Такси № 21
2013-09-25

Хоовон би бээр удаах тэмдэглэлээ хүргэж байна. Түрүүний тэмдэглэлийг уншиж сэтгэгдэл саналаа үлдээсэн уншигч та бүхэндээ баярласнаа хэлье.

Өнгөрсөн тэмдэглэлийн дор надад шууд хандсан хэд хэдэн асуулт байсанд хариулья гэж бодлоо. Та албан ёсны такси мөн үү гэсэн байсан. Тиймээ, би чинь өдрийн 25000 төгрөгийн түрээстэй таксигаар явдгийн. Бас ЭКО гэж байгаа, газ-н машин.

.

Яриаг бичиж буулгаж авдаг уу гэсэн байсан. Тиймээ би нэг диктофоноор буулгаж авдаг. Гэхдээ дандаа биш, сонирхолтой хэрэгтэй юм таарвал бичдэгийн. Бас сая жиргэдэг  твийттер гэдэгт хаягтай болсон.

Юу гэдэг билээ,намайг дагаарай бил үү, тэгээрэй манайхан. Энэ миний хаяг шүү,

https://twitter.com/hoovon_huh?refsrc=email

Ингээд цувралаа үргэлжлүүлье.

 .

1.Нам унтжээ

.

Бүрзийсэн царайтай залуу гар өргөлөө.

З -Ёооё би ...одоо энэ бааранд нам унтчихсан байна. Сая авгай залгаж байж сэрлээ ш тээ, нүдний булай.

Т -Бааран дотор уу?

З -Тийн, манай найзынх байхгүй юу. Яах гэж хүүр чинь унтсийн, гэхдээ унтсан нь ч тэгээд зөв байхдаа тэ.

Т -Гарч явсан бол яах ч байсийн.

З -Аан тийн, яаж унтсанаа ч мэдэхгүй байна.  Ямар их уусийн. Уг нь их л гоё байсан л даа тэгээд унтчихжээ. За за хөл, боов хоёрт орчихолгүй унтсан нь ч яамай зүгээр.

Т -Тэгвэл хэцүү шүү, хүндэрнэ шүү тээ.

З -Харин тийн, хоёр улаан хоолойндоо ороод балардаг нөхдүүд ч их бий шүү. Би бол ерөөсөө тэгж тасарч барьж үзээгүй. Сая л нэг өөрөө мэдэхгүй нам унтлаа даа.

Утас нь дуугарлаа “байна хайр, өө за харин чи нэг сэрээж ...одоо такси бариад харьж явна. За ухаарсан, ойлгосон одоо гэртээ орлоо. Аанхан, за ах зогсчих” гэсээр буулаа.

.

Нэг жил уугаагүй байж байгаад уусан чинь ингээд өөрөө мэдэхгүй нам унтсан байна гэнэ шүү. Их хол завсарласан үедээ бодолтой уумаар юм байна. Ер нь бол сархад савнаасаа бусдыг гэдэг шүү дээ. Энэ шингэн хорноос хол байсан дээр шүү, эрчүүд ээ. Хаана ч сэрж мэднэ, аюултай.

 .

2.Эргэж буцсан ажил хэцүү байна

 .

Зуун айлаас фасад шилэн тавиур, хана хаалт хийдэг гэх залуу суулаа.

Зарим нэг хүмүүс гуйж байж хямдхан юмаа хийлгэчихээд араас нь байнга дуудаж тэгээд ингээд байна гэж хүндрүүлдэг талаар ярилаа.

Т -Ажил, захиалга өдийд ихэсдэг үү ...

З -Тийн өдийд их болно оо. Хүмүүс чинь баяр наадам гэж явж байгаад гэнэт л ажил хэрэгч болоод л эхэлдэг. Одоо тэгээд ажил их болохоор томыг нь шилээд л жижгийг нь бол үгүй гээд л сууж байгаа ш тээ. Өвөл болохоор чинь жижиг ч байсан, өө тэгье, тэгье хийе гээд л ккк, зун намар бол том ш тээ.

