Б.Мөнхсайхан: Хийн түлшний хэрэглээ нэмэгдэхэд агаарын бохирдол тэр хэрээр багасна
2013-11-06

Шингэрүүлсэн хийн түлш буюу бидний нэрлэж заншсанаар Газ-ийн хэрэглээ өдөр ирэх тутам нэмэгдэж, бидний түгээмэл хэрэглээ болж байгаа. Бор зүрхээрээ гэж болохоор арга барилаар хийн түлш импортолж байгаа компаниудаа дэмжих талаар төр нэг дорвитой хөдөлмөөр санагдана. Агаарын бохирдол хоолой боож эхэлж буй энэ өдрүүдэд хэрвээ нэг айл, хэрвээ энэ машин “Газ” хийн түлш хэрэглэдэг байсан бол ханиах, хордох хоёр маань арай л бага байхсан даа гэж өөрийн эрхгүй бодогдоно.

7

Дэлхийд агаарын бохирдолгүй гэж ярьдаг улс гүрнүүд ч байгальд ээлтэй хоргүй хийн түлшийг нийтийн хэрэглээ болгох бодлого барьж энэ чиглэлийн бизнесийн орчныг таатай болгохыг зорьж байна. Харин манай улс энэхүү хийн түлшний хэрэглээгээрээ хаана нь жагсч, энэ салбарт ямар бодлого, дэмжлэгийг гаргаж байгаа бол. Ингээд шингэрүүлсэн хийн түлш, хийн тоног төрөөхөмжийн худалдаа, засварын үйл ажиллагаа эрхэлдэг “Горгаз” компанийн ерөнхий захирал Б.Мөнхсайхантай уулзаж ярилцлаа.

7

-Манайд хийн түлшний хэрэглээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хичнээн компани байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хийн түлшний тусгай зөвшөөрөлтэй 15 компани бий. Харин “Дашваанжил”, “Юнигаз”, “Горгаз” гурав тусгай зөвшөөрөлтэй импортлогч компани. Бусад нь албан ёсны борлуулагч болоод импортлогч компанийн авсан барааг зарж борлуулах үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай “Горгаз” компани байгуулагдаад 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улаанбаатар хотод 9 жижиг салбартай. Эдгээр салбар нь хийн түлшийг хэрэглэгчиддээ ойртуулж, ахуйн хэрэглэгчиддээ зориулж сургалт явуулдаг. Төв, Зүүн хараа, Эрдэнэт, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Хэнтий зэрэг аймаг орон нутагт манайхаас газ авч борлуулдаг 14 албан ёсны борлуулагч бий. Эдгээр бүх салбараар дамжуулаад бид өнөөдөр 20 гаруй мянган хэрэглэгчтэй болжээ.

7

-Автомашины хийн түлшний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Танайх энэ чиглэлд ямар бодлого барьж байна?

-Ер нь борлуулалтын 60 гаруй хувийг нийтийн хоолны газар эзэлдэг. Тэгэхээр нийтийн хоолны газар манай борлуулалтын цөм гэж болно. Гэхдээ автомашиныг хийн түлшээр хангахад манай компанийн бодлого бий. Агаарын бохирдлыг 100 хувь гэж үзэхэд 40 хувь нь автомашинаас гарч байдаг. Энэ 40 хувийг бүхэлд нь биш юмаа гэхэд 20-30 хувиар багасгахад бид хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Гол нь Улаанбаатар хотод авто машин хийгээр цэнэглэх станцын тоо нь дэндүү цөөн. Хэрэглэгч хийн клонк хайсаар явж явж олоод очихоор газ нь байхгүй, байлаа ч дараалал ихтэй байх жишээний. Байршилын хувьд хотын төд салбаргүйгээс хийн түлшээр ажилладаг автомашин сонирхсон хэрэглэгч хүслээсээ татгалзаж эхэлдэг. Тиймээс Улаанбаатарт хийн түлшний станцыг багадаа л таваар нэмэгдүүлэх шаардлагатай.  Дээр нь хөдөө орон нутагт зам дагуу газруудад нэмж байрлуулвал зах зээл илүү сайжрах болно. Одоогоор 8000 гаруй “газ” түлштэй авто машин хил гаалиар орж ирсэн судалгаа бий. Ийм тооны бензин машин орж ирсэн бол агаарын бохирдол нэмэгдэхэд л нөлөөлөх байсан.

