Шинэ төрөх хэзээ “амаржих вэ”
2013-11-11

2011 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу  Нисэхийн дэнж дээр 300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шав тавих ёслол болсон. Тухайн үед Засгийн газрын тэргүүн С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй албаныхан 1986 оноос хойш эрүүл мэндийн салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалт болж байна хэмээн онцолж, манай монголын тэргүүлэх барилгын компаниуд болох “Нийслэл-Өргөө” ХК, “Пума констракшн” ХХК нар консорциум болон өөрсдийн гараар энэ том бүтээн байгуулалтыг хийнэ хэмээн “рекламдсан”  билээ.

gh

Сүүлийн жилүүдэд амаржих эх элдэв хүндрэлгүй бол ганцхан хоноод л гэртээ гардаг болтлоо ачаалал нэмэгдэх болсон тул шинэ төрөх эмнэлгийн сураг хүн бүрийн магнайг тэнийлгэсэн бизээ. Шинэ төрөх эмнэлэг маань энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, шинэ төрсөн хүүхдийн дуу цангинаж байх учиртай IV төрөх эмнэлэг “төрж чадалгүй” ирэх онтой  золгох нь. bnm

Тэр ч бүү хэл “Магтсан хүүхэн хуриман дээрээ” гэгчийн үлгэрээр 2008 оноос яригдсан шинэ төрөх эмнэлгийг барих газар нь шийдэгдэхгүй явсаар 2011 онд Нисэхийн дэнж дээр газар зааж өгсөн ч дэд бүтэцгүйгээс барилгын ажилд нэлээдгүй бэрхшээл тулгарсан. Дэд бүтцийг төрөөс хариуацах ёстой ч хугацаа алдсанаас гүйцэтгэгч компаниудын төсөвт өртөг өөрчлөгдөж, одоо 25 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгахгүй л бол төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах боломжгүй гэсэн тооцоогоо албаныханд өгсөн гэнэ.

da

Харин албаныхан анхнаасаа төсвөө 19 тэрбум гэж баталчихаад нэмж мөнгө авах гэлээ хэмээн байр сууриа илэрхийлж байгаа ч нэгэнт эхэлсэн ажлыг дуусгах хэрэгтэй. Тиймээс хүссэн мөнгийг нь өгөхийн тулд гүйцэтгэгчийн хэлээд буй бараа материалын үнийн зөрүүнд өртсөн эсэхийг судалж байж, УИХ-аар ирэх оны төсөвт суух эсэх нь  эцэслэн шийдэгдэж байж барилгын ажил үргэлжлэх эсэх нь яригдана гэж мэдэгджээ.

adөы

Гүйцэтгэгч байгууллагын зүгээс төсөвт мөнгө суулаа л гэвэл бид барилгын ажлыг шуурхайлж, хурдан хугацаанд ашиглалтад оруулна, эс бөгөөс бид яаж ч чадахгүй хэмээн өгүүлж сууна. Энэ сард УИХ-аар ирэх оны төсвийг батална. Энэ хугацаанд шинэ төрөх эмнэлгийн барилгыг цааш үргэлжлүүлэх үү, аль эсвэл ингээд “балгас” болгон орхих уу гэдгийг шийдэх юм. Харин энэ асуудлаар холбогдох албаныхан ямар байр суурьтай  байгааг хүргэж байна.

бЙ

Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан: Эрүүл мэндийн яам нь хариуцна

ЙБ

 -Шинэ төрөх эмнэлгийн барилгыг цаашид яах вэ?

-Энэ эмнэлгийг Эрүүл мэндийн яамныхан хариуцааад явна. Манай байгууллагын хувьд нэмэлт санхүүжилт гэж ирсэн 25 тэрбумын магадлалыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа. Анхнаасаа 19 тэрбумаар барина гэж тендерт оролцож ялалт байгуулсан.

өйы

-Харин Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт шийдэгдчихвэл энэ эмнэлэг ашиглалтад орно гээд яриад байгаа шүү дээ?

-Урагшаа харахын тулд юун дээр алдаа байгааг эхлээд харах хэрэгтэй байна. Тэгэхгүй хэн нэгэн тэдэн төгрөг хэрэгтэй гээд нэхээд авчихдаг тогтолцоо чинь өөрөө болохгүй байна.

\

-Гүйцэтгэгч компанийн хувьд барилгын материалын үнэ ойр ойрхон нэмэгдээд байснаас төсөвт өртөг хаанаа ч хүрсэнгүй гэж байгаа?

-Өнгөрсөн 2013 оны барилгын сезоны хувьд барилгын гол материалуудын үнэ тогтвортой байсан. Манай барилгын салбар маань импортоор орж ирсэн бүтээгдэхүүний үнээс хамаардаг нь үнэн. Гэхдээ төсөв хийхдээ материалын зардлыг яаж тооцсоноос үнэ өөр өөр гардаг. Тийм болохоор тухайн жилдээ баримтлах барилгын материалын жишиг үнийг жил бүр жагсаагаад зарлаад гаргачих хэрэгтэй. Тэгэхгүйгээр төсөвчид өөр өөрсдийнхөөрөө материалын зардлаа тооцоод байж болохгүй.

с

-Ер нь төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа гээд зогсчихсон барилгуудыг яах вэ.

-Бид хамгийн түрүүнд барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө иж бүрэн төлөвлөлтийг хийж сурах хэрэгтэй байна. Бид гэр бүлдээ хамгийн хэрэгтэй зүйлийг л авдаг. Тэрэн шиг асуудлаа эрэмблээд зөв төлөвлөөд зурагтай төсөлтэй, төсөвтэй нь улсын төсвийн хуулинд суулгаж, бүрэн гүйцэт хийдэг болмоор байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүд ч хамаатай. Өөрийнхөө тойрогт эмнэлэг барина гээд төсөв батлуулчихдаг. Гэтэл тэр зураг төсөвгүй араас нь зураг төсвийн мөнгө батлах гэж цаг хугацаа алддаг. Тэр хооронд төсөвт өртөг нь нэмэгдээд байдгийг болиулах хэрэгтэй.

 счя

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа: Яагаад 25 тэрбумаар нэмэгдсэнийг эхлээд шалгана

йөы

-Санхүүжилтгүйгээс улсын зардлаар баригдаж буй нэлээдгүй барилга балгас болоод зогсчихлоо. Яг энэ барилгын хувьд санхүүжилтийг нь шийдээд ашиглалтад оруулах боломж хэр байгаа вэ?

-Бид бүгд л мэдэж байгаа, сургууль цэцэрлэгийн хүртээмж муу байна уу гэвэл муу байгаа. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн 8, 9 сард л яриад өнгөрдөг. Гэтэл сургууль цэцэрлэгийн  хангамж муугаас боловсрол эзэмшиж чадахгүй яваа хүүхдүүд маань гэмт хэрэг, осол аваарт өртөх нь ч бий. Тийм болохоор бид сургуулт цэцэрлэгийн барилгын асуудлыг яаралтай шийдэхийг зорьж байна. Мөн эмнэлгийн хүртээмж муу байгаа. Эх төрөөд нэг хоноод л гэртээ харьдаг. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг нэн түрүүнд барьж дуусгах ёстой. Ямар ч байсан манай яамнаас энэ онд барилгын салбарт он удаан жил баригдаж байгаа барилгуудыг нээлттэй  зарлаж байгаа. Энэ он удаан жил баригдаж байгаа барилгууд 2007 оноос эхтэй бйадаг. Энд улстөрчдийн лобби ч бий. Нөгөө талаар тухайн орон нутагтаа хийх гэж байгаа ажлын төсөв нь хүрэхгүйг мэдсээр байж, тэрбум төгрөгөөр баригдах барилгад 300 сая төгрөг төсөвлөөд оруулчихдаг. Юу ч гэсэн эхлүүлээд хийж байя,  явцын дунд төсвийн тодотголоор оруулаад юм уу, дараа оныхоо улсын төсвөөс шийдээд явъя гэсэн зарчим өмнө нь үйлчилж байсан.

й

Тухайн үед бяртай чадалтай улстөрчид барилгын материалын зөрүүнээс нэмэгдсэн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж чаддаг байсан учраас энэ асуудал сөхөгдөж,  яригддаггүй байсан. Чадал муутай нэгэн нь дуугай байсаар ингэж 5-6 жилийн нүүр үзэж байх жишээтэй. Тиймээс бид энэ бүхнийг эцэслэж, одоо энэ барилгуудыг яах вэ, балгас чигээр нь үлдээх юм уу аль эсвэл өртөг нь нэмэгдсэн 110 барилгад шаардлагатай мөнгийг төсөвт суулгаж, тэглэж дуусгаад цаашаа шинээр ажил үйлчилгээ явуулахдаа тухайн жилдээ хийж гүйцэтгэснээ тайлагнадаг болгоно. Тиймээс нөөц хөрөнгө сан байдаг бол түүнээсээ гаргаад л эмнэлэг, сургууль цэцэрлэгийн барилгыг дуусгах хэрэгтэй. Өмнөх төсөвлөсөн өртөг мөнгө нь бодитойгоор барилгадаа шингэж чадсан уу гэдгийг нь холбогдох яам тамгын газар, мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзэж, зөв зарцуулсан эсэхийг нь тогтоогоод үлдэгдэл мөнгийг нь өгч энэ барилгуудыг барьж дуусгах ётсой гэж үзэж байна. 2014 оны төгсгөлд дутуу баригдсан барилгын асуудал яригдахгүй байхаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

өйы

Ер нь дутуу баригдсан 110 барилгаас боловсролын болон эрүүл мэндийн салбарын барилгууд  их байна. Боловсролын яам, Эрүүл мэндийн яам дэргэдээ Барилга захиалагчийн албатай байдаг. Тэд ажлаа тодорхой, цэгцтэй явуулж чадахгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэвч БХБЯ-наас шууд үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй, ерөнхий утгаараа манайд холбоотой ч өөр яамны мэдэлд байдаг учраас шууд нөлөөлөх боломжгүй байна. Тиймээс яамдын дэргэдэх Барилга захиалагчийн алба гэж байх ётсой юм уу гэдгийг ч УИХ-аар ярих цаг нь болсон.

 йя

-Сургууль цэцэрлэгийн барилгуудыг зориулалтын бусаар ашиглаж байгаа. Ер нь энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Хүүхдийн гэх тодотголтой бүхэн нийтийн болон хувийн зориулалттай болчихсон. Бидний сайн мэдэх Бамбарууш  кафе  ямар болсон. Хүүхдийн номын сан байна.  Хүүхэд залуучуудын паркийн газрын дөрөвний нэг нь тоглоом бусад нь ямар болсон билээ. Энэ бүхэнд тодорхой  хүмүүс буруутай. Ялангуяа өмнөх үеийн  төр барьж байсан эрхмүүд хүүхдийн гэх болгон руу гар дүрж хүүхдийн эрхийг зөрчсөн гэж хардаг. Тиймээс бид ялангуяа ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудад зориулсан өсөж, өндийх сурч боловсрох боломжийг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын тулд эхний ээлжинд сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгыг  дуусгах шаардлагатай байна.

йыө

-Шинэ төрөх эмнэлэгт шаардлагатай 25 тэрбум төгрөгийг шийдэж өгөхөөс өмнө хугацаандаа барилгаа хүлээлгэж өгөөгүй хариуцлагыг хүлээлгэх ёстой юм биш үү?

-Хариуцлагын тогтолцоог ярихын өмнө яагаад барилга зогсчихов. Анх 19 тэрбумаар баригдана гэж эхэлсэн атлаа одоо 33 тэрбумаар баригдах болчихов. Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тоо хэмжээ болгон дээр үнэлгээ гаргаж, бодитоор асуудалд хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд хэн нэгнийг буруутгаснаараа асуудлыг шийдэгдэхгүй. Тиймээс эмнэлгийн барилга гэдэг утгаараа ЭМЯ-ны дэргэдэх барилга захилагчийн алба, экспертиз хийдэг Барилгын хөгжлийн төв, Аудитын газар, МХЕГ, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, УИХ-аас ажлын хэсэг гарч судалгаа шинжилгээ хийж эцсийн хариулт гарна.

йө

-Тендерт оролцогчидоос хамгийн бага үнийн санал өгсөнийг нь шалгаруулдаг. Гэтэл энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь өнөөдрийн шинэ төрөхийн асуудлаас харагдаж байна?

-Үндсэндээ энэ оны барилгын ажил дуусч байна. Халаалт дулаанаа авсан барилгууд дотоод засалдаа орж, бусад нь ирэх хавар болтол ажилгүй сууна. Ингэж улирлын чанартай  ажилладаг манай улсад тендер зарлах гэж маш их хугацаа авдаг. Барилгын үйл ажиллагааг явуулдаг хэдхэн сарын тал хувийг тендэрт зарцуулдаг. Би нэг тендерт орлоо гэхэд ялах эсэх нь тодорхой бус. Яллаа гэхэд барилгын ажлын бэлтгэл хангах, тоног төхөөрөмжөө бэлдэх  гэсээр  барилгын ажлаа бараг 9-10 сараас эхэлдэг. 2-3 сар ажиллав уу үгүй юу хүйтэн хавчаад ажил зогсоно. Ажил зогссоноос өнөөх он дамжсан төсөв гараад ирж байгаа юм. Тиймээс бид асуудлыг шийдэхийн тулд тендерийн хуулиа өөрчлөх ёстой. Одоо төсөв хэлэлцэж байгаа болохоор яаралтай зураг төсөв нь бэлэн ажлуудаа зарлаад сонгон шалгаруулалтаа явуулаад ирэх гуравдугаар сарын 1 гэхэд барилгын компаниуд барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн сууж байх ёстой. Мөн барилгын түүхий эдийн үнэ өсч, өртөг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэлээн олон хуулийг авч үзэх ёстой. Мөн шийдвэр гаргахдаа ажлынхаа хурдыг нэмж, биенесмэнүүдээ дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд, гишүүд хүчин чармайлт гаргаж, асуудалд бодит байдлаар хандаасай.

йө

-Төсөв өртөг нь нэмэгдсэн хичнээн барилга, байгууламж байгаа вэ?

-Боловсролын салбарт 57,  Соёл спортын салбарт 37, эрүүл мэндийн салбарт 10 барилга, хууль зүйн яаманд нэг буюу Архивын барилга, Сангийн яамны нэг, ХАА чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэг барилга тус тус зогссон байгаа. Боловсролын яамны барилгуудыг нэг хэвийн зураг төслөөр хийдэг болох юм. Ингэснээр зураг төсвийн мөнгийг хэмнэдэг болно.

йыө

"Нийслэл өргөө" ХК-ийн ерөнхий захирал Б.Ганзориг: Засаг солигдох нь барилгын салбарынханд нөлөөлдөг

Й

-Ирэх сард ашиглалтад орох ёстой барилга дуусаагүй шалтааныг тайлбарлаач?

-Бид анх 2010 оны аравдугаар сарын 30-ны өдөр шинэ төрөх эмнэлэг барих гэрээ хийж, 2011 оны дөрөвдүгээр сард ажлаа эхэлсэн. 2012 он гэхэд барилга угсралтын үндсэн ажил дууссан. Нийт 5 блоктой, 32577 м.кв барилга байгаа. Тухайн үед бид м.кв-ийг 565 мянган төгрөгөөр тооцож ажлаа эхлүүлсэн. Өрлөгийн ажил 90 хувьтай хийгдээд зогссон. Яагаад зогссон гэхээр нэгд материалын үнийн зөрүү үүссэн. Тухайлбал, барилга эхлэх үед нэг тонн цемент 49 мянган төгрөг байсан. Барилгын ажлын явцад авсан нэг тонн цемент  169  мянган төгрөг болсон. Арматурийн үнэ өссөн. Шатахуун яаж өссөнийг та бүхэн мэднэ. Шатахуунаа 2200 төгрөгөөр худалдаж авсан үе ч тохиолдсон. Огцом дайраад бариад дуусгачихья гэхээр дулаан, цэвэр ус, бохир гээд дэд бүтийн асуудал төсөвт тусгагдаагүй гээд шийдэгдээгүй нэг он дамнасан. Гол нь хаанаас орж ирэх нь тодорхойгүй байсан. Энэ жилийн хувьд хойд өндөрлөг дээр дулаан цэвэр ус нь ирж байх шиг байна. Төсвийн маань өсөлт юутай холбоотой гэхээр Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2012 оны нэгдүгээр сарын 13-ний тушаалаар барилгын машин механизмийн тээвэр, ажиллагсадын цалин хөлс өөрчлөгдсөн. Бид өөрчлөлтийн дагуу ажиллаж, ажилчдын цалин, тээвэрийн зардал бүгд өссөн. Ямарваа нэг юм учир шалтгаантай  байдаг. Бидний цаана Монголын олон барилгын компаниуд, ажилтнууд байгаа. Өнөөдөр “Нийслэл өргөө” компани барилга барих хэмжээндээ  ажилладаг. Өөр бизнес хийдэггүй ажиллагсад нь мэргэжлийн хүмүүс. Техник тоног төхөөрөмжийн хувьд хуучин “Барилга угсралтын трейст”-ийн суурин дээр байгуулдагдсан. Бид улирлын чанартай ажилладаг. Өвөлдөө сул зогсч, зундаа өглөөнөөс үдшийн бүрий тасартал ажилладаг. Гол нь барилгын материал өвөлдөө үнэ нь уначихдаг үеэр төсөв хийчихдэг. Хавар барилгын ажил эхлэхэд арматур, цементийнх нь үнэ өсчихсөн байдаг гээд л олон шалтаг шалтгааны улмаас энэ барилга ашиглалтад орж чадахгүй байна.

ӨЙЫ

-Ирэх оны төсөвт суулгачихвал ирэх ондоо ашиглалтад орж амжих уу?

-Сүүлийн төсөв хянагдаж байгаа. Тэр төсөв батлагдвал бид ирэх онд ашиглалтад оруулж амжина. Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Салбарын яамнаас орон сууцны хамгийн доод үнийг 1.3 сая төгрөгөөр тооцож байгаа. Харин бид 990 мянган төгрөгөөр барина. 565 мянган төгрөгийн барилга гэж өнөөдөр байхгүй. Хугацааны хувьд уг нь энэ оны өдий үед ашиглалтад орж байх байсан. Гэтэл төсөв мөнгө, гаднах инженерийн байгууламжаас болоод ашиглалтад орсонгүй. Инженерийн байгууламжийн зураг төсөл нь барилгын ажлаас тусдаа тендер зарлагддаг. Манайх бол зөвхөн барилга угсралтын л ажил хийдэг.

ЙБӨ

-Танайх барилгын материалиа хаанаа оруулж ирдэг юм. Барилгын материалын үнэ огцом өсөөгүй гэсэн судалгаа ч гарсан байна?

-Барилгын материал өсөөгүй гэдэг худлаа, бидэнд судалгаа бий. Энэ төрөх эмнэлгийн барилга анх эхэлж байхад Хятад цемент 79 мянга, Хөтөлийн цемент 49 мянга байсан. Дараа жил нь Хөтөлийн цемент 169 мянга болж, Хятадын цемент 200 мянга гараад явчихсан. Тухайн үеийн хэвлэлүүдэд энэ талаар мэдээлж байсан.

Й

-Албаныхан газар дээр нь ирж танилцсан ч яг яах ёстойг шийдэж чадсангүй?

-Миний бодлоор барилгын салбарыг өндөр хэмжээнд анхаарч үзэж байна. Олон жилийн угшилтай тогтолцоо маань явж явж ингэж хагарч байна. Барилгын норм, норматив, төсөвт өртөг гэж байдаг. Жишээ нь, та ажилтай байлаа гэхэд өнөөдөр 1 м.кв шаврыг зах зээлийн үнээр 6-8 мянгаар шаварддаг. Гэтэл бидний төсөвт өртөг нь 2200 төгрөг байдаг.

Ы

-Барилгын норм  нормативыг өөрчилсөн нь ямар учиртай юм бэ?

-Тэр бол цалингийн норматив өөрчлөгдсөн. Нөгөөх нь тээврийн норматив. Тээврийн хэрэгсэл нь голдуу дизель түлшээр хөдөлдөг. Анх 400 төгрөг байх үеийн л нормоор тооцдог.

ЙЫ

-Барилгын компанийн удирдлагууд сонгуулийн үеэр нэг нэгнийгээ дэмжиж ажиллая хэмээн тохиролцож тендерт оролцдог талаар ярьж байсан. Танд тийм асуудал таарч байсан уу?

-Би энэ асуудалд их бардам хандана. Яагаад гэхээр манайх үндсэн барилгын компани. Мэргэжлийн 400 гаруй ажилтантай, 60 гаруй инженертэй байгууллага. Тэгэхээр өөрийн материаллаг баазтай тул тендэрт ороход давуу тал болж, арван тендерт ороход нэгийг нь авчихдаг. Жилдээ 30 орчим тендерт орж 2-3-ийг нь авдаг. Бидэнд авилга ярих шаардлага байхгүй. Жижиг компаниуд уу эсвэл тухайн хүний өөрийн оролцоотой хийгддэг ажил уу гэдгийг би сайн мэдэхгүй. Ер нь барилга дээр яригддаг авилга нэхдэг асуудлыг тухайн шатны хүмүүсийн дарамт гэж харж байна. Төр ер нь ажил хийж байгаа хүмүүстээ л дарамт учруулдаг.  Болж л өгвөл нэг гох дэгээ заалт гаргаж,  бодит амьдралд нийцэхгүй хууль дүрэм мөрдүүлдэг.

ӨЫЙ

-Төрийн байгууллагуудтай уулзахаар хувийн компаниуд хариуцлагагүй байдал гаргасан гэж, хувийнхан нь төрийг буруутгадаг байдал ажиглагддаг. Таны бодлоор он дамжин яригддаг, он дамжин баригдаж төсөв нь нэмэгддэг асуудлыг яг яаж шийдэх ёстой юм бэ?

-Шийдэхэд амархан хэдхэн асуудал бий. 1990 оноос хэрэглэж ирсэн төсвийн норм норматив гэдэг асуудлыг шийдэх ёстой. Барилгын салбарт л гэхэд барилгын норм нормативын сан гэж  0.18 хувийн татвар авдаг. Тэр авдаг нормчлолын сангаар төсөв өртөгийг сайжруулна гэдэг. Гэтэл одоо манайхаас бусад улс орнуудад төсөв өртөг өөрчлөгдсөн байна. Тендерийн хуулийг өөрчилж, хамгийн хямд үнийн санал өгдөг хүн биш дундаж үнийн санал гаргасан хүн нь ялдаг болгон өөрчлөх хэрэгтэй.

ЙӨ

-Засаг солигдох үед барилгын компаниудад нөлөөлөх нөлөөлөл хэр байдаг юм?

-Ер нь бол Засаг төр солигдоход бидний ажилд шууд нөлөөлдөг. Бид нэг ажил эхлээд барилгаа барьж явтал Засаг солигдож, даграагийн хүн хүрээд ирдэг.  Тэр үед биднийг арай өөр өнцгөөр  харж, ямар нөхөр, юу хийгээд байна гэж харддаг.  Тэгээд хяналт шалгалт гээд баахан чирэгдэл болдог. Нөгөө талаар төрийн байгууллагын ажилтнууд мэргэшсэн байх ёстой. Тогтвор суурьшилтай ажиллаж ёстой гэдэг утгаараа Засаг солигдоход давхар солигддоггүй байгаасай гэж боддог юм.

й

-Төрөөс энэ жил арматур цементийн үнийг барьсан. Энэ дэмжлэг гүйцэтгэгч нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Төрөөс үзүүлсэн энэ дэмжлэг маш зөв байсан. Дэмжлэгийн үр дүнд энэ жил зөндөө олон барилга баригдсан.

өйы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
turgui zasaglalchgui mongolia gej:
getsuudee getsuu. hezee zasgiin gazar neg umiig tultal ni hiij uzlee dee. munguu ugchikhuud shakhaad bariulakhgui yasan um be ter ued ni . zasgiin gazar ni huuhed uu huuhendekh uu geed l ybj baina shuudee.
2013-11-12
baagii:
oilgomjtoi sh dee...su.batbold l dund ni ajilchihgui yu daa
2013-11-12
bolimooriin:
davartsiimaa ersdlee tootsoh ni yasiin hudlaa hulhidaj tendert yalchihsiin bishuu
2013-11-11
irgen:
нийслэл-өргөө ххк болиочээ, сүүлийн 2 жилийн дотор барилгын материалын үнэ тогтвортой байсан шүү, саяханаас нэмэгдээд байгаа, тэхдээ 2 дахин нэмэгдээгүй, улсын мөнгийг арай л дэндүү гамгүй идэхиймаа . зурагтаар ярилцлага өгөхдөө 2011 онд 1тн арматур 850,000төг байсан одоо 1350,000 болцон гэж ямар ч үндэслэлгүй ярьж байналээ, 2011 онд арматур 1100,000-1150,000 байсан юм, одоо ч нээх өөрчлөгдөөгүй байгаа за, зүгээр л жишээ энэ
2013-11-11
харвин:
арвин авгайдаа л хэл мөнгий нь салтаадсан хүн нь тэр
2013-11-11
zochin:
2010 ond 1 tonn tsement 120 myanga baisan. hudlaa unee osgoh argaa olj yadah yum aa
2013-11-11
болдоо:
яаж ч бодсон ийм өсөлт байх ёсгүй 2 дахин өсөх тооцоо гарахгүй бүгдээрээ тэнэг болоогүй давруулбал нэг их наядаар ганц байшин барина гэж зүтгэнэ шүү
2013-11-11
zochin:
zasag byh bolomjoo daichilj ene shine turuh emnelgiig hurdan hugatsaand ashiglaltand oruulah heregtei.naad emnelegee ajilluulj ehelbel,niisleliin turuh emnelgyydiin ajil neleed hemjeegeer buurah bolno.
2013-11-11