ОХУ-ын Элчин сайдын яам халдлагад өртжээ
2013-10-03

Ливийн нийслэл Триполи хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам зэвсэгт халдлагад өртсөн тухай  “ВВС” мэдээлжээ. “ВВС”-ийн сурвалжлагчийн мэдээлснээр дипломат корпусын дэргэд буун дуу, тэсрэх бөмбөгийн чимээ гарч байгаа аж.

Одоогоор яамны ажилтнуудаас бэртэж гэмтсэн хүн алга байгаа гэнэ. Эхний таамгаар Элчин сайдын яам руу халдах болсон нь орон нутгийн иргэнийг орос эсвэл украин гаралтай иргэн буудсантай холбоотой аж. Халдлага хийсэн этгээд амиа алдсан хүний найз гэж өөрийгөө нэрлэсэн байна.

Ливийн хүчний байгууллагууд дипломат корпусыг хяналтад авч ажилтнуудыг гадагшаа гарахыг хоригложээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин