Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь амиа алджээ
2024-04-30

Шахмал түлшний угаарын хийнд хордож амь насаа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө 12 настай хүү ээжтэйгээ угаартаж, хүү нь газар дээрээ амиа алдсан бол дахиад ийм төрлийн харамсалтай хэрэг орон нутагт гарчээ. 

 

 

Тодруулбал, энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

 

Тухайн өдөр цас бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас хүүхдүүд өрхөө бүтээсэн байсан гэх мэдээлэл байна. Угаарын хийн хордлогын улмаас 2 болон 16 настай хүүхэд амиа алдсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03