Такси № 16
2013-09-06

Таксинд явахад хотоор явахгүй зам гэж алга. Баянхошууны хөтлийн замаар хэд хэдэн удаа өгсөж уруудлаа. Энд нэг зүйлийг уулзвар төсөлдөө харж анхаармаар асуудал байна. Өнөөх алдарт далан давхар гэгддэг байсан шарилыг хормойлоод нэг шинэ зам тавьсан байхын. Хүчит шонхор захын араар гарч ирээд өгсүүлсээр явахад Хөтлийн буудлын яг хажуугаар дээрээсээ чиг ирж нийлэх уулзвар байна.

6

З2-ийн тойрог, Дэнжийн 1000-с Баянхошуу тал руу гарах машин шууд хойгуураа яваад л хөтлөөрөө давчихаж байгаа үнэхээр хэрэгтэй зам юм. Гэхдээ энэ зам эхлэл төгсгөл хоёр дээрээ гацаатай. Энэ зам нээгдсэнээр өнөөх Хөтөл дээр бөглөө үүсэх болсон гэж жолооч нар ярьж байна. Дээрээс хөтлийн замдаа нийлж байгаа уулзварыг өргөтгөж баруун гар тийш эргэх туслах зам нэмж уулзварыг өргөтгөж өгөхгүй бол энэ нарийн замд нийлэх гэсэн, мөн хойш салж Дэнжийн мянгын замд орох гэсэн машинууд жинхэнэ эр зоригоороо тулж байна.

6

Ингээд уулзвар дээрээ бөглөрөөд эхлэхээр ТВ-ийн эцсээс Хөтөл өөд өгсөх зам  өгсүүртэй бөглөрч, тэвчээргүй жолооч нар урсгал сөрөх буруу талаар зам хаяалан давхих зэргээр орой бүр аваар осол гарах бүх л нөхцөл хангадаад байна. Мөн энэ замын уруудах талд нь өглөөд зохицуулагч зогсоохгүй бол ид оргил цагаар Хүчит шонхор захын арын хоолой дээр жинхэнэ яс түгжээнд орж нам бөглөрч байлаа шүү, Чингэлтэйн автынхаан. Бухал дарга одоо тэр замын нөхөддөө хэлж тэр Баянхошууны хойд замын Хөтөлийн нийлдэг замыг уулзвар төсөлдөө яаралтай нэмж багтааж өргөтгөхгүй бол өвөл таг гацаа болох юм билээ дээ. Миний мэдэхээр хоёр ч машин шүргэлцэж наалдчихсан зогсож байсан шүү.

6

Бас санал гэхүү гомдол байна. Сая манайд чинь Беларусь билүү, юу билээ нэг ойрхон байдаг хуучны танил нэг улсын ерөнхий сайд ирлээ дээ.

6

Пээ, тэр өглөө би гэнэн тэнэг. Төв зам айхтар бөглөрөөд байхаар нь Тэнгисээр яваад талбайн баруугаар эргэх гэтэл хамгаалалт гарчихсан, хаалттай. Аргагүй байдалд замын цагдаа найзынхаа найрсгаар зөвлөн дохисноор Худалдаа хөгжлийн банкны уулзвар руу хүчээр эргэн, дахиад тэндээсээ Цэцэг төвийн уулзвар руу эргээд нам 30 минут бөглөрөв. Гүүр даваад стадионы тэнд Хурд гэдэг хотхон руу явж байгаа царай нь.

6

Ер нь бол бид чинь нөгөө АН-ын уриалгын дагуу Олуулаа болоод энэндээ замаа бэлдээгүйн гайгаар бөглөрөөд байгааг бол ухаж ойлгоод байгаа. Гэхдээ энэ гадаадын зочид ирж зам хаах болохоороо урьдчилаад нэг хоёр хоногийн өмнө сайн зарлаж цагийг нь хэлж баймаар юмаа. Тэр Беларусь нөхрийг хар өглөө бууж замын ид ачааллаар ордон руу явахыг нь мэдсэн бол бид чинь ямар тэнэг хүн биш нэг бол хар эрт яваад очих газраа зогсоно, нэг бол тэр үеэр нь төв уулзвараар явахгүй л аргаа бодно биз дээ.

7

Цаашдаа энийг бодмоор байгаанмаа. Одоо ухаан нь лхагва гараг буюу 09 сарын 3-ны өглөө Беларусаас манай Ерөнхий сайдын найз ерөнхий сайд М.В.Мяснийкович ирнэ. Тэгэхээр өглөө 07-09 цаг хүртэл тэр тэр зам уулзвараар дайрч өнгөрөх тул зам хаана. Тэнэг л хүн биш бол дээр дурдсан цагт нэр дурдсан зам уулзвараар явж  ажлаа алдаарай гээд сайн зарлаад өгвөл бид чинь бас аргаа бодоод тал нь ч болтугай өөр замаар явах юмуу, гэртээ жоохон унтаж байгаад гарна ш тээ.

6

Нэг хуушуурын мөнгөгүй оюутан сэтгэл дэвсээд 10000 төгрөг гаргаад бараг бүх ФМ-ээр хайрын мэндчилгээ найз охиндоо явуулаад байхад манай энэ төрийн айлчлал зохицуулдаг нөхдүүд одоо горойх хэрэггүй ш тээ. Тэр автынханд мөнгийг нь өгөөд сайн зарлуулах хэрэгтэй байхгүй юу.

6

Одоо хүртэл тэр өглөө эрт боссон, бас баахан бензин шатаасандаа уур хүрээд л явна. Ийм хүн гэхдээ ганц би биш байхаа. Биднийг тэгээд ингэж баахан хүндрүүлж хүлээж авсных тэр Мяс билүү хэн билээ нэг махны нэртэй нөхрөөс жоохон юм салгаж чадсан л байгаа даа. Лав тэр Беларусьт мань визгүй зорчиж болохын гэсэн. Тэнд очлоо гэхэд тэгээд таксинд гүйчих бага иддэг, оруулаад ирчихмээр машин хямд байдаг юм уу даа. Би хувьдаа Беларусьт бизнес хийгээд, Беларусаас бараа зөөгөөд гэж сонсоогүй л юм байна золиг.

6

Улс төрийн нарийн ухааныг мань ямар мэдэх биш, гэхдээ гадаадаас чухал гаруудыг урьж найраа үүсгэх болбол бид нарт сайн хэлж, ажил хөдөлгөөнийг маань зохицуулж баймаар байна ш тээ. Одоо нөгөө экс Энхбаярын ганц найз байсан Тони баагий бас ирэхийн гэсэн. Дахиад бөөн хаалт хязгаарлалт болохгүй байгаа. За ингээд гомдлоо түр татаж 50-аад насны хоёр нууц амрагийн нууцыг хуваалцсанаа буулгалаа.

6

Заяаных биш л байж дээ

6

“ТЭДИ”-гийн урдуур эргэтэл эр эм хоёр гар өргөлөө. 5-р сургууль хүрээд цаашаа Сансар явнаа гэх архи ханхлуулсан хижээлдүү эр урд суулаа.

Хүүхэн араас хаа хүрэхээ тайлбарлах албагүй ш тээ, чи дандаа нэг хүндээ хөнгөнөөс өгөх юмаа гэж зэмлэл загнах хоёрыг зэрэгцүүлэх хүүхнийг толинд харвал 40 нэлээн хол гарсан байрын нүүрээ толийтол будсан эмэгтэй байх аж.

6

З/зорчигч эр/ -За чи ... би хэлэх ёстой юм аа л хэлж байна ш тээ.

Х/хүүхэн/ -За за хөөе, чи наад утаснаасаа миний дугаарыг устгаарай.

З -Аан тэр яахав дадал болсон ажил тэ хөө гээд эргэн харж хүд хүд инээлээ.

Х -Би чиний захисан ажлыг яринаа, чи харин залгахаар хүн шиг яриарай.

