульд биш, Хүнсний коллежид сурахийн

Т -Өө болж байна ш тээ, юуны ангид оров.

2 - .....

1 -Нөгөө юу, нийтийн хоол.

Т -Хөөе, чи байз л даа тэр арын оюутнаас асуугаад байна.

2 -Тнх, хоол тогоочийн анги.

Т -Аан за за, чи ер нь сургуулиа тааруухан мэдэж байгаан байнаа даа.

1 -Үгүй ээ, манай ах эгч хоёр хөөцөлдөж оруулж өгч байгаан. Сургууль нь цагаан хаалганы тэнд байдгийн, мэдэхгүй сургуульдаа орно гэж юу байхав дээ гэж над руу ширүүллээ.

Би ч тэгсгээд амаа хамхилаа.

Хэсэг явтал эгч нь утсаар ярьж байна.

“Ирж байна яг ш тээ ккк, орой эгчийнд хоно ш тээ. Тэгийш дээ тэнэг юм шиг ирэнгүүтээ гадуур хоноод, үлгэргүй юм болох байлгүй кккк. Маргааш нарантуул гарна, цуг уу кк чи мөнгө гаргах юм уу, өө баахан л юм авна ш тээ. Гэрийн бүрээс, хувцас гэвэл хослол гээ л ккк. Өө их мөнгө болно ш тээ. Сая бол дутна ш тээ хахахаха. Үгүй ээ, Нака Заяа ярьсан уу, аан шараа ш тээ хүүрээ. За орой ярья, тийн цуг ирсэн одоо хүргэж өгнө. Тийн, орой яриарай за” гэж найлинхай аргагүй ярьж утсаа салгаад удалгүй дахин залгаад арагшаа харж нөгөө охиндоо “Бид хоёр хороололд ирж байна. Та аан гараад явчихсан уу ...тийн бүртгүүлсэн гэж, ...” гээд яриагаа таслан арагшаа харж “хөөш нөгөө бүртгүүлсэн хуудсаа авсан уу” гэж асуугаад “...аан тийм юм байхгүй, мэдэхгүй гэж байна ш тээ... За, би Өөгөө -г буулгачихаад ... за мах чанаад уу аанхан за” гэсээр утсаа салгав.

1 -Хөөш чиний нэр нөгөө бүртгэл дотор нь алга байна гэнээ, чиний сургууль бүтэхгүй болж байх шиг байна гэнээ гэхэд арын охин нэг их цочсонгүй.

2 -Сонин иин, Аяа эгч мөнгийг нь тушаагаад бүртгүүчихлээ л гэсийн ш тээ гэв.

Уг нь өөрөө очоод шүүлгээд гэж би хажуугаас нь хошуу нэмтэл, тэнд нь хөөцөлдөөд явж байгаа хүн байгаа л даа  гэж нөгөөх хэгжүүн эгч нь миний үгийг тас цохилоо. Би ч гандан буурахгүй дүү нар тэгээд оюутны байранд байх уу, байр ховор байна гэсэн дээ гэж  яриагаа үргэлжлүүллээ.

1 -Би ч энэ эгчийндээ байдгийн, манай сургуульд ойрхон Ганданд. Ноднин өвөл найзтайгаа нийтийн байранд байж үзсэн, шал тэнэг хажуу талд нэг ах архидаад шөнө болгон согтуу.

Т -Хичээл номоо хийж чадахгүй айн,

1 -Тэр ч яахав, авгай нь бид хоёртой хардаад тэнэгтэж өгч байгаам чинь. Нөгөөдөх нь уухаараа хаалга цохиод, тэнэг ах. Уг нь хямдхан ш тээ 100, 150 л гэж байгаам чинь. Тэгээд дараа нь яршиг гээд буцаад эгчийндээ ирсэн.

Т -Энэ дүү чинь хаана байхын,

1 -Аан сургуульдаа орчихвол бид хоёр нийлж байр олно доо гэнгээ над руу хялам хийн муухай харж байна.

Т -Уг нь сургуульдаа орчихвол, тэгээд бүтэхгүй болсон уу?

1 -Бүтэхгүй ч биш л дээ, бараг ТМС юм чинь тэгсгээд авчих байлгүй. Манай эгч л яриад байгаа ш тээ...

Ингээд манай хоёр Гандангийн уулзварын эсрэг талд хашааны гадаа буулаа. Нэг хижээл насны хүүхэн үүдэндээ хүлээн зогсч байлаа...

Би зогсоод багажаа онгойлголоо. Нөгөө дүү охин түрүүлж буун ачаагаа авахаар тойрлоо.

.

