Такси № 45
2013-12-20

Энэ өдрийн мэнд. Өчигдөр орой таксигаа засвараас гаргалаа. Миний муу такси сайхан өнгө орсоон. Шүргэлцэж зогсохоосоо өмнө бөөгнүүлсэн байсан хэдэн яриа тохиолдлоос түүвэрлэж буулгалаа. Таалал орштугай. 

1

1.Шинэ жилийн такс 70 мянга

1

30-аад насны хоёр бүсгүй сууж шинэ жилийн тухай яриа өрнүүлсээр буулаа. Нэг нь олон шинэ жил зохион байгуулсан, туршлагатай гэнэ.

1

З/зорчигч/ -Ноднин чинь, шинэ жил нэг хүний 68 мянгаар босож байлаа. Би чинь 12 хүний мөнгө гээд 600 гаран мянган төгрөг гаргаж байлаа ш тээ.

1

Н/найз/ -Манайхан чинь сугалаа сугалуулаад би тэр төв шинэ жилийнх нь таксийг авч байлаа. Ноднин Ариунаа өөрөө хөтлөөд мөнгө бас хэмнэсэн шүү зайлуул. Тэрний урд жил яалаа. Нэг соёлын сургуулийн оюутан байл уу, нэг зэгзгэр охин ирж хөтөлсөн чинь нэг  шүлэг уншаад л тайзны цаагуур гүйж орчихоод ккк, тэгсэн манай нөгөө дуулдаг Бямбаа байна аа, тэр согтоод, “Чи одоо ан авын үргээлгэнд явж байгаа шиг гэнэт гарч ирж чарлаад буцаж орчихоод байх юм, ингэж хөтөлдөг юм уу” гээд ккк, нөгөө муу охиныг уйлуулаад. Ёстой онигоо шараа гэдэг чинь зэрэг зэрэг болсон доо ккк.

1

З -Тийн, гэхдээ тэр хөтлөлт нь их үнэтэй 50 мянга байл уу.

Н -Хими цэвэрлэгээнийхэн долоо наймуулаа юм байна, нийлээд ёолкоо хийх үү л гэж байна. Нэг хүний 80 мянгаа өгөөд орьё гэсэн.

З -Энэ жил одоо юмны үнэ өсөөд баярын такс бас өсч байх шиг байна оо. Нөгөө 65 мянга чинь 80 мянга болсон уу..

1

2.Махатма Гандигийн гудамжийг мэдэж авлаа

1

Хоёр охин Наран их дэлгүүрийн урдаас суугаад Махтма гандигийн гудамж руу явчих тэгээд дараа нь 13-р хороолол явна аа гэлээ.

Би гайхасхийгээд хаашаа гэнээ, гэвэл нөгөө охин “за за Энхтайвны гүүрэн доогуур явчих аа ахаа” гэлээ. Манай хоёр ойр зуур буу халсаар гүүрний доорхи шинэ сайхан барилгын хажууд нэг нь буулаа.

1

Х -Хөөе миний дүү, Махатма Гандигийн гудамж гэдэг маань тэгээд аль нь болчих воо?

О/охин/ -Өө та мэддэггүй юм уу ккк, таксины жолооч байж. Ингээд чигээрээ явж байгаа энэ зам худалдаа Аж үйлдвэрийн Танхимын араар яваад цаашаа тойрог ортол энэ гудамж байхгүй юу.

1

Х -Өө тийм үү ах нь үнэндээ мэдэхгүй юм байна.

О -ккк цаана чинь бүр хөшөө нь байгаа ... тэр одоо бараг харагдаж байна.

1

Хоёр урсгал заагласан голын зайд нээрээ нэг богино дэрвэгэр хормоотой далбагар малгайтай нөхрийн хөшөө харагдлаа. Бүрэнхий болж байсан тул дүр төрх нь сайн харагдсангүй.

1

Х -Энүүгээр мөн их явсандаа энийг ерөөсөө анзаараагүй юм байна.