З/надад хандан/ -Эр хүн хийдгээ хийнэ тээ хө, бид чинь ясаараа нэг юмыг авна даа тэ хөө...наагуураа баруун эргээд яваарай хөө гэв.

Тавдугаар сургуулийн араас баруун талаар дөнгөж орж иртэл хүүхэн араас за зогсчих гэлээ. Энэ үед эрэгтэй нь хүүхэдтэйгээ бололтой утсаар ярьж таарлаа.

З -Аан хүү, за яахав тэгээд....дүүгийн чинь төлбөрийг өнөөдөр төлөөд гүйцээчихээд нэг амьсгаа аваад, тэгээд яахав жоохон тайвшраад жоохон юм уучихлаа. За юу гэж дээ, аав нь учраа мэднэ штээ, аан тэгээд ... өөр яахав дээ, ноднин цалингийн зээлтэй чиний төлбөрийг нэг даваа биз дээ, сая ч найзаасаа зээлсэн л дээ... за за чи маргааш ярь, би өөрөө мэдэж байна.

Энэ хооронд би нарийн зам дээр зогссон тул арын машин сигналдаад эхэллээ. Би арын хүүхнийг буухгүй юм уу гэсэн шаардсан харцаар хартал “одоохон миний дүү” гэж найрсгаар мишээлээ. Нөгөө эрийг утсаар ярьж дуусахыг хүлээгээд байгаа бололтой.

Эрэгтэй утсаа салган бодлогоширов.

Арын хүүхэн шууд л “Яасан Баганаа залгаж байна уу, бас л зааж зааварлаад байна уу, танай энэ нээх том зантай, эцгийнхээ хүчинд өдийн зэрэгтэй яваагаа мэддэг юм уу үгүй юм уу ... Чи сая мөнгө зээлсэн гээд хэлчих вүү. Үнэнээ л хэлээ ч дахиад цалингийн зээл авсан. Дахиад л жил жингээ модоо барина гэдгээ, худлаа нэрэлхээд л нэг их юм даадаг хүн болох гээд” гэлээ.

З -Яахийн яахийн, санаа нь зовно хөгшөөн, асуудлыг нэг шийдчихсэн хойно яахав болно ш тээ, за хөө чи эндээ буучих уу.

Х -За за, за нэг үнсье гээд хойноос өндийн ирж хайрыгаа шоб хийлгэж аваад буулаа.

Зам дээр зогсч бөөн хүний хараал барсан би ч ухасхийн хөдөллөө.

Миний хажууд үнсүүлсэндээ яльгүй санаа нь зовсон бололтой байсан эр “За хөө ..гэж, хүнд одоо нэг ийм нууц амраг гэх үү, найз гэхүү байх ёстой л байдаг юм байлгүй дээ. Энэ бид хоёр удаж байгаан. Гэхдээ заяаны юм биш байсан юм байлгүй дээ” гэв.

Т -Өө тийм үү, эхнэр шиг чинь л байна уу даа.

З -Одоо яахав, амраг гэхээсээ найзууд гэмээр ч юмуу нохой, юу ч гэмээр юм бэ дээ. Наадах чинь надаас илүү миний амьдралыг мэднэ. Өнөөдөр манай охины төлбөрийг хамжилцаж төлөлцсөн хөөрхий.

Т -Хэдэн оюутны ард гараад байна даа?

З -Аан энэ жил 3 дахь нь орж байгаан. Хавраас намарт нэг төлбөр гэж хий үзэгдэлтэй ярилцсаар байгаа л таарч байна шүү хө ккк гэж. Нэг нь сургуулиа дуусгаад одоо Орост ажиллаад байгаан. Энэ жил нэг бүсээ чангалаад гарчихвал ...цалингийн зээл ч бас идэж уухаа хасч байгаа л хэрэг ш тээ. Хэцүү хөө, дараа жилээс хүү нэмэр болох байхаа... одоо ч саяны энэ хүүхэн чинь л нэг надад нэмэр болж байгаан.

Т -Хүү чинь ажилтай л болсон бол яамай даа. Эхнэр чинь цалин нэмэр байна биз дээ?

З -...за  хөөрхий мэргэжил эзэмшээгүй зайлуул, гэртээ голдуу даа. ... нэг тийм амьдрах ч биш салах ч биш хачин болсон улсууд байдаг даа тээ өвгөөн. Бид хоёр ч нэг л тийм болчихсон улс, одоо манай хүн хөдөө аав ээж дээрээ бараа болж хэд хоног байна гээд явчихсан л даа.

Т -Өөрөө юу хийх үү, цалин гайгүй юу?

З -Би өөрөө радио техникийн хүн. Энэ салбарт их ч зүтгэлээ дээ. Дээр шилжилтийн үед Цахилгаан холбоо чинь дампуурч байсан ш тээ. Тэр үед би авч явлаа ш тээ, дараа нь тэгээд улс төр намгүй яваад байсан тэнэг хог чинь яахав халагдахгүй юу. Тэгээд яахав албан тушаалыг булаахаас авьяас мэдлэгийг булаах биш дээ хөө, хувиараа зурагт энэ тэр засаад хөөрхөн яваад л байна.

Т -Өө тэгвэл найдвартай орлоготой хүн байна даа. Электрон засвар чинь мөнгөөр тасардаггүй юм шиг билээ тээ.

З -Өө яахав сүүлд гарч ирсэн энэ бацаанууд алж байнаа. Чадахгүй байж хүний үнэтэй юмыг авчих юм. Тэгээд ухаж байгаад худлаа үнэн юм салгана ш тээ, тэгээд за тэрэн дээр оч доо, энэнд үзүүлдээ ингэсэн байна, тэгсэн байна гээд л мань руу явуулчихаж байгаан. Хүний  тэр үнэтэй зурат LCD, LED телевизоруудыг нугаслана ш тээ. Нэг муу алх барчихсан, диодны эсэргүүцэл энэ тэр харчихаж, чадахгүй байж юм засна гээд л зар өгөөд муу бацаанууд их болсон байна шүү.

Т -Тэд нарыг чинь нэг шалгаж журамладаг газар байдаггүй юм уу?

З -Аан монгол тэгээд л нэг ах дүү найз нөхдөөрөө яриад хэдэн юм өгч аваад л нэг сертификат ч билүү мэргэжлийн үнэмлэх гээд хулхи юм авчихсан байгаа ш тээ.

Т -Хүнийн үнэтэй юмыг задалж угсардаг улс тийм байж болохгүй дээ.

З -Манайхан ч бас цагаахан ч юм шиг, хэн ямар мэдлэгтэй, юу чаддаг гэдгийг нь асуухгүй. Тэгээд л нэг гагнуурын алх тэстр барьсан хүн зогсч байвал аваачаад л өгөөд ухуулчихна. Мань шиг егзөр кадр зогсож байвал яахав бас тээ, тэгэхэд чинь нэг шалдан банди байхад чинь тэгээд тавчихна кк. Хүүхдүүдийг муу хэлж байгаа биш өвгөөн чи ч хүүтэй л байх би ч хүүтэй. Гэхдээ худлаа тэгэж болдоггүй мэргэжил ажил гэж байна ш тээ бас тээ.

Утас нь дуугарлаа...За айн өө өвгөн арай ороогүй 100 айл дээр л явж байна ш тээ.

Юу хаана үгүй байхоо түрүүн гэртээ харьж явна гээд залгасан даа хөө. За би асуугаадхая, чи буруу харсан байлгүй..., аан за за би эргээд залгая хө.

...нөгөөдөх маань ярьж байна. Харьж явахад нь тэнд нэг баарны гадаа халамцуу банди нартай манай охиныг явж байна гээд байхийн. Охин түрүүн бараг орж явна гэсийн ...гэсээр утсаараа залгалаа.

З -... Өө аав нь, чи хаана байна, би ч хариагүй л байна чи?

Аан за, яг бээз би орлоо шүү  гээд утсаа салгаж “яг орох гэж байна, байрын хажууд л байна ш тээ гэж авч байна. За байз очдог ч юм уу, гайгүй байгаа хөө тэ, найзуудтайгаа уулзаад тэгээд харих байлгүй.  Цус шууд харья даа, өдөр төлбөрийг нь төлсөн гээд хэлсэн баярлаад бас над шиг айн, тайвшраад ккк найзуудтайгаа жаахан суух гэсийн байлгүй дээ” гэж цагаахнаар инээв.

Утас нь дуугарлаа түрүүний нөгөө хүүхэн нь бололтой.

З -..Аан хөө ярилаа ярилаа, тийн гэнэ найзуудтайгаа, үгүй ээ үгүй нэг найзаасаа ном сонин аваад тэгээд одоо харих гэж явна гэнэ.... аан үгүй ээ харин ярьсан гээд ...за за чи орхиод харьж амардаа, наана чинь удахгүй гэсэн... за за тэг тэг хөө би хариад залганаа.

Утсаа салгаад энэ айхтар, тэнд нь ойрхон охиныг хараад зогсоод байна гэнэ. Харих нь уу үгүй юу гээд, намайг загнаач, хэлээч гээд л тачигнаад байна, төвөг цаашаа, арай ч ууж идээд явчихгүй л дээ миний охин, харья зүгээр, энэ би архи уухаар балай цус, бие загатнаад харшил хөдлөөд байдгийн, тээр балай шүү.

За наанаа зогсчих доо ...

6

Ийм нэг хээгүй ч гэмээр, хуучны төрийн хүн байсан байрын нэг эрийг хүргэж өглөө. Эхнэрүүд бүү уурлаарай, тэр хүүхэн нь нууц амраг нь байлаа ч, найз нь байлаа ч, мань эрд үнэхээр түшигтэй тустай явдаг бололтой юм. Амьдрах гэж яваа эр хүн яахав зайлуул таарсан тохирсон юмтайгаа хааяа уулзаж зовлон жаргалаа хуваалцдаг юм байлгүй дээ гэж тортой хүнсээ барин алхсаар харанхуйд уусах эрийг харж би өмөөрлөө.

6

Эр хүн эр хүндээ хайртай гэж эхнэр нь энийг уншвал ч толгой бөндгөс байх даа...

6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
dagiimaa:
hun hundee hairtai bdgima gj
2013-09-12
Galaa:
Uurchiluul bichij bga shte mededgumu ta nar.zarimdaa zohiogod zarimdaa tanidag humuusiinhe amidralig bichichijishte jewuun bnu aan?
2013-09-07
oodgvi gar ve chi:
harin chi er hundee hairgvi l baina daa. zarim neg jijig jijig detailiig n baghaan shig oorchilchihgvi dee. huugiinh surdag gazar bolon heden huuhedtei geh met bgahaan oochilchilchihgvi dee. oodgvi gar baina daa chi.
2013-09-07
êîðåà:
êîðåà äðàìààñ ë èë¿¿ àìüäðàëòàé áè÷ýýä áàéãààì äàà êêêê
2013-09-07
zochin:
kk gehdee naiz huuhen ni nuhurgui huuhen bololtoi...hichneen tus dem boldogch ailiin amidral ruu hamaagui orj bolohgui baihaa.kk
2013-09-07
iiiiii:
хамаагуй ингэж бичиж болж бгамуу Наад эрийн чинь гэрээс хэн нэг нь уншвал шууд л манай аав нехер бна гээд шууд мэдээд беен юм болхын бнадаа хе
2013-09-06
zochin:
zarim ailiin ehneruud gej nurmaisan huuhnuud ch bdagiin shuu..er nuhuriinhuu gariig haraad amidarchihsan.heden huuhed gargahaas iluu tus nemergui..odoo yahavdee zohitsood amidarch chadaj bval bolooshtee
2013-09-06
öàãòàà:
çà ýíý ÷ ÿã öàãòàà îðæ ÿã áàéãàà îíîæ òýð ãàäíûõàí èðæ çàì õààäàã ¿íýýýí ãàé òýð ìÿñ ðóó ÷óëóó øèäìýýð áàéñàí ø¿¿ õýõýõý
2013-09-06