100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ манай улсад болно
2013-08-24

  100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-16-нд манай улсад болно  Мөн хvчний гурван тєрєлт тэмцээний нэг болох хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын тэмцээн ч болох юм. Эдгээр тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 150 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Дэлхийн аварга шалгаруулах  даамны 38 дахь удаагийн тэмцээнд ОХУ (3), БНХАУ (2), Украйн (2), Голланд (1),  Беларусь (1),  Латви (1),  Литва (1),  Польш (1), Эстони (1),  Монгол (3)  зэрэг 10  улсын 16  тамирчин тойргийн журмаар тоглож өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, Литва улсын иргэн Рима Даниливичене ажиллах юм. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч,  Голланд улсын иргэн Харри Оттен,  тэмцээн хариуцсан захирал,  Польш улсын иргэн Яцек Павлицки нар хүндэт зочноор уригдан оролцох болно. Монгол улс зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болох бөгөөд ОХУ,  БНХАУ, Голландаас тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин