Такси № 17
2013-09-11

  Энэ долоо хоногийн эхний 3 хоног халтуур хийхэд оройдоо яарсан эцэг эхчүүд, цаг нь тулж адгасан хүмүүс их байсан бол шөнөдөө согтуу залуус охид их байгаа нь ажиглагдлаа. Ингээд тендерийн шахааны ажил хийж мөнгө олж байна гэх 3 залуугийн ярианаас эхлүүлье. . 1.Цавчаад л бид нар дээр ирж байна  . 5-р сургуулийн хажуугаар Баянбүрдийн тойрог орох санаатай бөглөрч зогстол нэлээн багаж ачаа бүхий 3 залуу гар өргөлөө. Сантехникчид бололтой. Телевизийн дээшээ гарах гэсийн гэлээ. .

Т -За залуучууд ажил ихтэй байна уу, та нар сан хийдэг юм уу?

1 /зорчигч/ -Өө яахав, сан хийдэг юм.

2 -Хөөе ах 700-гаар явж байгаа биз дээ?

Т -Үгүй ээ, мянгаар явж байгааш тээ ...худлаа, худлаа нэмээгүй ш тээ.

2 -Аан тийм байлгүй дээ. Эртээр нэг такси харин бараг нугалж хэлээд. Тэгэхээр нь нөгөө жолоочид нь “чи Магнайгийнхаа үнээр яваад байна уу тээ, гэсэн чинь тэгсэн ч юм байхгүй л дээ, тэгж л гарч  байна гэж хуцаад, харин.

Т -Аан тэгсэн байх зарим нь нэг хоёр өдөр үнэ нэмж явсан байх шүү.

1 -Тийм шүү, Магнайг ярьдаг тэр өдөр нь мянга гэж авсан. Тэгэхдээ одоо 800 -л болоо биз дээ, дураараа хуцнаа эд нар.

Утсаар ярьж байна. Байна уу, хэн бэ.

Утасны цаанаас “өөн би нөгөө Энхээгийн ээж байнаа. Миний дүү өнөө Энхээ чинь хөлөө хугалчихсаан, чи нэг хэдэн төгрөг өгөх ёстой юм билээ ш тээ. Тэрийгээ нэг яаруу өгөөч” гэх сонсогдлоо.

1 -Мөнгө төгрөг орж ирээгүй байна, орж ирэхээр нь өгнөө. Дамбиймаа эгч, угаасаа Нямка бас хэдэн төгрөгийн өглөгтэй ш тээ, цалин мөнгө орохоор өгнө гэж байна лээ... Тэр хийсэн ажлынх нь мөнгө орж ирээгүй байгаа Дамбиймаа эгч, орж ирэхээр нь өгчихнө ...за тэгье тэгье, ... аанхан танай хүү чинь жоохон толгой муутай юм уу, хаашаан,...би хэлсэн  ш тээ жинхэнэ ажил оволзож байгаа үед миний хөгшин хэдэн төгрөг зохиод авахгүй юу гэсэн, хүч нэмэхгүй юм байна ш тээ,...за за би өгнөө, тэр ажлынх нь мөнгө ороогүй байгаан, өөр ажлын мөнгө орсон тэгээд хэдэн төгрөг өгчихье гэсэн, танай Энхээ чинь жоохон шог шог юм яриад л байгаан.

Утасны цаанаас “тэр яахав дээ, та нар найз улс мөнгийг нь өгчихгүй юу” гэв.

1 -Одоо таны хажууд байж байгаа биз дээ, таны яриаг сонсоод гэхэд хариуд нь “байхгүй ээ, би энд ахынд нь ирчихээд ярьж байна” гэх нь сонсогдлоо.

1 -За за би тань руу ярья, за за мөнгө авах байх. Одноод бас хэлье.

