Такси № 20
2013-09-20

Өнгөрсөн өдрүүд адал явдал ихтэй л явлаа. Хамар доороос утас аваад буучихдаг мэргэжлийн хулгайчтай нүүр туллаа. Оюутолгойн талаар маш том бодол санаа тээж явдаг мундаг мэдлэгтэй хүнтэй ч таарлаа.Үхэгсдийн сүнстэй уулзуулдаг бөөгийн талаар ч сонслоо.

Амралтын өдрүүд ирж байгаа болохоор улс төр, эдийн засаг гэсэн том сэдвүүдийн яриаг түр алгасаж арай хөнгөн тэмдэглэл хүргэж байна, болгооно уу

.

1.Аймаар мэддэг БӨӨ

 .

Хоёр хүүхэн Эх нялхсаас суугаад нэг зүйлийг маш сэм шивнэн ярьж эхэллээ. Бич саваагүйтэн чих тавьлаа. Манай хоёр чухал зүйлээ маш нам байдалд шивнэж ярьж байсан тул эхний хэсэг яриа цаагуур нууц хэвээр өнгөрөв.

 .

Х 1: Эд нар чинь тэгээд энэ хүнд даатгуулчихсан болохоор бүх юм аа асууна.

Тэр нөгөө дүүг нь алуулсан байна гээд алсан хүнийг нь хэлээд нэр устай нь, найз нь алсан байна гээд шууд хараад

Х 2: Тэгээд яагаад бариулж, цагдаа магдаад хэлээгүй юм, нөгөө бүсгүй шивнэн

Тэр чинь өөрөө сүнстэй нь уулзаад хараад хэлж байгаа юм чинь, одоо яахав дээ. Гэхдээ цагдаад гомдлоо өгсөн гэсэн...тэгээд нөгөө бөө нь, та яахав миний наснаас 7 жилийг хасуулаад сүнстэй нь уулзвал уулз гэсийн байна л даа. Нэг минут нь долоон зуун мянга гэх шиг болсон...

Х 2:Пөөх тийм үү

Тэгээд за за больё, одоо нэгэнт өнгөрчихсөн хойно тэгж хүний нас богиносгон байж уулзаад ч яахав гээд больсон гэсэн

Х 1: Чи очоод юм аа, сайн бичиж байж асуугаарай. Аймаар хэлдгийн шүү

Х2: Аанхан тэгнээ бал үзэг авсан байгаа....

Тун чухал хүнтэй уулзаж заяа төөргөө асуух гэж яваа бололтой хоёр хүүхэн ийн этгээд зүйлсийг шивнэн ярьсаар намайг айдастай минь хамт харанхуй машинд орхиод чулуун овооны орчим буулаа.

 .

2.Жагсаад нэмэргүй ээ

2 оюутан аваад ойрхон явлаа.

 .

О1/оюутан/:Нэг семейстр сая төгрөг болж байна штээ, яанаа энэ төлбөрийг.

О2: Одоо нэгж жагсаж барьмаар байгаам даа

О1:Нэмэргүй ээ манай тэр холбооныхон чинь худалдагдчихсан хэрэг байхгүй ккк

О2: Харин тийн манайхан бас тэр амжилтанд хүрэхгүй ээ. Тэрний оронд 70 мянгаа авч стрессээ тайлцгаая гээд л байсан кк

Т:Та нарын 70- ийг чинь одоо хэзээ өгөх үү?

О1: Оо тэгээд өгөх биз. Юм болдоггүй юм даа.

Т: Ер нь л шоунд явчихдаг байх тээ

О1: Тэгдэг байх оо. бид хоёр бол тэр шоучин нь биш шүү, ккк харин “шоопчин” байх ккк

Гэхдээ 70-ийг үрэх төлөвлөгөө ангиудаар аль хэдийн гарчихсан байна лээ..ккк

 .

