Такси № 47
2013-12-27

 

Шинэ оны босгон дээр 2013 оны сүүлийн баасан ахын төрсөн өдөрт зориулсан бичлэгээ хүргэж байна. Хүүхэд хүүхнүүд эрчүүдийн хөнгөн хөгжилтэй түүхийг түүвэрлэн буулгалаа. Инээд бас таалал орштугай.

 fds

1.Но-той залуу

h

Залуухан хос сууж нэгдүгээр хороолол хүргүүллээ. Эхнэр нь нөхрийнхөө утсыг авч дуудлага мессежийг нягтлан шалгах ажил хийсээр явав. Ярианаас сонсвол нөхөр гэртээ ирээгүй найзуудтайгаа хоёр хоног савсан бололтой юм.

Э/эхнэр/ -Танай тэр Боожоо үнэхээр муухай агсан балиар юм аа, чиний утсыг авчихаад намайг эхнэртэйгээ андуураад байгаа юм уу хаашаа юм... Очоод баасыг чинь амаар чинь гартал өшиглөнө ч гэх шиг балиар сэжгийн.

Н/нөхөр/ -Угийн тийм ш тээ тэр Пи чинь, нэг мэдсэн миний утсыг авчихсан байсан.

Э -Хүүе чи яагаад ээжийн ... өө за за бас миний дугаарыг устгачихаж. Яаж байгаан?

Н -Би яаж мэдэхийн наад утсыг чинь оролдож ч мэдэхгүй.

Э -өө энэ одоо юун баахан зуурмаг шаварны нэртэй утасны дугаарууд вэ. чи нээрээ аан ... тээр ээжийн утсан дээр яг ийм нэртэй дугаар байна даа. Зуурмаг яармаг  ч гэнэ үү,  хөөе чи энийг хар даа.

Н -Би мэдэхгүй ээ, Боожоо л утас бариад гүйгээд байсан.

Э -За за би энэ дугаар луу нь залгаж үзнэ ээ.

Н -Чи ... алцгар чинь боль л доо алив өгөөдөх.

Э -өө чи... манай хоёр утсаа булаацалдан хүч үзэн бяр хүч тулав. /Халз тулаан эхнэрийн ялалтаар дуусав бололтой/

Н -ёооё ямар муухай чимхдэг юм бээ чи, энэ хүзүү хөхөрчихлөө ш тээ.

Э -Хохь нь кк, балиар амьтан чинь  тээр ...Энэ юу вэ “тэсээд хүлээ л дээ очиж явна” гэчихжээ.

Н -Ёооё алив би харья, өө энэ Нараа авгайдаа бичсэн байх.

Эхнэр нь утсыг нөхрийнхөө нүүр лүү шидэж өгөөд буруу харж суулаа. Арын шалан дээр тарсан утсыг цуглуулах залуу “чи ямар тэнэг ... энэ тэр” гэж хараав. Тэгснээ “хайр боль л доо, хэрэлдэхгүй харья” гээд үнсэх гэж зүтгэв, эхнэр цааш захлан түлхэж ... Чи ёстой аймаар үнэртэй ус түрхдэг болжээ гэхэд залуу чимээгүй болж хойш захлан сууснаа ... яаая аймаар бөглөрч байна шүү тэ ах гэж намайг хань татлаа.

Аан харин тийн гэж би сулхан хариулав. Манай хүн ч ер нь л үнэнд гүйцэгдээд ирэх шиг болов. Эхнэр нь таг дуугүй болж буруу харж явсаар машин зогсонгуут буун харайж ганцаар орц руу гүйлээ. Залуу ч сандран мөнгө сарвайж, ккк гэж бас над руу нүд ирмэж аваад хойноос нь бууж гүйлээ...

 ds

2.Унтаад он гаргачих вий дээ

f

Нэг залуу суугаад Баянголын тэнд нэг сүрхий том рестораны үүдэнд нэлээн зогсоолоо. Утсаараа ч ярихгүй юм. Суугаад л чихэвчээрээ нэг ая сонсоод л ... би ч тэвчээр зааж зогссоор л байлаа. Тэгж тэгж хүлээлт нэг юм дууслаа. Ёолкноосоо тарсан бололтой хачин гоёсон, палажин дээр пальто өмсч нээг их гоё том цүнх мөрөн дээрээ шидсэн энгэр задгай бүсгүйг тосон авч машинд минь суулгалаа. Өө архи үнэртэй усны үнэр холилдон кабинаар нэг мансуурууллаа. Арын хоёр чимээгүй, хоёулаа энэ үнэрт мансуураад тасарчихв уу гээд толинд хартал, өө харин нэг хугас шил шампанск барьчихсан гар дамжуулан “бүрээдэж” байна. Гол толинд залуу бид хоёрын харц тулав. Мань залуу над руу хэзээний танил шиг учиртай ирмээд шампанскаа залгиллаа. Хүүхэн бараг тасарч байгаа бололтой толгой нь хашаа л бол хаашаа болжээ. Манай залуу нэг их сэрээх гэхгүй аятайхан шампанскаа балгуулчихаад нэг үнсчихээд л яваад байна. Бөглөөнд орж хааз конс болж гэлдэрсээр нөгөө хоёроо би хэсэг мартагнав. Хойд суудал талаас таг, хүн байхгүй мэт. Дахин толиндоо өлийн харвал, өө манай залуу нөгөө хүүхнээ озож өгч байна... Золигийг дээ, Одоо яахав залуу нас, ядахад л миний ФМ-ээр Игор Крутойгийн нөгөө төгөлдөр хуурын ая зөөлөн эгшиглээд л тохироо орчин бүрдсэн гэж хачин.

fs

Жаргалтай хоёр нам үнсэлцсээр нарны гүүрний доорх нэг буудалд тулж зогсоогоод аргагүйн эрхэнд хошуу түр салж эр нь надтай тооцоо хийгээд согтуу гуйвах хүүхнээ мөрөөр нь тэврэн буудлын хаалгаар яаруухан орж явчихлаа. Шинэ жилээ хайр дүүрэн өнгөрөөж байгаа хосууд болтой.. Шар хүний төлөө хар хүн гэдэг бил үү, дурлалдаа шатаж нам унтаж байж шинэ оноо мэдэхгүй гаргачих бий дээ гэж би бас тэр хоёрын өмнөөс хальт санаа зовоод авлаа.

 c

3.Нуусан мөнгөө өг

cf

Хүү охин хоёроо дагуулсан залуухан ээж суулаа. Машинд суугаад л хойноос охин нь хов мэдүүллээ. Ахыг нь түр гарсан хойгуур нэг ах нь айлгасан гэнэ.

О/охин/ -Эхлээд хаалга тогшсон том Мөөгий ах байсан байхгүй юу. Тэгээд дахиад нэг хаалга тогшсон байхгүй, тэгсэн би хэнийг нь мэдэхгүй нэг аймаар бүдүүн хоолойгоор яриад байсан. “Том хүн байна уу” гэхээр нь би байхгүй ээ гэчихээд яг буцаад өрөө рүү явах гэж байсан чинь “Хаалгаа онгойлго” гээд аймаар бүдүүн хоолойтой хүн яриад, хаалга түгжцэн гээд байхад тэгсэн Жаагий ах байсан юм билээ... хажуугаас ах нь ярианд орж

А/ах/ -Үгүй ээ, ингэсэн юм билээ. Жаагий ах бүдүүн дуугаар хаалга тайлаа мөнгөө өг гэсийн биш үү.

О -Тийн, тэгэхээр нь би мөнгө байхгүй ээ, байхгүй яв гэсэн.

А -Тэгсэн Жаагий ах тэгвэл хаалгыг чинь эвдлээ гэсэн энэ нөгөө өрөө рүү гүйсэн гэсэн.

О -Үгүй ээ, эхлээд би уйлсан, мөнгө байхгүй ээ гээд. Тэгээд хаалга хүчтэй түлхэхээр нь айгаад мөнгө олж өгье гэж бодоод өрөө рүү нөгөө мөнгө хийсэн газар луугаа гүйсэн ...

Э -Өө миний охиныг айлгачихсан байна ш тээ Жаагий ахыг нь загнана аа.

О -Мөнгө байгаа чамд, агаа өвөөгийнхөө өгсөн нөгөө мөнгө чинь байгаа ш тээ. Тэрнээсээ өг гээд би бүүр айгаад тэгээд тэр хойд шкафанд хийсэн мөнгө рүүгээ гүйсэн байхгүй юу.

А -хахаха мөнгөө шалгах гэсэн юм уу.

Э -Эвий миний охиноор бүүр тоглоод хаясан байна ш тээ. Гайгүй ээ муу Жамааг би ...

s

4. “Насан баярын боов”

f

Нэг байгууллагын бололтой гурав суулаа.

Хоёр нь нэлээн халамцуу бас нэлээн амьсгаатай, за ойрхон нэг баар хүрээд бууна аа гэж нэг нь урд суулаа.

Н/найз/-чи хаагуур нь бултсан бэ?

З/залуу/ -Шууд нөгөө захын шатаар гараад хоёр давхар луу эргэсэн яг өөдөөс чиглүүлээд байж байдаг юм даа. Тэгэхээр нь дахиад доошоо буусан чинь нөгөө подваль руу орчихдог байна ш тээ кк. Тэгээд тэнд нэлээн зогсч байгаад дээшээ гараад өнгийгөөд харсан байхгүй байхаар нь тэгээд шууд гол хаалгаар гарлаа ш тээ.

Н -Би чиний араас явж байсан, чи гэнэт алга болчихдог доо. Тэгсэн гол шатаар дарга, нябо Цээмаа энэ тэр эд нар чинь бөөнөөрөө сүртэй өгсөөд ирж байна, тэгэнгүүт нь буланд зогсож өнгөрөөгөөд дээшээ гарцгаангуут нь доошоо шогшоод гарчихсан. Гарууд хөөрчихсөн би авахуулчихлаа, чи яасан гээд.

Манай хоёр амьсгаа ихтэй нэг зүйлээс зугатсан бултсан талаар яриад байсан тул би хэрэгт дурлан ярианд оролцлоо.

Х -Та хоёр хэнээс юунаас бултаа вэ?

Н -Аан ажил дээр кино зураг авалт явагдаад.

З -Лай лай хэн тэгж кино минонд тоглож гарч байдаг юм.

Х -Бүүр кинонд тоглуулах гээд байгаа юм уу, хаашаа юм уран сайханы кино юм уу?

Н -Мэдэхгүй ээ, ямар ч кино юм, нэг мэдсэн камер микрофон барьсан нөхдүүд ийшээ зогс тэрүүгээр алх гээд л.

З -Ингэхэд тэр хаана гарах юун кино юм бэ .. гэж ард дуугай суугаад байсан нэгнээсээ асуулаа. Суугаад л зүүрмэглэж эхэлсэн нөгөө нөхөр залхуутайгаар “аан шинэ жилээр тэр ханан дээр гаргах байгууллагын танилцуулга л гэсэн ш тээ” гэлээ.

З -Өө ккк нэг их зугатаад байсан, тийм байсан юм бол яадгийн авахуулдаг байж.

Х -Дурсгалтай зүгээр юм биш үү, та хоёр яагаад зугатаад байсан юм бэ?

Н -Яахав дээ, ийм хөгийн хувцас хунартай тэгээд нэлээн шаачихсан улс чинь чи энэ нүд ам хар л даа. Ийм нүд царай кинонд сайхан гарах уу айн, ккк.

З -ккк би бүр шөнө нойргүй хусаад махчин улаан нүдтэй наасан.

Н -Гэхдээ гол хашраасан нь ноднин байхгүй юу ... жолоочоо хөөе инээдтэй, би чамд ярьж өгье. Ингэсэн байхгүй юу, ноднин бас нэг камер мамер болоод дарга нараас бас хүмүүсээс нэг юм асуугаад яваад байсан чинь дараа нь тэрийгээ эвлүүлээд алсаан...

З -Тнх, нөгөө Чукагийн эхнэрээс юу гэлээ?

Н -Чи байж бай, би ярья. Манай гэр бүлийн хоёрын эхнэрээс асуугаад. Тортыг өвөрмонголоор юу гэдэг билээ гээд, тэгсэн нөгөөдөх нь ..юу билээ.. аан тийн “Насанбаярын боов” гээд хэлсэн чинь хөтлөгчийн яриатай эвлүүлээд “танай нөхрийнхөө нөгөөдөхийг юу гэж хэлэх вэ” гэж асуусан болгоод тэгсэн эхнэр нь дэлгэц дүүрэн, “аан насан баярын боов” гэж наагаад хахаха жинхэнэ онигоонд хийсэн наасан тээ, хахаха.

З -Захирлыг бас нам хийгээд тэ, энэ байгууллагын хамгийн царайлаг нь хэн бэ гэсэн чинь Захирал "Би л байхгүй юу" гэж аваад тэ... хаха.

Х -Жинхэнээсээ асуухдаа юу гэсийн?

Н -... Аан нөгөө энэ байгууллагын захирал нь хэн бэ л гэхгүй юу, тэгэхээр нь нөгөөдөх нь би л гэнэ биз дээ. Тэгсэн хөтлөгч “энэ байгууллагын мисс, гайгүй хүүхэн нь хэн гэж та бодож байна” гэж асуусан болгоод тэгсэн дарга авгай малийтал инээчихсэн “Би л байхгүй юу” гээд хахаха. Жинхэнэ хийж байгаа байхгүй юу ... зоо зо зогс энэ баар мөн байна, ийшээ орноо...

Кино зураг авалтаас зугатсан манай гурван од нэгэн “Найт” дискотой бааранд буулаа. Нэг нь байн байн өмдөө татаж мөрөө хавчсаар хойноос нь бараадасхийн нөгөө хоёр од урд нь гарчихсан хөл гараа дохин дохин ярьж бас тааз хавиараа хөдлөн ярьсаар цаашиллаа. Багцаалбал ороод бүжиглээд дэвээд өгнө өө л гэж байгаа бололтой.

 cv

5.Бэлэг алга болчихлоо

f

Нэг ээж их ууртай явж байна. Яармагийн нэг цэцэрлэгт хүүхдийнхээ шинэ жилийг хийчихээд буцаж яваа гэнэ. Хүүхдээ шинэ жилд нь өнгөтэй баяр хөөртэй байлгах гэж нөхрийн хамт хэрэндээ л бэлдсэн гэнэ. Хүүхэддээ өгөх бэлгийг эцэг эхчүүд өөрсдөө сонгоорой гэсэн юм байна. Манай хоёр хүний хүүхдээс дутуу бэлэг болчих вий гэж хичээн хүүгийнхээ хамаг дуртай чихэр боовыг түүн авч 40 мянган төгрөгт бэлэг боож авчээ. Ингээд бэлгээ өглөө нь багшид хүлээлгэж өгөөд гэртээ ирж. Гэртээ бас хөөрхөн өөрийгөө бэлдэж хөнгөхөн гоёж аваад товлосон цагт хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж. Юу юугүй нээлт шүлэг дуу болоод явчихсан гэнэ. Тэгээд л бас л нэг их хурдан өвлийн өвгөн ороод ирж, нэр дуудан хүүхдүүдэд бэлгийг нь өгч эхэлж гэтэл хүүгийнх нь нэр гарч хүү ч гүйгээд очтол өвгөн хормой хотоороо нэг юм хайгаад хүүгийнх нь чихэнд нэг зүйл хэлээд суудал руу нь буцаагаад илгээжээ. Баяртайяа өвлийн өвгөн рүү явсан хүү нь урвайгаад хоосон эргээд ирж. Ээж нь бачууран багш руу нь дөхөн яав ийв болоод явчихаж. Багш нь яанаа танай хүүгийн бэлэг саяхан энд байсан алга болчихлоо, бид нар хайгаад олсонгүй яах уу эгчээ нэг арга бодьё гэх маягийн юм ярьж уурыг нь баржээ. Олон баярласан хүүхдийн голоор нулимстай хүүгээ хөтлөөд гарсан ээж нэлээн бачуу гарч ирж. Тэгээд бушуухан такидан харьж аавд нь ховолж эргэж ирэн алдагдсан бэлгийг олох нэг бол авсан этгээдийг барих ажил эхлүүлэхээр яарч явна гэлээ.

f

Би ч гэсэн ээж хүү хоёрын талд байлаа. 40 мянган төгрөгийн чихэр ундаа хийсэн тэр том бэлгийг хамар дороосоо алдчихсан гээд байгаа хариуцлагагүй багш нартай тооцоо бодмоор л санагдлаа. Бэлэг яахав дахиад аваад өгнө, хүүхдийг гомдоож шинэ оны таагүй дурсамж үлдээсэнд асуудал байгаа юм гэж ээжийн хэлдэг ч аргагүй л юм. Олны газар бэлэг сэлтээ тоо ширхэг орц найрлагаар нь сайн тулган авч тооцоо хяналттай байхгүй бол дундуур нь бас нэг “шуурхай” гар орчихоод байна гэнэ шүү.

d

6.Чамайг ирвэл би дандаа ирнэ

 xs

Бас нэг сургууль цэцэрлэгтэй холбогдох инээдэм байна. Нэг бүсгүй найзтайгаа ярьж байна. Саяхан хөдөөнөөс ирсэн бололтой.

Н/найз/ -Танай тэнд тэгээд дулаахан байна уу ?

Э/эмэгтэй/ -Дулаахан сайхан байна, Сүхбаатар чинь дулаахан ш тээ.

Н -Чи нээрээ эцэг эхчүүдтэй уугаад сууж байна ч гэх шиг юу яриад байсан бэ?

Э -ккк тийн, нөгөө охины минь сургуулийн шинэ жил болоод, миний муу охин чинь тэргүүний сайн сурагч болоод шагнуулаад. Тэгсэн дараа нь инээдтэй эцэг эхчүүд нийлж жоохон суух юм болов ккк.

Н -За за эцэг эхчүүдийн танилцах үдэшлэг болох шахаж дээ.

Э -Тийн, өө тэгсэн аав нар нь ээж намайг чинь сонирхоод асуултаар булаад. Чи харагдаагүй хүүхэн байна, хотоос ирсэн үү гээд... Би ч тийн ирээд удаагүй, гэрээс гардаггүй ээ гээд л ккк.

Н -за за од болсон юм биш үү.

Э -Бараг тэгсэн. Нэг аав тэгсэн хүүхдийнхээ эцэг эхийн хуралд чи л дандаа ирж сууж байх уу гээд. Би “тийн нөхөр голдуу хөдөө ажлаар явчихаад байгаа” гээд хахаха. Тэгсэн нөгөө аав маань “тэгвэл ирэх оноос би хүүхдийнхээ хуралд дандаа өөрөө ирж сууж байна аа” гэж байна хахаха... Чамтай таараад байх юм байна ч гэх шиг, хахаха.

Н -за за чи тэр аймагт од болжээ.

7.Манай хүүхэд Мөнгөн медал авлаа

d

Орчлон сургуулийн урдаас суусан настайвтар эмэгтэй нэлээн ядарсан бололтой зүүрмэглэн явлаа.

Миний дүү бөмбөгөр хүргээд өгөөрэй гээд хэсэг зүүрмэглэн явлаа.

Би санаа тавьж эмээ та ядраа юу бие тань зүгээр биз гэж асуулаа.

З/зорчигч/ -..аан өө зүгээр би, шуугианд удаан суучихсан чинь ядраад тэгээд л ..гэснээ нүдэн сэргэн өндийн сууж “хүүхэд маань шагнал аваад аа” гэлээ.

Х -өө тийм үү ямар шагнал.

З -хөгжим дууны уралдаан болоод нөгөө Залуучуудын соёлын төв гэдэг билүү тэрэн дотор сая гардуулаад.

Х -Өө сайхан танай хүүхэд ямар төрөлд нь түрүүлэв?

З -Манай ач,  нөгөө ингэдэг гээд амныхаа орчим гараараа дохиж үзүүлэв.

Х -аан аман биш ээ хулсан хуур хөгжим юм байна.

З -Тийн тэрэнд мөнгөн медаль авлаа, сайхан.

Х -За за ач нарынхаа аявьасыг харж бахархаад та азтай буурал байна аа.

З -Тийн, бас болоогүй бас нэг ач тэр найрал дуунд нь орж дуулж байгаа гэсэн. Тэгсэн ээлж нь болдоггүй би бүр сууж хүлээж цөхөөд, тэгээд энд бас лангуун дээр суудаг юм. Тэрний цаг болчихоод тэгээд гараад ирлээ.. тэр ач бас шагнуулах байх даа. Орой л бөөнд нь нэг үнсэж хоол ундаа хийж өгөхөөс...

Яриандаа урамшиж ядаргаа алжаалаа мартсан хөгшин ажилдаа тун их яарч байгаа бололтой бөмбөгөрийн зүг гүйх алхахыг хослуулан жирийж яваа харагдлаа. Үр ачийнхаа сайхныг үзэж яваа буянтай буурлыг ийн хүргэж өглөө. Баяр дээр баяр нэмэх гээд мөнгө авсангүй ээ, яахав...

 

Үүгээр өндөрлөе. Баяр сайхан болж байна. Гэхдээ анхааруулахад хэтэртлээ уусан залуучууд их харагдаж байна, бас халамцуухан хэрнээ түлхүүрээ гаргаад машин руугаа явж байгаа нь цөөнгүй харагдаж байна. Энэ их осолтой шүү гэдгийг хэлүүлэлт юу байхав даа, сэтгэл өндөр уусан шигээ, пактгүй сайхан босч ирж байвал сайхан биз дээ. Нэгэнт  ёолкдсон л юм чинь “Немночка” шартах бол байх л асуудал  яахав. Баярласны маргааш нөгөө Цетромоныг хоёрыг давхарлаад уучихаар толгой нам зүгээр болж байна гэж нэг шартсан ёолкчин ярьж байна лээ шүү...

Шинэ оноо сахйан угтаж, Сайхан баярлаарай манайхан....

 ds

Хүндэтгэсэн: Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
beegi:
hoovon ah yaachihav aaaa
2014-01-08
svda:
шууд.мн-тэй өгдөг авдаг дээрээ тохиролцохоо байгаад, муудалцаж салсан, одоо тэмдэглэлээ өөр сайтад гаргах тухай ярилцаж байгаа гэсэн. тайм.мн дээр гарах магадлал хамгийн их байгаа сураг дуулдсан шүү.
2014-01-08
svda:
хоовон яах аргагүй шилдэг таксичний батламжаа тэврээд гудамжинд хөлдөж талийсан бололтой. ум сайн амгалан болтугай!!!
2014-01-07
зочин:
хоовон бичихгүй бол өөрсдөө бичих үү хүмүүс ээ. зөндөө бичмээр юм байж л байна.
2014-01-07
зочин:
хоовоон чи амьд уу яасан вэ бичээч ээ
2014-01-07
êîíåö ôèëìà:
êîíåö ôèëìà áîë÷èõñîí óó
2014-01-07
unshigch7:
hoobon ! 2014 ond shuudtai ashigtai geree hiigeed sain ajillarai.unshigchid chini huleeej bn.amjilt.
2014-01-06
юм-үз:
үгйү-үгүй.
2014-01-05
юм-үз:
сайн байцгаана уу? харин тиймээ, би ч гэсэн хүлээгээд л хоовон харагдана уу үгйү юу гээд л "шууд"- аар ордог "ажилтай" болчихоод л сууж байна. алга болохоор нь, арай өвдөж хавдчихсан юм биш биздээ гэсэн таагүй бодол төрөөд, түй түй.
2014-01-05
baagii:
hoovon hohod shine onii mend. amjilt husie
2014-01-04
хотынх:
шинэ оны шинэ дугаараа уншмаар байна аа хоовон
2014-01-04
eragrw:
энэ хоовон хааччихав аа? шинэ жилийн паян сонсох гээд хүлээгээд байдаг! арай нөгөө шилдэгийн батламжаа тэвэрсэн чигээрээ ... !?
2014-01-04
shine on shine doloo honog:
za amjilt hoowon gehdee ene doloo honogiin taksii yasan we ajilaa hiine shuu.uls dayaaraa neg udur l amarsan shdee
2014-01-03
unshigch7:
shine jiliin mend hurgie.shine on olon sonirholtoi bichlegiig huleene hoobon amjilt.
2014-01-02
шинэ жилийн мэнд:
хоовох хүүд шинэ жилийн мэнд
2014-01-01
өртэй үдэх үү:
за хоовоон амжсангүй юу хуучин оны нэг дугаарын өртэй л үдэх болчих шиг боллоо бас алдаагаа зассанд баяр хүргье
2013-12-31
eleediinaa:
bainga unshdag bolson dajgui sanagdlaa.amjilthus.ee!
2013-12-31
zochin:
xoovond shine jilee saixan ugtaad irex jildee az jargal,eruul enx,uran buteeleer duurex bx boltugai!*belegee aldsan xuug ix orovdov.xuuxed nasand ovliin ovgonoos onts suraad beleg avch baisnaa er martadaggui yum.ter ued yum ix xoms baisan.angias onts sursan 2 l xuuxed beleg avax erxtei bailaa.kkkkk.-xuuxed nas gedeg genen tsailgan,itgemtgii,.....dursamj bolgon setgeld tod baidag shuu de!xezee ch xuuxded xudlaa yum bitgii amlaj baigaarai!
2013-12-29
horboo:
saihan bichleg unshij taatai saihan amarlaa. bicheed bgaarai hooboon ajliin amjilt. harin eruul mendee hairlaj ybaarai shine ondoo ulam sonirholttoi bichlleg niitleh bhaa gej bodoj bn.amjilt husye
2013-12-28
зөв бич:
*нүд нь сэргэн
2013-12-28
aya tungaa:
hoovondoo shine oni mend hvrgie saihan hiitlel baina neeree l nastr undurtei hvmvvs ih baigaa daa aragvi dee shine on shine jil geed huurtsun hvmvvs zunduu l baigaa
2013-12-28
unszuh hobbitoi:
tani amgalang ailtgya? sanamsargui tani bichseniig unszaad, odoo bur amtand ni orson szuu!!!??? tand szine ondoo ulam arvin olztoi/uran buteeliin/ hiimortoi yvahyg eruue!saihan bayrlaarai!polszoos mendchilj bn. tand amjilt.
2013-12-28
юм-үз:
ячрьж-ярьж, явдан-явдаг.
2013-12-27
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, шинэ жилээрээ сайхан баярлаарай. кино зураг авалтыг сонсож сайхан инээлээ. охиныг жаал өрөвдлөө, заримдаа ах нар янзын ш тээ, хэхэхэ. бэлгээ "хулгайд алддаг" хүү эвийдээ, нүд дүүрэн нулимстай байхаас яахав, ганцаараа бэлэггүй эргэнэ гэдэг хүүгийн хувьд "мундаг том зовлон". хоовоон, нээрээ л жаргалд их юм хэрэггүй дээ, тэр лангуу руугаа яарсан хөгшинтэй би ч гэсэн даган баясаад л, орой сайхан хоол ундтай, хэдэн хүүхдүүд хүргэн бэр, ач гуч ирчихээд, нэг бөөндөө цугласных "бөөндөж үнсээд" инээж хөөрөөд ячрьж суух жаргалын дээд жаргал. маньд төрдөг санаж явдан юм байдагийн, "цэнгийн үнэтэй явж насыг барахсандаа" гэж. өнөөдрийн бүх л сонин чинь сайхан байлаа. илүү дутуугүй эгэл, эрхэм "цэнгийн үнэтэй" болохоороо тэр дээ гэж.
2013-12-27
зочин:
хоовондоо шинэ оны мэнд хүргье.....ккк..амжилт
2013-12-27
md-12:
сүүлийн үед уншдаг болоод байгаа
2013-12-27
хотынх:
сайхан ярианууд болжээ чамд улам олон сонирхолтой яриа угух хумуус тааралдаарай гэж ерууе
2013-12-27
хоовонд:
сайхан баярлаарай, хоовоон. шинэ ондоо эрүүл энх байж , унаа тэрэг нь саадгүй, унаж буй эзэн нь од хиймортой байгаарай гэж ерөөе.
2013-12-27
bgii:
saihan sanagdlaa. unuugiin manai niigmiin amidraliig ted l yamar ch hachirguigeer ugvvlne dee
2013-12-27
hulguu.:
hvvhdvvd huurhun shvv.
2013-12-27
зочин:
сайн байна хоовон минь бичээд байгаарай
2013-12-27
bitgii * chi:
unen *ltuur setguulchee ene gar..taxind neg iimerhuu yum l boldog baih gesen oilgolttoi l hun.uur hen ch bish.
2013-12-27
6657:
chi mundag shuu таксиний жолооч оо
2013-12-27
ха ха ха :
бүх таксины жолооч нар ингээд бичээд байгаарай
2013-12-27