Өнөөх тоссон хүүхэн “сайн байна уу, нөгөө мах чинь гайгүй ирэв үү” гэсээр машины араар тойрч хайрцагтай мах тэврэн эргэхдээ “Хөөе та нар тэр юм зөөлц” гэж хүүхдүүдээ хангинасаар хашаа руугаа орлоо.

Ингээд оюутнуудын амьдрал эхэллээ дээ гэж ...

   .

  1. Нэг хашаанд хоёр жорлон барьдаггүй юм

 .

Сүрхий дэгжин залуу урд суулаа. “Ах гялс яваад Хавдрын тийшээ хүргээд өгөөч” гэж байна.

Нэлээн яаруу яваа бололтой. “Ах энүүгээр нь ухасхийдээ, өө энэ дурак одоо хөндөлсөөд цагаан шугамаараа явчихгүй. Наад эгнээгээрээ орчихвол, өөө манайхан ингээд бүтэхгүй ээ” гэж миний штурм туслах жолоочийн ажил хийж эхлэв.

Алдарт Нарантуулын уулзвар дөхөж ирээд бөглөрлөө.

Манай хүн ч бухимдаж “...пи хоёулаа хойгуураа л явдаг байж, энэ захуудыг одоо хотоос зайлуулмаар юм аа. Хажууд нь Дүнжингарав гээд нэгийг нэмээд барьчихийн, үнэхээр мудакууд юм аа. Зах л дутаад байгаа юм байна л даа. Ах нэг айл хашаандаа хоёр жорлон зэрэгцүүлээд барих уу, үгүй биз дээ. Яг урд нь нэг зах барьчихаж байгаам даа, одоо тэгээд суулгах хүнээ булаацалдаад. Та энэ Дүнжингарав руу орж үзсэн үү,...ан би бас үзээгүй, манай авгай нэг орсон ноль нь их боловсон юм байна гээд байсан ккк яамай даа тэ. Хойд нарантуул бол ёстой айн бараг хөдөө аймагт ч тийм балайр юм байхгүй дээ” гэж хэсэгтээ ганцаараа ярив.

.

Т -Одоо нөгөө зам тавихаас болоод энэ захынхан чинь жагсаад байгаа биш үү?

З -Аан захынхан юугаа ойлгохов, түрээс хямдарвал л болоо ш тээ. Цаана нь нөгөө захынхан хурган дарга нар л турхираад байгаа биз. Тэгээд жагслаа гээд түрээсийг нь хямдруулах уу айн.

Манай залуу захыг ханатлаа муулж аваад овоо тайвширсан бололтой хэсэг дуугүй сууснаа “Хөөш та нэг онигоо сонссон уу” гэж яриа өдлөө.

Т -Ямар

З -аан өчигдөр манай найзын ах нь ярьсийн, таны үеийнхэн бол сайн ойлгох юм билээ гээд нүд нь гэрэлтэн “Улаан малгайт бий ш тээ. Тэр охин чинь эмээдээ нөгөө хуушуураа өгөх гээд явж байж л дээ. Ойд ганцаараа... тэгтэл араас нь баахан залуучууд гүйж ирж байна гэнэ. Эзгүй ойд ганцаараа айсан охин гүйж үзээд нэмэргүй араас нь улам л ойртоод байж. Улаан малгайт за өнгөрсөн, одоо ядаж хувцсаа уруулаад яахав гээд палааж нөгөөдөхөө тайлаад нүдээ тас аниад хэвтээд өгч, тэгээд аймаар юм болохыг хүлээгээ л байж. Нөгөө хэд ирчихсэн тэр хавиар нь гүйлдээд л байна гэнэ. Тэгсгээд нам гүм болоодхож. Нөгөө улаан малгайт өндийгөөд хартал хэн ч алга, харин сагсан дээр нь нэг захиа байж. Палаажийг чинь турсиктэй чинь угаагаад тавьчихлаа. Сайн хатааж байж өмсөөрэй. Хуушуурыг чинь эмээд чинь хүргэж өгөхөөр явлаа. Төмөр ба түүний команд гэсэн байж” гэлээ.

.

Би пис хийтэл инээлээ. Залуу “алсан байна уу тээ, “Тимур его команд” гэж нэг хүнд туслаад явдаг пионерууд байсан зохиол байдаг ш тээ. Та сайн мэднэ дээ. Тэд нар чинь одоо том залуус болсон ч ажлаа үнэнч хийсээр айн, кккк, хүүхэн шуухан асуудал биш айн” ккк. Хөгжилтэй залуу бөглөөг хүлээж тэссэнгүй “за би ч эндээс гүйлээ ах май мөнгөө” гээд зам дээр буун гүйн одов.

 .

  1. Хажууд битгий сигналдаад бай, новш оо

 .