Үнэхээр”шоопчин” оюутнууд  болодтой нөгөөх UB Мартын өмнө буугаад зайрмаг идэн их жаргалтай дэлгүүр лүү орж явчихаж байгаа харагдлаа.

 .

3. Үлгэр аймаар...

Ахаа 1 хороолол цэцэрлэгт хүргээд өгөөч гэсэн бүсгүй хүүхдээ аавд нь үнсүүлээд суулаа .Аав нь: за миний хүү цовоо шүү, орой уулзья гээд автобус руу гүйлээ.

.

Т: Хувийн цэцэрлэгт өгдөг үү тээ.

Э: Тийн, манай хүү жоохон, ой 3 сартай, тэгээд энэ ясли авчихсийшт... Өө,яанааа баачихлаа,за за  багшид нь  хэлээд л өгөхөөс, одоо яаж ноцолдохов

Т: Яслийн багш нар цөөхөн хүүхэдтэй л байхгүй бол хэцүү байх тээ

Э /ээж/ Харин тийн хувийн цэцэрлэгүүдийн нэг авууштай юм чинь цөөхөн хүүхэдтэй олон багштай. Эдний цэцэрлэг гэхэд чинь 10 хүүхэдтэй 3 багштай шт

Т :Сарын 250 мянга гэдэг чинь сардаа 2 сая таван зуу.

Э: Улсаас бас мөнгө авдаг юм биш үү эд нар чинь.

Хувийн цэцэрлэг их болж дээ ашигтай  болоод л тэгж байгаа байх. Өө ахаа наад 34-р байрныхаа араар, аанхан чигээрээ яваад тэр саарал байшин, за бараг ирчихлээ дээ. Яг тулж очиж болдоггүй юм билээ.Та ингээд зогсож байх уу. Дүү нь гялс ороод хүүгээ өгчихөөд гараад ирье, хоёулаа буцаад 21 орьё тэгэх үү.... Хүүхэн бууж хүүгээ тэврэн гүйлээ. Машинд хүүхдийн сүүний үнэртэй баас үнэртээд явчихлаа.

Би энэ муу такси ч намайг баяжуулах юм байна даа, хүүхэд баагаад л гэж, би өөрийхөө өвөр дээр баалгачихсан юм шиг сайхан юм бодож суутал нөгөө хүүхэн маань гүйсээр гараад ирлээ. Цаг хугацааны үнэ цэнийг мэддэг бололтой, сүрхий охин байлаа. 21 хороолол руу хөдөллөө.

 .

Э: Манай нөгөөдөх нэг айлын хүүхэд уйлсан чинь дооглоод уйлаад байнаа бас...тэр нь шинэ хүүхэд бололтой ааваасаа зүүгдээд уйлаад аюул болгож байна, ккк. Хаа ч очиж манай хүүхэд дагадаггүй юм шүү. Нөгөө хүүхэд чинь намайг гарсан чинь бас дагаж уйлаад ккк

Манай хүү чинь аавыгаа дагадаг. Намайг бол тоохгүй. Гүйж гүйж, мээмээ хөхөх болохоороо л намайг санадаг юм шиг байгаан, аймаар дээрэлхүү, цамц татаад л шууд зүүгдэнэ шт ээ кк, орой чинь бид хоёр ядраад, хүүхдээ дарах гэж байгаад бараг өөрсдөө даруулчих шахаж байгаан шүү... Өчигдөр чинь дээр гараад хэвтчихэж байгаан шүү.

Т: Хүүхэд тэгээд ярьдаг болоод ирэхээрээ хөөрхөн шүү

Э:Харин тийн нөхөр бид хоёр ярьдгийн. Энэ ярьдаг бол их юм ярьж бид хоёрыг шараа болгоно шүү гээд ккк, нөгөө явдал энэ тэрийг бол хэлнэ шүү тээ ккк, өвөө эмээ нь аваад ирээч л гээд байгаан

Т: Чи тийшээ эмнэлэг орох гэж байгаа юм уу

Э: Харин тийн. Нөгөө яслид нь шалгалт ирэх гээд байна,эмнэлгийн бичгүүдээ заавал өнөөдөр өг гээд, эмнэлэгт үзүүлж бичиг авна гэдэг ямар хэцүү билээ дээ тээ, авч амжихгүй байсаар тулгачихсийн

 .

