Такси № 15
2013-09-04

 

Ажил сургууль жигдэрсэн ид цагаар халтуурт явах үнэхээр хүнд байна шүү. Саппарогийн уулзварыг давж гарна гэдэг маш тэвчээртэй хүний хийдэг ажил болоод байгааг зохих хүмүүс анхаараасай гэж дахин хүсэх байна. Миний халтуурын тэмдэглэл, адал явдал, яриа хөөрөөг тэвчээртэй уншиж байдаг уншигчдынхаа санал болгосны дагуу өнөөх шатсан Нарантуул захын орчмоор нэг өдрийн тал эргэлдэж үзлээ. Зах даган амьдралаа залгуулдаг иргэдийн хувьд шатсан захыг тойрсон яриа халуун сэдэв хэвээрээ л байна лээ.

Хүн харангаа түр зогсох зуур зах дээр зогсдог байрын хүүхэнтэй хууч хөөрснөө эхлээд буулгалаа.

 6 1.Маргааш нь захын “Ой” нь болох гэж байсан  

Т -Танай энд одоо юм хум нь нэг хэвийн болж байна уу?

Х -Аа мэдэхгүй, хэл ам татрахгүй л байна. Хүнсний хэд бол баларч байх шиг байна оо. Зарим нь сэмхэн Дүнжингарав руу лангуу аваад эхэлчихсэн байна лээ.

Т -Өөр лангуу гаргаж өглөө гээгүй билүү.

Х -Энд хаанаа хүнснийхийг шингээх вэ дээ, яг багтаж харагдаач. Энэ гоо сайхны бараа зардаг хэд Булаг төв рүү суугаад эхэлсэн байна лээ. Бас хагас нь Дүнжингарав руу ороод байгаа гэсэн.

Т -Нөгөө мөнгөө авч хохирлоо төлүүлэх ажил нь юу болсон бэ?

Х -Хэн мэдэхэв, энэ нөгөө түр хороо гэдэг дээрээ шамбааралдаад л байцгааж байгаа гэсэн. Сайхансамбуу нь та нар зохион байгуулалттай гомдолгүй гээд өргөдлөө авчих тэгвэл би дор нь шинэ зах бариад өгье гэж хэлүүлсэн гээд л цуураад байна лээ.

Т -Хохирлоо төлүүлэхгүйгээр шууд шинэ захтай болчихно гэсэн үг үү.

Х -Тийм л юм байлгүй. Тэр үлгэр байхаа. Зарим нэг юм нь бараг шатаагүй гайгүй үлдсэн нь бол тэгье, шинэ зах бариулья энэ тэр гэсэн санал манал гаргаад байна гэсэн. Юу ч үгүй шатсан нь юу гэж тэгэхэв мөнгөө л авахаа л бодно ш дээ.

Т -Аа тэгвэл адармаатай л байгаа юм байна даа.

Х -Аан хэн мэдэхэв, өдөр бүр л нэг шинэ цуу тарах юм байна ш тээ.  Галыг зориуд тавьсан яг маргааш нь захын 15 жилийн ой гээд нүсэр баяр болох гэж байсан, тэгэхэд урд орой нь шатаасан санаатай байх гээд л яриа яваад байсан. Би л ой болох гэж байна гэж сонсоогүй, хүмүүс хаанаасаа ийм юм мэдчихдэгийн ккк.

6 Аманцар хүүхэн сүрхий яриа орж эхэлж байтал нэг залуу хүүхэн хоёр дэнжийн мянга явах уу гэлээ.  6 2.Бүгдээрээ ах дүүс гэсэн  6 Эхнэр нөхөр бололтой хоёр, хоёул хойно суун “Ах аль болох бөглөө багатай замаар яваад өгөөрэй” гэлээ. 6

Т -Та хоёр энд зах дээр зогсдог уу?

Н/нөхөр/ -Үгүй ээ, яг ч зогсдоггүй. Манай эгч гадаа нь зогсдогийн. Бид хоёр хааяа жоохон юм тавьж заруулдаг санаатай.

Т -Шатсанаас хойш энэ зах улам чихэлдээд байх шиг байна тээ.

Н -Харин тийн.

Т -Тэр дотор нь байсан зарим шатаагүй юмыг нь өгч байна гэсэн үү?

Н -Тэгсэн байх аа, заримийнх нь гайгүй. Зоориндоо бол зүв зүгээр байна гэсэн.

Х/хүүхэн/ -Гэхдээ тэрийг чинь устгана гээд өгөхгүй байгаа гэсээн.

Н -Хн, харин тэрэн дээр нь энэ онцгойгийнхон, энэ тэр дотор нь орсон гарууд сайхан ажилласан байх аа. Шатсаны нөгөөдөр гэл үү, хэзээ нь гэлээ томхон тор хайсан баахан гарууд гүйлдээд тэр хураагдсан гээд байгаа гоо сайхны бараа шампунь саван маван гээд өөд нь татчихаар юмнуудыг нь торлоод зөөгөөд байна гэсэн ш тээ. Гадна тал хаяг ярлик нь тортог болсон энэ тэр л байсан биз. Тэрийг чинь харин ёстой онцгойгийнхон зөөгөөд байна гэж Ааяа яриад байсан биз дээ.

Х -Өөн тийм үү, ккк тэгвэл тэд нар хэсэг л саван шампуний асуудалгүй болсон юм байна даа хихи.

Н -Тэгээ биз, бараг цагаан сарын бэлгийн юмаа олчихсон байх аа ккк.

Т -Захынхан ч хэл ам ихтэй улс даа, тэрийг хараад суугаад байхгүй дээ.

Н -Тэр хүн оруулахгүй битүүмжлээд, дараа нь цэвэрлэх үеэр л бужигнуулж гаргасан байх. Хэн ороод шатсан шампунь саван тоолоод суугаад байхав, шууд л бүх барааны мөнгөө авна гээд байгаа улс чинь.

Х -Ер нь энэ зах балай юм. Яахаараа ч гоо сайхны барааг хүнстэйгээ цуг байлгаж байсийн. Шал өөр хоёр төрлийнх биз дээ, хүнс саван айн. Супермаркет гээд том том дэлгүүрүүд чинь гоо сайхны бараа саван маванг чинь тусдаа өөр торонд хийж өгдөг ш тээ.

Т -Ер нь юунаас болоод гал гарлаа гэж ярьж байна, баахан улсыг сэжиглээд хорьсон юм биш үү?

Н -Өө мэдэхгүй, ...Нарантуулын захиргаа нь баахан садан төрлийнхөн гэсэн. Нэг архичин л хөөрхий буруудах биз.

Х -Нээрээ уржнан бил үү, Аяагийн нэг дүү нь гэл үү, энэ захын талын нэг залуутай суусан гэсэн. Тэгээд хурим нь болсон чинь хүргэний тал гээд энэ захын байцаагч нягтлан, юу юу нь ч гэлээ бараг захынх нь бүх дарга ажилчин нь садан гээд уригдаад ирчихсэн балай авсан гээ биз дээ ккк.

Т -Тийм үү... залуу өөр юм бодож байгаа бололтой хайнгадуухан дуугарсанд хүүхэн дуугай намсган “тэгсэн нөгөө залуу нь хэдэн сарын дараа гэл үү амиа хорлочихсон гэсэн...аймаар” гэв.

“Аан мөнгөтэй л нөхөр байсан гэсэн биз дээ, балай юм” гэж залууг ярих гэтэл чухал шивнээг таслан утас дуугарлаа.

Х -Аан миний хүү, за ээж нь очиж байна. Тийн хувцсаа өмсөөд бэлдээд байж бай ..аан за за тэгээ тэг хэмээгээд утсаа салгаад нөхөртөө хандан “Нөгөөдөх чинь формоо өмсмөөр байна, хаана байгаан гэнээ. Эмээ нь хар болгочихно гээд далд хийчихсэн юм шиг байна” гэлээ.

Н -Тэгий ш т ээ, өмсвөл тэгээд байхгүй болгоно шүү цаадах чинь.

Т -Хүүхдээ сургуульд нь өгөх гээд л, форм нь ямархуу байна.

Х -Яах вэ, зүгээр л санагдсан. Гэхдээ үнэтэй байнаа. Одоо яахав дээ баахан хүүхдийн дунд ганцааранг нь бүлтийлгээд байлтай биш. Манай хүү чинь одоо 1-р ангид орж байгаан.

Н -Олон хүүхэдтэй айл бол сандрах юм байна лээ дээ. 3 хүүхэд гэвэл бараг 300 мянга гараад явчих юм уу хаашаан... 1-нд чи өглөө хүргэж өгнө ш тээ, би орой нь авна.

Х -Тэгэхээс, хүмүүс одоо цэцэг мэцэг бариад л очдог, би одоо бас л цэцэг авдаг байх даа.

6

Залуухан хоёр хос ийн захыг тойрсон сонин хачин цуу ярианаас харамгүй хуваалцсаар буулаа. Анхны хүүхэд нь сургуульд орох гэж байгаа болохоор сэтгэл өндөр байгаа бололтой. Хүүгээ өхөөрдөн ярьсаар буулаа. Ямарч л байсан хүүгээ хүнээс дутахааргүй юмыг нь бэлдсэн гэх хүүхэн “за баярлалаа ах, болгоомжтой яваарай” гэж найрсгаар хэлээд нөхрийн хамт гэр рүүгээ зүглэлээ.  6 3.Ядарсан ч гэсэн шоудна ш тээ  6 Орой 10 өнгөрөөгөөд машин угаалгын газар хайж явсаар 1-р хорооллын хойд талын нэгэн угаалга руу орлоо. Урд маань 2 машин байна. Өнөө бужигнасан олон хүүхэд алчууртангууд алга. Ганц хүү угааж байлаа. Цаад өрөө рүү нь очвол 20 гаран насны сүрхий царайлаг цагаан охин нүүрээ будаж байна. “Хөөш миний дүү, өөр угаах хүн алга уу” гэсэнд “ямар машин юм аан, би одоо гарах гэж байна л даа, тэр залуугаар л угаалгачих л даа жоохон хүлээх л байх” гэлээ. 6

Т -Ах нь яараад байна аа. Чи гялс угаачихаад л явчих л даа.

О/охин / -... харин амжихгүй ээ ахаа, найзууд хүлээгээд байж байгаан.

Т -Аан тийм үү, тэгвэл ч хэцүү л юм. Чи миний машины ядаж гадна талыг нь гялс угаагаад өгчих, би чамайг тэр найзууд дээр чинь хүргээд өгье.

О -хэсэг бодолхийлсэн ээ ..харин ээ, аль түрүүн гарлаа гээд хэлчихсэн яая даа. За за зөвхөн гадна тал ш тээ, нааш нь ойртуулчих гэлээ.

Би ч нөгөө хоёр машины урдуур оруулаад авлаа. Охин үнэхээр шуурхай угааж байна. Бараг л халтуурдав. Гэхдээ яахав шаварнаас нь салгаж авсан нь яамай гэж би өөдрөгөөр бодон өөрөө нэг талаас нь арчилцан байж дуусгаж аваад охиныг суулгаад хөдөллөө.

Охин надаас за ганц гадна тал юм чинь гээд 10000-г аваад “Доргио бааранд найзууд байгаа тийшээ хүргээд өгчих” гэж байна.

Т -Чи одоо хэдтэй вэ жоохон хүүхэд байх шиг байхын.

О -21-тэй, яасан овортой байна уу?

Т -Үгүй ээ, харин жоохон хүүхэд байх шиг санагдаад. Энд ажиллаад удаж байна уу тэгээд?

О -2..3 сар л болж байна даа. Гэхдээ би энд дандаа байдаггүй ш тээ. Завтай үедээ, мөнгө хэрэг болсон үедээ гэнэт гэнэт л ирдэг юм.

Т -Аан тэгж болдог юм уу. Тогтмол цалингүй гэсэн үг үү?

О -Аан 30 хувийг нь авна л даа.

Т -Танайх чинь бүтэн угаалга 15000 гэсэн гэхээр чинь чи нэг машинаас 4500-г авчихдаг гэсэн үг үү. Хөөрхөн л мөнгө байна, өдөрт тэгээд 10 машин гаргах уу. Тэгвэл 45000 гээд явж өгөх нь ээ.

О -Тав зургааг бол гарганаа. Тэгээд хоол унд идээд л. Гэхдээ ах нар гарын мөнгө заримдаа гайгүй өгдөгийн ш тээ. Нэг кроунтай ах надад 10000-г өгөөд би ангайсан...кк дараа нь утсаа өгчих гэж авч байсан. Аягүй гоё ах байсан байхгүй юу уг нь, гэхдээ аймаар шалигдуу ах байсан. Энэ чиний ажлын байр биш л байна даа, ах нь чамайг оюутан болгох уу, өөр юу юу ч гэлээ хихихи.

Т -Тэгнэ дээ, хөөрхөн царайлаг охин машин угаагаад байхаар чинь.

О -Хн, би уг нь сурах гээд явсан л даа. Хувийн сургууль тэнэг, улсын сургуульд орно гэж байснаа тэгээд аль ч үгүй хоцроод.

Т -Тэгээд дараа жил нь орж болно ш тээ, залуу хүнд ганц жил яахав дээ.

О -хихихи ах, та бас намайг сургуульд оруулах гээд байна уу айн кк. Би гэхдээ мөнгөтэй болж байгаад л сурья гэж боддогий ш тээ. Ээж маань группт байдаг юм.

Т -Өөн тэгвэл чи тэжээгч асрагч байгаа юм байна тээ, өөр ах дүү байхгүй юмуу?

О -Ах байгаа, солонгос яваад зөндөө удаж байна.

Т -Тэр ах чинь мөнгө явуулж байгаа биз дээ. Жоохон мөнгө явуулахаар нөгөөдөхийг нь авах гэж авгайтай нь бөөн хэрүүл, авгай нь жинхэнэ аймаар санаатай бас хэрүүлч. Бид хоёрт хааяа жоохон мөнгө явуулчихвал ах руу шөнө өдөргүй залгаад хэрүүл хийчихдэг гэсэн.

Т -Авгайдаа хэлэхгүй явуулж болдоггүй юм байх даа.

О -Өө тэр авгайгийнх нь дүү мүү гээд овгоороо Солонгос гарчихсан. Ахтай цуг байдаг гэсэн тэгээд хамаг юмыг нь мэдээд байдаг байхгүй юу.

Т -Аан хэцүү юм байна, тэгээд юу гэж уурлах уу?

О -Өө аймаар. Өөр өөрийнхөө баасын бэлдэцгээгээрэй, бид нар чинь өөрийн гэсэн амьралтай шүү гээд л. Чи одоо ээжийгээ тэжээгээ ч, ажил хийгээч тэнэг янхан манхан гээд аймаар галзуу.

Т -Тэгээд чи сураагүй юм аа даа.

О -Өө яахав ер нь мөнгө ч үгүй байж сурна гээд яршиг л гэж бодсон ш тээ.

Т -Ах чинь тэгээд мөд ирэхгүй нь үү?

О -Одоо нэг жил болоод очноо гээд л байхгүй.

Т -Хараар байдаг юм уу?

О -Тийм байхоо, удаж байна ш тээ бараг 5 жил. Энэ хар авгай нь тэгээд бас нэг залуугаар машинаа бариулаад л яваад байдгийн. Шинэ нөхөртэй болсон байхаа.

Т -Аан хэцүү л байгаан байна даа.

О -Чи энд ирэхгүй үедээ, тэгээд юу хийх үү?

Т -Өө найзуудтайгаа нийлж аваад л..., бид нар нэг хамтлаг байгуулах гээд байгаа юм.

Т -Өө за за, удахгүй од болохын байна.

О -Гэхдээ нэг мөнгөтэй спонсор олохгүй л бол бүтддэгүй гэсэн. Манай нэг найз охины үерхдэг банди нь дуу бичлэгийн студитэй. Тэр л одоо бид нарыг менежердээд байгаа ш тээ.

Т -Чи найз залуутай юу?

О -Өө байна ш тээ, зөндөө гээд байхгүй юу. ккк худлаа худлаа, нэг ахтай суух шахсан ш тээ. Гэрт нь бараг 3 сар амьдраад, тэгээд болчихсон.

Т -Яасан нэг л болохгүй байсан уу?

О -Өө тэр ажилгүй, би ажилгүй. Найзуудтайгаа нийлж шоудаад л ккк жинхэнэ архинд орох шахсан. Тэгээд байж байсан чинь ээж нь гээд нэг эгч ирээд шууд л хөөж байгаам чинь. Уг нь аягүй бололцоотой айлын хүүхэд, тэгээд дургүй хүрээд дахиж уулзаа ч үгүй.

Т -Танай энэ найзууд тэгээд чамайг энд машин угаалгад ажилладаг гэж мэдэх үү?

О -Юу гэж дээ би нэг оффист ажилладаг энэ тэр л гэнэ ш тээ. Гэхдээ уулзахаар би голдуу даадаг болохоор тэгээд л миний л үгээр ш тээ ккк. Би чинь энэ хэддээ бол саятан ш тээ.

Т -Чи тэгээд одоо мэргэжлийн сургууль, коллежид ороод мэргэжилтэй болооч, төлбөр нь гайгүй юм шиг билээ ш тээ.

О -Ах нээрээ намайг сургуульд оруулчих гээд байна уу, үгүй юу ккк. Намайг нээрээ хүмүүс явдаг барьдаг гэж бодоод байдаг юм шиг.

Т -Үгүй ээ, би тэгж бодоогүй ээ. Зүгээр л сурвал дээрдээ л гэсийн.

О -Сурнаа сурна, өөрийн гэсэн мөнгөтэй болж байгаад л сурна. СУИС-д л орно доо. Нээрээ манай найз надад нэг аймаар санал болгоод, аягүй дажгүй тач мач биетэй охин байхгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр уулзаад хоёулаа нарийн бичгийн сургалтад явья гээд.

Т -За тэр чинь бас зүгээр юм биш үү, цэвэрхэн ажил.

О -Хн тийм л дээ, тэгсэн тэр нь сургалт нэртэй дуудлагаар явдаг гайгүй охидуудыг л бөөгнүүлдэг сүлжээ юм шиг билээ. Гоё гоё ах нартай танилцаад  гоё ш тээ гээд л манай тэр найз ч аймаар л даа бас...

Т -За за, тийм сүлжээ бас байна уу тээ?

О -Байдаг гэсэн. Охидууд чинь хэд хэдээрээ одоо нэг баг шиг болоод дуудлагаар аймаар их яваад байдаг юм шиг билээ ш тээ ккк. Утсан дээр нь байгаа дугаарууд нь ёстой инээдтэй Бу К ах, ТА К ах, Ма м ах гээд л.

Т -Тэр нь юу гэсэн үг юм.

О -К ах гэдэг нь компанийн захирал гэж байгаан гэсэн. Урдах үгүүд нь болохоор хооронд нь ялгаж санадаг. Та ах гэвэл тарган ах, Ма М гэвэл машинтай ч гэл үү мөнгөтэй ч гэлүү элгийн элгийн.

Т -Шууд нэрээр нь Баагий ах энэ тэр гэхээр болдоггүй юм уу?

О -Тэр охидууд авдаг гоё ах нар чинь нэрээ хэзээ ч бүтэн хэлдэггүй гэжий ш тээ, утсаа ч бараг өгдөггүй. Нэг дохиодхоё утсаа олохгүй байна энэ тэр гэж байгаад найзынхаа юмуу, өөрийнхөө утас руу дохиод дугаарыг нь авдаг гэсэн.

Т -Тэгээд утсыг нь аваад яах уу ?

О -Оо тэгээд л заримдаа балрахаараа шууд л мөнгө гуйгаад уулзья гэдэг юмуу даа тэгдэг л байх.

Т -Тийм нарийн бичгийн дамжааны охидууд их үү?

О -Өө их байх аа, манай тэр найз охинд чинь зөндөө л тийм найз охид байна ш тээ.

Т -Нэг их найзлаад баймааргүй л охин байна даа тэр чинь.

О -Өө яахав, өөрийн толгойтой байхад яахав дээ.

Т -Одоо та нар яахав ууж, бүжиглэх үү. Их орой болсон байна ш тээ, чи ядрахгүй байна уу?

О -Өө тэгээд л ядарсан ч гэсэн шоудна ш тээ. Энд жоохон сууж байгаад л харина даа. Энд бараг суухгүй ш тээ, бүжиглэсээр байгаа л гарна ккк.

 6 Бид хоёр ам хуурайгүй ярьсаар Доргио гэх баарны гадаа ирлээ. 3 охин 2 баньд манай угаагч бас дуучин охиныг тосон авлаа. Яачихдаг юм бэ, худлаа ажлаасаа гараагүй л байсан байна лээ, паах худлаа яриад, энэ юун ах вэ такси биш л байна даа  гэлцсээр баар руу орлоо.  6 Татаад, зөв залаад өгвөл овоо хол явж, зорилгодоо хүрч магадгүй нэг цовоо охин найзуудынхаа хамт шөнөжингөө бүжиглэхээр үлдлээ. “Чи хэдэн төгрөгийн цалинтай гэвэл ажилд орох уу” гэж намайг асуухад “цалин ч яахав дээ, гол нь би дуртай л ажлаа хиймээр байна ш тээ” гэж амыг минь тагласан охин ирээдүйд дуучин болно гэсэн. Түүнд амжилт хүсье дээ.  6 Төгсгөлд нь хов дайхад, өнөөх ядуу гээд байдаг оюутнууд аав ээжийнхээ арай гэж цуглуулсан хэдэн төгрөгөөр шөнийн “баар”-уудыг нэг хөлжүүлэх шиг болж байна даа. Томоохон шөнийн бааруудын үүдээр бөөн бөөн согтуу оюутнууд залуус. Нэг оюутан бүр согтоод “мөнгө байна ш тээ, бүгдийг чинь дайлья” гээд өврөөсөө боодол хорьт цацаж баярхаж байхыг харлаа. Бас төлбөрөөрөө уугаад дараа нь яанаа гэсэн миний асуултад зүгээрээ 70 мянгыг бөөнөөр нь өгнө гэсэн, тэгэхээр төлбөрөө хийчихнэ гэх сэтгэлээ хуурч хармайгаа гүвж яваа бардам оюутантай ч таарлаа. Сурах чигийг эрхэм болгосон хүүхдээ л сургуульд оруулна уу гэхээс олны өмнө нэрээ бодож хаа хамаагүй сургуульд оруулж дээд боловсролтой болгоно гэж зүтгэн хүүхдүүдээ амьдралаас холтгох хэрэг байна уу даа. Замд таарсан хөөрүү оюутнууд ч дээ, өнөөх өөрийн мөнгөтэй болж байгаад сурна гэж зорилго тавьсан машин угаагч охины дэргэд бол өчүүхэн санагдсан шүү. 6 Үргэлжлэл бий ... Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-таксич Хоовон хөх
Shuud.mn
Сонин хачин
Saraa:
Nice boljee amjilt.
2013-09-07
DT-iin angiinhan:
SAIN BICHJEE AMJILT
2013-09-05
àìüäðàë:
àìüäðàë áóöëààä ë áàéíà äàà. 0 àíãèä îðñîí àíèàãèéíõàà çóðãèéí äýâòðèéã 2 íàñòàé ä¿¿ óðààä. ãýðýýð íýã óëààí ìàéëààí. òàëöàà. ààâ îõèíîî ýýæ õ¿¿ãýý ÷ îõèíîî ÷ ºâºº õ¿¿ã ýìýý îõèíîî ºìººðººä õàõàõàõà þì þì ÷ áîëæ áàéíà äàà ýíý ñýäýâ ÷ òàêñèä õàìààã¿é ë äýý ãýõäýý ýíý áè÷ëýã¿¿ä ¿íýí àìüäðàëòàé áîëîõîîð õîøóó íýìýâ
2013-09-05
gornyk:
davgui l um bna dahiad bicheerei amjilt
2013-09-05
ганаа:
чи заримдаа овоо дориун бичих юмаа,заримдаа ч хэрэг алгаа галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг
2013-09-04
bataa:
goy goy amjilt hu uragshaa
2013-09-04
zochin:
narantuuliig hotoos gadagsh gargaval taarna..zavaan gazar
2013-09-04