Танай Энхээ чинь танд гэж хэлэхэд, яг эрх хүүхэд шиг юмаа. Дээр нэг хэдэн төгрөг авч яваад л байхгүй, нэг хүүхэнтэй яваад л буудалд,....хэвтээд байсан байхгүй юу даа. Би мэдэж л байгаа юм чинь, ганц хоёр сарын хугацаа байна аа миний хөгшин энэ дээр нэг хэдэн төгрөг олчих  гээд, одоо сезон нь юм чинь .. тийн бүгдээрээ л ажил нь их болчихдог байхгүй юу тэрэн дээр нэг хэдэн төгрөг олоод авчих л хэрэгтэй ш тээ. Тэгэхэд ердөө тус болохгүй юм ...

За за тэгье ярья, баяртай ...хэдэн төгрөг өгье өгье.

Т -Найз чинь өвдөө юу?

1 -Аан харин мөнгөө авангуутаа ажил хаяад алга болчихсон, тэгсэн ээжээрээ худлаа яриулаад мөнгө авах гээд л заваараад.

Т -Та нар намар нээрээ их ажилтай байдаг байх тээ?

2 -Тийн одоо ингээд хүйтэн тулангуут бөөн ажил ороод ирчихдэг байхгүй юу. Манайх чинь нөгөө сангийн бригад, халтуурын, дандаа цавчуулсан ажил хийдэг байхгүй юу.

Т -Цавчуулсан гэхээр ямар ажил байх уу?

1 -Аан яахав нэг арван сая төгрөгийн ажлыг хоёр гурван сая төгрөгөөр хийх ч юм уу, тиймэрхүү ажил хийнэ ш тээ.

Т -Аан зөв зөв, ажил тендер авчихсан нөхдүүд та нарт өгөөд мөнгө гаргаад авчихдаг юм байна тээ.

2 -Тийм, бид нар чинь одоо гүйцэтгэгч болж байгаа юмуу даа.

Т -Тэгээд та нар тэр ажлынхаа чанарын шаардлага энэ тэрийг нь хэрхэн хангах ч гэдэг юм уу, ямар материалаар хийх талаар судалж хоорондоо ярих уу?

1 -Үгүй тэгээд яахав, ярих ч гэж тэгээд бага мөнгөөр хийж байгаа улс чинь тэгээд мөнгөндөө л захирагдаад хийнэ ш тээ.

2 -Сайн хийхийг бодно л доо. 10 саяын ажлыг 3 саяд хийнэ, хэцүү ш тээ.

Т -Тэгээд манайхан идэж ууж найрлаж байснаа гэнэт ажлаа санаад л айн.

1 -Өө тийн, цавчина гэдэг чинь тэрэн дээр л гарна ш тээ. Нэг тендер авсан нөхөр цаг нь тулангуут доод гартаа цавчуулаад, тэр гар нь бид нарт цавчиж өгөөд.

2 -Хоёр гурван цавчилттай юм болно, тэгэхээр чинь одоо хэцүү биз дээ.

1 -Тэгээд хоёр гурав цавчуулаад ирэхээр чинь юм үлдэхгүй л болно ш тээ.

Т -Тэгээд та нар гар дээрээ хэр юмтай үлдэх үү?

2 -Өө яахав саяас сая таван зуу болноо болно.

 . Манай гурав телевизийн дэнж өөд уул руу нэлээн дээшээ мацуулж замдаа нэг дэлгүүрийн үүдэнд зогсоож 2 шил архи, ус ундаа, боорцог эн тэр аваад нэг том овооны дэргэд ирж буулаа. Ах цаашаа уруудаад Телевизийн шинэ эцэс рүү буучихдагийн шүү гэж найрсгаар зөвлөн ачаагаа буулгаж үлдлээ. Ид сезон ороод овоо орлоготой байна гэсээр сэтгэл өндөр яваа эрчүүд үүнийгээ тэмдэглэж бас л уух бололтойдог оо.  . 2.Хандив өгсөн, гэхдээ ороогүй  . Хичээл сургууль жигдэрч байгаа цаг болохоор 4-5 цагийн хооронд хоёр ч тохиолдолд хүүхдээ цэцэрлэгээс авах цагаасаа хоцорчихлоо гэж яарсан ээжүүд таарч байлаа. Эхний хоцорсон гэх ээж бүр Баянхошууны тойрог гэдгийн хойно байх хувийн цэцэрлэг рүү яарууллаа. .

