Такси № 22
2013-09-27

 

Адал явдал тэмдэглэлийг маань алгасахгүй уншиж урам хайрлаж байдаг үнэнч уншигч дэмжигч нартаа дахин баярласнаа хэлэх гэж яарлаа. Зөндөө их сайхан үг, сэтгэгдэл харлаа. Нэг зарын чанартай зүйл байна аа. Манай энэ “такси” цувралыг нэг ФМ радиогоор уншиж байна гэнэ. Тэрийг сонссон, мэдсэн хүн байвал бичээрэй. Хэл зарга хийх гэсэн юм биш. Хэлж яриад, хамтарч ажиллаарай гэх гэсийн. Нөгөө жиргээ хаягаар зөндөө хүн намайг дагаж найзууд болсон байлаа, ОК шүү манайхан. Гүүд Гүүд гэдэг бил үү, тэр шүү.

.

Би нээрээ удахгүй Их хурлын том дарга нарыг өглөө ажилд нь зөөж халтуур хийх санаа төрсөн. Иргэдийнхээ үгийг хүргэе, ямар бодолтой байдгийг нь сонсьё, хэдэн км-ийн мөнгө ч хийе гээд том том юм бодож л байна. Дэмжээрэй манайхан. Тэр утсаар дуудлагаар яваа ч гэдэг залуугийн зөвлөгөө бас л “зэвүүн” бизнес санаа шүү, Хоовон ах нь бодно оо тэрийг.

.

За ингээд ээлжит тэмдэглэл урд тань байна. Амралтын өдөр тул алиа хошин хийгээд сургамжтайг нь харсхийгээд түүвэрлэлээ.Таалал орштугай.

 .

https://twitter.com/hoovon_huh

 . 1.Бэрээ олдоггүй гээд 3 хоног уулаа ш тээ  . Харанхуй шөнө гэр хороололд дан цамцтай хүүхэн гар өргөлөө.

Т -За чи чинь энэ шөнө ганцаараа нөмгөн нүцгэн яаж явнаа?

Х/хүүхэн/ -Өө хуримлаа л байна ш тээ.

Т -Чи хуримласан юм уу ккк. Гэр чинь ойр юм уу?

Х -Үгүй үгүй, хуримнаас жоохон хальтираадаа ах минь, санаа зоволтгүй мөнгөө өгчихнө, энүүхэн хойд 63-р гудамж.

Т -Хурим найр сайхан болж байна уу?

Х -Өө тийн, гэхдээ энэ их сонин хурим байлаа гэж. Баруун зүгийн аймгийн хурим боллоо ш тээ. Тэгсэн их сонин юм байна. Бэрээ нуучихдаг юм байна. Нөгөө хүргэний тал хайж олно гээд.

Т -Айн, тэгээд үнэнээсээ нуугддаг юм уу, тийм ёс дом байна уу?

Х -Үнэнээсээ байлгүй яахав дээ, ах минь. Бэр нь нуугдчихаад хэдэн хүн олохгүй 3 хонох шив.

Т -Тэгээд хаагуур гэж хайх юм бэ, ккк буцаад аймаг руугаа очоод нуугдчихсан байвал яахийн.

Х -Арай ч бас юу гэж тэгэхийн, ойрхон л нуугдна ш тээ. Тэгсэн хөгжилтэй, бэрийг олж иртэл хоёр тал нийлээд л уугаад идээд байх юм.

Т -Архи, дарс уугаад уу, өө сайхан далим биш үү.

Х -Өө сая энэ миний байдаг айл чинь бэрээ олохгүй. Өнөөдөртөө 3 хоног ууцгаалаа ш тээ. Одоо хөл дээрээ байгаа амьтан бараг алга.

Т -Ккк тэгээд 3 хоног, одоо дахиад ирэхгүй бол тэгээд яахийн архи дарс нь дуусч барагдахгүй байна уу?

Х -Хуриманд бэлдсэн юмнуудаа л гаргаад байж байна. Өнөөдөр гэхдээ бэрийг олсон, өглөө эрт авчирч гэрт оруулна гэсэн. Тэгээд жинхэнэ найр эхэлнэ дээ ккк.

Т -Чи тэгээд 3 хоног тэнд байж байгаад гарч ирж байгаа юм уу?

Х -Тнх ,бүүр ядарчлаа. Одоо хойно найз бас нутгаасаа ирчихээд тэрэнтэй бас зүгээр байхгүй шигээ.

За наанаа зогсчих, май ах гээд хэдэн зуут сарвайлаа, хартал 300 төгрөг. Хөөе найзаа, одоо 300 төгрөгөөр явдаг автобус ч байхгүй болсон доо.

Х -Ээ та хурим найр болоод зардал мөнгө их гараад байхад, ойрхон газар ш тээ..ах.

Ийм нэг өвөрмөц сонин хуримын гэрчтэй таарлаа. Газар газрын сонин ёс заншил байна аа, байна. . 2.Муухай унждаг ах  . Тээр шөнө 12 өнгөрч байхад хоёр сөөсийсөн хүү гар өргөхөөр нь авчихлаа. Нэг нь жоохон яваад л авто сургууль дээр буулаа.

Х/хүү/ -Ёооё энэ мөнгө нь ингээд таксидаад дуусчихдаг наасан.

Т -За яасан, тийм их мөнгөтэй байсийн муу?

Х -Нэг контейнер буулгаад тэрийгээ ачаад дахиад нэг газар буулгаад. Тэгсэн чинь 15000 төгрөг өгдөг байна ш тээ.

Т -Анх юу гэж тохирсийн

Х -Зүгээр вагоноос буулгана гэж тохирсон байсан байхгүй юу. Манай найзын ах нь, тэгсэн чинь нэгэнт яасных хүргээд буулгачих гэхээр нь за гайгүй байлгүй мөнгөтэй ах юм чинь гээд явсан чинь.

Т -Мөнгөө нэмж өгдөггүй юу хөгийн эр юм даа, жоохон хүүхдүүд шулаад.

Х -Ачигч бол 40, 50-н мянгаар явж байгаа ш тээ. Тэгээд тэр буулгасан газар нь бүр Сандэ-гийн наана. Тэгээд одоо буцаад хоёр гурвуулаа нийлж таксидсаар байгаад.

Т -Уг нь таксидахгүй явсан бол ...

Х -Бүүр ядраад уур хүрээд, одоо тэгээд  автобус зогсчихож байгаа болохоор чинь.

Т -Найзын чинь ах юм бол дараа нь мөнгө өгөх байгаа.

Х -Өө худлаа байх оо, тэгээд уг нь наашаа буцах таксиных нь мөнгийг өгнө гээд байсан.

Юмаа буулгаж дуусгаад наашаа явах болсон чинь, дүү нар доошоо алхаад автбусанд суучихгүй юу гээд ккк. Найзын маань ах нь юм болохоор тэгээд тэсээ л, найз маань санаа нь зовоод өөрийхөө мөнгийг таксинд өгөөд дууссан, тэгээд сүүлдээ мөнгө нь дуусаад бид нар таксигаа хувааж төлөөд.

Т -Та нар арван жилийнхэн юм уу?

Х -Тийн одоо энэ жил төгсөхийн, нэг жоохон гарын мөнгөтэй болчихьё гээд ажилд гарсан чинь.

Т -Өөрсдөө зүтгээд мөнгө ольё гэж байгаа чинь сайн л байна, онцгүй залуу таарч дээ.

Х -Өдөржингөө ажиллуулчихаад хоол өгсөн чинь гурав гурван хуушуур өгч мөгөөд аймаар горойцон ах.

Т -Үнэхээр мөнгө муутай байсан юм болов уу? Хэдүүлээ явсийн.

Х -Есүүлээ кк

Т -Том баг явсан байна ш тээ, юу буулгасийн.

Х -Өө тэгээд гэр ахуйн тавилга, гал тогооны юмнууд бараа энэ тэр. Эхлээд гахайтай хувцас мувцас байгаа гэсийн. Тэгээд очсон чинь юу вэ, том том юмнууд, уг нь буулгахдаа бол дороо буулгачихсийн маа. Тэгээд 13 ороод буулгачих мөнгө өгнө гэхээр нь за за гээд л. Буулгах гэсэн чинь машин нь орцны үүдэнд зогсчихсон тэгээд нарийхан шатаар подваль руу нь оруулаад нэлээн явж байж нэг өрөөнд хурааж байгаан. Тийшээ зөөх гэж жинхэнэ суналаа. Ядаж байхад 40 тоннын контейнер. 20 бол бас яахав гайгүй ш тээ. Бид нар сүүлдээ дургүй хүрээд ээж аав залгаад байна гээд. Тэгээд найзыгаа бодоод дуусгалаа ш тээ.