Хүүхэн цааш ярьсаар л явлаа.

Одооны хүүхдүүд жоохон гэхгүй аймаар болжээ. Хэл яриа нь ч гэсэн. Ах эгч нар нь зааж өгдгийн муу. Арай ч аав ээж нь зааж өгдөггүй л байх. Би хүүхдээ тэвэрцэн. Бас манай ахын хүүхэдтэй гүйдэг байхгүй юу л даа. 2 ойтой, савлуур дээр суух гээд бас нэг хүүхэд суугаад хүлээгээд л байсан тэгээд буухаар нь би дүүгээ суулгачихсан чинь нөгөө хүүхэд буцаж ирээд шууд буу гэдгийн. Миний дүү байжий дүү нь нэг тоглоод бууна за гэхгүй юу. Тэгсэн чинь үгүй “Пи” минь түй май гэсэн шт дөрөв, таван настай л байх аймаар, би бүр өөрөө шоконд орчихсон таг гацаад,

Т:Хаана тэр вэ

Э:Таван шард, манай байрны гадаа, би бүр таг хэлэх үг олддогүй юм билээ шт, өөрийн юм бол алгадаад авахсан ,нээрээ аймаар, би нөхөртэйгөө ороод сая нэг жоохон хүүхэд ПИ гээд нулимахийн над руу гэсэн чинь яанаа хүүхдээ одоо хаана тоглуулах вэ гэсийн шт.

Ер нь хүүхдийг хэлж орж байхад нь хэл яриагаа сайн бодохгүй бол. Бид нар чинь одоо юмыг аймаар гуйвууулж ярьдгийн штээ, яг тэрүүгээр л сэтгэнэ.  Бид нар чинь элэг аваад хаясан, манай дүүгийн хүүхэд ,том нь нөгөө станцын утаа гардагшт ээ,тэгсэн надаас ,аниа энэ юу вэ гэхээр нь би ууртай хүүхдүүдийг аваачаад оруулчихдаг байхгүй юу,тэгээд агаа нар уурыг нь гаргадгийн гэчихгүй юу, тэгээд би тэр яриагаа мартчихгүй юу,тэр чинь дороо хоёр дүүтэй,тэгээд аав ээжтэйгээ машинд явж байгаад дүү нь уйлаад байсан чинь нөгөөдөх ааваа энэ Номука г нөгөө ууранд өгөөд нүдүүлээд уурыг нь гаргачихаа ч гэсэн гэнээ,Аав ээж хоёр нь гайхаад юу руу хаашаа гэнэ шт тэгсэн чинь Боко эгч тэгсэн тэр байна гээд цахилгаан станцруу заасан гэсэн. Ерөөсөө мартдаггүй, нөгөө Номун нь тэгсэн айгаад бүр уйлаад ккк

Бид хоёр эмнэлэг дээр ирэхэд нөгөө хүүхэн нэг хүн руу ярьлаа. Сайн байна уу, манай ээж “С” тан руу яриад нэг шинжилгээний бичиг авчихаарай гэсийн, би одоо амбулатор нэг гэдэг дээр ирээд байна ,аанхан за тэгье орлоо... гээд ашгүй бэлдчихсэн байгаа гэнээ, ээжийн найз гэсэн ингэхгүй бол бас л хэцүү чирэгдэлтэй юм билээ, би гялс орчихоод ирье.

 .

Бид хоёр эргээд эмнэлэг явлаа.

 .