Т -Яагаад оройтов, ажил нь тардаггүй юу, одоо чинь бүр зургаа болж байна ш тээ.

Х /хүүхэн/ -өө, тийн нэг хурал хийгээд удчихлаа.

Т -Улсын байгууллага уу?

Х -Үгүй ээ, хувийнх, эмнэлэг... утас нь дуугарлаа “өөн Мөөгий чи хэлсэн үү, би дөнгөж сая автобусанд суулаа, явж байна аанхан за”

Т -Танай байгууллага их хуралдаад байгаа бол ажил явдаггүй л газар байна даа. Их хуралдаад л байвал болохгүй л байгаагийн шинж гээ биз дээ.

Х -ккк үгүй ш тээ, манайх чинь харин ч сайн явж байгаа. 1 дэх өдөр болохоор л их хуралдахгүй юу гэж даруу дуугаар өгүүлэх хүүхэн хүүхэддээ санаа зовж буй бололтой цаг руугаа хяламхийв.

Т -Цэцэрлэгт оруулах гэж бөөн юм болсон уу. Мөнгө төгрөг аваад байна гэсэн тээ?

Х -Өө тийн, би ч хандив гээд 80 мянган төгрөг өгсөн, тэгсэн оруулаагүй ш тээ. Сарын дараа авья гээд кк, тэгэхээр нь нэг сар яаж байх вэ дээ, хувийн цэцэрлэгт өгчихсөн.

Т -Цэцэрлэг нээрээ асуудалтай юм аа. Одоо энэ хүүхдийн үсний найр майранд очихоороо   “Цэцэрлэгийн эрхлэгч болж орлоготой мөнгөтэй хүн болоорой” гэж ерөөдөг юмуу яадгийн, /бүгд инээлдэв/

Х -Нээрээ намар бөөн юм болохийн тээ. Хүмүүс нь мөнгөө бариад ч орж чадахгүй.

Т -Хувийн цэцэрлэг сарын хэд гэж байна?

Х -Сарын 225 мянга, манайх баруун салаанд байдгийн тэгээд замдаа өгч авахад амар гээд тойргийн хажуу цэцэрлэгт өгсөн.

Т -Үнэтэй юм байна аа, унаатай биз дээ хүүхдээ зөөхөд чинь.

Х -Тнх, өнөөдөр дугаараараа хязгаарлуулчихсан.

 . Бага зэрэг бөглөрч 20-оод минут яваад Баянхошууны тойрог гэдэг уулзвараар дөнгөж хойш зүүн салааны зам руу эргэхэд нэг хувийн цэцрлэг байх юм. Хашаа хороо нь сүрхий л тохижилттой юм шиг харагдлаа. Хөтлөөс уруудаж явахад хоёр ч хувийн цэцэрлэг замд харагдлаа. Хүн ам шигүү суурьшсан энэ тойрогт цэцэрлэгийн бизнес нэлээд өргөжиж байгаа бололтой. Эрэлт байвал нийлүүлэлт байна гэдэг өнөөх зах зээлийн хууль нь л энэ байх даа. Дараагийн сургуулийн насны бололтой хүүгээ хөтөлсөн хүүхэн талбайн урдаас 17-гийн буудлын цэцэрлэг рүү яарлаа. Мөн л хүүхдээ авах цагаасаа хоцорч байгаа тул аль болох хурдан явахыг хүсэв.  . 3.Улс оролцсон ажил асуудалтай  .

Т -Хүү чинь сургуульд уу?

Х -Тийн, энэ жил орсон гээд хүү рүүгээ хайр дүүрэн нүдээр харлаа.

Т -Аан, нөгөө форм авч өгөв үү хэд гэж байна.

Х  -Дангаараа 60 мянга байлуу даа.

Т -Дангаараа гэж ямар?

Х -Өө, нөгөө майк энэ тэр байхгүй бол дан.

Т -Тэд нар нь орвол үнэтэй байх тээ?

Х -100 гарах юм билээ, яахав тэгээд хоёр жил өмсвөл тэгээд л.

Т -Цэцэрлэгт оруулах бэлтгэлд хэдэн төгрөг гарч байна?

Х -Ахуйн, ариун  цэврийн бэлтгэл, саван ,нойлийн цаас тэгээд л хичээлийн хэрэгсэл дэвтэр харандаа гээд  л нэлээн мөнгө болдгийн. Тэр ариун цэвэр ч яахав, 2 настай хүүхэд одоо усан будаг энэ тэрээр зурдаг л юм байх даа. Тэгээд нийлээд 60-70 мянган төгрөг болж байна лээ.

Т -Одоо нөгөө гэрээр хүүхэд харах хууль батлагдах гээд өргөн баригдаад байгаа ш тээ.

Х -Аа тийн, тэрийг чинь Ерөнхийлөгч бас яриад байсан бил үү.

Т -Тэр санаа чамд хэр санагдаж байна?

Х -Сайн мэдэхгүй байна аа, гэхдээ тэр харж байгаа хүнийх нь цалинг улс бас төлөлцөх юм шиг билээ тээ. Яахав дээ хүмүүс хүүхдээ хэнд харуулж байгаа билээ тэрийг нь шалгана судлана л гэх байх даа. Бас аав ээж нь хоолны мөнгө өгөх юм шиг. Гэхдээ яахав дээ энэ хувийн цэцэрлэгт өгч байгаатай ойролцоо үнэтэй байвал би бол өгнө өө. Цөөхөн хүүхэд, тэгээд өлсөж зутрахгүй найдвартай хүн харж байвал бас болох л юм шиг, тэгээд хурдан л батлаасай даа. Манай хоёр дүү хүүхэд хараад гэртээ сууж байна ш тээ, ажил хийвэл амьдралдаа нэмэртэй л байх даа.

Т -Одоо чуулган эхлэхээр батлах байлгүй.

Х -Улс мөнгийг нь өгнө гэдэг чинь л хэцүү дээ.

Т -Яагаад?

Х -Улс өгнө гэсэн юм бүхэн л асуудалтай болдог ш тээ, ккк цагтаа мөнгөө өгөхгүй хүлээгдээд төсөвт байгаа байхгүй гээд сунжраагаад л асуудал гараад байх шиг байдгийн

Т -Тийм байх шүү.

.

Эцэг эхчүүд маань намрын хэмнэлдээ жигдэрч чадахгүй хүүхдээ авах цагаа хоцроож яарч сандарч байгаа нь их байлаа. Бас бөглөө таглаа ч нөлөөлж байх шиг байна. Ингээд төгсгөлд хоёр найз бүсгүй ойрхон явангаа маш хөгжилтэй бас сонирхолтой түүх ярьсныг сонссоноо хүргэе. Энэ яриа инээдтэй гэхээсээ илүүтэй сургамжтай санагдсан. Яагаад гэвэл бид жижиг авилгыг өөрсдөө бий болгоод байгааг өгүүлэх юм.  . 4.Аан за гээд л авчихсан  . Хоёр бүсгүй ийн ярилаа. .

1 -Танай охин тэгээд сургуульдаа хэр дуртай байна.

2 -Өө дажгүй, хичээлээ хийе гээд л сүрхий байгаа ш тээ.

1 -Багш нь хэр юм шиг байна ...

2 -Гайгүй, чанга хүүхэн байх шиг байна лээ. Ямарч байсан хамгийн урд суулгаж авсан даа, яг багшийнх нь өөдөөс харуулаад.

1 -Тийм үү, болжийн ш тээ, танай хүүхэд хөдөлгөөнтэй юм чинь.

2 -Инээдтэй, урд суулгах гэж ... би хичээлдээ ордог өдөр нь очоод багштай нь уулзаад ширээний асуудлаа шийдэх гээд.

1 -Багштай нь анх уулзаж байгаанмуу?