Т -Хоёр гурвуулаа хийдэг үү, багаараа?

З -Ер нь бол багаараа, 3-4 лээ хийдгийн.

Т -Боломжийн ажил орж ирлээ гэвэл хэдэн сая болох уу?

З -Өө яахав ээ, хэдэн саяын ажил гарнаа гарна. Гэхдээ хэдэн саяын ажил чинь жоохон луу унжилттай, өгч авах дээрээ манайхан чинь удаан ш тээ. Хийлээ гээд үлдсэн мөнгөө авах гэж асуудал. Нэгэнт юмаа хийгээд өгчихсөн улс чинь хүлээгээд байлтай биш. Зарим нь бүр дэндээд ирэхээр нь очоод юмаа буулгаад авчихдагийн.

Т -Тэгэхээр чинь бөөн юм болно биз дээ?

З -Өө тийн, та нар урьдчилгаа авчихаад гээд л. Тэр урьдчилгаа чинь наад шил материалд чинь явж байгаа ш тээ гээд байхад л ...өөрсдийгөө л бодоод яриад байдгийн, хэцүү.

Т -Хаана хаанаа хэцүү л юм байна даа.

З -Зарим нэг сайхан хүмүүс байна ш тээ. За урьдчилгаа хэд вэ, за май, гол нь та нар надад чанартай, хүн хараад гоочлоод байхгүй юм хийж өгөөрэй гээд л түс тас сайхан хүмүүс бий бий. Тэгэхэд одоо энэ эгчийн юмыг би уг нь яг хэлснээр нь л хийж өгсөн. Тэгэхэд чинь одоо өдөр болгон араас залгаад энэ тэр нь ингээд байх шиг байна, сөрдийгөөд савлаад гээд л, гуйж гуйж хямдхан хийлгэчихээд өдөр болгон хүндрүүлээд, одоо тэгээд ийшээ таксидсаар байтал нөгөө авсан жоохон мөнгө нь дууслаа ш тээ.

  .

Ийнхүү өөрийнхөө чаддагаар мөнгө олж амьдралаа авч явдаг залуу үйлчлүүлэгч нартаа сэтгэл дундуур байдгаа ярилаа. Төлснөөсөө ихийг шаарддаг зарим нэг хувиа бодсон хүмүүс ч бас бий шүү.

 .

3.Гэрийн найранд яваад ирлээ

 .

Жоохон аялгатай яриатай хөдөөний бололтой хижээл насны хоёр суулаа.

Нэг хана нь 70 мянга гэнэ, яадаг хана вэ тэр чинь. Цуулбар хана юм уу хаашаа юм, мэдэхгүй ээ тэгж л байна гэж наймааны талаар ярьсаар суулаа.

Э/эхнэр/  -Өө тэгвэл үнэтэй юм байна.

Т -15-р хороолол гэсэн үү, Цайзын цаадах

Э -Очоод энэ ороод ирнэ, би машинд байж байя.

Н -Би энд нэг айлаас мөнгө авчихаад Саруул төв дээр очихийн, Саруул төв гэж тэр наана нь байгаа, бараг алхчихсан ч болно доо.

Э -Хурим найранд ороод буцаж яваан бид хоёр.

Т -Өө за за.

Э -Хотод чинь дороо л мөнгөгүй болчихийн байна ш тээ, өнөөдөржин унтаж өнжөөд.

Н -Төв аймгийн Цээл ороодоо, бид хоёр.

Т -Найр хурим тэгээд сайхан болов уу.

Н -Өө сайхан сайхан, манай охин айл болоод.

Э -Найр биш шинэ гэр бариад тэрний цайлга гээд.

Н -Хүргэн маань төв аймгийн Цээлийн хүн.

Т -Аан тэгвэл хол бэр буулгаж дээ.

Э/араас уралдан/ -Бид хоёр бүүр урагшаа Хэнтий аймгийн Батширээтийнх.

Н -Манай охин энэ эх нялхаст сувилагч байсийн. Тэгээд төв аймагт бэр болоод нүүгээд, нөхрөө дагаад Цээл суманд сувилагчаар яваад өгсөн.

Т -Өө за за, хөдөө гарч ажил хийх хүн ч ховор шүү. Сайн байна ш тээ.

Н -Маргааш гараад л шиднэ дээ.

Э -Чи түрүүн хэнтэй ярьсан бэ, нөгөө Гаяа юу.

Н -Тийн, хээ бөлрөх нь ээ,.... одоо яахав дээ ...

Т -Хөдөө амьдрал дажгүй байна уу?

Н -Өө дажгүй дажгүй.

Э -Хөдөө сайхаан, байнга мөнгө гэж зовохгүй ш тээ.

Н -Сэтгэл зовох юм байхгүй юм даа, ккк.

Э -Шуудай гурилтай бол тэгээд л мах гадаа байж байгаа юм чинь. Тэгээд л цуйвангаа хийж идээ л байна ш тээ.

Н -Өө нээрээ саяхан бидэнд чинь малчин гэсэн диплом өгөв шив. Мэргэжлийн хүн болоодохдог оо хэхэхэ. Хойтон жилээс бүр ийм дүн тавихийн гэнэ үү.

Э -Бид хоёр одоо уг нь энэ хотод байсийнмаа. Хоёр жил гаран болчлоо ш тээ. Манай хүүхдүүд энд байгаа л даа. Нэг нь Төв аймаг яваад өглөө, хөөе хөгшөөн энийг хараа турбагаар хашаа барьчихсан байна ш тээ. Яасан гоё ийн, айн.

Н -Зун болохоор ингээд зам хаагаад хэцүү болохын маа.

Т -Харин тийн намар боллоо, дуусдаггүй ээ. Хурим, гэр хэдий хэрд босов доо.

Э -Хоёр сая гарнаар гэрээ аваад, за тэгээд бас нэг хоёр сая хавьцаа архи ундаа хоол болгоод.

Т -Дан бүрээстэй гэр үү?

Н -Дан бүрээстэй гэхдээ эрээн гэр байна лээ.

Э -Шалгүй юм, шалтай нь бас үнэтэй. Шал нь хэчнээн гэлээ 500 мянга гэж байна гэлүү?

Т -Тэгээд хүмүүс гэрийн найранд чинь юу өгөхөв?

Н -Өө нэг их янз бүрийн юм өгдөггүй юм байна. Ах дүү нар нь нийлээд тавилга юм хар аваад өгчихсөн юм байна.

Э -Заавал шинэ тавилгатай байх ёстой гээд хуваарилаад чи тийм юм авч өг гээд ах дүү нар нь.

Н -Бид хоёр нэг шинэ ор авч өгсөн.

Э -Ор авагдаагүй үлдсэн байсийн билээ. Тэгэхээр нь манай охин аав ээж хоёр ор авч өгнө, хоёрыг авч өгнө гээд хэхэхэ.

Нөхрийнх нь утас дуугарлаа.

Н -Одоо явж байна. Цайзын зам бөглөрөөд энд Маахуур толгойд яваад байна, тийн Маахуур. Айн, бид хоёр такси бариад явж байна. Тийн тэнд  очоод залгая, за.

Эхнэртээ хандан “нөгөөдөх чинь залгаж байна, хаана явж байна гэнэ, Маахуур толгой л гэлээ” гэв.

Т -Та хоёрыг л хүлээгээд байгаамаа даа.

Н -Аа энэ Ховдын нөхөр, Би Ховдын хороонд цэргийн алба хаасийн. Тэгээд энэ бид хоёр нэг ангид бүр нэг салаанд байсан байхгүй юу.

Т -Аан за.

Н -Тэгээд бид нар 86 онд халагдахад энэ нөхөр Ховдод кино механикчаар улирсан нөхөр байхгүй юу. Тэгээд одоо дэд хурандаа цолтой болчихоод Хэнтий аймгийн Дэлгэрхаанд ирчихээд байгаан.