Буцах замд өнөөх хүүхэн гэрт зүгээр суухаас залхсан хийгээд,орчин үеийн хүүхдүүдэд монгол үлгэр ярих гэтэл их аймшигтай сэтгэгдэл төрөхөөр байсан талаар ярилаа.

Т:Чи ч хүүхдээ цэцэрлэгт өгөөд том асуудлаа шийджээ.гэрт суух ч амар биш байх тээ.

Э: Өө галзуурах юм билээ,би чинь бараг ганц жил яс харлаа шт.Уур хүрээ л бүүр,хүүхэддээ ч уурлахгүй байгаан,ер нь зүгээр уур хүрээл ,хийх юм аа олж ядаад,нөхрөө орой ирэхэд нь хэрэлдчих гээд л,худалч хүнд бараг л яаж хэрүүл эхлүүлэх вэ ухааны юм бодох шахаж байгаам чинь балай,

Т:Заза тэгвэл ч хэцүү шүү

Э:Угаасаа жоохон хөдөлгөөнтэй хүн чинь,ёстой чадахгүй юм билээ.тэрний оронд хүүхдээ зөөгөөд гүйж байсан нь дээр юм билээ.Ажлаа амжуулаад гүйж байсан нь дээр

Хүн ер нь юм хийхгүй удаан суугаад байхаар чинь,хэрүүл хийнэ, хүнээр тэжээлгээд байгаа ч юм шиг, дотор арзганаад л.

Хүн сонин тэгээд унтаал байвал унтаал байх юм билээ шт, нойр ер нь дуусна гэж байхгүй хүнийг улам дасгаа л залхуу болгоод л аймаар юм билээ.

Би нэг дүүгийнхээ хүүхдүүдэд үлгэр ярьж өгөөд. Хүүхдүүд тэгсэн бараг айгаад, кк инээдтэй арван гурван толгойтой атгаалжин хар мангас гээд л яриваа. Тэгээд нөгөө сайн санаат баатар нь найман хөлт мориороо зугтаад ч билүү хөөгөөд билүү  ,эргэж хараад нэгийг нь цавчаад тэгээд гүйцэж ирээд л дахиад 4 хөлийг нь цавчаад л. Сүүлдээ бүх хөлийг нь цавчиж дуусгасан чинь нөгөөх мангас нь биеэрээ зугатаад л,тэгэхээр нөгөө хүүхдүүд бүүр гайхаад тэгээд аниа хөл нь яг хаачсийн залгаж болохгүй юм уу гээд л,урд нь үлгэрийг хүүхэд байхдаа сонсож байсан болохоос ярьж үзсэн чинь их сонин.Зарим нь үлгэр ер нь жоохон хүүхдийг айлгах талдаа,аймшгийн яриа ч юм шиг их хүнд юм билээ штээ.

Хүүхдүүд чинь,аягүй айхтар болиоч ээ, худлаа яриарай,х өлгүй байж яваад байна гэж үү гээд, Өөх ёстой худлаа гээ д л одооны хүүхдүүд аймаар болчихсон.

Уул нь яахав тэр үлгэрт нэг юм байна л даа. Аав нь ингээд сайн баатар ч юм уу гэхдээ хүүхдэд бас их сонин томдоод ч байгаа юм шиг одоо эхнэр эд малаа авч үлдэхийн тулд хүүгээ Мангас руу явуулчихаж байгаа ч юм шиг. Нөгөө хүүхдүүд яагаад хүүхдээ мангас руу явуулж байгаан, аав нь муу хүн юм уу гээд л,тэд нар бол аймаар. Аав нь муу хүн байна тээ гээ л.

Би тэгээд ойлгосон, үлгэрийг өөрөө эхлээд нэг гүйлгэж үзчихээд за энэ нь нэг гайгүй үлгэр байна даа гэж сонгож байж ярьмаар юм билээ дээ гэж...гэхдээ тэд нар чниь зураг мургий нь үзэж байгаад өөрсдөө сонгож байгаам чинь.

Үлгэр сонгож ярих ч бас бодмоор юм билээ. Бас нэг гүүний унага төөрдөг үлгэр ярьсан чинь ээж нь яацийн,хүүхдээ хайдаггүй юм уу хаашаан гэж ч байх шиг, одооны хүүхдүүд үлгэрийг бол зүгээр л шүүмжилчихэж байгаан аймаар хөгжчихсөн. Эргүүлээд блок тавиулаад кккк

 .

Яриа хөөрөө, инээд цалгиатай ээж хүүхдийн ертөнцийн тухай тун сонирхолтой ярьсаар 1 хороололд буулаа. Яахав дээ, нэг удаа ч гэсэн улс төр, долларын ханш ярилгүй хүүхдийн тухай инээд хөөртэй яриа байхад гээд орууллаа.

 .

 4.Утсаа алдлаа

 .

Хажуудаа тавьсан гар утсаа нүдэн дээрээ алдлаа.Ханын материал явах замд хуучин Давхар гэдэг дээр иртэл нэг ажлын хувцастай нөхөр гараа өргөлөө. Шууд урд суучихлаа.Ийшээ Ханын хойно нэг айлд оччихоод тэгээд буцаад хол явна аа гэлээ.Хялам,хялам гээд нэг л сэжигтэй нөхөр.

.

Ах нь тэгж холхиж явахгүй ээ, араар төврүү явж байна.буучих гэвэл нөгөөдөх за тэгвэл жоохон яваад буучихья,....Үгүй ээ.,буучих би зам чөлөөлмөөр байна гэвэл нөгөөдөх цонхоор хараад буухгүй гэдийлээ.

Би ч бухимдаж, хөөе буучих аа гэлээ. Өнөө нөхөр: Өө дурак гэж зүхсээр буулаа.

Би ч мэдрэмжтэй загнаж, Хөөе, наад хаалгаа зөөлөн хаагаарай даа гэж хэлж амжлаа.Хаалга номоороо хаагдаж би хөдөллөө.2 буудал хэртэй давхиад утсаа ярихаар гараа явуултал нөгөө газраа утас байдаггүй дээ.Гайхасхийгээд зогсож хайлаа.Үнэхээр алга. Нөгөө муу утсаа асаагаад залгалаа. Дуудаж байна. Нэг нөхөр авлаа. Хоолойных нь өнгө нь нөгөөх түрүүний нөхөр бараг л мөн шиг санагдлаа.

Т:Хөөе дүү, хүү наад утсаа өгчихөө наадах чинь 10000 ч хүрэхгүй хямд утас, буцааж өгөөд надаас 10000 төгрөг авчих

З: /залуу / Хуцваа ...гээд тасалчихав.Дахиад залгалаа,унтраасан байв.За ингээд асуудал ч эхэллээ дээ. Би Sky барьдагийн. Шууд “сим” ээ хийчихнэ гэж байхгүй болохоор заавал төв рүү нь салбар руу нь очих боллоо.Бас нэг хямд утас авах ажил гарлаа.

Дор хаяж 25000 мянган төгрөг нэг өдрийн орлого тас үсрэх болоод явчихлаа.Одоо яая гэхэв муу гар нь татмаар хулгайчийг чамайг дээ,чонын шөрмөс шатаанаа гайгүй  гэж хараал тавьсаар төврүү зүглэлээ.Яг хамар доороос утас аваад буучихсан мэргэжлийн нөхөртэй таарсан болтой.

За тэгтэл ажлын хажуугаар ажил болж нэг утас авчих гэтэл мөнгө дутаж,тэрийгээ гүйцээх гэж дахиад хэд тойрч хүн авар хэрэгтэй боллоо.Ингэсээр явтал үдээс хойш 3 цаг болчихов.

Гэтэл нөгөө “Моби”гийн утасруу охин маань залгаж байна.

О:Аав та хаана байна аа, таны утсыг олсон гэж цагдаа залгаад байна гэж баяртай мэдээ дуулгалаа.Би ч яаран дугаар руугаа залгалаа.

Т: Өө сайн байна уу ? Би наад утасны чинь эзэн байна аа.Өдөр алдаад ...

Ц:/цагдаа / Аан тийм үү та хэн гэдэг хүн билээ...утсаа хаана хаясийн ,нэг бол алдмийн муу

Т:Харин алдчих шиг л болсон доо,

Ц:Аан энд нэг согтуу хүний биед үзлэг хийсэн.Таны утас гарч ирсийн.тэгэхээр энэ хүн таны утсыг хулгайлсан болж байна уу тээ.

Т:Харин сайн мэдэхгүй байна аа, харвал тэр нөхрийг танина л даа,

За бид нар одоо эргүүлтэй явж байна. Драгон хавьд байна. Гэхдээ одоо хөдөллөө. Та 10 хороололд хүрээд ирээрэй,Тэндээс торгуулийн хуудас авна гээд жоохон удах байх гэлээ.

Би ч аравдугаар хороолол руу давхилаа.

 .

Цагдаагийн хэсэг дээр орвол нэг нөхөр гавтай буланд сууж байна. Цагдаа хүү ч намайг тосч, энэ нөхрөөс утас чинь гарч ирсэн.дугаараа мэдэхгүй байсийн тэгээд асаагаад хэний утас болохыг нь тодруулах гээд танай охин гэсэн дугаар луу залгасийн гэж болсон явдлыг товч мэдээллээ.Энэ залуу нөгөө авсан гэх сэжиглэж байгаа хүн чинь мөн үү гэлээ. Нөгөө нөхрийг наашаа ирээд гэрэлд гараад зогё гэлээ. Хартал нөгөөдөх биш огт хараагүй залуу байлаа. Архи нь гараагүй залуу. Сайн байна уу та гэж надтай ёсорхуу аргагүй мэндэлж, ах би энэ утсыг аваагүй ээ манай найз бэлэглэсийн байхгүй юу тэ, ах би биш байгаа биз дээ тэ, би...

Нэгэнт нөгөө нөхөр биш байсан болохоор, энэ биш байна аа,утсаа олсон хойно боллоо гомдол санал алга явчихья гэлээ.

Цагдаа залуу машинаасаа миний утсыг авч өглөө. Би ч баярлан, самсаа шархирах шахуу юм болж дүү нар баярлалаа гээд 10 мянган төгрөг сарвайтал, Хүүе та чинь яаж байна, Бид нар ажил үүргээ л биелүүлж байна гэлээ. За тэгвэл баярлалаа гээд би хөдөллөө. Ийм нэг тун ховор, азаар гэхүү тохиолдлоор гэх үү, утсаа алдаад олж авлаа.Утас нь ч яахав үнэтэй эд биш.Дотор нь байгаа дугаарууд гэдэг чинь алга болохоор бөөн асуудал. Бид нар чинь сануулсан утасныхаа хэдийг нь цээжээрээ мэддэг билээ дээ тээ.

.

Ажил үүргээ биелүүлж явахдаа утсыг минь олж өгсөн Баянгол дүүргийн эргүүлийн 2-р хэлтсийн 114-р машины цагдаа, ахлах ахлагч М.Одбаяр, ахлагч Э.Мөнхтулга нарын цагдаа нарт баярласнаа дахин илэрхийлье дээ. Ард түмнийхээ энх амгалангийн манаанд амжилт гаргаж ажиллахыг ерөөе.

.

Үргэлжлэл бий

Иргэний дуу хойлойг нийгэмд түгээгч,Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
demjigch:
unshixad saixan, setgel gergeedej yu yu bodogduuldag uchir. Amjilt, az xiimori xusie. Minii utsiig neg xun zun Taixar chuluun deer xayasniig mini olson gej yarisan ch odoo boltol alga avchraad ogchixdoggui l yum b.x da.....
2013-10-13
тулга:
мундаг блогчин юм аа сайхан байна баярлалаа амжилт
2013-09-27
Baagii:
Oirdoo yagaad tag bolchihov. Daraagiinh ni yagaad garahgui udaad bna aa.
2013-09-25
sainuu:
Ah taxigaa hj bgaa bizdee, dugaaraa uguud duudlagaar nemelt yavaad baival zgr yumdaa nogoo tanaid honoyo-altanturuu shig bolomj oldoh ch yum bilyy. amnii bileg gedeg chini alsuuraa gej baigaamshd ta ch uug ni saihan shudraga ldaa /dorhnoo tarhaad, buu halah geed humuus duudaad buur lai boldiim boluu xoxo.
2013-09-24
jerry04:
hoohon huh amjilt. ineegeed bas ogshood nulimas garahaa shahlaa. ene niigemd haaya neg iim chimeg ch gemeer niitlel haaya bichij bgaarai. amjilt husey.
2013-09-22
hoovon huh:
taxi zuvshuurultei udurt 25 myangiig ugdug tureesiin taxi gaar yavj baigaa..sain yavahgui bol hetcuu sht tcag mungu kkk
2013-09-21
hoovon huh:
setgegdel bichij uram hairlah ta buhendee bayarlalaa Yaraigaa blackcamer deeree l hadgaldag tuuneesee toliluuldag bizdee gej.. asuujee. tegdeg tegehgui bol olon yaria tohioldliig tceejleh bolomjhui IQ amjihgui kk https://twitter.com/hoovon_huh?refsrc=email follow me plse
2013-09-21
jhaz:
hoovon huhuu ta taxi zuvshuurultei yu kkk.
2013-09-21
Оюунаа:
Сонирхолтой энгийн бичлэг байна.Үргэлжлэлийн уншинаа
2013-09-21
baigalmaa:
saihan uil bna aa. ingeed bicheed baival sonirholtoi yum. Хоовон хөхдөө амжилт хүсье
2013-09-21
dfsбб:
алсаан хооовооон хахахахахахааа хужааг алаад өгөөчээээээ
2013-09-21
qwerty:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-20
хэхэхэхэхэх:
таны таxi-нд яаж суух уу?
2013-09-20
зочин:
хэхэ хөөрхөн бичжээ энгийн хэрнээ яг л бидний өдөр тутмын амьдрал,,,,,,
2013-09-20
sainuu:
Ah bayjihnee, ene olon huniihee yriag blackcamer deeree l hadgaldag tuuneesee toliluuldag bizdee bodvol. za ta ymar hariu mariu ch bichih bish zaza dahij unshinaa urgeljleliig ni goe shuu
2013-09-20
zochin:
unshihaar yag l mgldoo ochood irsen yum shig sanagddag..
2013-09-20
irgen:
сайхан бичжээ.
2013-09-20
zochin:
kkkkkkkkkkkkkkk good
2013-09-20
Школы:
Азтай юм аа.
2013-09-20
111111:
Маш сайхан. Үлгэртэй хэсэг бүр инээд хүргэчихлээ.
2013-09-20
zochin:
Ih bayarlalaa,saihan medee oruulsand.Ylgeriin tuhai yarisan eejiin yaria mash taalagdlaa.Zunduu ineelee.Engiin hernee amidarliig nemelt hachirgyi oruulsan bolohoor gadaadad baigaa hymyyst unshihad, hesegtee l gertee hariad Ulaanbaatariihaa gudamjaar hamt takcidaj bgaa yum shig l sanagddagiin.Taxigaaraa hyn zuuguud heregtei gazar ni avaachdag shigee namaig l lav ene niitleleeree heseg hugatsaand ch gesen MGL d mini avaachaad bgaa shyy.Altan shar zam chini ulziitei baij olon sonirholtoi medee oruulaarai.
2013-09-20