2 -Үгүй ээ, урьд нь нэг харсан л даа. Жинхэнэ тулж ажиллах гэж очиж байгаа байхгүй юу ...ангид өөр хэдэн аав ээжүүд байна. Тэгсэн багш нь “та ямар уулзаатай байгаа билээ” гэхгүй юу тэгэхээр нь “өө энэ хүмүүсийг дуусаад гарахаар нь уулзья л” гэлээ ..кк тэгсэн нөгөө эцэг эхчүүд чинь бушуухан л гараад явчихлаа. Тэгэхээр нь би манай охин чинь хараа жоохон муутай л даа тэгээд таныг урдуур суулгаж өгөөч гэж гуйх гээд гэнгүүтээ ккк, 50 мянган төгрөг гаргаад өглөө хихи. Тэгсэн авахгүй болохгүй гээд бөөн юм болох байх гэж бодож байсан байхгүй юу кк, тэгсэн багш харин “аан за” гээд шууд аваад ширээндээ хийчихсэн...

1 -Чи ямар аймаар зоригтой өгдгийн бэ, би бол санаа зовоод.

2 -Кк яахав тэгээд манай охин яг багшийнхаа урд шомботой л сууж байгаа. Урд суух их сайн эхнээсээ юмаа ойлгоод, их анхаараад хэрэгтэй.

1 -Манай дүү охиноо сургуульдаа ороход нь нэг цэцэг, набортой өгүүлсэн гэнээ, тэгээд өгсөн чинь багш нь “болохгүй болохгүй, наадах чинь авилгал гээд бөөн юм болно, загнуулна, торонд хийгээд өгчих” гэсэн гэнээ ккк.

2 -Бас айхтар багш байна тээ, багын багш нар чинь бурзайчихдаг гэсэн үнэн юм шиг байна.

1 -Тэгээд нөгөө дүү нь бас багш, хүүхдүүд цэцэг өгсийн байна л даа тэрийгээ манай тэр дүүд өгөөд, манай дүүгийн охин тэр үхсэн цэцгээ набортойгоо багшдаа өгөөд хихи дам дамаа. Онигоотой, өөр хүүхдүүд цэцэг набор бариад яваад байхаар чинь адилхан байх гээд хихихи.

2 -Тэгсэн саяхан бид хоёр нэг хоцроод очив оо. Тэгсэн нөгөө урд талын суудал дээр нь өөр хүүхэд суулгачихаж, манай охиныг би оруулж өгчихөөд хаалганых нь завсраар харсан чинь 2-р эгнээний хойно суулгаж байна...ккк тэгээд би хариад Төрөөд “яана аа нөгөө суудлаа алдчих шиг боллоо, охиныг хойно суулгачихлаа” гэсэн чинь ...ккк Төрөө  “тээр багадуулчихаж, би хэлсэн ш тээ 100-г өгөө гэж, чи тэгэхэд голоо цохиод” гээд  нөгөөдөх чинь зөрөөд намайгаа буруутгаад ккк сүртэй юм болсон Анх ороход нь би цаадхад чинь хэлсэн чинь 100 -г өгсөн дээрээ 50, 60-ыг одоо багш нар тоохгүй дээ гээд байсан байхгүй юу. Тэгсэн дахиад л тээр хэлээд байхад багадуулчихаж, одоо яанаа гээд сүртэй ккк.

1 -Зуу муу ч арай дэндэнээ.

2 -Тийн ш тээ, жилийн турш асуудал тавина, багаас эхлүүлэхгүй бол. Сүүлдээ өгч дийлэхээ болино ш тээ, тэгэхэд чинь аав нь шууд л өгчихгүй татганаад л байсан чи гээд ккк.

Тэгээд дараа нь маргааш нь хүргэж өгөхдөө, манай охин өчигдөр хойно суусан юмуу тээ гэсэн чинь багш маань жоохон өөрчлөлт хийсэн гэлүү нэг юм хэлээд дуугүй болчихлоо. Өдөр нь охиныг ирэхээр нь багш нь юу гэж байна гэсэн чинь тэгээд завсарласан чинь багш за одоо өөрийн хуучин суудалдаа сууцгаая гээд намайг дуудаад урд ширээн дээр маань суулгасан гэж авч байна лээ,..бид хоёр урдуур сууж онц сурах гэж бөөн юм болсон байна уу ккк.

.