Т -Та хоёр ч явж явж нэг аймагт очиж дээ.

Н -Тэгээд... араас эхнэр ярианд оролцон

Э -Сая уулзах гэж байгаан, 96 оноос хойш.

Н -Сая мэдэлцээд 86 оноос хойш одоо уулзах гэж байгаан. Дэлгэрхаанд ирээд миний утсыг сураглаж олж авсан байгаан. Тэгээд одоо энэ хотод явлаа гэсэн, манайхаар очоорой гээд, энэ Саруул төвд шинэ байранд орсон гээд.

Т -Аан за за, тэгээд явж байгаа юм байна тээ.

Э -Насаараа цэрэг дагасан хүмүүс цалин өндөртэй, байр савтай болчихсон байхгүй юу. Тэтгэвэрт гарахдаа одоо замбараагүй авна биз дээ.

Н -Тэтгэвэрт гарах гэсэн чинь гаргахгүй байна гэсэн, энэ чинь одоо 30 жил болчихлоо ш тээ. Цэрэгт 83 он гэдэг чинь одоо.

Э -За зүүгээрээ уруудаарай жолоочоо.

Н -Хамгийн зүүн талын байшин байхаа, за энэ байшин цагаан байшин за би ороод ирье.

Э -За чи гялс ороод ир дээ, сая байна л гэсэн 2 давхар гэл үү.

 .

Нөхөр бууж эхнэр машинд үлдлээ.

 Э -Энэ манай тэрүүгээр явдаг махны ченжийнх.

Т -Аан та хоёр мөнгө авах гэж байгаанмуу.

Э -Тийн хотод чинь мөнгөө барах амархан байна шүү. Энэ ер нь бид нарт хамаагүй өгдгийнмөө. Хавар эрт залууст мотоцикл энэ тэрийг чинь аваачаад л мөнгө авалгүй өгчихнө,

Т -Зүгээр үү?

Э -За хаанаас зүгээр гэж. Тэгээд дараа нь очиж махаар авна ш тээ. Хонь ямаагаа хамаа л авна.

Т -Өө за за, мөнгө хэрэг болвол шууд л өгнө та нар чинь том түншүүд нь байна ш тээ.

Э -Аан тэгээд л мөнгө хэрэг болвол тэгээ л махаар мөнгөө авна ш тээ. Тэнд чинь зарим нь одоо болтол мотоциклийн мөнгөө өгөөгүй байна л гэсэн.

Т -Мотоциклийн үнэ тэгээд тогтвортой юу?

Э -Өө сая нэг, хоёр зуу л байгаа ш тээ. Тэгээд дараа нь малын ханш ямар байна, тэгээд л тааруулаад.

Т -Та хоёрын жилийн бэлэн мөнгөний хэрэглээ хэр гарах уу?

Э -Өө бас л хоёр гурван сая гарахийн байна ш тээ.

Т -Ингэхэд та хоёр яагаад хөдөө гарчихав?

Э -Манай нутаг Батширээт чинь, манай дүү нар хөдөө байсийн. Одоо Өмнөдэлгэрт байгаа.

Хөдөө байгаад малыг нь харах хүн үгүй болоод, тэгээд бид хоёрыг дуудаад. Өөрийн бас нэг цөөхөн юм байсан тэрийгээ ч өсгөе гээд,тэгээд манай хэд түрээслэнэ гэхээр нь малыг нь түрээслэж аваад.

Т -Түрээслээдээ, ямар зарчмаар?

Э -Түрээслэхэд төлийн төдөн хувиар гээд, 100 хониноос 30-н төлийг нь аваад, үхүүлбэл хохь нь. Үхүүлээгүй бол 30-ийг нь авна. Тэгээд зун төлөгнөөс 70-ыг нь аваад 30-ыг нь өгдгийн. 500 хонь төллүүлээ гэж бодоход чинь хэд байх уу,... гурван таван 15, зуун тавин төл авна гэсэн үг.

Т -Өө дороо малжих юм байна.

Э -Өө тийн бид хоёр одоо хоёр жил болоод байна. Тэгэхэд одоо зөндөө их мал авсан ш тээ. Манайд хонь ямаа бараг байхгүй байсийн, ганц нэг үхэртэй л байсан. Аавынд байсан мал, одоо бол зөндөө хоньтой, ямаа гэхэд 100 гараад явчихсан, малжина, малжина.

Т -Одоо тэгээд бүр суурьшихаар шийдсэн үү?

Э -Өө одоо тэгээд түрээсээ дуусахаар цаашаа төрсөн сум руугаа явна. 3 жилийн түрээстэй байгаа. Манай дүү нар бол тэгээд Багануурт хэвтэж байгаа.

Хөдөө чинь одоо 2000, 3000 малтай хүн байна ш тээ. Тэгээд ойрхон айлууд нь харж байдаг юм шиг байгаан. Түрээслүүлээд, зарим нь төлийн 50 хувиар өгдөг гэж ярьж байна лээ.

Т -50 хувь гэдэг чинь бүр сайн юм байна тэ?

Э -Тийн манайх чинь 70 хувь ш тээ. Нэг дөрөв, таван зуугаад л юм байдгийн. Нөгөөдүүл бол бас тэгээд хоол ундыг нь даадаг гэж байна ,

 .

Өвгөн гарч ирлээ

Э -Байна уу нөгөөдөх, хэдийг авав?

Н -Байна, хоёр зууг авлаа. Маргааш явна өглөө эртхэн зах гарна л гэж байна. Өглөө орж ирсэн гэв үү.

Э -Саруул төв чинь дороо үйлчилгээ дэлгүүр байгаа тэ?

Т -Чаддаг бол хөдөө мал малламаар юм байна даа.

Н -Өө тийн сайхан, мах нь байна, гурил будаа аваад л болоо, хоол нь төвөггүй юм даа.

Э -Хааяа энэ наймаачдад чинь гурил тийм ийм юм аваад ирээрэй, нэг дүнс аваад ир гээд л ккк тэгээд л болчихож байгаан.

Н -Миний энэ мөнгө авдаг, манай тэндхийн махны ченж, өдөр шөнөгүй гүйнэ.

Т -Энд авчраад бөөндчихөөд буцдаг юм уу?

Н -Дэнжийн мянгад бөөндөж өгчихөөд л гараад хийчихнэ.

Э -Нэг явахдаа л сая төгрөг унагаадаг гэсийн ш тээ.

Т -Өө тэгдэг байх.

Э -Саяас буудаггүй л гэж томордогийн ш тээ. Хааяа архи уудгийн тэгэхдээ л тэгээд байна лээ.

Н -Нэг уухаараа сайн уунаа энэ. Сая бас өрөөсөн нүд нь улаан л харагдаж байна. Сая явахдаа зүгээргүй л бололтой.

Э -Эд нар чинь архи ихтэй явна.

Т -Тэгээд яахуу, хүмүүст зарах уу?

Н -Үгүй ээ, өөрсдөө бас хүмүүст уулгана ш тээ. Малыг нь нядалж өгсөн хүмүүст уулгана, наймаа хийсэн хүнтэй бас ууна. Арван хэдэн жил явж байгаа нөхөр дөө.

Э -Шөнө өдөргүй л явахийм даа энэ ер нь амардаг уу.

Н -Тэгээд энэ хавиар хотод ирээд мөнгөгүй болсон хүмүүс чинь энэнээс л мөнгө харна. Тэгээд дараа нь махаа л авчихна ...өө за хүрээд ирчихлээ.

 .

Цагаахан яриатай хөдөөний хоёр, ченж найзаасаа мөнгө аваад залгуулаад 30 жил уулзаагүй найзтайгаа уулзаж аяга тагш юм мултлах том зорилготойгоор буулаа.

Яахав бүгд л хотод чихэлдэж байхад, хөдөө бас амьдрал байгааг надад ойлгуулж өглөө. Бодмоор юм байна гээд орууллаа.  Уг нь хөдөө ч амьдрал байгаа шүү. Хоёрхон жилд 200-гаад малтай болсон бэлэн жишээ яриаг бид сая уншлаа.

Хамгийн сүүлд анхаарууштай юм гээд нэг тэмдэглэл оруулья. 100 айлын өнөөх паспортын хэлтэстэй холбогддог таньдаг мэддэг хүнтэй бол дамжуулж өгөөрэй. Тэнд нэг ажлаа хаяад гараад явчихдаг хүнд сурталтай дарга байна гэнэ шүү.

.

4.Маргааш араасаа паспортаа авна

 .

Энэ өнгөрдөг даваа гарагт Паспортын хэлтсийн гадаад паспорт дээр гарын үсгээ зурдаг нэг дарга өдөржингөө ажил дээрээ ирээгүй гэнэ дээ. Үүнээс болж паспортоо авч чадахгүй байсаар суудлаасаа хоцрох шахан тэвдсэн ээж охин хоёрыг зөөж таарлаа.

Охин нь Хятадад сурдаг тэгээд өнөөдөр явж байгаа гэнэ.

 Яг 4 цаг болж байхад 100 айлаас гар өргөн суусан юм.

Э -За мөнгө яахав яаж ийгээд 4.30-ийн суудалд амжмаар байна. Хаагуур явбал гайгүй бол.

Би бодлоо. Араар явахаар 32-ийн тойргоос Дэнжийн мянга дамжаад, Баянбүрд хүртэл бөглөрөөд байдаг болсон. Тэр найдваргүй. Юутай ч 3-р сургуулиараа Баянбүрдийн тойргоор явахаар эргэлээ.

О -Ёооё ээж яана аа, гэхдээ та тайван байхаар би бас тайван байна л даа. Тэр нээрээ үнэхээр хүнд сурталтай дарга юмаа.

Э -Харин тийн, баахан л амьтан хүлээгээд байна.

Т -Тэр дарга нь байхгүй бол тэгээд паспорт өгөхгүй юу?

Э -Тэр дарга нь гарын үсэг зурж байж өгдөг юм шиг байна. Ирдэггүй.

О -Хаачдаг байнаа, үдээс хойшжингоо.

Т -Тэгээд одоо охин чинь паспортгүй хилээр яахийн?

Э -Араас нь өглөө явуулахаар боллоо. Бөөн ажил болно оо маргааш.

Наад машин чинь яасан төвөгтэй юм бэ хөндөлсөөд зогсчихийн...

..

Овоо бөглөрөхгүй явсаар Бөмбөгөр өнгөрөөд баруун дөрвөн замын уулзвар руу дөхөөд нам зогслоо. Ээж нь тайван байдлаа хадгалсан хэвээр, нэгийг бодон урагш чанх ширтээстэй. Ард охин, сандарсан байдалтай.

О -Галт тэрэг чинь, жоохон хоцорч хөдлөнө гэж байдаг бил үү, ээж.

Э -Үгүй байхоо, цагаараа л явна ..., за хэд гарах бол бид хоёр мөнгөө бэлдэж байя буугаад л гүйе...

 .

Дөрвөн замын уулзвараар 16.20 гэхэд арай гэж гартал урд нэг ФИТ-тэй хүүхэн хөдөлж ядан зам бөглөлөө. Араас нь сигналдаж сүр болов. Нөгөө талын суудлаас нэг залуу цонхоороо гараа гарган бидэнд хандаж дунд хуруугаа гозойлгож мэндчилэв. Шүргэлцэн алдаж байж 2-р эгнээнд орж аваад нэг юм урд нь гарлаа. Тэгээд Барсын арын замаар эргээд сүнгэнэх гэтэл автобус замаа чөлөөлөөгүй зогссоноос бүгд хөдөлтөл нь хүлээх хэрэгтэй болов. Ард охин өндөлзөнө, ээж нам дуугай, нээрээ л сүрхий биеэ барьдаг тайван хүүхэн байлаа. Цааш аваараа татан улаан галзуу ухасхийн тойргоор эргэлгүй уулзвар хүрээд зогслоо. Манай хоёр ч мөнгө шидээд буун гүйлээ.

Зогсоол дээр суудал нь зогсч байгаа харагдлаа. Амжсан байх аа.

Би уг нь сайн яваарай гэсийн тэрийг сонсоогүй байх, гүйлдээд л алга болсон.

Тэр иргэдийн гадаад паспортон дээр мутраа хайрлаж соёрхох ажилтай дарга ажлын цагаар ийш тийш явдгаа татмаар юм байна лээ дээ. Хөөрхий иргэд чирэгдэж байна ш тээ. Надтай таарсан ганц тохиолдол нь энэ, өөр хэчнээн ч хүн хүлээж  ажлаа алдсийн бүү мэд шүү дээ.

 .

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
Lucky:
ye r n tegeed uuriihooroo setgeed bichine geheer chin uuriin uzel bodloo tulgachij baigaan bishuu! Ternii orond ingej nemelt hachir baihgui humuusiin yariag buulgasan n deer baihaa.Olon yanziin sanal bodoltoi humuus l baigaa shd zaaval bugded n taalagdah albagui shd ter amgaa geed baigaa nuhor!
2013-10-05
Amgaa:
Hvve bi ter deed talin amgaa bish shvv
2013-09-26
Amgaa:
Taksichin Hoovondoo bayarlalaa altan shar zam chini ulziitei baig sain bicheerei sonirholtoi boditoi medeelel tavidagt bayarladag shvv amjilt kkk
2013-09-26
unshigcn:
zob bna
2013-09-26
amgaad:
ЭНД БИЧСЭН ЗҮЙЛИЙГ ЧИ УНШИХГҮЙ БАЙЖ БОЛНО Ш ДЭЭ. ГАНЦ ХҮНД Ч БИШ ЦӨӨНХӨД Ч БИШ ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ ТААЛБАЛ ЗӨВ ГЭЖ ҮЗДЭГ АРДЧИЛСЭН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГААГАА МЭДЭЖ БНУУ.
2013-09-26
amgaa:
snal hereggui uym bichih uym hov zoogch uymuu daa uadarsan amitan bn daa hoovon hoh bisn hov zoogcn uymuu daa ooriinhoo tolgoigoor zov uym setgej bicneech tenegee
2013-09-26
zochin:
ter gadaad pasportiin ajilchid chini toriin alban haagchid biz dee.ajlaa hiihgyi bol halaad daraagiin hyniig ni abaachee. Tednii hahyyl abch ihemseg baidag ye ongorson shyy.
2013-09-26
Baagii:
Bi bas 3 jiliin umnu eejeeree hurguuleed yag ingeed yavj blaa. Yostoi l 2 talaas zereg taxidaj arai gej amjsan daa. Hamgiin sonin n eej maani bas gadaad pasportoo sunguulj bsan yum. Tuuh davtagdah shig hehe
2013-09-25
hulguu.:
huduu ch hotod ch hariutslaga. . .
2013-09-25
zochin:
hun bur ajildaa haritsuulgatai handaj baigaasai ajil dree bhguigees bolj humuus hohirool bhiin
2013-09-25
zochin:
passportiin heltsiihen gej heleed ch chochroo avahgui hund garuuddoo.
2013-09-25
zochin:
passportiin heltsiihen gj barag bugdeeree hund garuuddoo..heleed ch chochroo avahaasaa ungursun bhaa..maliig ajiltai,suuheitei hun mallana uu gehees hormoigoo chirsen yum chadahgui bz..ajil hiivel am tosdono gej unen ug shuu..
2013-09-25