Бичил уурхай эрхлэгчид номын дуу сонсч байна
2013-10-25

  Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /ХАБЭАҮХ/, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтарч, “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Тэд бичил уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар номын дуу сонсоно. Сургалтад Дундговь, Дорноговь, Баянхонгор, Төв, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сумын 26 бичил уурхай, төрийн бус байгууллагын 60 шахам хүн оролцож байна. Сүүлийн үед бичил уурхай эрхлэгчид үйлдвэрлэлийн осолд өртөх, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй нөхцөлд ажиллах, мэргэжлээс шалтгаалсан өвчин тусах, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл хэрэглэхгүй байх тохиолдол гарсаар байна. Зөвхөн 2010-2012 онд Налайхад хувийн нүүрсний уурхайд 51 хүн амь насаа алджээ. 1990-ээд оны дунд үеэс бичил уурхай үүсч, 20-иод жилийн хугацаанд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар төр, төрийн бус байгууллагаас  багагүй зүйл хийж, энэ онд ХАБЭАҮХ-ны дэргэд Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хороо байгуулагдсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин