Залуусаа номтой ирээрэй
2013-10-10

 

Өнөөдөр 1000 залуус нэгдэн “Бид бааранд биш номын санд суумаар байна” тайван жагсаал хийж, Чингис хааны нэрэмжит төв талбай дээр ном унших флашмоб хийнэ. Тэд 10.00 цагт засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа Д.Нацагдоржийн номын сангийн үүдэнд цуглан, талбай дээр ирж, 10.30-12.00 цагийн хооронд нийтээрээ ном унших юм байна.

Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад ихэнх оюутнуудын суудаг Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа билээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин