Мэдээллийн ил тод байдлыг хангана
2013-12-15

Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

өы

Журмын төсөлд Засгийн газрын гишүүд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв болон Ерөнхий сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсгийн саналуудыг тусгажээ.

өы

Үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал зэрэг төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг тухайн байгууллагын мэдээллийн санд оруулж, шилэн дансны шийдлийг хэрэгжүүлэх юм байна.

бйы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
terbish:
hudlaa bitgii shoud
2013-12-15