Такси № 24
2013-10-09

  1.Хөлөөрөө  дэвсээд л зам засаад байгаан  6 6 Шөнө нэг цаг дөхөж байхад таван шараас нэг настайвтар ах, залуу хүүхэн хоёрын хамт суулаа. Ард суусан залуу нэлээн согтуу бололтой. Санаа сэтгэлээр ч их унасан бололтой. Агсрах маягтай болж ирлээ.  666666666

З/залуу/ -Хөөе, жолооч яасан гэнээ, юм ярив уу тээ.

Ө/өвгөн/ -За дуугай яваарай хөө.

З -Ёооё, би амьдрах гэж ямар их саад зовлонг туулж байна аа.

Э/эхнэр/ -Чи аятайхан согт л доо, маяглаад байвал хаяад явчихна шүү.

З -Хөөе, Ганаа ах би амьдрах гэж ямар их саадыг туулж байна аа хөөш.

Ө -Чимээгүй ээ, чимээгүй.

З -Би нэээрээ амьдрах гэж ямар их ...ууж идэж архинд орж байнаа, би.

Тэр хавийн зам гэж ёстой аймаар байлаа. Баахан том нүх хагархай. Өвгөн “за чи болгоомжтой явна шүү, машин эвдэнэ шүү” гэж анхаарууллаа.

Т -Танай энэ хавийн замыг засах болжээ.

Ө -Өө эд нар инээдтэй нөхөөд байгаа юм шиг байгаан...тэр хийж байгааг нь ээ, хараад уур хүрээд байгаан.

Т -Аа тийм байна. Заримыг нь нөхсөн байна тээ.

Ө -Манайхны хийж байгаа ажил энэ. Зун нь зүв зүгээр байж байгаад өвөл болоод ирэхээр гэнэт аан энэ болохоо байлаа, төлөвлөгөө тасарлаа гээд нөхөөд эхэлж байгаан. Зассан нэр зүүе гээд. Одоо ингээд зүсч өнгөц нүхэлж байгаад жоохон зуурмаг шиг юм хаяад тэгээд хөлөөрөө дэвслээд байгаа харагдаж байна лээ. Нөгөө индүүдэгч байхгүй, энэ зах газраар үнэн хулхи юм хийх юм аа.  Нэг нь тэгсэн одоо нэг томхон машин дээгүүр нь гарчихсан чинь дөрвөлжингөөрөө ховхроод уначихсан ...тээр энэ замын хажууд хэвтэж байна, тэр ккк. Ийм л юм хийдэг улс даа... Ядаж замынхаа хэдэн санжаар /см-ээр/ доош нь сайн ухаж суулгаж байж хийх хэрэгтэй ш тээ. Одоо тэгээд нөгөө тайландаа төдөн км зам нөхөж засч, сэргээсэн гээд бөөн мөнгө бичиж зарлагадна л даа. ккк ... тэгснээ царайгаа төв болгон дуугай хурааж бодлогширсоноо ...ингэхээр чинь ер нь энэ улс яаж хөгжих вээ гэлээ.

Ард өнөөх согтуу залуу амьдрал бол там болоод байна. Ганаа ах, би ямар их зовж амьдарч байна аа, зүтгээд л байна бахь байдгаараа....

 6 Үнэн үгтэй ах хүү, согтуу эхнэр нөхөр хоёрыг дагуулж ганц гэртэй хашаагүй айлын үүдэнд буулаа. Гэр гэрэлгүй, бодвол залуу хүүхэн хоёр надаар хүргүүлж зочны хамт гэртээ ирж буй нь энэ бололтой.  6 2.Шалгалт дарамттай байна 6 Төмөр замаас суусан хүүхэн “Эмээ чинь хоол хийгээгүй юм уу... тэгээд юу хийж байгаан, бушуухан шиг мах гаргаад төмс ногоотой хуурга ч хамаагүй хийгээдэх, гурилтай шөл ч яахав, гоймонтой шөл ч яахав дээ. Би жолооч аваад очиж байна, хоол идээд гарахгүй бол өлсөнө ш тээ” гэж ярьсаар утасны яриагаа дуусгаж над руу хандан “Ёооё, өдөр нэг цагаас эхлээд шалгууллаа шт ээ. Үнэн төвөгтэй юм аа” гэж хэзээний танил шиг яриа өдөв. 6

Т -Ямар шалгалт гэхээрээ тэгж удах уу?