7

-Үе үе хийн түлшний тасалдал үүсдэг шүү дээ. Салбарын тоог нэмсэн ч газ хүрэлцэхгүй нөхцөлд яах вэ?

-Ес, аравдугаар сард ОХУ-ын газ үйлдвэрлэгчдэд “Оросын дотоодын зах зээлийн нөөцийг бүрдүүлтэл экспорт хийхийг хориглоно” гэсэн үүрэг өгдөг. Ийм учраас л жил бүр яг энэ цаг үед тасалдал үүсдэг. Өмнөх жилүүдэд бид бага зэрэг ч гэсэн нөөцлөчихдөг байсан. Харин энэ жил автомашины газын хэрэглээ эрс нэмэгдсэн. Урьд жилүүдэд ахуйн хэрэглээ их байсан учир бага мэдрэгддэг байсан. Дээр нь нөөцлөх савны багтаамж үнэхээр бага. Манай компани сарын хэрэглээг л нөөцлөх  чадалтай. Бусад компаниуд ч адил. Ийм байдлаас тасалдал үүсээд байгаа.

6

Монголд газ үйлдвэрлэх боломжтой

5

-Импортын бараа бүтээгдэхүүн тухайн улс орны бодлого үйлдлээс ихээхэн хамаардаг. Ер нь газын үйлдвэр хэтдээ монголд бий болох боломж бий юу?

-Газ бол нефьт боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний нэг. Нефть боловсруулахад бидний хэрэглээд байгаа АИ93, Дизель түлш, мазут, керосин гэсэн бүтээгдэхүүн гардаг. Бүтээгдэхүүнүүдийг нэрэх явцад гардаг дэлхий даяараа хэрэглэдэг хоргүй нефьтийн нэг төрлийн бүтээгдэхүүн нь газ юм. Монголд нефтийн үйлдвэр байгуулагдсан үед дагавар бүтээгдэхүүн газ үйлдвэрлэх боломжтой болно. Дотооддоо газ үйлдвэрлээд хэрэглээд явах бүрэн боломжтой. Нефтийн үйлдвэрийг яаралтай бий болгох л хэрэгтэй дээ.

6

-Олон улсад техникийн газ гэж тусдаа байдаг. Гэтэл манайх ахуйн газыг авто машинд шахдаг гэх яриа хэрэглэгчдийн дунд бий. Чанарт хяналт тавьж чаддаг уу?

-Оруулж ирсэн хийн түлш ямар чанартай байгааг шалгадаг лаборатори манайд алга байна шүү дээ. Бид буруу зөрүү хий авчраад шахна гэж байхгүй. Манайд ахуйн хэрэглээнд бутан газ хэрэглэж байгаа. Техникийн парпанаар автомашиныг цэнэглэх ёстой. Бутан газаа зун болохоор парпан газтай нэлээд хэмжээгээр хольдог. Харин өвөл бутан газныхаа хэмжээг царцалтаас хамгаалж багасгадаг. Нэг ёсондоо агаарын хэмээс шалтгаалж бутан газны хэмжээ өөрчлөгддөг. Энэ явцад л алдаа гардаг болов уу. Холихдоо гадаа температурийн хэмжээг харгалзах ёстой. 20 хэмийн хүйтэнд тааруулж хольсон газ 30 хэмийн хүйтэнд царцчихдаг. Царцчихаар л муу гээд ойлгочихдог тал бий. Үнэн хэрэгтэй муу газ биш холимгоо л бага зэрэг буруу хийснийх. Тиймээс лаборатори шаардлагатай. Агаарын температурын сар сарын мэдээг аваад ямар хэмжээтэй яаж холихыг зааж өгөх ёстой. Одоо бол ихэнх компани дур дураараа л хийж байна шүү дээ.

7

-Эрх зүйн орчин нь ямар байна. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод төрөөс багагүй дэмжлэг үзүүлдэг шүү дээ?

-Нефть импортлогч буюу шатахууны компаниудын өмнөөс ОХУ-тай гэрээ хийгээд өгдөг. Харин газ оруулж ирдэг компаниудыг дэмжиж байгаа зүйл байхгүй. Одоогоор гурван компани гурван өөр газраас газ импортолж байна. Өөрөөр хэлбэл, Монголын нэг компани Оросын компанитай найзын журмаар харилцаж байна гэсэн үг. Ямар нэгэн төрийн зохицуулалт, хариуцлага яригдахгүй.

7

2001 онд хийн шингэрүүлсэн түлш хөтөлбөр хэрэгжүүлэхэд гаалийн татвараас чөлөөлсөн. Нефть импортлогчид үзүүлж байгаа шиг татан авалтыг хөнгөвчилж, импорт хийхэд нь худалдаж авч байгаа валютыг хөнгөлөлттэй өгөх зэрэгт бид хамрагддаггүй. Тиймээс л зардлаа борлуулалтынхаа үнэд шингээж байна. Ингээд өртөг өндөр болохоор хийн түлш ашиг багатай гэж харагдана.

7

-Нефть импортлогчдод үзүүлдэг валютын хөнгөлөлтийг хийн түлш импортлогчдод үзүүлдэггүй гэсэн үг үү?

-Тийм. Нефть импортлогч компаниуд үнэ нэмэхгүй гэж Засгийн газартай гэрээ хийсний үндсэн дээр ам.долларыг 1450 төгрөгөөр худалдан авч байгаа. Доллар яаж ч савласан тэр үнээрээ л байна. Харин манай хийн түлшнийхэн одоогийн ханш буюу 1730 төгрөгөөр ам.долларыг авч байна. Зөрүү нь бараг 300 төгрөг. Бид энэ зардлаа барааныхаа үнэд шингээхээс өөр аргагүй болдог. Тэгэхээр хийн түлш хямд, ашигтай гэсэн ойлголт эсрэгээр болоод ирнэ. Уг нь адилхан л газрын тосны бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд. Гэтэл төр ялгавартай хандаж байгаа нь харамсалтай. Үнийг нэмчихээр бидний барьж байгаа гол бодлого болох агаарын бохирдлыг бууруулж, хямд өртөг бүхий газыг хүргэх нь худлаа болж байна. Одоо нэмэгдсэн үнээр газаа худалдан авч байгаа. Байдал ийм байгаа учраас “Шингэрүүлсэн хийн түлш эрхлэгчдийн холбоо”-нд үнэ нэмэх саналаа бид хүргүүлсэн байгаа.

6

-Аливаа асуудлыг хөөцөлдөх, шийдүүлэхийн тулд төрийн төлөөлөлтэй л ярина. Ер нь улс төржсөн байдал мэдрэгддэг үү?

-Бидэнд бол мэдрэгдэхгүй. Чи энэ намынх учраас газар олгохгүй гэж хэлэхгүй. Манайх хотын төвд төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас газар олгох боломжгүй эсвэл газ аюултай тул хотоос 10 км-ийн цаана газар олгох боломжтой гэсэн бичгүүд ирдэг. Үүнийг улс төрөөс хамааралтай үгүйг мэдэж чадахгүй л дээ, бид. Хөдөө орон нутагт асуудал маш удаан шийдвэрлэгддэг. Өгсөн бичиг шийдвэрлэгдэхгүй 3 сар болох нь энүүхэнд. Заавал хүнээр араас нь хэлүүлж, яриулж байж бүтээх нь хурдтай байдаг. Энэ бол нууц биш.

6

-Манайд газын хэрэглээг нэмэгдүүлэхэд юу саад болоод байна вэ?

-АНУ зэрэг орнуудад бол 1900 он гэхэд зах зээлээ олоод жигдэрчихсэн байсан. Манайд харин шинэ тутам хэрэглээ. Хөрш орнуудад орон сууц барихад дулаан, цэвэр ус, бохирын шугамын зэрэгцээ газын шугам давхар хийгддэг. Энэ нь заавал хийх ёстой ажил болсон. Манайд газын шугам барих эрх зүйн орчингүй, барилга байгууламж барих нормд тусгагдаагүй л яваад байна. Хоёр хөршөөс эхлээд дэлхийн бүхий л оронд газ өдөр тутмын хэрэглээ болсон. Манайх баллон ашиглаад тухайн айлын хэрэглээнд тааруулаад савалж хүргэж өгдөг. Гэхдээ энэ нь газын хэрэглээ хөгжихөд тийм ч их нөлөө үзүүлж чадахгүй байна.

6

-Газын автомашин хэрэглэгчдийн хамгийн том асуудал хөдөө явж чаддаггүйд байдаг. Үүнийг шийдэх талаар алхам хийж байна уу?

-Манайх ирэх жил төсөл боловсруулах гэж байгаа. Орон нутгийн засварын газруудад шингэрүүлсэн хийн түлшний сүлжээ бий болгох төсөл юм. Улаанбаатар хотоос аль нэгэн аймаг хүрэхэд газ түлшиндээ санаа зоволтгүй зам зуураа цэнэглүүлчихээд буцаад ирэх бололцоог бий болгоно гэсэн үг. Орон нутагт саналаа хүргүүлж эхэлсэн. Янз бүрийн л хариу өгч байна. Энэ өвөл ажлаа эхлүүлэх бодолтой байгаа. Ер ихэнх нь дэмжиж байна.

5

-Сурталчилгаанд танайх хэр анхаарч байна. Бизнест сурталчилгаа чухал байдаг шүү дээ?

-Энэ салбарын сурталчилгаа бол муу. Манай компанийн хувьд бие дааж маш их мөнгө зарж телевизийн сурталчилгаа хийсэн. 40-50 сая төгрөгөөр Universe best song нэвтрүүлгийг ивээн тэтгэж ийм байгууллага байдаг шүү гэдгийг олонд таниулсан. Одоо бид өөр байгууллагатай гэрээ хийгээд ажиллаж байна. Улаанбаатар хотын 6 цэгт “Горгаз”-ыг таниулах сурталчилгаа хийгдэж байгаа. Сурталчилгаа хийхэд хөрөнгө мөнгөн дээр л гацчихдаг даа.

5

- Газыг аюултай осолтой, дэлбэрдэг гэж хүмүүс ойлгоод байх шиг байдаг

Ахуйн хэрэглэгчдийн дунд айдас байдаг. Гэхдээ ганц газ ч биш буруу хэрэглэвэл бүх л түлш аюултай, тэсэрч дэлбэрнэ шүү дээ. Тэгэхээр газ илүү аюултай гэсэн ойлголтоор хандаж болохгүй байх. Горим журмын дагуу л хэрэглэж байх ёстой.  Энэ талд аюулаас хамгаалах төрөл бүрийн төхөөрөмж бий болсон. Тухайлбал, хэрэв хий алдвал хаадаг эсвэл дуут дохио өгдөг гэх мэт төхөөрөмжүүд байна. Урьдчилан сэргийлэх бүх зүйл нь бэлэн болохоор хэрэглэгчдийн зүгээс аюулгүй байдалдаа санаа зоволтгүй байж болохоор болсон. Цаашдаа газ нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж чадвал агаарын бохирдол арилахад нэг том нөлөө үзүүлж чадна гэж бид итгэж, зүтгэж байна даа. Ер нь хийн түлшний хэрэглээ нэмэгдэхэд агаарын бохирдол тэр хэрээр багасна шүү дээ.

6

Ярилцсан Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
6 цэгт горгазыг таниулах сурталчилгаа хийж байгаа гэсэн байна. хаана хаана байгаа вэ? очиж танилцвал...
2013-11-11
э.сүр:
та плитка болон холбох хэрэгслээ солимоор байвал бздүүрэг нарны замд байрлалтай горгаз ххк-д хандавал найдвартай шүү.
2013-11-06
э.сүр:
долларын ханш 300-400 төгрөгөөр өсөн нэмэгдэж байгаа тул, охулсаас доллараар импортлон авч байгаа газын үнэ нэмэгдэээс өөр аргагүй болсон.
2013-11-06
зочин:
холбох хэрэгслэлээ сольж найдвартай хий үнэртэхгүй болгомоор байна. хаанаас авдаг вэ.
2013-11-06
чимгээ:
газны үнэ яагаад нэмэгдээд байгаа юм бэ хямдруулах арга байна уу
2013-11-06