Шадар сайд “Нарантуул” захад ажиллалаа
2013-08-23

  Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан шатсан газруудаар биечлэн явж танилцлаа. Одоогийн байдлаар гал гарсан дээрх газрыг бүрэн хамгаалалтад авсан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор, хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.  Гал унтраахад Онцгой байдлын албаны гал унтраах зургаан ангийн 125 албан хаагч ажилласан аж. Шадар сайд түрээслэгчдэд хандан хэлэхдээ хуулийн байгууллагынхан болон галын шинжээчдийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа гал юунаас гарсан нь тодорхой болно. Тийм учраас аль болох богино хугацаанд асуудлыг яаралтай шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдлээ. Дашрамд мэдээлэхэд олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ худалдааны байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг  хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийг Монгол Улсын Шадар сайд энэ оны 2 дугаар сард батлан нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан байна. Энэхүү шалгалтаар “Нарантуул” ОУХТ-ийн барилга нь 1999 онд баригдсан төмөр бетон каркас тулгуур баганатай, дээврийн хийц гурван хэсэг хагас дугуй хэлбэртэй, ханын өрлөг нь хөнгөн блок, гадна талаараа сендвич төмөр ханатай, тэнхлэгийн урт  127 м, өргөн нь 69 м байсан аж.  Тус худалдааны төвд нийт 300 гаруй түрээслэгч, 98 павилон, 28 цайны газар ажилладаг байжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
galbfyy:
Тэр өмсцөн малгай толгойг нь ээ. Яасан сүртэй юм. Чингисийн баатар шиг л. Ингэж шоудах ямар хэрэг байна? Зүгээр л ажлаа хийж бай л даа.
2013-08-23
ardchiksan:
ardchilsan namiinxan sain bn shuu,
2013-08-23
БААГИЙ:
ЭНЭ НЭГ НӨХӨР ИРЭЭД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ, ӨӨРИЙНХ НЬ ХАРИУЦСАН АЖИЛ ШҮҮ ДЭЭ, ЗОГСООХ БОЛОМЖИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ УЧРААС ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ, ХҮМҮҮСИЙН ЗОВЛОН ДЭЭР ИРЖ ШОУДААД БАЙХДАА Ч ЯАХАВ, АЖИЛЛАЛАА ГЭНЭЭ, ЯАЖ АЖИЛЛАСАН ЮМ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ОНЦГОЙ ГЭСЭН ХОЁР БАЙГУУЛЛАГА ДАМПУУРСАН БАЙНАА ДАА,
2013-08-23
kkkkk:
zahiin tsainii gazruud odoo buzarlah ni deeee
2013-08-23
zochin:
Hetsuu yum bolj dee yagaad ingej gal garav aa????
2013-08-23
zochin:
naadah chin ulaan shou hiij bna sh dee
2013-08-23