“Х-ТҮЦ”-ийг ч хаана
2013-10-04

Өнгөрсөн  хоёр хоногт ТҮЦ-үүдийг хамж нурааж байна гэнэ. Энэ мэдээг сонссон Х-ТҮЦ-ийнхэн  СТӨ-өөс цухуйхаа болилоо. ТҮЦ нэртэй бүхэн хусагдаж байгаа гэж эндүү ойлгосон байна, Аглуу. Зүгээр гараад ирээ. Зарим иргэдийн амжиргаа, зам зуурын худалдааг залгуулдаг бүгдийг биш зөвхөн буудлын ТҮЦ-үүдийг нурааж байгаа юм байна.

.

Юм юмтай, хүний хэрэгцээтэй ойр зуурын элдвийн зүйлсийг багтаасан төмөр ”хайрцаг” уудыг шахаж цэгцлэх ажил анх эхэлж буй нь энэ биш. Судалгаагаагаар нийслэл хотын хэмжээнд хүнс, барааны худалдаа эрхэлдэг ТҮЦ 400 гаруй байдаг гэх.

.

Хотынхны хийдэг шинэчлэлүүд, их гэнэтийн бас шуурхай хийгддэг уламжлал бий. Өнгөрөгч наймдугаар сард Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс гэсэн чимэгтэй нэгэн “киоск”-ны төсөл загварыг “Киг” ХХК-иас санаачлан олон нийтэд сурталчилсан. Одоо шахагдаж байгаа хэдэн ТҮЦ энэ сонин борлуулах зориулалттай, мини маркет болж өргөжих “киоск” төсөлд шахуулж байгаа байх гэсэн яриа байгаа нь ортой ч байж болох.

.

Лист төмрөөр гагнаж хийсэн, ямар ч агааржуулалт цонх байхгүй, ийм ТҮЦ-тэй хот гэж манайд л байгаа байх. Хотын өнгө үзэмжийг доош нь хийдэг, ойр хавьдаа бий болгодог таагүй байдал /хог хөглөрөх, архичин доншуучин цугларах г.м/ зэргийг харж иргэд бухимдуу л байдаг. Автобусны буудлаа шинэчлэх гэж үүднээс хийж байгаа энэ алхмыг иргэд дэмжиж байгаа.

.

Гэхдээ ТҮЦ ерөөсөө хэрэггүй юу? Хэчнээн тааруу зүстэй, хямд хийцтэй ч хүний хувийн өмч, амжиргааных нь эх үүсвэр. Нийслэлийнхэн энэхүү нураах арга хэмжээнийхээ ард иргэдийг хохиролгүй гомдолгүй байлгах талаа бодолцож ажиллаж байгаа гэж бодож байна.

.

Эхний ээлжинд нэгдүгээр хорооллын, Залуучууд, Барилгажилтын гудамжинд байгаа нийт 38 ТҮЦ-ийг буулгах ажил хийгдэнэ. “Өнөр” хотхонд л гэхэд нийтдээ 44 ТҮЦ байгаа. Нийслэлийн газрын албанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу албан шаардлагыг тухайн ТҮЦ эзэмшигчдэд хүргүүлэн хууль журмынхаа дагуу ТҮЦ-үүдийг нүүлгэхээр ажиллаж байгаа гэж албаны хүн мэдэгдсэн байна билээ.

.

ТҮЦ-үүдийн зайнд стандарт шаардлага хангасан жишиг буудлын самбар, сандал хогийн сав тавигдана гэсэн. Гэхдээ ТҮЦ-ний цонхоор хэдэн төгрөгөө сарвайж цаг заваа хэмнэдэг давуу тал бидэнд бас байсан. Энэ үйлчилгээг өнөөх киоскоор ч юм уу арай соёлтой түвшинд шийдэх л ёстой байх. Хотынхны энэТҮЦ-ийг шахсан арга хэмжээнээс нэг зүйл харагдлаа. Энэ удаад иргэд, ТҮЦ эзэмшигч нар элдэв хэл үг гаргахгүй, хотын шийдвэр үйл ажиллагааг дэмжиж оролцлоо.

.

Урьд нь бол иймэрхүү нийтийн эрх ашиг, нийслэл хотын төлөө хийсэн  ажил хувь хүн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, заримдаа бүр мухардаж зогсоход хүрдэг байлаа. Овжин нэг нь байдлыг хэт мэдэрч улс төржүүлэн өөртөө ашиг хонжоо унагаах гэж улайрдаг байсан. Нийтийн эрх ашгийг нэг хүний эрх ашгаар хязгаарлах боломжгүй. Одоо ч гэсэн газраа чөлөөлөхгүй гэдийж олон хүний цаг зав, бололцоог нэмэгдүүлэх уулзвар зам өргөтгөх ажлуудыг гацааж байгаа талаар газрын албаныхан байнга л гомдоллож байдаг.

.

Арай гэж өмч эзэмшигчтэй учраа олж газраа чөлөөлж автал ар хударгаар нь дараагийн бүтээн байгуулалт хийх гэж байгаа газарт нь зөвшөөрөхгүй айлууд ирээд буучихсан байдаг гэх.

.

Нисэхийн зурвас, Тахилтын ам, 22-ын товчоо зэрэг иргэдэд өмчлөхөөр төлөвлөгдсөн газарт 70 гаруй айл өрх зөвшөөрөлгүй буусан байгаа гэнэ. Нийслэлд шилжин ирж байгаа хөдөө орон нутгийн иргэд энэ наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4000-аар нэмэгджээ. 2012 онд 19 мянга 887 иргэн хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирсэн бол 2013 оны эхний найман сард 14 мянга 732 иргэн шилжин иржээ. Энэ гэнэтийн “зочид” шууд л харсан хоосон газраа хашаа хатгачихаж байна. Энэ нь тэр хашаа хатгаад байгаа айлуудын буруу гэхээсээ иргэд мэдээлэл дутуу, ойлголт муутай байгаагаас л болж байгаа. Хотод байдаг нэг садангийнхаа хаягийг бүтэн хэлж мэдэхгүй шахуу “нүүдэллэн” ирэгсэд хотынхон хаана үйлдвэр цахилгаан станц барих, хаана нисэх онгоцны зурвас барихаар төлөвлөснийг  мэдэж байх уу даа. ...Харсан хоосон газар л байсан. Би ч гэсэн иргэн хүн. Энд юм барина гэсэн тэмдэг самбар хаана байна, хэлэхгүй яасийн, одоо нүүхгүй ...гээд л гүрийх юм.

 .

Одоо хот руу нүүн ирж байгаа иргэд шилжин явах бичгээ бариад хороон дээр ирэхэд нь  тухайн бүст хаана гэрийн ханаа дугуйлж болохгүйг хэлж тайлбарлаж, газар олголтын талаар мэдээллийг өгч, танилцсан тухай нь гарын үсгийг нь зуруулж авдаг бол тэндээсээ нэг газрын талаар болон нийслэлд амьдрахтай холбоотой журам тогтоолуудыг эмхтгэсэн  мэдээллийн хуудас бариад гардаг бол, ийм замбараагүй байдал үүсэх нь багасах л байх.

.

Нүүж суухаас нь өмнө сайн хэлж тайлбарлаад явуулчихвал дараа нь энэ газрыг эзэнтэй гэж мэдээгүй, одоо нүүхгүй гэж гэдийх нүүргүй л болно байх.

.

Дээр ярьсан ТҮЦ-ний зөвшөөрөл ч адил.ТҮЦ ажиллуулах, худалдаа эрхлэх зөвшөөрлийг нь хэн нэгэн албан тушаалтан өгчихсөн л байдаг. Дараа нь энэ болохгүй ээ, нураана нүүцгээ гэдэг. Дунд нь иргэн л хөрөнгө мөнгө явдал суудлаар хохирдог. Хотын шинэ удирдлага, газрын албаныхан энэ хуучний  угшилтай чирэгдэлтэй, бодлого төлөвлөлтгүй шийдвэр зөвшөөрлүүд гаргаад байдгийг халаасай гэж иргэд хамгийн ихээр хүсч байгаа.