Соёл урлагийн их сургуулийн хажуугаар уулзвар дөнгөж гараад гэлдрүүлж явтал хойно түг хийгээд явчихлаа. Толиндоо харвал ард машин байна. Жолооч нь хажуу тийш харж нэг юм ярин урагшаа харах шинжгүй. Би “аваараа” татаад буулаа. Тойрч харвал гайгүй, дөнгөж хүрээд шороо жоохон цагаан болсон байлаа. Нөгөө хойноос ёворсон нөхөр намайг тоож харах шинжгүй. Хажуудаа суух хүүхэд тэвэрсэн эхнэрээ даван хажуу талынхаа жолоочтой хэрүүл хийсээр...

.

“Чи муу дурак би нялх хүүхэдтэй явж байхад юу гэж хажууд сигнал орилуулаад байгаан бэ, дурак чинь” гэж ярьсаар би тэссэнгүй “хөөе чи миний араас мөргөчихлөө ш тээ, наад замаа хараач ээ” гэсэнд нөгөөх чинь намайг гайхан нэг харснаа “хэзээ хаана юу яриад байгаан” гэж авч байна.

Би ч сонин болоод явчихлаа. “Чи буугаад ир хөөе, энийг хар” гэлээ.

Нөгөө нөхөр бууж ирэн миний цагаан шороо болсон куперийг харсан аа “...өө тийм байна ш тээ, уучлаарай хөө. Гайгүй байнаа, энэ арчаад арилчихна” гээд шалмаг хөдлөн алчуур гаргаж ирэн шороог арчиж үзүүллээ. Гайгүй харагдлаа. Би өөрөө сайн тонгойн шалгаад өндийтөл нөгөөдөх дахиад л нөгөө машины дэргэд оччихсон “чи муу сигналдаад хүн дарамтлаад байдаг хэн бэ аан” гэж агсарсаар. Хүнд гар юм. “Хөөе, чи нааш ирээ хоёулаа энэ зургаа аваад хөдлөе. Тэгээд тэр бодисоор нь арчуулаад арилахгүй бол чи энийгээ янзлуулж өг” гэж нөгөө нөхрийг би хоргоолоо.

Сайх эр “Ээ зүгээр л байна ш тээ, хөгшөөн  би  уучлалт гуйсан ш тээ. Авгай хүүхэдтэйгээ явж байна, чи бас ойлго л доо. Би халтуур хийж л явдаг эр хүн” гэж намайг аргадав.

Би ч тэгсгээд уяраад явчихлаа. За за адилхан л юм байна, төвөгдөө гээд орхилоо.

Ингээд нэг хоёрын хооронд шүургэлцэхээр лайтай юм билээ. Сонин ярихад, дээр би найзынхаа машинд хамт явж байтал машиныг нь нэг нөхөр араас нь мөргөчихлөө. Тэгсэн нөгөө нөхөр “за хөдлөөд зогсчихьё” гээд хөдлөнгүүтээ “би энд, ийм аймаар мөргөөгүй” гэж гүрийгээд арай гэж нэг хэсгийг нь мөргөсөн болоод Вьетнам засвар дээр очоод асуусан 150 мянга гээд, тэгсэн нөгөө нөхөр, өө би хувиараа хямд янзлуулья тийм мөнгө байхгүй гээд ёстой балай юм болсон.

За тэгээд замын цагдаад хандсан чинь, яах гэж хөдөлсийн гэж цааргалж байснаа, авч үзэхээр болж үүргээ биелүүлээгүй ч бил үү нэг хэрэг үүсгэн нөгөө нөхрийг дуудсан, нөгөөдөх нь ирдэггүй. Та гэмтлээ үнэлгээний газраар тогтоолгоод ир гээд нөгөө газар нь очсон машины зургийг дарж байгаад “за яахав ах наадах чинь 100 мянга л гэж гарах юм байна. Гэхдээ яахав дүүгээ бодно гэвэл 200 мянга гээд бичээд өгье” гэдэг дээ. Тэгээд 20 мянгыг өгөөд нөгөө үнэлүүлсэн бичгээ нөгөө байцаагчдаа өгөөд хүлээсэн. Тэгээд таг. Нөгөөдөх нь Засгийн баазын ч бил үү хотын нэг том даргын жолооч байж, чихгүй толгойлоод нөгөө автын байцаагч руу маань элдэв хүнээр яриулаад тэгж тэгж хэдэн сарын дараа ч билээ 40 мянган төгрөг аваад. Сүүлдээ хаясан.

Сэдэвтээ эргэн ороход би уг нь авто дуудмаар л байлаа. Бид хоёр ялихгүй наалдан түр зогсоход нөгөө Дөлгөөн нуурын уулзвар дамнаад бөөн бөглөө болдог доо. Би ч урьдын туршлагаа санаад гүрийгээд зогсвол зогсох л байлаа. Тэрэг гайгүй тэгээд ч ядарсан эр харагдлаа. Машинд нь нялх хүүхэд уйлаад л ... “За за чи болгоомжтой урдахаа харж яв л даа” гэж сургаал зэмлэл айлдаад би хөдөллөө.

Харин нөгөөдөх бөглөө үүсгээд байгаагаа тоож байгаа ч юм алга нөгөө нөхөртэй хэрэлдсээр л үлдлээ. Нэлээн хүнд гар бололтой.

Тэндээсээ 3-р эмнэлгийн урд замаар бөглөрч явтал урдхан талд явж байсан нэг Маяти гэх машины ачаа нурлаа. Аз болж би жоохон зайтай эргэх гэж байж дарагдсангүй. Мориор бол хотойтол нь ачжээ. Тэгээд муу баглаж бэхэлсэн бололтой. Тэвшнийхээ хойд талаас бүлтэрч ирээд л зам дээр нурлаа даа. Ойр явсан бол машин минь хүнд цементэд дарагдаж будаа болох байлаа.

Алтан шар зам гэж. Хажууд сууж явсан хүүхэн “ёооё манайд ийм аюултай. Тэр жил манай найзын ах зүгээр замын хажуугаар явж байхад нэг машинаас ийм ачаа, тоосго байсан гэлүү дээ нураад дарагдаад өнгөрсөн гэсэн. Манайд нээрээ аймаар, ингээд л зүгээр явж байгаад л үхчих гээд байдгийн” гэж царай нь хувхай цайн ярилаа.

Нөгөөх машинаас хоёр залуу юу ч болсон шинжгүй инээд алдан бууж ирээд нөгөө цементээ буцааж ачих талаар зөвлөлдөж байна. Хараажаар хэтэрхий ачжээ. Бөглөө үүсгэж байгаа, хүний амь нас эрсдэх аюул ойрхон байгаа зэрэг дэмий юманд санаа зовсон шинж ер алга. Монгол сайхан хээгүй эрчүүд юм уу даа. Гэхдээ л миний амь биш гэхэд машин маань эрсдэлд ойрхон байлаа шүү.

Манайхан юм юманд арай л хайнга хэнэггүй байх юм аа.

Дандаа л азаар нэг юм гайгүй өнгөрлөө гэсэн өдөр хоногууд өнгөрч байна. Өнөөдөр би машинаа будаа болгох хоёр ч тохиодлоос “азаар” гайгүй өнгөрлөө ш тээ.

 .

Хөлтэй бүхэн хотдоо ирээд, амьсгаа өндөр өдрүүд эхэлчихжээ та минь ...

 .

Хов хүргэхэд, маргаашнаас тэгш, сондгой дугаараар хязгаарлана гэсэн. Би тэгш номертой, 3 хоног л гарах юм уу яахийн. Орлого одоо муудна, эхнэр уурлана даа яана. Гэхдээ одоо яахав, ингэж бүгдээрээ бөглөрч стрестэж байхаар хэд хоног ч гэсэн ээлжилж ажлаа шуурхай хөөцөлдөөд авбал дээр ч юм шиг санагдчихлаа.

 .

Сонин хачин ихтэйгээр ирэх лхагва гарагт уулзъя.

 .

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Яг үнэн амьдрал байна даа
2013-08-24
бичээд байгаарай:
амжилт хүсье
2013-08-24
Онгоц:
Маш зов сэдвээр бичжээ ховондоо. Баярлаа бичээд баигаараи
2013-08-24
Aagii:
Goy ogooleg bn da heregteil yum bn da chaashin biched bai amjilt shoo
2013-08-23
zochin:
sonirholtoi shuu....algasahgui unshij bgaa..
2013-08-23
Saraa:
Munch ih huleesen dee.mashin tereg chin gaigui bol yamai.bolgoomjtoi yavj baigaarai. Davgui boljee.daraa doloo honogt uulzii
2013-08-23
amjilt:
dajgui shuu bicheed bai anh udaa unshlaa setgegdel toruulj bn
2013-08-23
gakka:
Uneheer unshuushtai sangdaad baigaam oiriin ued... hunii amidraliin neg hoer uduriin bodit reality show maygiin ...
2013-08-23
Bolj bna:
Dajgui
2013-08-23
bicheed bgaarai:
bicheed bgaarai goyo shyy harin ene udaa haltuurdsan bainaaaaaa.
2013-08-23
hurts:
teneg erguu mal
2013-08-23
Хурц:
бичээд байгаарай сайхан санагддаг юм
2013-08-23