Х -Аан сард нэг ирдэг юм. Доороо бас нэг хэдэн хүн хариуцдаг болохоор, харин нэг гайгүй залуу таарсан болохоор, гайгүй өнгөрчихлөө. Нэг айхтар залуу ирдгийн тэр нь харин ирсэнгүй.

Т -Чи төмөр замд ажилладаг уу?

Х -Тийн инженер ухаантай ... Энэ шалгалтынхаа ард нэг дарга цэргийн халаа солио хийх гээд байгаа юм шиг байна лээ. Дээрээ бужигнуулах гээд тэрэндээ шалтаг гаргах гээд манийгаа чангалж байгаа байхгүй юу...дээрээ гүйдлээ олохгүй бол гэж яг үнэн шүү. Эд нар чинь дараа нь илтгэх хуудас бичдэгийн. Тийм байсан,  ийм байсан гээд, тэрүүгээрээ асуудал үүсгээд халаа солио хийнэ л дээ.

Т -Аа тэгвэл айхтар шалгалт байна даа.

Х -Яг яс юман дээр бөөн дарамт ёооё, хүн бараг ажил хийснээсээ илүү сэтгэл санаагаар дарамтлуулсаар байгаад ажилдаа ядрахгүй стресстэж ядарсаар байгаад таарч байгаа юм чинь. Одоо тэр нь ирж шалгаж үзэх гэнэ, хэдээс ирэхийн ирсэн үү, яанаа бэлдье энэ тэр гээд өөр юм ярих бодохоо больж байгаа юм чинь.

Т -Нөгөө кинон дээр төлөөлөгч гээд л цувж ирээд байдаг шиг үү?

Х -Аан харин тийн, гэхдээ төлөөлөгч дотор бас янз бүр байна аа. Нэгнийх нь таньдаг таньдаггүй хамаатан садан гээд бас ялгарна аа, тэгээд таньдаггүй зэвүүг нь хүргэсэн бол яах уу гээд янз бүр байгаан.

Т -Аргыг нь олох гэж нэг бөөн арга тактик болох уу?

Х -Өө над шиг юм бол бүр дургүйг нь хүргэчихэж байгаа юм чинь. Бараг л та хурдлаач ээ би үндсэн ажлаа хиймээр байна гэчих гээд л ккк. За танайд гайгүй юм бичлээ шүү гэсээр л явлаа ш тээ сая. Дараа бодоорой л гэсэн үг дээ ккк.

Т -Ахлах инженер гэхээр чинь их асуудал даах болно биз?

Х -Өө тийн, хүнтэй ажиллаж байгаа болохоор асуудал их бий. Шалгалтынхны өгсөн үүрэг даалгаврыг нь чагтлах гэсээр байтал үндсэн ажил төлөвлөгөө тасалдаад байна ш тээ. Тэгээд баахан үүрэг өгчихөөд заримыг нь өөрсдөө мартчихсан энийг хий гэл үү ухааны юм ярина. Шалгалт жаахан нүдээ олж хийгдмээр юм байгаа юм даа...

 6 Өдөр 11 цагаас эхлээд ирэх шалгалтынхныг ирэхийг хүлээж, 13-19 цаг хүртэл шалгуулж байж гарч ирлээ гэж бухимдах бүсгүй Москва хороололд буулаа.  6 3.Оргодлыг барих гээд... 6 Их сургуулийн уулзвараар хойшоо эргэтэл нэг энгийн бас нэг цэргийн хоёр зэрэгцэн гар өргөлөө. Би зогстол манай хоёр намайг “булаацалдан” маргаж эхэллээ. Үгүй ээ, би эхлээд зогсч байсан ш тээ гэж сүрхий дэгжин хувцасласан эр зөөлнөөр хэлэх бол нөгөө цэргийн ахлагч “Ах би үнэхээр яараад байна ш тээ, чухал ажил” гээд хойд хаалга руу зүтгэлээ. Ингээд хэнийг нь авах тухай миний саналыг ч сонссонгүй цэргийн залуу маргааныг өөрөө тасалж урд суулаа. 6

З -За ах хойшоо 5 буудал руу гялс явна шүү.

Т -Тийшээ ч бөглөрч байгаа даа.

З -Харин, за  яаж ийгээд л давхина шүү.

Т -Ингэхэд чи хаашаа ингэтлээ яараад байна аа, найз хүүхнээ хүлээлгэсэн үү?

З -Ээ юун хүүхэн бэ ах минь, нэг цэргээ оргуулчихаад, олддоггүй хүүр чинь. Тэгсэн хойно 7 буудалд ахындаа гэнэ үү сая ирлээ гэж мэдэгдээд, тэгээд барьж авах гээд... такси зогсохгүй юм.

Т -Өө яадаг бацаан бэ оргоод, аль ангийн?

З /дуугарсангүй .../ харин ах нь овоо юм ойлгодог, сая мессеж бичээд аргалж байя хурдан хүрээд ир гээд.

Т -Оргоод удаж байгаа юм уу?

З -5 хонож байгаан, хотын цэргүүдийг хол явуулбал дээр. Гэр нь харагдаад байхаар ингээд оргоод байхийн.

6

Утас нь дуугарлаа. “...өө за, аан тийн би харин явж байна. Энд 4-р дэлгүүрийн хажууд, айн за ...харин... тийм үү, одоо гаргаад явуулчихвал олохгүй шүү, тийн харин яах уу, за за би ярьчихья, одоо өөр яахав дээ...” гэснээ над руу харж “өнөөдөх чинь явлаа гээд байна гэнэ, би ярихаас, айгаад байгаа байх” гэв. Хэсэг байзнаснаа “...байна уу..өө Тулга ахлагч нь байна. Бүдээ чи хаагуур яваад байна аа, анги байрлалаа орхилоо гээд хэл ам гарах гээд байна аа. Бид нар чамайг хэлээгүй байгаа, айх юм байхгүй ш тээ. Одоо ингээд ангидаа оччихвол тэгээд нам жим болно ш тээ. Чи одоо наанаа байж бай...зүгээр чи айлтгүй ээ, харин одоо алга болоод маргааш болчихвол асуудал чинь дээшээ яваад арга хэмжээндээ хүрнэ ш тээ, тийн за, миний байлдагч наанаа байж бай за, тэгээрэй би хэллээ шүү, анхаарууллаа шүү. Одоо надтай яваад ангидаа оччихвол болно ш тээ” гээд утсаа тасаллаа.

Т -Яасан ойлгоцов уу, байж байя гэнэ үү?

З -Аа мэдэхгүй, за гээд сулхан л дуугарч байна шүү, байж байх байгаа.

Т -Яагаад оргочихсийн?

З -Ганц цаг явчихаад ирье гээд найз нь ирчихсэн байсийн, тэгээд л байхгүй. Нөгөө хүүр нь дагуулаад явчихгүй юу. Энэ нээрээ лай болж байна аа... дахиад утас нь дуугарлаа. Яаран авч “За чи яав, өө за ашгүй би такси бариад явж байна,  за энэ 3-р сургуулийн энд,  Ардын эрхээр үү болж байна ...тэгье хойноо байж байна, би ярьсан” гээд над руу харж “Өө манай машин бөглөрөөд араас ирж явсийн энэ хойно Ардын эрхээр гараад ирж байна гэнэ. За би ингээд буучихья, хэдийг өгөх үү 1000 болох уу ах” гэв.

6

Цэргийн хүн явуут шахуу л үсрээд буулаа. Ингэж нэг оргодол цэрэг барих ажиллагаанд өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулж яваад замын дундаас буцлаа.  66 4.Газ колонк байна уу 6

Цагаан хаалганы өмнөөс 3 хүүхэн суулаа. Нэг дор ажилладаг бололтой, ажлынхан болоод гэрийнхнийхээ тухай ам хуурайгүй ярьцгаав. Ард суусан хүүхний ярьснаар бол ээж нь маш их тамхи татдаг гэнэ. Гэтэл ач охин нь том болоод ажил хийвэл эмээдээ тамхийг нь л сайн авч өгч байя даа гэж гэрийнхнийгээ инээлгэсэн гэнэ. Гэтэл хажуугийн хүүхэн дундуур нь орж “Тэгж болохгүй ш тээ, хар багаас нь тамхинд оруулж байгаатай адил шүү, чи ээжийгээ ядаж гэртээ битгий татаж байгаач гэж хэлээч” гэж зэмлэлээ. Үүнд буланд суусан хүүхэн манай нөхөр лав хууль гарснаас хойш татах газар олдохгүй дарамттай юм гэж үглэсээр байгаад нэг наалт наагаад дороо хаячихсан ш тээ, чи ээждээ авч өгөөч гэж зөвлөлөө.

За тэгээд Гурвалжингийн гүүр давах санаатай өгсөж явтал машины хөдөлгүүр тасалдаад эвгүйтээд явчихлаа. Уг нь колонк орчих Газ байсан л даа. Гэтэл өөд газар хойшоо гүйсэн бололтой тасалдаад эхлэв. Арын гурав хал балгүй буу халсаар. Яг гүүр гардгийн наахна 10 метрийн өмнө унтарлаа. Манай гурав “яав аа ахаа” гэлээ. Би ч газгүй л болчих шиг боллоо гэж үнэнээ хэллээ.

Ээ та, одоо яанаа гэж ийш тийш бүлтэлзэв. Машинууд ч сигналаа бяр мэдэн орилуулж дарамталж эхэллээ.

За та нар буугаад явж байх уу даа гэсэнд нөгөө гурав хүн чанар гаргаж “чамайг одоо энд яаж хаяхав дээ” гэсэнд арай ахимаг настай нь “за одоо гурвуулаа буугаад түрье дээ, баларсийн ёстой ккк” гээд буулаа.

Хөөрхий, сайхан санаат 3 хүүхэн түмэн машины голд буугаад л түрлээ. Энд хэлэхэд, нэг хэдэн залуу ёстой шогтдог доо. Нэг машинаас “хөөе яасийн Газ нь дуусчихсан уу” гэлээ. Овоодоо хэдэн залуу бууж түрэлцэх нь гэж баярлатал, харин “хөөе хүүхнүүд,  дараа нь бид нарт үйлчилнэ шүү, тэр голынх нь гайгүй хүүхэн байна, наадахаа хаяад ийшээ суу” гэж авдаг байгаа. Ёстой шал дургүй хүрээд “...Муу ...бааснууд минь зүгээр яваарай” гэх маягийн хэрүүлийн үгийг би ч хэлээд тавьчихлаа. Хариуд нь “Ооё амьсгаа минь, гүүрэн доор хүлээж байя хахаха” гэсээр цаад эгнээгээр хэдэн машины цаагуур орж алга болов. Манай гурав ч мөчөөгөө өгөхгүй “өө муу шалдан банди нар чинь” гэж хариу барилаа.

Манай багийнхан машинаа гүүрэн дээр гаргаж аваад сууцгаан доош өнхрүүллээ.

“Ёооё ядаж байхад нөхөр залгаад сая. Гурвалжингийн гүүрэн дээр машин түрж байнаа гэсэн чинь ккк, юу чи чинь согтцон юм уу, солиорцон юм уу, сая такси бариад явж байна гээ биз дээ гээд кккк ёооё үнэхээр гайхсан байх аа” гэж инээлдлээ.

Т -Ёстой уучлаарай баларлаа шүү, та нар байгаагүй бол энд нам суух юм байна оо.

Х -Тэгнэ ш тээ та. Харин та хар бор ажил хийдэг бяртай, тэнхээтэй бид гуравтай таарсан даа баярла ккк. Чөрийсөн охидууд байсан бол дийлэхгүй, түрэх ч үгүй ш тэ ккк. Түрүүний муу залуучууд яаж байнаа, ёстой хөгийн архичид байна ш тээ.

Т -Харин тийн ...

Гүүр уруудаж өнхрүүлээд зам чөлөөлж зогсоод өнөөх эрэлхэг гурван хүүхэндээ талархлаа илэрхийлж 5000 төгрөг сарвайлаа. Авсангүй, за за бид гурав яараад байна нөхөр хүүхэд хүлээж байгаа гэж шаагилдсаар Саппоро зүгт алхцгаалаа. Санаа зовсон гэж.

За тэгээд үнс шороонд даруулж зогсонгоо ийш тийш утасдаж ганц буудал чирүүлэх машин хайлаа. Найзууд ч очьё гэх юм, чирэх юм байгаа юу, өө надаа байхгүй ш тээ гээд л миний оролдлого бүтэлгүйтэж байлаа.

Нэлээн байсны эцэст машинаа нэг дараад үзтэл, хөөрхий пар гээд л аслаа шүү. Ганц уулзвар гараад л Гэмтэл өгсөх замд дашваанчилийн газ харагдаад байсан болохоор би ч улаан галзуу  ухасхийлээ.

Гайтай өгсөөд очтол өнөөх замын хажууд байдаг Газын төвийн замыг цементлээд  машин орох арга байдаггүй. Дүүрсэн хэрэг гээд Өргөөгийн урдах Петровисийн колонк руу гишгэлээ. Дунд замаар яваад хойшоо Өргөө рүү дөнгөж эргээд өөд газар дахиад нам зогслоо доо, хөөрхий.

Газыг чинь бензин шиг хувингаар аваад ирэх биш чирүүлэх л зам үлдлээ. Нэг ах маань чирэх гэж ирлээ. Тэгснээ намайг яах гэж өргөө явсийн таван шар явахгүй яасийн гэж айлгалаа.

Учрыг асуувал бас засвар гагнууртай гээд Өргөөгийн колонк Газ өгөхгүй байгаа гэлээ. Ёстой асуудал айн. Одоо яахав ядаж колонкийн хаяанд орхьё гээд чирж очлоо.

Тэнд нэг хоолой татаж гагнуур хийж байгаа тул Газ өгөхгүй, гэхдээ шөнө нэг цаг гээд дуусна тэгэхээр нь өгнө гэлээ. Үүгээр нэг адал явдал дуусч хүлээж байгаад Газаа авч хөдөллөө.

Энэ улс Эко машинаа дэмжинэ гээд байдаг. Газ-ын колонкуудыг дэмжиж газар, зөвшөөрлийг нь өгмөөр байна аа. Хотын төв хэсэг, хойшоо 32, Сансар, урагшаа 120 гээд Газ-ын цэг ерөөсөө алга байна. Төвөөс бол хамгийн ойр нь Өргөө, тэгээд гэмтлийн зам, таван шар гээд явчихаж байна. Зүүн тийшээ Цайз зах гараад нэг цэг байх. Харин тэр Гор газ захын уулзварын наана Нарны замын төгсгөлд нэг цэг нээсэн нь одоо төвд байгаа ганц цэг болж байгаа бололтой. Тэр өдөр Өргөө дээр баахан Газ хайж,  сүүлчийн түлшээ шавхсан машинууд битүү болж байна лээ.

Энийг нэг том авч үзэж шийдмээр байгаан. Утаагаа багасгая гэж байгаа бол газ-ын хэрэглээг дэмжиж түгээх цэг газруудыг нь олшруулмаар байгааг уламжилж өгөөрэй, манайхан.

 6 6 Үргэлжлэл бий... Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх
Shuud.mn
Сонин хачин
turuu:
estoi dajgvi shvv odoo ingej buugaad tvrdeg emegtei howor shvv te
2013-10-20
байна ууу:
байна ууу хоовой
2013-10-11
Amiduu:
Hoowon huhuu chi mini amid l bdag bgaa daa ta bolchih ym
2013-10-10
Amiduu:
Hoowon huhuu chi mini amid l bdag bgaa daa ta bolchih ym
2013-10-10
Amjilt amjilt:
harin tiimee oird yachihwaa huuwun huh maani bie haa ni zugeer l bdag bgaa
2013-10-10
Zemlel:
Huush huuwun huhuu ygaad tag bolchihwoo 2 honog ain tsainii tsagaaraa unshihad stress tailagdaad saihan bdag shuu amjilt husie
2013-10-10
Baagii:
Ovoo huuhnuud yum geech
2013-10-10
unshigch:
amjilt husey
2013-10-10
kkkk:
mongol zaluuchuud novshiin shd
2013-10-09
Эрдэнэт:
сайн байна шүү Хоовон хөх өө
2013-10-09
Beryl:
Байнга уншдаг шүү, амжилт хүсье
2013-10-09
zochin :
humuusuu uhaantai amidartsgaaya
2013-10-09
Naraa:
Дажгүй бичдэг шүү Бичээд байгаарай.Хурандаагийн тухай хэсэг их таалагдсан шүү авьяас байнааа Амжилт хүсье.
2013-10-09
Zochin:
Huue hoobon huh chi yagaad nadtai taarahgui baina bi bas chamtai byrj bichuulmeer baina shuu dee. Ter myy guurnii door huleedeg bandi nariig yahyy dabartsan myy batsaanyyd
2013-10-09
hulguu.:
erdenee sain togtoj unshildaa shunu 1 tsag duhuj baihad geed bicheed baigaa yum bish vv,
2013-10-09
erdene:
shono ywdaggui ymuu hi
2013-10-09
hulguu.:
gvvr uruudaad hvleej baiya ch geh shig muu banid nar hvnii sain saihan chanar haash alga bolchihwoo!!!! amjilt.
2013-10-09
nuhnu uu:
neg dugaaraa nuhnu u
2013-10-09
hoovon huh:
bayarlalaa manaihan
2013-10-09
unshigch:
amjillt...bicheed bgaarai.
2013-10-09
хоовой:
хоовой хүү нэг дугаар алдсан өртэй шүү түүнийгээ энэ 7 хоногт нөхөхгүй юум уу эхний цас ч орчихлоо сэдэв бол байна аа байна үнэхээр амьдрал бичдэг болхоор хүлээж байгаа л уншдаг шүү амжилт
2013-10-09