Такси № 46
2013-12-25

За ингээд дулаахан сайхан өвлийн нэгэн шинэ жил хаяанд ирлээ. Би жирийгээд л давхиад л байна. Дараах сонин хачинг түүвэрлэн буулгалаа, уншин таална уу...

:

1.Унгарт удсан хүүхэн

Энэ жил цас багатай өвөл болж байна шүү. Би Унгарт байж байгаад ирсэн юм. Хот нээрээ чигжигдэнэ гэдэг нь болчихжээ.

.

Х -Тийм шүү гадагшаа тэлдэггүй ээ, эндээ л чигжээд байна.

З/зорчигч/ -Инээдтэй, би чинь багадаа энэ хавьд 4-р хороололд байсан юм. Тэгээд одоо энэ цэнхэр 12 давхар байшингууд чинь ачгүй өндөр харагдаад л байдаг байсан юм даа. Сая ирээд харсан нэг намхан болчихсон, доошоо суучихсан юм шиг харагдаад. Тэгээд аавдаа энэ байшингууд суулт өгөөд эхэлчихсэн юм биш үү, аягүй намхан болчихжээ гэсэн чинь. Аав баахан инээгээд “миний охины бие ухаан нь өсөөд байшин нь намхан болчихсон байхгүй юу” гэсэн ш тээ ккк.

Х -Ирээд тэгээд сэтгэгдэл ямар байна даа.

З -Өө найзуудтайгаа ярьж байхад тийм ийм юм хийх гээд тэр нь болохгүй энэ нь бүтэхгүй ингэж тэгж гацаад гээд л.  Юм хийх гээд зорьсон хүнээ аягүй их хавчдаг шиг л санагдлаа даа.

Х -Унгар ямархуу вэ, Европ биз дээ?

З -Унгар яах уу амьдруулаад л байдаг газар. Гэрт хариулдаггүй, бас баяжуулдаггүй гэдэг бил үү тийм байдаг л орондоо.

Х -Мөнгө хураахгүй бол харихгүй тийм үү?

З -ккк яг тийм, зүгээр л аятайхан амьдруулаад л байна... Одоо Монголдоо жоохон дасах гээд л эгч нартаа ажил төрөлд нь туслаад л байж байна. Гэхдээ л хэцүү бухимдалтай байна аа. Буцмаар л оргиод байна шүү. Одоо гэхдээ эндээ амьдралаа эхлүүлэхгүй бол бас арай ч дээ. Унгаржсан монгол авгай гэж хэлүүлэх байлгүй кк. Утаатай ч эх орон минь ОК байна оо...

.

2.Ховдыг ингэж хөгжүүлнэ

Баруун хязгаар Ховд аймгаас ирсэн 3 залуу сууж  Бөмбөгөр лүү нэг турк ресторан буудал байдаг, тийшээгээ хүргээд өгөөч гэлээ. Нэлээн бээрсэн бас жоохон архи үнэртүүлсэн гурван залуу.

Заримдаа казах хэлээр бололтой хоорондоо хэдэн үг шулганаж явснаа нийтийн яриа дэлгэлээ. Бид Хархорин захын уулзвараас нэгдүгээр хорооллын арын замаар явахаар эргэтэл хамар хорсоод хол ойрын бараа үгүй болоод ирлээ. Нөгөө хоёроо бодвол арай хотод удсан гэх урд суусан нөхөр “...Аая яая яая, энэ ийм байгаагүй юм. Бүүр аймаар болсон байна” гэвэл арын арай аялгатай яриатай залуу “Би ирчкээд  шууд ханиаж байна ш тээ. Яг ханиад хүрчихсэн юм шиг” гэлээ. Би ярианд оролцож “хоолой ам чинь шууд л хорсоод явчихаж байна уу” гэлээ.

.

Н/найз/ -Тийн, тэгсэн ээж утсаар ярьсан юу гэж тэгж байдаг юм. Чи л нимгэн хувцаслсан байна гээд кк..

З/залуу/ -Дээр манай кадам буцах гээд, хотоор алхаж зургаа авахуулна гээд. Тэгээд Өгөөжийн тэнд л нэг өвлийн өвгөн Ёолк мод засчихсан байгаа юм уу. Тэнд зургаа авахуулья гээд. Манай хадам чинь лаг идэвхитэй гоёод гарснаа баахан ханиагаад за больё чи минь гээд эргээд орсон ш тээ... /Бид хэд бүгд инээлдэв/

Н -Ёстой аймаар юм аа. Насаа өглөө ажлаасаа буух юм уу.

З -Тийн ш тээ, чи маргааш Монос орвол тэр төмөр замын Монос ороорой. Хөгшин чинь ажлаасаа бууж байгаад замчилна аа.

Н1/нөгөө найз/ -Хүнээс асуугаад яваад байвал ч олно л доо.

Х -Та нар Ховдоос ирсэн гэл үү, ойрд хотод ирээгүй юу тээ. Утаанд нэлээн цочирдсон байх чинь ...

З -Манай хоёр найз нэг нь Ховдоос, нэг нь Баян-Өлгийгөөс ирсэн юм.

Х -Баруун хязгаараас ирсэн юм биз дээ.

Н -Маниусыг анх хотод ирж байхад утаа гайгүй байсан тэ.

Х -Хэдэн онд?

Н -2004, 2006 онд бол гайгүй байсан.

Х -Өө тэр үед ёстой гайгүй байж.

З -Сүүлийн үед ийм аймаар болсон байхгүй юу. Утаа багаслаа гэж яриад байна гээ биз дээ.

Х -Яг л багасна даа. /....арын хоёр казак хэлээр хэсэг ярив/

З -Нөгөө Нэвтээ байна ш тээ, Аакий хөөе.

Н -Тийн.

З -Тэрийг энэ Саппорогийн энд нэг буудалд оруулж хонуулаад. Тэгээд нөгөөдөх чинь бас зүгээр хэвтэхгүй гээд болдоггүй. Энэ хавиас юм олох гэж бас зовж байгаа юм аа, би чинь. Тэгээд олж өгчихөөд гэрт очиж амарлаа. Өглөө ирсэн манай хүн сайхан задгайрцан хэвтэж байдаг юм даа, нөгөөдөхтэйгээ. Ядахад би авгайгаа дагуулаад очцон ккк. Бөөн паагтанд  орсон ш тээ. Пи... гэж.

Н1 -Турк ресторан гээд Бөмбөгөрийн наахна талд байдаг тэнд зогсоод өгчихөөрэй ах аа.

З -Дээр Нурлааныд бид нар очиж хонохоор болоод.

Н -Гэрт нь үү?

З -Тийн, тэгээд аав ээж нь юманд яваад та нар сайхан ярьж хөөрөөд хамтдаа хоночих гээд. Тэгэнгүүт Нурлан бид чинь яахав дээ, юм хумаа уугаад л ярьж хөөрөөд сайхан байтал эгч нь орж ирээд Пи. Байхгүй ээ, Баян-Өлгийгөөс ирцэн байсан, уурлаад биднийг хөөгөөд. Арлах бид хоёр чинь бүүр шөнө хөөгдөөд. Орбитоос таван шар ортол  алхаад ккк, такси олддоггүй ёстой нээрээ кк. Тэгээд манайд очсон аз болж манай авгай байгаагүй, зунжингаа Ховдод байж таараад.

Х -Ховд хот тэгээд хэр хөгжиж байна даа.

Н -Хөгжиж л байна. Хөгжөөгүй гэж хэлж болохгүй ээ бас.

Х -Би нэг очиж байсан.Нэг спортын ордонтой байл уу?

Н -Одоо тэр хуучин байшиндаа орноо. Хүүхэд залуусын шинэ ордон баригдсан. Гэхдээ Ховдын байшингууд их намхан л даа. Одоо эмнэлгийн тэнд ганц л есөн давхар байшин баригдаж байна даа. Би бодож байгаа юм, одоо Ховд 15 давхар байшин барьж эхлэхгүй бол газар нь багтахаа болино гэж. Одоо энэ айлуудын хашаа байшинг их худалдаж байна ш тээ.

З -Одоо энэ Жигүүр гранд гээд байна ш тээ. Тэр чинь шинэ Ховдыг барих төсөл авчихсан ш тээ.

Н -Тэр чинь Нисэхийн доор 1000 айлын орон сууц гэж хашаа татаад байгаа тэр биз.

З -Одоо гүүрнээс хойш барина за юу.

Н -Одоо гэхдээ есөн давхар өндөр өндөр байшин барина гэсэн компаниуд гэр хорооллын айлуудын газрыг худалдаж аваад байна ш тээ. 120 сая төгрөг хүрч байна гэсэн.

Х -За за манай хотынхон шиг газар үнэтэй болжээ, танай Ховдод.

З -Нисэх байгүй бол ч Ховд сайхан тэлнэ ш тээ. Нисэхээ нүүлгэвэл.

Н -Нисэхээ дээшээ нүүлгэсэн нь дээрээ, өөрөө яах юм хааш хаашаа битүү ус намагтай ш тээ.

З -Үгүй ээ, бүүр хол нүүлгэх хэрэгтэй. Гол гаргаад гүүрээс дээш.

Н -Тэнэглэлээ байна даа чи. Өөр тийм тал хавтгай газар алга байна ш тээ. Хуучин цэргийн ангийн тэндээс нүүлгэхдээ л хол нүүлгэх байсан юм.

З -Үгүй ээ, өөрөө тэнэг юм яриад өмкий дурак ....

.

За ингээд хойно урд суусан хоёр маань ч төрөлх хот Ховдоо хэрхэн тэлж өргөжүүлэх, нисэхээ хааш нь нүүлгэх талд дээр маргалдаж арай л барьцалдаж авсангүй. Ховдын иргэдийн хурлынхныг бөөнөөр зөөгөөд явж байгаа юм шиг л санагдсан шүү. Маргаан нэлээн даамжирч ирэхэд урд суусан нөхөр нэг газар очиж байгаад интэрнэтээр орж Сансрын газрын зураг харж байгаад нисэхийг хааш нь нүүлгэх талаар үргэлжүүлэн хэлэлцэх горимын санал оруулснаар нэг юм маргаан намжсан юм даа. Баян-Өлгийн нөхөр нам таг. Өлгий хот бол асуудлаа шийдчихсэн юм шиг байна л даа. Би ч бас хотоо яаж тэлэх талаар бодоод л яваад байгаа шүү, тэгж байгаад саналаа хуваалцана аа.

:

3.Бүгдийг амжуулдаг бүсгүй

“Нэгдүгээр хороолол явья, нойллочихоорой” гэж тун зарчимч байдлаар хэлж урд суусан хүүхэн ажил хэрэгчээр цаг руугаа нэг хяламхийгээд авлаа. Хөдөлтөл намайг давуулан эсрэг талд байх баарны хаалга руу нэг харснаа хойш налж суудалдаа  тухаллаа.

_

Хүүхэн цүнхээ онгойлгон нэг зүйл хайснаа утсаа гаргаж дуудлага шалгаад буцааж цүнхэндээ хийлээ.

Х -Гадуур ёолк шинэ жил гээд баар савнууд зай завсаргүй байх шиг байна тээ.

Б/бүсгүй/ -Би харин ангийнхантайгаа баярлаад тэндээс нь зугатааж гарч явна.

Х -Тийм үү, баяраас ийм эрт зугтаадаг хүн бас байнаа айн. Нөхөр чинь дуудаад суулгадаггүй юу?

Б -Ихэнх нь согтоод эхэллээ. Сая зарим нь эхнээсээ эхэлж байх шиг байна. Их уусан хүмүүс ядаргаатай байх юм аа. Нэг их гоёж гоодож ирчихээд л юу юугүй баахан ууж согтож аваад л шог уйтгартай юм аа, дахин дахин яриад л.

Х -Чамайг тэгээд явуулахгүй энэ тэр гэж чаргууцалдахгүй байна уу?

Б -Би бие засья гээд тэгээд шууд цаашаа гарчихсан юм ккк.

Х -аан тийм байлгүй дээ, тэрнээс явуулахгүй байх аа.

Б -Ер нь шинэ жил тусмаа тааруулж уудаг байвал. Гэхдээ ч одоо бас нэг их улайрч уугаад байдаг хүмүүс байхгүй болсон байна аа, архинаас бас татгалздаг болчихож.

Х -Ууж идсэн ч хүмүүсээ хүргэж өгч байхгүй бол, зарим нь осгож эндээд муу юм сонсогдоод байна шүү.

Б -...нэг залуу зайлуул оны шилдэг шагнал аваад замдаа осгосон байна гэсэн үү?

Х -Харин тийн.

Б -Одоо ингэсгээд бөөн яриа болно оо, би ч гэхдээ хоёр найз хүүхэндээ хэлсэн л дээ.

Х -Аан тийм үү, тэгвэл тэр хоёр нэлээн буруудаж, юм сонсох  байх даа.

Б -Уг нь ч яахав л дээ, манай нэг хэдэн залуу маань согтчихоод, одоо чамайг явуулна гэж ч байхгүй гээд, шалиглаад. Тэгэхээр нь санаа гаргаад эртхэн бултахгүй юу. Энэ гэхдээ яг манай байгууллагын ёолк биш, оюутан ангийнхны уулзалт ёолк л доо.

Х -Чи уух дургүй бол одоо тэр архигүй диско клубт орж баймаар юм байна даа.

Б -Өө тийм үү тийм юм бас бий болоо юу, зүгээр юм байна тээ... Би ч хааяа шөнийн баар бүжигт орно оо. Эргэн дурсахуйд аниа нар ёстой сэмбэгнэж өгдөг ш тээ. Ккк, тэнд нэг ороод яанаа ингээд нас жоохон яваад ирэхээр яана аа гэж бодогдоод ирсэн шүү. Амьдралаа жоохон ч гэсэн сонирхолтой болгочих гээд байгаа ч юм шиг.

Х -Чи их нарийн зүйл мэдэрч харж дээ.

Б -ккк, за за манайхан араас залгахгүй байна. Одоо утсаа унтраана аа.

Х -Цаг бол эрт байна.  11 /23цаг/ л болж байгаа юм байна ш тээ.

Б -Манай ажил 11 цагт тардаг юмаа. Ажлаасаа тараад ирж байгаа юм шиг л гэртээ орох гээд явж байна.

Х -Аан тийм үү, их орой тардаг ажил байна шүү.

Б -Өглөө нь хичээлтэй байдаг юм.

Х -Сурна бас ажилладаг юм уу?

Б -Тнх бас хажуугаар нь шоугаа амжуулчихна ккк.

Х -Гадаад сурч байгаа оюутнууд шиг л өдөр сураад шөнө ажиллаад л байгаа юм биз дээ.

Б -Өө тийн, оюутан хүн ажиллах ч хэцүү юм аа. Би одоо өчигдөр өнөөдөр хоёр ажлаа таслан байж шалгалт шүүлгээ өглөө ш тээ.

Х -Байгууллага чинь сурахыг дэмжих үү?

Б -Дэмжихгүй ээ, захирал уурлана. Хувийн байгууллага болохоор тэгдэг байх, чанга. Гэхдээ би ч сая акт энэ тэр үзүүлсэн л дээ. Тас авах юм бол шууд 20 хувь нь бас тас явна ш тээ. Би одоо түрүү сард бас нэг 20 хувьдуулсан. Одоо дахиад 20 хувь гэвэл хэцүү юм болно биз дээ.

Х -Одоо тэгээд хэдэн жил зүтгэх үлдсэн юм?

Б -Одоо 4 дүгээр дамжаа л даа, тэгээд диполмоо авчихвал ниснэ л дээ. Одоо дипломоо бичнээ бас. Бизнесийн удирдлагын анги, тэгээд төгсвөл гоё ажил хийнэ дээ. Манайд маркетинг сайн хөгжиж байна шүү. Маркетинг бол мэдрэмжийн л ажил л даа. Төгсөөд ажил дээр гарахаараа тухайн байгууллагынхаа л асуудлыг шийдэх гэж ажиллана ш тээ. Одоо ч заримдаа бид нар яг юу үзээд байгаагаа ч сайн ойлгодоггүй ш тээ. Онолын баахан юм үзэж байна. Би өөрийнхөө байгууллага дээр дадлага хийж үзсэн надаасаа долоон дор юмнууд байдаг л юм билээ. Нэг цалин авсан аргалсан нөхдүүд, надаар хийлгэж байгаа ажил нь гэсэн чинь цаас зүсүүлж ч байх шиг. Тэгээд л миний дадлагын маркетингийн ажил дуусаа.

Ер нь дипломны чанар үнэхээр муудсан юм байна лээ. Цэвэрлэгч дипломтой, томоохон дэлгүүр маркетууд бол бүх худалдагч нь дипломтой ч гэх шиг... Төгсөөд ирсэн хүмүүсийг голсон халсан л захирлууд байх юм. Би бол багаас нь бүүр оффис менежерээс нь л эхэлнэ гэж бодож байгаа ш тээ.

Манай нэг найзыг ажилд авах гэсэн газар нь тэгсэн гэсэн. “Чамайг хамгийн багаас нь эхлүүлнэ ээ, үйлчлэгч хий за юу” гэсэн чинь манай тэр /эрэгтэй/ “тэгье тэгье, одоо эхэлчихье шүүр хувин хаана байгаа юм” гээд... тэгсэн бүгд инээлдээд, тэгээд авчихсан гэсэн. Одоо аягүй сайн амжилттай ажиллаж байгаа ш тээ.

Би ч аль 2007 оноос сурсан, одоо төгсөөгүй л яваад.

Х -Өө чи тэгвэл нөгөө бөхчүүд шиг юм байна.

Б -Харин тийн овоо явж байгаад л чөлөө авчихна, тэгээд л сурсан юмаа мартчихна.  Ккк яахав дунд нь нэг хүүхэд төрүүлээд авсаан. Ажил хийгээд байгаа юм л даа. Гэхдээ сургуулиа хаяагүй ээ, зорилго байгаа болохоор... гэхдээ л би дээр эртхэн сурч байдаг байж гэж харамсаад байдаг юм. Одоо найзууд эрт төгсчихсөн. Бүгд ажилдаа суурьшаад гоё гоё ажил хийгээд, тэгэхэд би одоо сурчихсан. Бас ажиллаад хүүхэд гаргаад ккк. Бүгдийг нь нэг дор багтааж амжуулах гэж минут бүхэн үнэтэй... Хичээл тараад 20 минутын дотор ажил руугаа гүйнэ. Гялс дээшээ шатаар гүйнэ. Ажиллана тэгээд л шөнө 11 гээд л орж байна...

.

Ийм нэг оройхон гараад сурах ажиллах бас шоудах зэргийг бүгдийг нэг дор багтааж амжуулж яваа бусгүйтэй буу халлаа. Насны залууд сурч л баймаар юм гэдэг бүсгүйн үг бодууштай санагдсан шүү.

.

Төгсгөлд шинэ жилийн нэг  шигтгээ

Бүсгүй утсаар сэтгэл өндөр гэгч нь ч ярьж байна...

.

Өө сайн. Бид хоёр охиндоо ёолк 80 мянгаар аваад, тийн метр наятайг авсан. Бас хөөрхөн том. Тэгсэн гоё, хүмүүсийн тавьсан мөнгө нь 90 мянга болоод одоогийн байдлаар 10 мянган төгрөгийн ашигтай ажиллаад байна даа... ккк, за тэгье, бүгдийг чинь үнсье,  сайхан баярлаарай...

_

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
beejin :
sainuu unshigchidaa shine onii mend hurgii bi beejindeh unshagch baina
2013-12-30
aagii:
bi bas unshagch bain nadaa 1sanaa baina takci klub baiguulval ymar ve
2013-12-29
unshigch7:
hi hoobon.5dahiin dugaaraa huleegeel...bas neg dugaariin amlalt bgaa.amjuularai. amjilt hoobon.
2013-12-28
бааги:
яг удаа унлаа яг үнэн байна хоовон хөхөө
2013-12-27
zaya:
anh udaa unshilaa goy ym bn bayarlalaa dahiad unshi y
2013-12-27
unshigch7:
ene dugaar goe boljee bugd taalagdlaa.sanaj sanaj irhed utaatai ch gesen eh oron maani saihan shu.suuliin oroihon surch bga busgui bas taalagdlaa.nadtai adilhan zojig .bas surah durtai bolohoor.
2013-12-25
авхаалж:
сүүлийн хүүхэн бол яааг байна аа нээрээ л ажиллаад сурах гэсээр 7 жилийн дараа л нэг юм давж байна гээд орилцон бүсгүйтэй уулзав шүү хэхэхэ хоовоон он дууслаа нэг дугаар дутуу байгаа яахуу хө амжуулаарай л гэж шахна шүү дээ нэгийг нь нэхсээр байгаад авсаах хөөрхий үнэн ккккккк
2013-12-25
baagii:
ovoo sh dee ene udaa reclam yavsangui. suuliin ued denduu mungu talruugaa bolood bodit yum buulgahaa bolih gej bsan shuu. said darga nariig suulgaad yavdagaa urgeljluuleerei
2013-12-25
hulguu.:
he he he hugjiltui yumaa amjilt
2013-12-25
хотынх:
сонирхолтой байна шуу баярлалаа
2013-12-25
lomega:
hehe goe boljeee . . . yadhad tsasgui shine jiliig gurvan jil udej bna aaa hehehe daraa jil neg saihan tsastai unjuh iumsan . . .
2013-12-25
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, чиний сонинг сонсчихоод унтъя гээд л байж байна. сонсчихлоо, унтах минь.
2013-12-25
зочин:
ккккккккккккккккккккккк
2013-12-25