 .

Зөв ажил санаачлагыг нь дэмжиж, нийтийн болоод нийслэлийнхээ эрх ашгийг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чаддаг болсноо ТҮЦ -ийхэн сая харууллаа.

Инээдмийн ТҮЦ-ийг ч гэсэн хаана гэсэн гэж цуурч цамнасангүй, жагссангүй.

 .

Иргэнийхээ үүргийг биелүүлээд газраа чөлөөлж байна. Хариуд нь хотынхон иргэдээ хохироохгүй, чирэгдүүлэхгүй нэг мөр төлөвлөлттэй, удирдлага менежментээр хангаж өгөх  ёстой.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
arduud:
ehnees yah gej zovshoorol ene teriig ni ogson yum be. zovshoorol avah gej boon yavdal chiregdel boloo bailgui dee. odoo edniig huraana nuraana gej bhaar ongo uzemjiig ni saijruulaad bas neg standart gargaad bailgaj boldogui yum uu. 400 garui TUTS bna gej bna. uunii tsaana dundjaar 1200 hunii amidral bii shuu
2013-10-09
arduud:
ehnees yah gej zovshoorol ene teriig ni ogson yum be. zovshoorol avah gej boon yavdal chiregdel boloo bailgui dee. odoo edniig huraana nuraana gej bhaar ongo uzemjiig ni saijruulaad bas neg standart gargaad bailgaj boldogui yum uu. 400 garui TUTS bna gej bna. uunii tsaana dundjaar 1200 hunii amidral bii shuu
2013-10-09
zoya:
harin ch bi ter tuts ajillulj amidarch bgaa humuusiig zuw gj boddog.ted yadaj l hen negnees guilga guigaagui, bas hen negnii halaasiig segsreegui, hend ch gai bolohgui chimeeguigeh amidardag ulsuud. harin tednii ajillah orchin nohtsoliig saijruulaad ogwol ajilgui boloh ersdel yadaj l tsaana n tejeelgj bgaa humuust tus bolj bgaan ilrel bh gej bodoj bn. tuts baihgui blaa geed ulaanbaatar hot hogjihgui n todorhoi shuu dee harin eniihee orond huuhed bolgond tsetserlegees n l hotiin soyoltoi irgen bolgon humuujuuleh n chuhal.
2013-10-06
ardaa:
modnii 2iin avtobusnii buudaliin TUts.iig zailuulad uguuch..bainga tamih shirhegeer ni.hairtsagaar ni zarhiin...huuli uilchildeggui super tuts 1 bnaa
2013-10-05
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-04
zochin:
odoo ene tuts bol arai l bish ee. eniig ajilluulj bgaa nuhduud bolon demjeed bgaa huduunii durakuud ter huduuduu ochij ajilluulj amidar, enechin niislel hot bolooos hogiin gazar bish oilgoo. ed naraas/huduunii nuhduus/ undur tavar avdag bolood irvel utga uchirgui haltuur, tusts ajiluulah gej hot ruu honi malaa zarj ireh ni ers bagasna. deer ni huduug hotiin daitai hugjuuleh hergetei bna shuu.............
2013-10-04
Цэлмэг:
Ардчилсан улсад хүний хувь заяа юу ч биш ш дээ. Энэ чинь л зах зээлийн зарчим, ардчилал шүү дээ. Намийн үзэл баримтлал ч тиим байгаа ш дээ. Хэн чадалтай нь амьдрана бусад нь боол болох ёстой
2013-10-04
unshigch:
hotiin uzemjiig muuhai haragduuldag TUTSiig buulgah ni zuv ch , tuuniig ajilluuulj ger bulee tejeej baisan ard irgediinhee amidraliig orhigduulj bolohgui.yamarvaa neg baidlaar asuudliig zuv shiidej irgedee orlogo oldog ajiliin bairtai bolgoosoi gej husch bna
2013-10-04
mongol:
ene olon hynii ajilgyi amidralaas ni salgaj bgaa shigee butsaad ajliin bairaar hangah heregtei shyy yavj yabj ene chini hynii tuluu bh estioi shyy
2013-10-04