Нар, салхи, усны эрчим хүчийг хөдөө тийш залах уу
2011-11-26

Монгол орны сум сууринг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбон цахилгаан эрчим хүчээр хангах боломж байхгүй байна гэдгийг Эрчим хүчний газраас мэдэгдэж ирсэн.  Хөдөөгийн сум, баг, суурин газруудыг цахилгаанаар хангах дизель станцтай боловч импортоор авдаг шатахууны хүрэлцээ, зам тээвэр хангалтгүй, түүний үнэ өртөг өндөр зэргээс шалтгаалан бараг ажиллахгүй байгаа аж. Тэрчлэн хүн ам цөөн суурин газрууд нь хоорондоо алс зайтай, тархай байрладаг манай орны хувьд нэн ялангуяа хөдөө нутагт тухайн бүс нутагт тохирсон байгаль цаг уурын онцлогтой уялдсан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь хамгийн тохиромжтой арга зам гэдэг нь сүүлийн үед улам нотлогдож байгаа юм байна.  Монгол оронд хийгдсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн судалгаанаас харахад манай орны нийт нутаг дэвсгэр дээр нар, салхи, усны эрчим хүчийг зориуд, жигд хуваарилаад байрлуулчихсан юм шиг сонин тархалттай харагддаг байна. Тухайлбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт гол мөрний усны эрчим хүчийг, говь, хээрийн бүсэд нар, салхины эрчим хүчийг ашиглах нь ашигтай байна. Иймд манай оронд сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, түүний дотор хамгийн хямд, томоохон чадал гарган ашиглах боломжтой усны эрчим хүчийг ашиглах явдал гэж үздэг аж. Монгол орон усны эрчим хүчний нөөцтэй боловч хангалтгүй судалж ашиглаж ирсэн байна. Усны эрчим хүчийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах асуудлыг 1950 оноос хойш эхэлж, усны эрчим хүчний нөөцийн хамгийн анхны үнэлгээг 1960 онд хийж Монгол орны усны эрчим хүчний нийт чадлыг 3800МВт гэж тооцсон байдаг. Манай оронд усны эрчим хүчний нөөц байгаа боловч хангалтгүй судалж ашиглаж ирсэн байна. Монголд хамгийн анхны УЦС-ыг 1959 онд БНХАУ-ын техникийн туслалцаатайгаар Өвөрхангай аймгийн Хар хоринд суманд Орхон гол дээр барьсан байна. Усжуулах системийн деривацын суваг дээр баригдсан 2 турбинтай, нийтдээ 528кВт-ын чадалтай. Жилд 6 сар ажилладаг станц юм. Мөн 1989 онд Ветьнам улсын тусламжаар Увс аймгийн Өндөрхангай сумын Чигжийн гол дээр 200кВт-ын усан цахилгаан станц баригдсан юм. Сүүлийн хэдэн жилүүдэд Завхан аймгийн төвийг дулааны улиралд эрчим хүчээр хангах Богдын голын 2000кВт-ын, Говь-Алтай аймгийн Гуулингийн 400кВт-ын, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан суманд 150кВт-ын, Завханы Тосонцэнгэлд Идэрийн гол дээр 375 кВт-ын, Ховдын Үенчийн гол дээр 930 кВт-ын, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 200кВт-ын чадалтай УЦС-ууд баригдаад ашиглагдаж байна. Мөн Тайшир, Дөргөний станцуудын үйл ажиллагаа явагдаж байна. Ингэж бага чадлын УЦС-ыг ашиглалтанд оруулж хөдөөгийн сум сууринг цахилгаанаар хангаж байгаа нь цаашид усны эрчим хүчийг ашиглах өргөн боломж байгааг харуулж байна. Завханы Цэцэн-Уул суманд Галуутайн гол дээр 150 кВт-ын, мөн Завханмандал суманд Хүнгүйн гол дээр 110 кВт-ын хүчин чадалтай бага чадлын УЦС-ууд баригдаж байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Мунгашийн гол дээр 400 кВт-ын УЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Цаашид эрчим хүчний системийн горимыг тогтворжуулах, системд усны эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэнд 90 МВт-ын, Орхон гол дээр 100 МВт-ын, Хөвсгөл аймгийн Чаргайтад 20 МВт-ын том чадлын УЦС-ууд баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм байна. Манай оронд одоогийн байдлаар бага оврын дараах УЦС-ууд бий. Тэдгээр нь  Богдын гол, Гуулин,  Манхан, Мөнххайрхан, Өндөрхангай, Хархорин, Үенч, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Завхан мандал, Цэцэн-Уул, Дөргөн,Тайшир юм. Хархорин, Гуулингийн УЦС-ууд услалтын системийн ус дөхүүлэх сувгийг ашиглан түрэлтийн усан сан, түрэлтийн хоолой, станцын барилга, ус зайлуулах суваг гэсэн шийдэлтэйгээр баригджээ. Энэ нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хямдруулах боломж олгосон гэнэ. Ус дөхүүлэх суваг ашиглах нь төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан сум суурин газруудыг дулааны улиралд цахилгаан эрчим хүчээр хангах, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулагдсан хязгаарлагдмал чадлыг гаргаж ашиглах хамгийн өртөг хямдтайд тооцогддог хувилбар гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.      
Shuud.mn
Сонин хачин
манан:
чандганы станц чинь бат-эрдэнэ аваргын компанид зориулагдсан эддээ
2013-05-05
"НЬЮКОМ" групп нь АНУ-н GE компаний тоног төхөөрөмжийг ашиглан монголд салхин цахилгаан станц байгуулахаар болсон байна. Уг станц эхэндээ 50 мвт хүчин чадалтай байх ч ашиглалтанд ороод явцын дунд төд удалгүй 500мвт-д хүргэх байхаа гэж бодож байна. Мөн 200 орчим мвт-н нарны станц ч байгуулах болов уу. Харин MCS компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар өмнөговь-д 20мвт цахилгаан станц байгуулаад байгаа ч удахгүй 600мвт болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тус компанийг багануурт нүүрсний хий гаргах нүүрсийг баяжуулах үйлдвэр барьж 2000мвт нүүрсний цахилгаан станц байгуулна байх гэж бодож байна. Харин Канадын PROPHECY компани Хэнтий аймагт 600мвт цахилгаан станц барих болоод байгаа ч цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихвал мөн л удалгүй 4200мвт болгон ихэсгэх боловуу. Эдгээр 3н компаний цаашдын үйл ажиллагаа нь манай эрчим хүчний салбарт хэр зэрэг ахиц дэвшилттэй байхаас монгол улс нь ирээдүйд баян хөгжингүй орон болох уу эсвэл африкийн конго шиг улс болох уу гэдэг нь шалтгаалах болно. Шинээр баригдах Хэнтийн Чандганы цахилгаан станцад 500 ажилчид байхад 600мвт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Харин төрийн мэдлийн 3-р цахилгаан станц нь 200мвт эрчим хүч үйлдвэрлэдэг ч 1000 ажилтантай. Яагаад ажиллагсадын тоо ийм зөрүүтэй байгаагийн учир нь prophecy-нь өөрийн компаний үр ашиг болон монголын эрх ашгийн төлөө ажиллах болно. Харин 3-р цахилгаан станцын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Тодорхой жишээ татахад: 3-р цахилгаан станцын удирдлагууд нь байгууллын хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилэхийн оронд жилд бараг 9,10 удаа өөрсдөө гадаад руу аялж зугаалах, нөсөр сүртэй олон баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нэг хүнд ойролцоогоор 40 сая төгрөг төсөвлөнө түүгээрч барахгүй толгой сийрэг нэг нь цахилгаан станцад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани хүртэл байгуулчихсан тэгээд өөрсдийн танил тал ойр дотныхноо ар өврийн хаалгаар ажилд авах зөвхөн өөрсдийнхөө тансаг зугаа цэнгэл,өөрсдийн эрх ашгийн төлөө л санаа тавина. Иймэрхүү хүнд суртал, ар өврийн хаалга зэргийн ёс бус зүйл нь манай төрийн өмчит байгууллагад бий болдог зүйл юм. Төрийн өмчит байгууллагад ажиллагсад өөрсдөө л болж байвал улс орон хохирч байна уу компани үр ашиггүй байна уу гэдэг огт сонин биш. Тиимээс тэдний биеэр монгол цус урсавч үнэндээ бие сэтгэл нь хятад болчихсон гэсэн үг. харин НЬЮКОМ, MCS, PROPHECY зэрэг компанид иймэрхүү хачин зүйл бий болохгүй учраас эдгээр компаний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна. Төр засаг дээр дурдагдсан гажиг зүйлд өөрчлөлт шинэчлэлийн