О -Ах минь гэрэл гэгээтэйд хааяа ойр тойрноо харж явжий  ккк. Гэхдээ ер нь манайхан гудамжнуудынхаа нэрийг мэдэхгүй тэ, уг нь барууны соёлтой орнуудад чинь гудамж хаягаараа яг нэрлээд хэлээд явдаг юм билээ тэ.

1

Х -Тийм байвал бас зүгээр л дээ. Манайхан ч яахав бөмбөгөр, шар хад, нэг гуравдугаар хороолол, Нарантуул гээд л барагцаа хэлчихнэ.

О -Одоо зар мэдээ явуулах, автобус таксины чиглэл зарлахдаа ч юм уу, гудамжнуудаа нэрээр нь нэрлэж хаяг усаа зааж байвал хүмүүс тэгээд цээжилчихнэ дээ, тэ.

1

...Бид хоёр багахан зайд ярьсан энэ яриа юм бодуулсан шүү. Ухаалаг охин юм. Бид одоо гудамж талбайнуудаа хэлж сурах гээд цээжлээд сууж байж бол амжихгүй, харин зар мэдээлэл энэ тэрд байнга хэлээд  байвал тэгээд цээжлээд дадчихна шүү, нээрээ...

1

3.Чих ч үгүй болсон жолооч нар байна

1

Урт цагааны тэнд нэг ломбард орчихоод тэгээд хороолол гарья гэсэн 25 гаран насны залуухан хүүхэн их хөгжилтэй зүйл ярилаа.

1

З/зорчигч/ -Би нэг утас зарсан юм. Тэгээд тэр мөнгөөрөө нэг зүүлт авах гээд урт цагааны урд нэг ломбардад зүүлт үзэх гээд. Дулаахан байсан бол алхмаар л байна. Даанч нимгэн хувцастай явна л даа. Өвлийн хувцасны хөрөнгө оруулалтаа хийгээгүй явж байдаг.

1

Х -Одоо хувцас хунартаа хөрөнгө оруулахгүй бол хүйтэрч байна шүү.

З -Харин тийн, эхлээд энэ зүүлтийг авчихья гэж бодоод. Би ерөөсөө монетин юм зүүж хэрэглэж үзээгүй. Тэгээд энийг бүүр авах гээд улайраад байгаа юм. Ёооё аймаар бөглөрч байна аа...Хүүе наанаас чинь машин, эээ энэ яасан мангар жолооч вэ.

1

Х -Харин тийн энд чинь нүдгүй чихгүй хүмүүс машин барьж байгаа юм шиг л явцгааж байгаа биз дээ.

З -Та болгоомжтой явахгүй бол энэ микронууд чинь машин мөргөчихөөд “чих ав, өөр юм алга” гээд суучихдаг гэсэн. Зарим нь бүр инээдтэй, хоёр гурван машин мөргөөд бичиг баримт хамаг юмаа, бүр чихээ ч хүртэл хураалгачихсан явж байдаг гэсэн шүү, кк. Чих ч байхгүй, манай нэг ах тэгж яриад байсан.

1

4.Фэйсбүүк-ээс болж нөхрөөсөө салчихлаа

1

Солонгост байх нөхрөөсөө салчихсан гэж гомдоллох хүүхэн таарлаа. Жоохон юм, 22 настай гэнэ.

1

З -Би тэр фэйсбүүк-ээс болж нөхрөөсөө салсан ш тээ, ёстой тэнэг юм билээ.

1

Х -Маш их хувийн мэдээллээ оруулдаг болохоор гэр бүл салгах бол энүүхэнд байх аа.

З -Харин тийн, найзтайгаа НЭТ ороод сууж байсан байхгүй юу. Тэгсэн нөгөөдөх чинь нэг хаяг нээгээд өгөөч гээд, тэгээд нөгөө компьютер дээр нь суух хооронд нэг тэнэг юм миний фэйс дээр баахан юм бичээд. Тэгсэн тэрийг нь манай нөхөр харчихаад “өө чи ёстой цайрчихсан байна” гээд уурлаад тэгээд одоо утсаа ч авахаа байсан. Надаас салж байгаа юм шиг билээ.

1

Х -Чиний постон дээр юм биччихсэн юм уу.

З -Тийн аймаар байгаа биз, миний хайрын зураг гээд нэг тэнэг зураг оруулаад, үнэн гажиг хэн ч харсан боож үхэхээр л юм болсон л доо...

1

Х -Нөхөр чинь хаана энд байгаа юм уу?

З -Солонгост байдаг юм. Өө анх чинь очингуутаа ёстой өдөр шөнөгүй яриад л байсан багассаар багассаар 7 хоногт нэг болсон ккк. Тэгсэн би ёстой бөөн гомдол “чи одоо зангаа хувиргаад наанаа хүнтэй болчихсон юм уу” энэ тэр гээд. Тэгсэн хөөрхий утасны картанд мөнгө нь аягүй их гараад сард бараг 300 мянга болсон юм шиг билээ. Тэгээд мөнгөө хураахаар хүн чинь чанга гартай болчихдог юм билээ ш тээ.

1

Х -Тэгнэ ш тээ, үүрээр гараад шөнө болтол ажиллаад хэдэн цаас цуглуулаад эхлэхээр зоос бүр чухал болно л доо.

З -Тийм байх, одоо ч бүр амар ярихаа ч байлаа.

1

Х -Хол  байх ер нь хэцүү дээ болж  өгвөл хамт явах хэрэгтэй.

З -Би уг нь тэр ажиллах хүч илгээх төв билүү, тэрэнд бүртгүүлээд хүлээгээд л байгаа. Тэгсэн манай хамт бүртгүүлсэн хоёр найз хүүхэн явчихсан би байдаггүй. Одоо тэгээд бараг нөгөө 3 жил нь дуусч байх шиг байна тэнэг юм. Бас их мөнгө төгрөг гарсан ш тээ.

1

Х -Тэгж байгаад нэг өдөр гэнэт дуудах биз дээ, өөдрөг байх хэрэгтэй.

З -Харин тийн, гэхдээ одоо ч бид хоёр салж байх шиг байна оо.

1

Х -Та хоёр энд хэр удаан хамт амьдарсан юм ингэхэд.

З -Өө удсан бараг хоёр жил, нэг жилд нь яг нэг гэртээ байсан тэгээд би жирэмсэн болсон манай хүн явах болчихсон.

1

Х -Өө бүүр хүүхэдтэй юм уу, одоо хүүхдээ чи харж өсгөж байгаа юм уу?

З -Тийн, 2 ой хүрч байгаа охин байна аа. Хааяа хадам ээж дээр орхиод ажилгүй завтай үедээ би авч байгаа.

1

Х -Нөхөр чинь хүүхэддээ хоолны мөнгө явуулж байгаа биз дээ?

З -Явуулнаа, сард нэг 100 мянгыг өгдөг юм. Одоо таг нөгөө явуулдаг хугацаа нь болчихоод сар бүрийн 10-нд л явуулдаг байхгүй юу.

1

Х -Тэгээд чи учирлаад, өөр хүн бичээд ингээд тэгчихээд гэж тайлбарлаж мэйл захиа бичсэн биз дээ.

З -Нэг бичсэн, таг байхаар нь миний бас дургүй хүрээд адилхан байгаад байгаа юм.

1

Х -Ингэж хоёр талд туниж байхаар та хоёр хүүхдээ бодоо, тэгээд бие биендээ айлгаж байж завсар зайгаараа юм оруулаад баларчихсан гэр бүл бий шүү, сайндсан нь дээр шүү.

З -кк нээрээ хэцүү юм тэ, хол байх ...

1

Хөөрхий залуу ээж ингэж сэтгэлийн зовлонгоо хуваалцлаа. Хүний амьдрал үймүүлсэн тэр дэггүй нөхрийг шийтгэмээр байна шүү.

1

5. Өдөрт 100 саяыг олдог

1

Миний мэдэхгүй Гольф тоглуулдаг газар ажилладаг гэх охин сууж аймаар мөнгөтэй тоглоомчдын тухай ярьж байна.

1

Хожсон нь 6-10 саяас буудаагүй гэнэ. Тэр хэрээрээ гарын мөнгө сайтай унацтай ажил юм байх. Тэнд нь Солонгосчууд их ирдэг талаар болон бусад сонин хачинг харамгүй л ярьж өглөө.

1

З -Сүнжинграндыг ажиллуулж байна гээд нэг жижиг машин унаад ирээд байдаг байсан солонгос чинь одоо хоёр гуравхан жилийн дотор Хаммер уначихсан ирж байна ш тээ Саяхан сахарын өвчин хөдлөөд буцчихсан нэг Солонгос байна. Тэр бас Делика унаад ирж байсан чинь одоо Ланд 200 унаад ирж байна. Эд нар нээрээ манайд дороо баяжиж байна аа. Бас Гольфийг атгачихсан хэдэн Солонгос байна. Ирээд тоглоод л буцдаг.

Тэгсэн нэг солонгос ах согтуу яриад. Би “та нар яаж баяжаад байна аа” гэх ухааны юм асуусан чинь “танай нөхөр чам руу мөнгө явуулж байгаа биз дээ, бид нар тэрнээс чинь 10 дахин их мөнгө олж Солонгос руугаа явуулж байна ш тээ” гэж байгаа юм чинь. Танайд бид нар машин угаалга, Шигдан /хоолны газар/ ажиллуулаад мөнгө олж болж байна аа гээд онгироод байгаа юм чинь.

1

Х -Монголд харин гадаадынхан дороо сэхээд байна аа. Гольф их мөнгө олдог байх тэ.

З -Өө олдог, манайх чинь өдөрт 100 саяас буудаггүй байсан. Одоо МCS бас нэг гольфийн талбай байгуулаад тийшээ хүнээ их алдсаан. Нөгөө Тэрэлжийн зам засагдаад тэр хооронд манайх чинь орлогогүй, хүнээ их алдсаан. 100 саяыг олдог байснаа нэг хэсэг 10 сая болсон байх аа... Манайд чинь битүү хүн. Нэг тэмцээн болоход хоёр зуун хүн ирдэг байсан, аймаар их орлого тээ.

Хорин мянгын орлого хөөж яваа надад хоёр цагт 6 саяыг олдог гольф гэдэг дэндүү ахадсан л сонсогдлоо.

1

6. Хайран 3 жил

1

Баянбүрдээс суусан хүүхэн Дэнжийн мянгаас нэг найзыгаа авахаар яарлаа. Бага зэрэг будилж буруу ойлголцоод найзыг нь авч буцаад хөдөллөө.

1

Хүүхэн найзыгаа авах гэж яарсны учир начир төдөлгүй тайлагдлаа.

Н/найз/ -За яаваа, хойшоо Цээгийгийнд очих гээд явж байсан юм. Чамайг залгахаар буцаад алхлаа ш тээ, сонин юутай.

Х/хүүхэн/ -Өө сонин ихтэй... нөгөөдөхөөс чинь салчихлаа. Бүүр шийдээд өчигдөр.

1

Н -Заа, ...

Х -Ёстой дэндэж байна яршиг больё. Эгч нь над руу залгаад аймаар авгай чинь, чи хүүхэд гаргаж чадах ч үгүй, гаргасан ч хүн болгох заяагүй балайр эм гээд.

1

Н -Нөгөө том эгч нь үү, тэр балайр авгай одоо өөрийгөө хэлмээр юм.

Х -Хэлж болно л доо, гэхдээ хүний өнгөрсөн юмыг сэдрээж доромжилж болохгүй ш тээ.

1

Н -За за тэгээд шийдчихсэн бол одоо яадгийн, юм ярих гээд байвал нулимаад л хая.

Х -Урьд шөнө унтсангүй, тийм доромжлол сонсоод ёстой... Өө тэгсэн миний дүү чам руу явахгүй, чи дараагийн нөхрөө олж байвал таарна ч гэх шиг, тэгэхээр нь би “өө би эрээр дутаагүй, эр ердөө хэрэг байхгүй, чи өөр шигээ санаа юу” гээд бөгсний өвчтэй авгай чинь уур хүргээд ..тийм биз дээ, Нараагаа дийлэхгүй байж миний асуудлыг хутгаад. Миний хүнтэй суух суухгүй миний асуудал биз дээ.

1

Н -Тэр эгч нь сонин юм тээ, нэг элэг бүтэн гэр бүл байгаасай гэж бодохгүй. Салгах гээд л хатгаад байхийн тэ. Ахаа наад хавиараа нэг суучих пааб байвал олоод зогсчихоорой.

Х -Тэр эгч нь өөрөө жуман юмтай явдаг байсан, хүнийг өөр шигээ бодож байхгүй юу. Өө угаасаа эднийхэн нэг л заваан, дандаа л салж сарнисан. Одоо дүү нь гурав дахь эхнэрээ аваад ирсэн, тэр нь дахиад жирэмсэн. Тэгсэн манай эгч намайг загнаад чи ёстой хойд урдах нутаг зүгийг нь сайн харж байж зууралдахгүй... манай нутгийнхан чинь ёстой нэг гэрлэж суувал болгохын төлөө явдаг их үнэнч хүмүүс. Тэгэхэд эцэг эх нь ч гэсэн үл бүтэх амьдралтай юмтай орооцолдоод гээд. Манай хадам ч бас хүн шүү баахан л нөхөр сольсон. Одоо сүүлийнх нь шорон орон болоод явчихлаа.

1

Н -Яанаа, тийм үү.

Х -Хүний нэг тийм удмын муу ген ч юм уу байдаг юм байна аа. Тэр ээж эгчийнхээ уйдамтгай занг авчихсан. Хайран 3 жилийн минь амьдрал өөр бодох юм алга ...хүүхэн хоолойн нь зангираад явчихлаа.

1

Н -Өө ахаа наанаа зогс зогс, тэр пааб гэж байна тэ, за баярлалаа гээд бууцгаалаа.

Хоёр найз нэлээн уусан байхаа. Болж өгвөл энэ ах дүүс нэг нэгнийхээ амьдралд оролцмооргүй байвал зүгээр дээ. Хажуу хавирга садан төрлөөсөө болж салж нийлээд байгаа яриа хөөрөө гомдол нулимс болсон хүмүүс бас л их таарч байна шүү.

Үүгээр баасан “ах”-ын өдөрт гаргадаг тэмдэглэл өндөрлөж байна. Амралтаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсье. Шинэ жилийн сонин хачин ихтэй эргэн уулзацгаая.

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Такси № 45
Shuud.mn
Сонин хачин
ажиглагч:
хоовон хөх одоо л төрхөндөө орж байна. өмнө нь нэг л танигдахаа болиод реклам талруугаа шилжээд байсан юм. амжилт хүсье. өө нээрээ сонирхолтой санагдаад сайн бодоод байсан чинь өмнөх дугаарт болсон шүргэлцээнээр яалтачгүй хоовонгийн буруу болж байх шиг байна. дүрмээрээ бол саадыг тойрох үед эсвэл эгнээ солих үед орох гэж байгаа эгнээгээ хангалттай чөлөөлсөний дараа ордог санагдаж байна. энэн дээр буруудаад байх шиг байна. портер машин хоовонгийн бөөр лүү эсвэл хойд баамбер лүү орсон бол 50х50 болох байх. харин хоовонгийн баруун урд их гэрэл болон баамбер лүү орсон болохоор хоовонгийн 100% буруу болж байна гэж би бодов. нөхөрсөгөөр хүлээж аваарай.
2013-12-22
lomega:
suulii ued neg tiimerhuu ger buluud bga shuu bie biendee bitgii saadbolooo
2013-12-22
зочин:
ах дүүс байж нэг нэгнийхээ амьдрал руу дэндүү ордог айл байдаг шүү...эцсийн эцэст өөрсдийнхөө ах дүүг алж байгааншт.салсан нь яахав,яваад л өгнө....байнгын хэрүүлтэй,балиар айл байна аа байна.
2013-12-22
qwerty:
энэ хоовон гэдэг нөхөр эр нь давгүй юум бичээд байгаам даа
2013-12-22
гадаадынхан:
гадаадын нуснууд ирээд дороо л сэхчих юм да энэ ч ёстой үнэн үг шүү бид өөрснөө боолын хөдөлмөртэй яана даа
2013-12-21
hoovond:
балайр биш балиар гэх ёстой юм шиг санагдаад л....
2013-12-21
unshigch7:
jargalan hothond shinehen suurishsan negen shine bayn mathma gandigiig hoshooog muu eriin guilgachingiin hoshoog buulga gej zarga hiij bsan tuuh bsan gesen shuu.hoobon ta bas ene huni tuuhiig sonirhooroi.
2013-12-21
unshigch7:
ter gudamjni nershiliin tuhai manaihan erooso medehgui ni unen shu.yagad iin neriig ogdog.ter ni bur irgediin huralaar batlagddag gedgiig mededeggui bololtoi.hiisen buteesen gaviyatai humuusiin nereer nerlegddeg bolohiig medmeer ym da.uul ni gudamjnii nereer ni heleed ybbal ali ali talda soyiltoi uchirtaig oilguulah ni chuhal ym da.hotiin soeloo gej....hoobond amjilt husie.
2013-12-21
*****:
хөх лалар бөгсөө майж хоовон боовон толгойтой цэнхэр залуу,ижилтэйгээ янаглаж илжигний хошного
2013-12-20
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, энэ удаад инээхдээ инээж, эвийлж хайрлахдаа хайрлаад, дургүйлхэхдээ дургүйлхээд л дууллаа хэдэн биенийхээ сонингоос. нэмэр хачиргүй, амь амьдал гээч агуу эдийн сонинг өгүүлнэ гэдэг бу*д ухаарах ухаажих сэхээрэх сануулж бодуулсанг хэлээд тавьчихнадаа, хөөрхий. харин тиймээ, "сэтгэгдэл"-д зарим маань "дэмий авир" гарганаа, онцгүй. өө, тийн, өчигдөр бүүр хэрэг болгож цаг нар гаргаж өнгөрсөн бүхий л сонинг чинь "дугаар 1" хүртэл чинь уншиж дууллаа ш тээ. дугаар 11 дэх "найз 3 бүсгүй"-г уншиж дуулангаа жаал уйлах шив, эвий дээ, эр нь ч бай, эм нь ч бай хүмүүн бид чинь тун чиг "турьхан" шүүдээ, сэтгэлийн амьтад болохоороо тэр байхдаа. хүн гэдэг амьтнаас бу*д "өр зүрх", "сэтгэл" гэдэг эд байхгүй болохоор тэр юмдагуудаа. хэхэхэ, дараагийг дугаарыг чинь хүлээгээд л... .
2013-12-20
eeeee:
ene chin l hoobon bna daa omnoh 2 dugaar arai bish bsan shuu
2013-12-20
hulguu.:
2 hvvhed mine hoorondoo l bolj baiwal boloo gedeg bodoltoi hvmvvs ch howordoo ungu mungunii horwoo gej.
2013-12-20
zochin:
xoown ta shuu?
2013-12-20