Өнгөрөгч 3 хоног халтуур хийхэд таарсан иргэдийн ярианаас түүвэрлэн хүргэлээ. Баасанд шинэ сонин ихтэй уулзацгаая. Халтуурын тэмдэглэлийг минь цаг гарган уншиж сэтгэгдэл комментоо үлдээж байдаг уншигч нартаа талархаж байгаагаа хэлье. Аль болох үнэнийг давс хачирхгүй хүргэхийг зорьсоор байх болно.  . Үргэлжлэл бий ... Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-таксич Хоовон хөх 
Shuud.mn
Сонин хачин
scotialoans:
хэрэв та зээл хайж байна уу? эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу
2014-01-08
Bid uursduusuu bolj bn:
Uursduu le avilgal geechiig uusgeed baih yumaa, belgend mungund durgui hen baihavdee. Buh le asuudliig munguru shiideh gesne humuus
2013-09-12
Үлэмжина:
за мэдэж авлаа, Тахсинд явахдаа хэл амаа болгоомжтой "нээх" юм байна шүү,,, кккк
2013-09-12
аан за:
тэд нар 76 ер юу хийж байна аа сургуулийн формыг нээх гоёлын гонжом шиг юм хийцэн ёсто й оёх үйлдвэр байхгүй болсо юм шиг байна лээ шүү
2013-09-12
gornyk:
amjilt
2013-09-12
нука:
алчих юм байна л даа би ч 10 жилд 3-р салааны хамгийн хойно суудаг байсан 1-р салааны хамгийн урд суудаг хүүхдээс илүү л сурдаг байлаа ер нь идэвхи чармайлт эсвэл угийн гавал толгойтой бол хаана ч суусан онц сурдаг л юм
2013-09-12
Зочин:
Зөв бичээч ээ. *ш дээ, *цохиод
2013-09-12
zochin:
bi baingiin unshigch ni yahav uls niigmiin amidraliig nemer hachirgui bas todorhoi medeelel avchihdag bolohoor unshih durtai tegehdee jaahan huleelgeed baidag ni tiimerhuu za amjilt hoovon mini
2013-09-11
zochin:
bagshiin urd suudag huuhed onts surna gej yu bhavdee..kk..harin ch tolgoi muutai bol bagshiin ukasaknii amtiig hamgiin turuund hurtene dee...bagsh urdaa bgaa huuhdiin devter luu hamgiin turuund harna.hicheelee hiigeed irsen ch daramttai baimaar yum.3 yumuu 4 deer egnee l hamgiin nice shiree bdagiimdaa.
2013-09-11
irgen:
ongotsnii class suudal geed soliotoi ymnuud yrisaar bgaad iim balai avgaichuud olgoj avch tenegteet uheh deeree tulval urdah n ehelj uhdeg ym
2013-09-11
ñýòãýõ:
¿íýõýýð ýíý íàìàð èõ ñýòãýëýý äýý çîîñ áàéâàë ÷ áàíäàí òàñ ë áàéíà ãîëîî öîõèõ ãýâýë òýãýýä ãîðèäîëòã¿é ë áàéíà äàã áàéòëàà çààâàë À á¿ëýã ÷ ãýõ øèã ¸î íýýðýý ýýæ íàð ñ¿éäëýõ þìàà öàëèíãàà á¿ðýí àòãóóëààä õýñýã ÷èõ àìðàâ îäîî íýã þì æèãäðýýä õè÷ýýë õèéäýã õ¿í áîëæ ä¿¿ãýý áàéòóãàéã øèðýýíýýñýý õººãººä ñ¿ðõèé ë ñóóíà
2013-09-11
Irgen:
Sayahnaas ene TAXi -g unshdag bolj bgaam. sonirholtoi yum bna. Sain ajillaarai Hoovon huh" uu :)
2013-09-11
Zochin:
Za ene biznesiig setgeegui bagsh nar odoo garaa ureed suuj baigaadaa ! Demii ym sanuulchi ym manai ach ehnii egneend suuj baigaan ymsan !
2013-09-11
aaйй:
VIP суудал юм байна л даа
2013-09-11
irgen:
xa xa neeree alj baina shvv ene bagsh nar tegeed bas tsalin baga enee teree genee
2013-09-11
Zochin:
Ha ha ha alah yumaa neeree syydaliig ni hurtel uneleed yrdyyr hopigyyr syylgadag ai
2013-09-11