Т -Өөрөө машинтай байсан  уу, тэр ах чинь?

Х -Уг нь баян баагий билээ, гэр мэр нь тасарцан баян айл байна лээ. Өөрөө 570 унаад араас яваад байгаам чинь ккк, тэгэхэд мөнгөө унжаад. Одоо ээж аав оронгуут хаагуур тэнэв гээд уурлана аа.

Хөөрхий жоохон дэрс шиг банди ийн гомдолсоор буулаа. Хүүхдийн хөдөлмөр мөлжсөн тэр 570 унасан тарган нөхөрт уур хүрээд явчихлаа. Жоохон хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж 40 тоннын контейнер дүүрэн гэрийн тавилга буулгуулчихаад 3 хуушуур, 15 мянган төгрөг өгнө гэдэг арай ч дэндэнэ ээ. Тэр ахынх нь утсыг авсан байгаа хэлнээ, яадгийн...Уржигдар ярьсан утас нь салчихсан гээд байна лээ. . 3.Эхнэр: мөнгө явуулаач  . Жоохон хүүхэд дагуулсан 3 хүүхэн Дэнжийн мянга хүрье гэв ээ.  Урд суусан хөдөөний байрын хүүхэн утсаар ярьж байна.

Х -Байна уу, өө тийм үү энд бас бүрхэг л байна гэхдээ гайгүй цас жоохон орж байна.

За...байна уу, байна уу  өө тасарчихлаа...

Ард суусан хүүхнүүдэд хандан “хөөе тэнд аймаар байна гэнээ. Далай талаасаа шуураад битүү, тэгээд ээж малдаа санаа зовоод тийшээ явах гэж байна гэнээ. Малаа яанаа гээд, тийшээ бас ялгаагүй орж байна гэнэ... яанаа энэ жил хатуу өвөл болох нь дээ. Яагаа ч үгүй ийм эрт ороод” гэхэд утас нь дахин дуугарлаа.

..байна байна ..миний утас эвдрээд байгаа юм шиг байнаа, сүлжээ ерөөсөө барихгүй. Жи- ч гэсэн энд тэнд ярьж байтал гэнэт тасарчихаад байна. Хөөе хөөш, чи надад нэг мөнгө явуулмаар байна бас, би өгсөн номуудыг нь аваад байсан чинь сүүлдээ дийлэхээ байчихлаа. Тийн, одоо нэг хоёр ном байна. 40 мянган төгрөгийн хоёр ном авч байж л очихгүй бол даалгавар маалгавараа хий чадахгүй ш тээ.

Дандаа 15, 20 зарим нь 30, 40 мянга гээд номнууд байхийн маа. Уг нь яг хамгийн сүүлд гарч байгаа цэцэрлэгийн номнууд гэсэн. Тэгээд би нэг 4, 5 ном авсан л даа, тэгээд дахиад дутаад тийн 40 мянга л хэрэгтэй байна....за тэг, кккк ...юунд тэгээ л байдгийн чи сэтгэл санаагаа тайван байгаа ч /арын хүүхнүүд инээлдэв/ тайван байлгаа ч гэнэ ээ ккк.

Х -Яав л гэж дээ би, тэгээд л охиноо хайрлаад л цээжиндээ тэврээд л хүлээгээд л сууж байхгүй юу өөр яахав дээ. Би ч чамд аймаар гомдсон байгаа даа, ...тийм үү ямар юм байна, хэнээр авахуулсийн өөн, Нацагаа багш хэнээр явуулсийн, хэр их ямар нөлөөлөлтэй юм, аан чи тэгвэл гараад өгчээ кккк айн, заз за тэгвэл шууд болцийн биш үү, айн...ооё яаяа, айн, за за чи гадаа байгаан муу ммм, чи яасан нөгөө түлээ аваач яваагүй гэсэн шүү аваачээ, нөгөө их түлээ рүүгээ орвол яагаач үгүй дуусчихна ш тээ. Аан тэг тэг, түлээгээ аваарай за юу тэгээд надад 40 мянгыг явуулаад 15-аар тэр юу аваад тэгээд байж бай даа чи, тэгэх үү, ийшээгэ бид нар явж байна түгжрэлтэй байна, та нар гоё нийлсэн  үү,  за за тэдний амралт ямар юм байна, аан за за, за тэгээд би мессеж бичье.

Хойноос хоёр хүүхэн “Ооё аягүй панаалдаж байна аа кк” гэж инээлдэв.

Х -Панаалдана ш тээ. Одоо тэгж хулхин дээрээ цэцэг ургуулахыг тоохгүй шүү, ургаалахгүй ээ. Нэг номны мөнгө явуулья гэж байна, түрүүн нэг 30-ийг явуулсан ккк. Хөөрхий уг нь гайгүй ш тээ. Би ч тэгээд нэг ингээд гомдоод дургүй хүрэхээрээ тэр чигтээ дургүй хүрдгийн ш тээ. ...бүүр гомдоод гэснээ ямар нэг таагүй дурсамж сэргэв бололтой ...ёоох гэж санаа алдав.

Хөөрхий нөхөр нь гомдоосон бололтой. Гэхдээ сэтгэл нь гэртээ, үр хүүхэд дээрээ л байгаа юм шиг байна зайлуул. Хөвсгөлийн 3 хүүхэн одоо загас консервоор бизнес хийж хотынхонд зарвал “аймаар” мөнгө хийж болох талаар маш бүтээлч зүйлсийг ярьсаар буулаа. Өлөн явсан би тостой загасны сургаар шүлсээ залгиад л үлдлээ.  . 4.Индүүдэгч машин мөргөчихсөн  . Машин гардаггүй өдөр тул даргынхаа хүүхдийг таксигаар зөөж байгаа гэх яриа залуу суулаа. Хоёул ойролцоо салбарынх буюу жолооч нар тул машин замын тухай жаал хөөрлөө. Мань эр надад хөгжилтэй бас сургамжтай тохиолдол нэлээдийг ярьснаас хоёрыг энд буулгалаа.

З:..Манайхан нээрээ хөгжилтэй улс шүү. Эртээр би харж байлаа. Говийн замын тэнд нэг Марк 2 зам дээр мөлхөж явсан зам индүүддэг машины араас ирээд мөргөөд зогсчихийн ккк. Нөгөө индүүний жолооч нэг гайхсан бололтой эргэж хараад тоох ч үгүй цаашаа өнхрүүлээд нөгөө нөхөр бууж ирээд өөрийгөө зүхэж дугуйгаа нэг өшиглөчихөөд л тоос манаргаад алга болсон кккк. Хүнд гар яасийн... Тэгсэн бас инээдтэй, энэ хүнсний 20-ийн Оросын элчингээс наашаа эргэдэг зам бий ш тээ. Тэнд нэг нөхөр бүр алсан. Нэг Прусстэй хүүхэн. Цаанаас нэгдүгээр эгнээгээр орчихсон автобусны араас гараад ирэхгүй юу. Тэгсэн яг урдаас нийлдэг зам дээр цагдаа зогсч байдаг. Тэгсэн нөгөө хүүхэн шууд баруун гар тийш соёлтой гээч нь дохиогоо өгөөд урагшаа элчингийн хажуу зам руу эргэчихдэг байгаа ккк. Цагдаа мэл гайхаад шүгэлдээ л хойноос нь алхаж яваа харагдсан...ккк. Аминдаа л цагдаа хараад нэдүгээр эгнээнээс бултаж байгаа нь тэр юм байлгүй .... ккк ална, ална. Ер нь хөө манай жолооч нар чинь дэлхийн хамгийн сайн жолоочоор бол өрсөлдөгчгүй шалгарна гэж байна ш тээ.... гэж буу халлаа.

 . 5:“ЕХЕЛ” гутал явуул  . Нэг бондгор бор хүүхэн Барс захаас хаа байсан Сонсголон орьё гэлээ. Утсаараа зогсоо зайгүй ярих бөгөөд ямар нэг цагаан идээний үнэ ханш асуугаад байлаа. Би хэрэгт дурлалаа.

Т -Дүү цагаан идээний бизнес хийдэг юм уу?

Х -Үгүй ээ, хүн захисийн. Тэгээд л манай хадмууд чинь Архангайнхан тэгээд л асуугаад.

Т -Цагаан идээ ч үнэтэй болсон байна лээ дээ.

Х -Өө тийн хөдөөнийхөн чинь тэгээд янз янз болгоод олигтой цагаан идээ алга болоод байна даа.

Т -Тийм үү, цагаан идээ тэгэхээр бусад хүнс нь яах болж байна даа, айн.

Х -Харин тийн, манай хөдөөнийхөн ч бас л хүнд шүү дээ, хүнсний будаг явуул гээд л.

Т -Яах гэж байгаан.

Х -өө тэр ааруул энэ тэрээ будганд оруулж элдэвлэнэ ш тээ. Тэд нар чинь, өө тэгээд аарц айраг гээд үнэнээрээ боловсрогдоод ирж байгаа юм алга. Яаж ийгээд жин хольцийг нь нэмчих гээд л элдвийн юм хотоос явуул гээд л. Тэгээд баахан юм хольчихоод чихэртэй жимстэй гээд л.

Т -Тийм үү, айраг ч янз бүрийн юм хольдог л гэдэг аарц бас “Но”-той юу?

Х -Цагаан идээг чинь хөдөөнөөс ааруул хэлбэрээр нь хотод авчраад дахиад нухаад гурил юмтай холиод, тэгээд хэвлээд зарж байна ш тээ. Тэгээд баригдаад гүрийхийг нь яана, хотоос илүү хөдөөнийхөн чинь “Но”-той болцон байна ш тээ.

Аан тэгээд сайн л үзэж харж авахгүй бол ер нь хэцүү шүү. Манай тэр хөдөө талынхныг харж байхад хэцүү л юмнууд их байна шүү.

Одоо ер нь цагаан идээ гэлтгүй ш тээ. Энэ бэлдчихсэн боловсруулчихсан гээд байгаа хүнснүүд ёстой баталгаагүй байгаа. Одоо тэр бэлэн бууз хоол байна аа. Хөдөө бол одоо тэр одоо мах орлуулагч шар буурцаг гэж нэг юмаар хийгээд л, жоохон адууны махтай холиод л яг л мах шиг харагдаж амтагдана ш тээ. Ёстой хэцүү болсон хоол авч идэхэд. Болж л өгвөл өөрсдөө л мах гурилаа холиод гал дээрээ хийж байвал дээр зүгээр. Гэхдээ одоо хүмүүс их завгүй болсон байна л даа. Одоо гурил таслаад мах хөшиглөөд байдаг айл ховор болж, тэгээд бэлэн л юм хэрэглэх гээд байх болж бас залхуу нь ч нөлөөлж байгаа л даа. Тэрэн дээр нь хулхи юмнууд цэцэглэж байна шүү.

Т -Тийм шүү, гэртээ хийсэн хоол өөр.

Х -Хөдөө хотгүй л баглаа боодолтой хоол хүнс хэцүү. Би олон жил энэ талын ажил хийж байна мэдэлгүй яахав.

Т -Өө тийм үү хөдөө тэгэхээр чинь хот аргагүй л дээ.

Х -Хөдөө ч одоо тэр гүндүүгүй сайхан, гэнэн энэ тэр гэдэг чинь алга болсон байна лээ. Аймаар нарийн харамч тэгээд архичин хийх юмгүй л улс харагдахийн. Голын наана цаана хоёр ууж идээд л. Хүний чанар хаашаа ч болцийн. Саяхан нэг хөдөө явж байгаад манай машин аягүй том ачааны Дизел машин унтраад. Тэгээд замын хажууд хэдэн залуу архи ууж байхаар нь түрэлцээд өгөөч гэсэн чинь 5 литр салиарк /түлш/ өг тэгвэл түрж өгье гээд босч ирэхгүй байгаам даа, ёооё үнэн аймаар, кккк....

Т -Мундаг зах зээлжсэн улс байна даа.

Х -Аан чанар нь л муудаж байхгүй юу. Дээр чинь хөдөөнөөс хүн ирэхээр нэг ааруул хурууд боогоод ирдэг байсан даа. Одоо бол үгүй шүү, манай нэг эгч шуудай ааруул авчраад, манай хэд за их л юмтай ирж дээ гэж боддог гэсэн. Тэгсэн нэг аяга аваад ирдээ гээд шуудайныхаа захаас аяганд хэдэн ааруул хийж өгөөд үлдсэнийг нь зах дээр бөөндчихөөд яваад өгч байна гэнэ ш тээ ккк. Айлын баахан хоол идэж идэж байгаад, баахан ажил удаж хүнээр хөтлүүлж эмнэлгээр явж явж байгаад л буцаж байгаан ш тээ.

Т -Тэр ч тийм тал бий шүү, уг нь монголоороо байвал, малын буян байна даа тээ.

Х -Юу гэхэв, саяхан нэг айлд ороод хөдөө, тэгсэн аймаар их айраг байна. Өгч байгаа юм, гэхдээ ходоодонд чинь бол үнэгүй, саванд чинь бол мөнгөөр нь хийнэ шүү л гэж байгаа юм чинь. Тэгээд нэг хонь гаргаад өгнө хамгийн муу төлгөө гаргаад өгчихнө. Ах дүү улс ш тээ. Хөдөөнийхөн сонин, идэх болохоороо хамгийн муугаасаа гаргаж иднэ. Хотынхон бол өөрсдөө олигтойгоо идэж ууя гэнэ дээ. Хөдөөнийхөн чинь тэгээд айраг исэхгүй байна яах уу ч гэж байх шиг. Хүнсний будаг явуул аарууландаа хольё ч гэж байх шиг. Одоо тэр айраг бүлж исгэдэг хүн алга, исгэгч хийе, машинаар эргүүлчихье гээд л.

Т -Хотоос илүү хөдөө л юм үнэтэй болох гээд байна даа.

Х -Одоо чинь хөдөө ийшээ гараад хар цай мянган төгрөг, бурхныхаа өмнө зарах юм аа өрчихсөн байж байгаан, айргийг бол энд дандаа хөрөнгө дрожоор исгээд байна. Тэгээд арвижуулаад сурцан байгаа. Уухаар жоохон байж байгаад ходоод өвдөнө ш тээ. Нил дрож юм чинь.

Т -Хотын айраг бол уултгүй болсийн билээ.

Х -Би хяналтын ажил хийдэг болохоор энд тэнд юм идэж чадахгүй, манай нөхөр бүр хэцүү. Би юу идэх вэ яах вэ гээд, бүгд сэжигтэй санагдаад шаналчихаж байгаа юм чинь. Ориг юм хаана байна гээд л байнга шинжилгээ хийдэг тэрийг хараад байдаг болохоор чинь сэжиг хүрээд байгаам чинь.

Бид хоёр  хэсэг зуур зам бөглөө ярьж сатаараад эргэж хөдөө талынхаа яриандаа орлоо.

Хүүхэн нэг хөгжилтай зүйл санав бололтой царай нь гэрэлтэн “хөдөөнийхөн чинь одоо баяжаад ах минь эдэлж хэрэглэж өмсөж зүүх нь нэмэгдээд тэндээ бөөн өрсөлдөөн” гэв.

Т -Тийм үү, бас л ноолуур цамц, булган шуб гээд л байдаг болсон гэсэн тэ?

Х -Тийн, нэг нь нэг юм аваад л өмсвөл тэгээд нойргүй хонож байгаад л хот руу захиж авчруулж өмсөнө. Нэг нь машин авчихлаа гэвэл заавал тэрнээс дээрдүүлэх юм уу адилханыг л авна ккк. Тэгэхгүй бол нойр нь хүрэхгүй, тэд нар чинь...

Манай нэг бэр ярьж байгаан “хөөш наанаасаа тэр ЕХЕЛ гэдэг гутал хурдан аваад явуулаадах” гээд.

Би гайхаад ямар тийм гутал байдгийн гэсэн чинь “Үстэй гутал, битүү үстэй гутал” гээд. Тийм гутал хаана байна гэхэд “...Өө манай Өндөрхаанд бүгд л өмсөөд байна, ёстой нээрээ, би л аваагүй байна, бараг 10 жил өсдөг гэж байна” гээд. Би ерөөсөө сонсоогүй, нөгөөдөх болохоор ексел гэдэг нэртэй цагаан гутал гээд. Тэгсэн нөгөө цаа бугын арьсан гутал байдаг ш тээ, тэрийг чинь хөдөөнийхөн ЕХЕЛ гутал гэдэг болсон юм байна ш тээ ккк. Яахав тэр нь хөдөө нэг ЕХЕЛ машины үнэтэй юм байна л даа. Нээрээ ч тийм байх тээ, ккк тэгээд тэрийг л явуул гээд найман зуун мянган төгрөг хармаалаад ирж байгаан....  Бүгдээрээс сумаараа шахуу ноолуур өмсөнө. Хотыхон бол одоо тэгж алт мөнгө, ноос ноолууураар уралдаад байхаа больсийн ш тээ. Аягүй хэрэглээний болцон тээ, хөдөө бол өөр аймаар өрсөлдөөнтэй ккк.

Эрүүл ахуйн хяналтын ажил хйдэг бүсгүй ийн хэрэгтэй, бас хөгжилтэй сонин хачин хуучилснаар  буулаа. Муу эхнэрээ нэг ЕХЕЛ гуталтай болгодог ч юм уу, за ямар мал хуйтай биш, түрээсээсээ яая гэж байж ...замаа хөөлөө... . Үргэлжлэл бий... Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-таксич Хоовон хөх
Shuud.mn
Сонин хачин
oogii:
Bi ch bas haaya hun zuudug. Yanz yanziin hun taardiin . ter 570 yamar zeviuuun nuhur ve? Utasiig n il tod bicchih. zalgaj helie. Bi emegtei jolooch l doo. Haaya benzinii mongo oloh geed hun avahaar oroi ih evgui . dandaa sogtuu hulchuu humuus. Oroi aigaad yavj chaddaggui. Ajiltai odoroo bas yavj chadahgui 7 honogiin gants 2 odor yavj benzinii mongo oloh geheer bas turshlaga muutai.. Tugjirseer baigaad taarna. Tanias zuvluguu avae.
2013-10-09
kkkkkk:
hahaha, estoi amidral unertuuldeg niitlel shu,
2013-10-04
хоовонд:
хэдий заваараа явдаг юм бэ та. ямар зүс царайтай юм бэ. би дүрслэх урлагын оюутан л даа хааяаа загвар өмсөнө. та намайг хааяа хүргэж буулгаж байж чадхуу, тэгвэл танилцмаар байна. Их л сонин хүн байхаа би таны бичсэн зүйлийг байнга уншдаг. фен гэхүүдээ. би ч бас өөрийн урландаа хүн урьж кофегоор дайлах дуртай. одоо нэгэн телевизийн нэвтрүүлэгийн ийм булан авах санаатай байна. Надтай уулзаж зөвөлгөө өгөөч тэхүү хоовон ахаа.
2013-10-03
hoovond:
hoovon huu ajlaa hiigeerei ajlaa taslaad 9iig dagaad uuland garchihsan uu tuurchihsun uu aria gui biz dee
2013-10-03
зочин:
570тай харамч гахай,муу санаа харамч зан суусан хөдөөнийхөн хоёр яг адилхан санагдчихлаа
2013-10-01
Unshigch:
Тэр утсаар дуудлагаар яваа ч гэдэг залуугийн зөвлөгөө бас л “зэвүүн” бизнес санаа шүү, Хоовон ах нь бодно оо тэрийг. Hoovon ah eniig bodood hereggui bhaa, utsaar duudlaga avaad yavahaar humuus yum yarihaa bolichihno shdee, demii gej bodoj baina. Hoovon ah sanalaa bicheerei.
2013-09-30
munkhuu:
баярлалаа, дан даа уншдаг шүү.Жинхэнэ ардын амьдрал ч нэмэр хачиргүй харагдах юм даа, ер нь хараад байхад манайхан хувийн амьдралаа таних танихгүй ч хамаагуй дэлгэдэг их нээлттэй гэнэн цагаан улсууд юмаа, эмнэлэгт хэд хонохдоо, богоонд хэдэн цаг яваад л найз нөхөд болчихдог. Энэ нийтлэл ч гэх юм уу тэмдэглэл маш сонирхолтой санагддаг, бичээд байгаарай Хоовон хөх өө
2013-09-29
Caндаг:
Хоовондоо ажилын амжилт саихан бичиж баинаа за энд нэг асуудалтаи юм болоод баина Манаи хотын дарга нар Олон улсын Наирамдал зусланд газар олгоод баина шvv хvмvvчээ худалаа гэвэл та бvхэн ОХУ зуслангын эсрэг талд 1000м2 газарын оиг устгаад орон сууц барьж баина ЭБатvvл дарга НОГООН бvсэд газар олгохгvи гэсэн энд бол газар олгоод баина шvv хvмvvcээ би бас 07 Га тэр тусгаи хамгааллттаи газар н авнаа
2013-09-29
Aagii:
Taksiga Sanalaa shde oird ingej ineegu udsan bn shde bayrlaa daraachinhan huleejiin Bain shuu hudalaarai
2013-09-29
he he:
hodooniihon bol gaihaad baih iym baihgvi ali deer vees l iim bolson yalanguya zam daguuh ailuud bol estoi hutsaj ogno. gants honi avahad tolgoi shiir, us noos arai l ever tuuraig n hurtel tootsood mongo nehne shdee.
2013-09-29
cheap motherfucker:
ter muu ouytan huuhduudiig yaah n vedee chaavas. hiisen ajiliinh n holsoog ogchihgvi hogiin novsh be. ooroo baardhdaa haramlahgvi zarj baigaadaa.
2013-09-29
Зочин:
Юу вэ цагаан эдээг яааж зардаг гэн үү? Мэргэжлийн байгуулгууд нь анхааралдаа аваач ээ амид явах ямарч баталгаа алга!
2013-09-28
gornyk:
huduuniihun arai denduu bolson shuu gants honi avii gesen amandaa bagtsan une heldeg bolson bainlee tegeed zud bolloo geed 1 udriin tsalingaa handivladag biz dee
2013-09-28
hulguu.:
ter muu 570 iin nuhur yamar zewvvn p-z-d-a we. heden hvvhediin hudulmur shulsan uudgvi nowsh.ta nar anzaaraarai haana mori harj baina,haana nus tseree hayj baina tegeed nil huls hir vnertvvlsen garuud dan ulaan hatsartan baigaa. ter huduunii garuudiig umuuruud vhchihgeed baigaa gar uuruu huduunii shibak l baina. . . . . . .saihan yum bichij ee.
2013-09-28
irgen:
huduunii humuus chini hotiinhoniig bodvol hamgiin soyoltoi bitgii tenger durak mini chi muu aygui bol hytadiin shees baih ugee olj solior
2013-09-28
irgen:
huduunii humuus chini hotiinhoniig bodvol hamgiin soyoltoi bitgii tenger durak mini chi muu aygui bol hytadiin shees bgih ugee olj solior
2013-09-28
jhdjhs:
xodooniixon novshiin zantai bolson baina lee ene zun Ogii yavsan
2013-09-28
zochin:
Сайн уу,нийтлэлээр чини аялж нутагтаа очдог залуу бнаа.Унтахийхаа өмнө/ харичихаад/ ирий гээд уншсан чини тэр 570 тай нөхөр ёстой дургүй хүргэдэг бнашдээ.Жоохон мөнгөтэй болчихоод манайхний гаргадаг зан зэвүү хүрмээр байдгийн.Хүний чанар муудаад бна л гээд бна,найзийгаа бодоод нэг удаа дуугүи өнгөрсөн хүүхдүүдийг өрөвдөх,бахархах зэрэгцээ л байж бна.АМЖИЛТ.
2013-09-28
Zaa guts:
ter 118 202 ntr hotiin agaar amisgalj chadahgui bol butsaad hodoo ruugee zailj bolnoo gej. umhii unertuulhees iluu yum hiihguin baij
2013-09-28
kkkkkkkkkkkk:
zovch bichij chadahgui baij bas hun muulnaa
2013-09-27
zochin:
kkkkkkkkk.huduuniihun hotod irj suurishaad 2-3 jil bolonguutaa hotiihnoos iluu aihtar boldogiin bnalee.yalanguya huduunii ohiduud aimar kkkkkkk
2013-09-27
deedehi zochin:
chinii bolovsroltoi baigaa chini ene uu?
2013-09-27
zochin:
neeree ene xuduunii durakuud xezuu shuu yamarch bolovsrol medleg baixgyu xar pizdakuud
2013-09-27