салхийг оруулъя гэвэл иймэрхүү зах зээлд өрсөлдөхүйц, шинэ шинэ компаниудад бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд оновчтой хууль батлах хэрэгтэй. Харин одоо GEкомпаниас асуувал зохих нэг зүйл байгааг хэлье GE компаний удирдлагууд манайхан V-ДЦС-аа хотынхоо төвөөс буюу сүхбаатарын талбайгаас ердөө 5хан км зайтай газарт байгуулах гэж байгааг мэдэж байгаа болов уу. Тэд өөрийнхөө улс АНУ-н эрх чөлөөний хөшөөнөөсөө 5хан км-ийн газарт нүүрсний цахилгаан станц байгуулах байсан боловуу. Нью-ойркод хамгийн ойрхон байрлах LOVETT нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Улаанбаатарт мөн адил цахилгаан станцаас ялгарах хорт утаанаас үүсэх агаарын бохирдлоос болж олон олон хүмүүс эрүүл мэнд нь доройтож байгаа. Иймд нүүрсний цахилгаан станц хотоос 50км, харин хий ашигладаг цахилгаан станц хотоос 15км-т байх ёстой гэсэн албан ёсны хууль манайд байхгүй ч дэлхий дахин дагаж мөрддөг зарим нэг улсад хуульчилсан энэхүү дүрэм журмыг монголд ч бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс бид нөхөж баршгүй их зүйлээрээ хохирч мянга амаа бариад ч нэгэнт оройтсон байх болно.
2011-12-12
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-28
Том гол Сэлэнгэ дээр УЦС барьж шинэ оросуудын хараат байдлаас гарах хэрэгтэй байна. Энэтхэг гэхэд Ганга мөрний суваг дээрээ асар олон каскад УЦС-ууд барьж ашиглаж байна. Тэр жишээнээс сурах хэрэгтэй байна. Нарны эрчим хүчийг цахилгаан болон дулааны эх үүсвэр болгон ашиглах боломжтой тул асар их ирээдүйтэй.
2011-11-26
Завхан аймгийн Завханмандал, Цэцэн-УУл сумдын УЦС-ууд албан ёсоор ашиглалтанд ороод 2 жил ажиллачихсан шүү дээ. Тосонцэнгэлийн УЦС нь өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр дизель станцын түлшний зардлыг үлэмж их хэмнэсэн. Одоо эдгээр цахилгаан станцыг шугам сүлжээтэй хослуулан ажиллах шаардлагатай. УЦС нь усыг өөртөө зарцуулдаггүй, зөвхөн урсгаад л хүчийг нь ашиглаад л өнгөрөөдөг тул байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй шүү дээ.
2011-11-26
Уцс байгуулсанаас болж байгаль орчин эсологийн тэнцвэрт гпрч болох еерчлелт хор уршигийг сайн бодсон юм болов уу. Суйлийн уед болгоомжгуй хандсанаас болж гол горхи ширгэх явдал их гарч байгааг завхан голын эмгэнэлт жишээнээс тод харж болно. Миний бодлоор манай орны гол амин судас болох гол горхиороо бага оролдсон нь дээр боловуу. Харин ууний оронд салхи болон нарны эрчим хучийг хегжуулэн нь дээр биш уу. Монголыг тэртээ тэргуй салхиний орон, нарлаг монгол гэдэг биш бил уу.
2011-11-26
Uneheer Sergeegdeh erchim huchnii eh uusber Mongold ulemj heregtei baigaa ni deer tom chadliin Usan tsahilgaan stants barisanaar Mongol uls erchim huchnii naidbartai eh uusber holbogdoh uchirtai yum?
2011-11-26
zagas urjuulgiin aj ahuig dabhar bii bolgoh in deergui yu.
2011-11-26