Аймаг бүрт 1000 айлын орон сууц барина
Өнөөдөр болсон аймгуудын удирдлагатай хийсэн цахим хурлын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн нэг жилийн дотор 16 аймагт очиж ажилласнаа хэлээд аймгуудын удирдлагуудад иргэддээ ойртож, тэдэнд чиглэсэн бодлого барьж, шинэлэг байдлаар ажиллах гэсэн нийтлэг эрмэлзлэл байгааг сайшаалаа.
ар
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллахдаа “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа Баянлиг сумын барилгуудын ажилтай танилцсанаа хэлээд цаашид цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн “Шинэ сум”-ын ажилд аймаг, сумын дэмжлэг оролцоо чухал байна гэлээ.
рр
Баянхонгор аймагт хайрга буталж, бетон зуурмаг хийдэг үйлдвэр байгуулсан байна. Аймгууд ийм санаачлагыг бодлогоор дэмжээд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, стандартын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэрийг орон нутагт байгуулвал ирэх хавраас баригдаж эхлэх 1000 айлын орон сууцны барилгыг босгоход ихээхэн түлхэц болно гэдгийг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