Такси № 48
2014-01-08

Хоймор ирж заларсан шинэ оны мэнд, Манайхаан

Ар гэрийн гэх үү хувийн шалтгаан саатлаар бичлэг тэмдэглэлээ тасаллаа. Хүлцэл өчье. Оны өмнө  хэд хоног хүндээр өвдсөн ахыгаа зөөж эмнэлгээр давхилаа. Өвчин удаж хорт хавдар болж үсэрхийлсэн байсан тул аврах боломж байсангүй, алдчихлаа. Алтан савыг нь нээлгэсэн насны хэмжээ болсон байна гэсэнд бага зэрэг тайвшрав. Зүүн тийш гарга, гал асаасан нь дээр гэж гарсан тул чандарлалаа.

Шинэ оны эхний өдөр 1 сарын 01-нд гаргаж таарлаа. Миний санахаар ойрын жил ийм дулаахан сайхан байсан гээд хэлчих нэгний өдөр сэтгэлд буудаггүй ээ. Бидний адил энэ өдөр буяны ажилтай байж таарсан гэр бүл олон байлаа. Тэр өдрийн хувиар ёсоор бид салах ёс хийх эхний танхимаас гарахад  дараагийн ах дүүсийн хүмүүс орж ирж байлаа.

 

Лам нар нь их сайхан яриа хөөрөөтэй ном хурал үйл  дэгээ тайлбарлаж хэлэх юм. Энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд мэдээж гэр бүлийнхэн шиг нь их уй гашуу болохгүй ч тухайн ар гэрийнхний уй гашууг ойлгосон, хүндлэл байгаа мэдрэгдэж байлаа. Байнга  л нулимс хагацал харж байдаг хэцүү ч ажил юм шиг санагдсан. Энэ хэрээрээ цалин мөнгө нь нэмүү л байдаг байлгүй дээ.

Чандар байрлуулах өрөөнд бол харин үнэхээр харсмаар хүнд байлаа. Нэлээдгүй чандар хөрөг зургийн хамт тавигдсан байх бөгөөд тэнд харамсаж халагламаар залуу сайхан эрчүүд, бусгүйчүүд мөн цөөнгүй хүүхдүүдийн зураг хөрөг байна. Хорвоогоос арай л эрт явчихсан тэднийг үхлээс харамлах бас халаглах гуниг харуусал төрж  байлаа. Монгол хүн арай л богнохон наслаад  байх шиг. Хүний зураг төөрөг байдаг л байх бас нийгэм орчин маань тийм сайнгүй л байгаагийн нэг илэрхийлэл байх л даа.

 

Хэд хоног эмнэлгээр явсан өдрүүдэд байгаа орчиндоо бүхнээ шавхаж хамт зогсож байсан эмч нарыг муу хэлэх үг алга. Тэд чадах бүхнээ хийж санаа оноогоо дэвшүүлсэн. Энд эмнэлгийнхний байр орчин, багаж техник ор тасгийнх нь хангалтыг л нэмээд өгмөөр санагдлаа. Хаа ч улсын эмнэлэгт ор байхгүй очер дугаартай л гэх юм. Нэгэнт байгаа боломж нь ийм байгаа болохоор хүмүүс ойлгоод л буцах юм. Оношоо олохгүй шинжилгээ хөөн эмнэлгээс эмнэлэг, эмч дамжин явах олон л асуудал нэгт хүмүүстэй таарч байлаа. Сайн эмч чадалтай ухаалаг аппарат нь энд тэнд их тархай байх юм. Хүнийг нэг үзээд хавдарыг багцаалаад онош тавьчих эмч нь зөвхөн хавдарын эмнэлэг дээрээ  байх ба дуудлагаар үздэг бол элэгний нэг сайн зөвлөх эмч нь 3-р эмнэлэг дээрээ байх. Манайд ер нь хүнд өвчтөнийг хүлээн авч үзэх нэг том төвлөрсөн  оношилгооны төв л хэрэгтэй санагдлаа... За үүгээр энэ гунигтайдуу оршилоо орхиж үндсэн ажилдаа орьё. Эрүүл мэндээ боддог л бол урьдчилан сэргийлэх шинжилгээ оношилгоо сайн хийлгэж үүнд мөнгө төсөв гаргаж баймаар юм байна шүү л гэмээр байна. Яг л төрсөн өдрөө мартддагүй шигээ жил бүр нэг өдөр тогтсон хугацаанд бүх шинжилгээ өгч дуран чийдэнд харуулж дотор талд юу болоод байгааг нэг сайн харуулж авч баймаар юм байна шүү. Ингээд ээлжит тэмдэглэлээ хүргэе.

 

1.Хүүхдүүд зодолдог  

30-ний шөнө харихаар буцаж байтал нэлээн муудсан настайвтар эр гар өргөн гуйвж дайвж байлаа. Ойр машин ч алга хүйтэнд ингэж байгаад бөндийчихвий дээ гэж бодоод зогсож авлаа. Мань эр ард сууж гэмтлийн ард гэж хальт хэлээд хурхирлаа. Хэсэг дугхийснээ “Ахаас нь нэлээн архи үнэртэж байна уу”  гэж гэнэт араас асууж намайг цочоолоо.

З- Өчигдөр ёолкдоод өнөөдөр ажлын хэдтэй үргэлжлүүлээд, тэгсэн нэг хөгшин надад агсан тавиад, харин бүүр ахыг нь шанааддаг байна.

Х- За нас намбатай та нар ингэхээр банди нар нь яанам билээ

З- Тэрэн дээр ч юм санасангүй. Хэлсэн үгэндээ эзэн болох уу гэсэн болно гэж солиордогийн тэгээд ярьсан чинь битгий дэмий юм ярь гээд би бас шанаадаад, тэгсэн хүүхдүүдээ дууддаг юм болдог юм байна.

Х- Хүргүүлэх гэж үү

З- Үгүй ээ, намайг хүүхдээрээ зодуулах юм гэнэ. Том хурандаа энэ тэр ч гэнэ үү, юу юу ч гэнэ үү... Цохио л бол цохиол биз, цохиулсан бол тэгээд цохиулаад өнгөрөө биз дээ тээ

Тэгэхэд хүүхэд мүүхдээ дуудна гээд шог байхгүй юу... би бас тэгэхээр нь хүүхдээ дуудаад хоёр хүүхдээ халз зодолдуулья гээд манай хүү ч хурандаа мурандаа биш гэхдээ бас нам тавина ш тээ /утас нь дуугарлаа/

Байна байна аав нь, Өргөөгөөр явж байна, тийн одоо гэртээ харилаа... Одоо хорооллын эцэс дээр орж ирж байна.. аан тийн зүгээр, миний хүү маргааш тэр хүүг нь нам тавиарай, өдөр ажил дээр хүүхдээ аваад ирнэ гээд хуцаад онгироод байна лээ... заза нэмж уугаагүй ээ,  аав нь гэрийн үүдэнд очихоор дохьё  ээжээсээ мөнгө аваад гараад ирээрэй за..

Х- Тэгээд хүүхэд шуухдаа дуудна гээд маргааш цаг товлоо юу кк

З-Үгүй,  тэгэхээр нь би чи хүүхэдтэй бол би ч хүүхэдтэй  хүн гээд яадгийн тээ, Маргааш бас эр хүн шиг дахиж уулзаж хоёр хүүгээрээ тулбал тулья гээд

Х- Тэр хүнтэйгээ цуг ажиллдаг юм уу тээ?

З- Ах нь сургуулийн жижүүр байхгүй юу. Өнөө өглөө буугаад баяраа нөхөж хийгээд жоохон юм уугаад тэгээд агсан тавилцахгүй юу, тэр хөгшин надаас 10 ах байхгүй юу. Ноднин цагаан сараар бас нэг солиороод байсан юм. Тэгээд тулахгүй юу

Х- Та хоёр ер нь таардаггүй хоёр юм аа даа

З- Тэрний ард захирал аж хауйн дарга энэ тэр гээд хаалтууд их бий

Х- Артай нөхөр байна даа тэ ?

З- Аан артай, хаалгатай нөхөр, ах нь өөрөө тэтгэврийн хүн, болохгүй бол энэ ажлыг хаяад гарна шт.. Энэ гэхдээ тэнэг хулгайч байгаа юм. Сургуулийн түлхүүр хаячихаад чимээгүй байгаарай гээд байсан байхгүй юу,  тэгэхээр нь би чимээгүй л дараад байсан байхгүй юу, тэгсэн нэг удаа цэвэрлэгч хойд хаалга онгойлгоё гээд түлхүүр нь байхгүй юм чинь, би яахын “Өө цаад Нямбазар чинь хаячихсан юм ” гэчихсэн.  Тэгсэн сая тэрийг босгоод матлаа, бөгс ухлаа гээд

Би хэлсийн, бөгс ухаад байх юм байхгүй, та л түлхүүр хаяа биз дээ бид нар юу гэж хүний өмнөөс  хариуцлага хүлээх юм гэчихсэн... тэгсэн намайг зуусан юм байна л даа

Х- Хамт ажилдлааг улс хэрүүл дэмий дээ, гэхдээ яахав санаж явсан юм аа хэлж аваад ирэх ондоо сайхан тэ

З- Манай сургууль гэхдээ хэцүү, захирал аж ахуй гээд бүгд л нэг нутаг угшилтай юмнууд, мань мэтийгээ нүд үзүүрлээд байдаг байхгүй юу. Нөгөө 3 манаач бид нар ярьж байгаа юм, энэ муу цус нэгтэй  дарга нарыг зайлуулья,  өлсгөлөн зарлая, суулт хийе гэж... манай нөгөө нэг харуул даан ч бие муутай нас бас өндөр болохоор дийдэхгүй байх гээд больцон юм ... Өө за наад гудмаараа...ий манай бага хүүг гаргачихаж, энэ намайг бас чангална аа ...

Ээж нь унтцан байна уу гэсээр манай зодоонч ах хүү буулаа. Буутал өврөөс нь нэг юм унасан нь боодолтой хүүхдийн бэлэг байлаа. Бодвол ач хүүхэддээ авсан биз... уух нь хэтэрчихсэн болохоос уул нь цагаахан сэтгэлтэй цайлган эр хүн шиг  санагдлаа...

 

2.Бие засахаас залхуу хүрээд

Нэг махлаг бор залуу хүүхний хамт суулаа. Баярын юм хумаа базаасан болтой тор дүүрэн чихэр боов. Их сэргэлэн байрын хөгжилтэй яриатай залуу байна. “Аая ах конс, хааз, араа гээд л гурвын холбоосыг аймаар хийж байна шүү” гэж намайг явууллаа.

Х- Өө насаараа л механик машин барьж байна даа

З- Хуучны жолооч уу тэ, хөөе хайр нь ороод л хэвтье, чи нөгөө үлдсэн асуудлыг дуусгана шүү

Э-/эхнэр/ Чи нээрээ цаг мөч минут бүрт эрхэлчих юм аа

З- Яахав дээ чамдаа л эрхлэхгүй бол өөр хэндээ эрхлэх вэ дээ. Танихгүй хүмүүс намайг эрхлүүлэхгүй шт,  ах хүү та намайг эрхлүүлэхгүй биз дээ хахаха

Х- ккк

Э- Гэхдээ чи арай дэндүү бие засахдаа хүртэл залхуу хүрээд байна гэнэ. Яаж шээсээ бариад тэвчээд байдаг юм

 Х- Зүгээр яахав эрхэлж байгаа нь тэр, би одоо турна аа, орой юм идэхгүй ээ, бодид явна. 2014 онд чинь өөрчлөгдөнө өө хайр, гэхдээ хэцүү энэ гэдэс нэмэгдээд байна шүү тэ хайр, арьс нь чанга хүмүүс удаан турдаг гэнэ шүү.

 

3.Сургуулиудын цол гуншин

 

Нэг охин дагуулсан хоёр хүү сууж ганц буудал явья гэлээ.

О /оюутан /- Ёооё манай ангид гоё гоё гарууд бас байна шүү, АТМ- ээс яаж мөнгө авахаа мэдэхгүй гар байна.

Н /найз/ - Чи ХААИС-д орохгүй яасийн, бүр гоёууд ирдэг гэсэн. Нэр нь юу билээ ХААИС чинь,  Хөдөөнөөс Авчраад Архинд Идэвхтэй Сургана гэлүү хахаха,

О -  ШУТИС бол бас гоё нэртэй шт, Шилээр нь Уугаад Тасрахгүйн Их сургууль ... гэсэн шт, гутаацан гарууд ...

О2- ёооё та хоёр болиоч өөрсдөө улаан шоучин байж ккк, муу сурна даа та хоёр сургуулиа гутаагаад ...

 

4.Явуулын касс дуудна

Нэлээн биерхүү эрийг найз нь суулгаж өглөө. Сүхбаатар дүүргийн шүүхийн урд талын байранд очихийн гээд найз нь бушуухан хаалга хааж цааш эргэлээ.

Бас л унтамхай согтуу таарчээ. Ард  нам хурхирлаа.

Би явсаар Сүрбаатар дүүргийн тэр хавьд байрны гадаа ирлээ. Нөгөө ах хүү чинь харин буухгүй гэж гэдийлээ. Ах нь ганц юм уучаад явья чи хань болчих гэлээ

Х- Та улам согтоод гэртээ орж чадахгүй бол яах уу ?

З-  Харин согтуу хүн  гээд надад архи өгөхгүй бол яахийн, чи хамт орчих мөнгө өгнө ш тээ таксич гуай

Х- Найзууд чинь байхгүй юу, дуудаад хамт суучих. Би залгаад өгье

З- Ах нь бүх найзаа валютэд шилжүүлчихсэн шүү

Х- Ойлгодоггүй ээ, за та энэ хавьд хаяандаа сууж байгаад гэртээ орчих

З- Энэ манайх биш байна аа

Х- Шүүхийн хажуу тал дах байшин гэсэн, яг тэнд чинь ирчихээд байна

З- Биш ээ би гэрээ мэднэ, чи ийшээ Номадс руу хүнтэй хөлтэй газар руу аваачаадах би ёолкдмоор байна

Ингээд согтуу ёолкчингоо авч хэд хэдэн газрын үүдэнд очиж зогссон боловч манай хүний таалалд үл нийцсэн тул буухгүй явсаар “Бишрэлт” буудлын гадаа ирлээ. “Чи ороод надад буудал аваадах, тэгээд хүүхэн ол” гэж манай хүн надад үүрэгдлээ. Мөнгийг нь яах юм энэ буудал үнэтэй дээ

З- Зүгээр би явуулын кассаа дуудчихья ... Ах нь саятан биш тэрбумтан ч биш зүгээр мөнгөтэй эр хүн байна.Чи хүүхэн дууд

Манай хүний шийдвэр эргэлт буцалтгүй байсан тул би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн болж “би нэг хүүхэн дуудаж өгье, та ороод буудалд унтаж бай” гэсэн санал тавьлаа.

Тэгээд дотогшоо орж буцаж гарч ирээд “өрөө захиалчихлаа, та ресторанд сууж бай” гэж дотогш орууллаа.

Ашгүй тэгтэл нэг найз нь залгаж, надаар заалган байгаа газар маань ирэхээр боллоо.

Гэтэл хөгжилтэй, өнөөдөх нь нөгөө яриад байсан явуулын касс нь байж. Нэг хүйтэн харцтай дунд хэрийн насны эр орж ирж заалыг тойруулан харснаа бид хоёрын ширээг чиглэн ирлээ. Над руу тун хүйтэн бас нэвт шувт харж “сая надтай чи утсаар ярьсан уу... юу юуны хэдэн төгрөгийн тооцоо гарсан юм бийл нь хаана байна ” гэлээ

Би сандарч “өө, энд тооцоо байхгүй, буудал зүгээр захиалчихсан байгаа, би зүгээр таксины жолооч байна” гэсэнд өнөөх эр “за за тэгвэл чи яв яв, мөнгөө авсан уу” гээд хариулт хүлээсэн ч үгүй над руу 10 000 төгрөг сарвайгаад манай “дарга” согтуу руу бөхийж зөөлөн хэрнээ захирангүй дуугаар “За одоо явья даа бос доо та ” гэлээ. Би ч арван мянгаа тас атгаад гарч хөдөллөө. Ширүүн кассчин байсан шүү. Нөгөө “Титаник” кинон дээр гардаг хамгаалагч туслах нөхөр шиг ... нямбай хэрнээ хүйтэн ...

5.Таксичид ярьсандаа бай

 

“Ёооё энэ гараа бас гэмтээцээн би чинь” гэсээр нэг настай эгч урд суулаа.

Нэлээн яриа хөөрөөтэй аниа байлаа. Нэг цайны газар ажиллуулдаг гэнэ. Бичилд байх гэр, ажил гэсэн хоёр талдаа ирж очихдоо байнга такси барьдаг бөгөөд “яаг 2500” гардаг гэнэ. Гэтэл саяхан нэг таксигаар явтал өөр гарчээ. Таксичныхаа  тухай гомдлыг таксичин хүн сонсох ч бас тийм таатай биш л байлаа. Гэхдээ эгч үнэнийг ярьж сануулсан тул буулгалаа.

З- Би эхлээд тэр хүүд суухдаа хэлсэн юм. 2500- г өгнө шүү байнга явдаг болохоор тийм гардаг юм гээд. Тэгсэн за л гэсэн. Яг үүдэнд очоод ирэхтэйгээ зэрэг 3000 гарсан байна аа гээд ёстой улаан цагаан дайрдаг хүүхэд...би тэгээд яршиг гээд 3000 төгрөгөө өгчихөөд уурлаад буухдаа хаалганд гараа хавчуулаад, одоо яахав дээ. Тэрнээс хойш тэгээд таксинд суугаад сайн үглэж хэлж явдаг болсон. Тэр Магнай хүүр зүгээр такси 1000 боллоо гэж энэ тэр салхилаад, тэгээд одоо зарим нь 800 энэ тэр гэж дэгсдүүлээд манийг чинь айлгаад ...

Х- Одоо хүн бүр л мэдэж байгаа штээ хуучин үнээрээ л явж байгаа

З- Таксидаж амар ирлээ гэсэн хуруугүй болох дөхсөн ... Хүү минь чи таксинд явж мөнгө хөөж байгаа хүн. Та нар бас нэг жудагтай байгаарай даа.

Х- Та цайны газар ажиллуулдаг юм уу, ТИС ийн хажууд гэсэн үү, орлого сайн байх тээ ?

З- Ядарсан задарсан янз бүрийн л хүнтэй байх юм даа. Оюутнууд амраад орлогогүй болоод байна. Ширхэгийн юмаар бас явахгүй юм аа, Оюутнууд ч дандаа л ширхэгийн юм л авах юм. За арай том нь цуйван авах юм. Хэдүүлээ нэг нийлж хармаагаа шавхаж байгаа д л хооллож байгаа харагдах юм зайлуул.

6.Дээлээ өмсье

 

Зүүн дөрвөн зам явдаг уулзвар тийш бөглөрөөд байхаар нь араар нь байрнуудын голоор явж замд нийлэхээр урагшаа эргэтэл нэлээн зовиурласан царайтай биерхүү залуу гар өргөн сууж “Натур” төв явья гэлээ. “Ёооё ашгүй ах зогслоо, ёстой машин явдагүй газар зогсчихжээ. Дүү нь саяхан нурууны хагалгаанд ороод хол алхаж чадахгүй энд такси барих гээд зогсчихсон чинь балрах гэж байна” гэж яриа эхлүүллээ.

Х- Хүйтэнд ингээд яваад байх дэмий дээ

З- Харин тийн нурууны мэдрэлийн судас дарагдаад, хагалгаанд орлоо шт ээ

Х- Ийм судас дарагдсан нурууны өвчин их байх юм аа тээ. Би лав нэлээн хэдэн удаа таарч  сонсож байна

З- Энэ чинь ийм учиртай юм билээ ах. Одооны бид чинь хөдөлгөөн алга. Баахан л суусан улс тэрнээс болдог юм байна.

Р- Тийм байх шүү тэ

З- Бас нэг юм байна аа. Тэгсэн хөдөө ийм өвчнөөр өвддөг над шиг залуу хүн алга. Тэр монгол дээл гэдэг чинь их сайн тооцож хийсэн, жинхэнэ монгол хүний хувцас юм байна шүү. Энэ судас дарж нуруу хотойхоос хамгаалдаг юм чинь тэр нь бүс нь юм байна. Хүн ер нь гүзээ суугаад ирэхээр оцойгоод ирдэг тэ, нуруугаараа гэдийгээд, тэгээд л судас дарагдаад, хөдөө бол дээл өмсөж байхад тийм юм байдаггүй юм байна. Бүс нь нам бариад байж байдаг байна, сая өвдөөд хэвтэж байхад нэг ах хүү яриад, өвчтэй улс тэгээд өвчин л ярьж суух юм даа

Х-Нээрээ дээл учиртай байх шүү ядаж л  морь унаад явахад гэдэс дотор зайлагдахгүй байлгадаг байх тээ

З- Манай үндэсний хувцас бас айхтар юм бодож хийсэн эд байгаа юм шүү, одоо  хотод дээлээ  өмсөх гэхээр хаашаа ч юм тэ ккк, галзуу онгироо Уагаан сарын архи нь гараагүй гар явж байна гэж хийх байлгүй тэ ккк

 

7.Алтан загасны эмгэн

Хоёр залуу I хорооллын араас сууж Гэмтлийн эмнэлэг хүргүүллээ.

Нэг нь зунжин хөдөө ажиллаж байгаад ирсэн гэнэ. Хотод их юм өөр болсон санагдсан гэнэ.

З- Энэ замыг дажгүй болгосон байна шүү. Бат-Үүлийг муу хэлээд байсан юм хийгээд л байна шт ээ. Манайхан бас тэгж байгаад Алтан загасны эмгэн шиг хэтэрхий их юм шаардаад байдаг юм шүү.

Н- /найз/ Манайд алтан загасны эмгэн их байнаа, гэрт эхнэр гэж байна. Хүүхэддээ бэлтгэлийн хувцас авна гээд хэдэн ч удаа маниас мөнгө салгав мэдэхгүй. Одоо бүүр хашраад өөрөө гарч  авах гээд явж байна шт

З- Чи гайгүй манай Филатова намайг шинэ жилээр хүүхэд хар гээд өөрөө гурван ёолконд орох такс авчихсан, тэгээд гурвууланд нь өөр өөр палаж өмсөнө гэж зарлигдаж байна ш т хахаха

Н- Өө тэгвэл манай алтан загас ч хажууд нь гайгүй юм байна зайлуул ...

Үүгээр энэ удаагийн тэмдэглэл өндөрлөв. Гадаа хүйтэрч байна. Эрүүл мэндээ бодож анхаарал болгоомжтой яваарай манайхан. Хэд хоног бичлэгээ таслахад яав ийв гэж санаа тавьж, асууж байсан уншигчиддаа баярласан шүү. Ирэх баасанд сонин ихтэй уулзья...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх.  2014

Shuud.mn
Сонин хачин
хотынх:
дээлний талаарх яриа унэн байхаа бид ч дээл умсухгуй байх юм даа
2014-01-13
фэнээс:
эмгэнэл илэрхийльеэ, хоовоон. ум маани бад ми хум. ах нь эргэж төрөх болтугай.
2014-01-10
unshigch:
hoovondoo emgenel ilerhiilie. ushuu ihiig bicheed bgaarai. un*d l bmaar bn shvv .amjilt
2014-01-09
mgls:
ene medeellig mash olon xun ter dundaa 76 garuud un*sai yag l mgliin neg odor shuu dee bugded n saixan amidral xusie bas xoovondoo amjilt aziig atga atgaar n xisieee
2014-01-09
зочин:
сайхан болжээ..сайн бичжээ
2014-01-09
тулуй:
хоовон туучийд амжилт.хүсьеээ. шинэ ондоо аваар осолгүй орлого арвин олон мянган км хоовондоорой
2014-01-09
setgegdel:
zarim ni joohon davsalsan yum shig sanagdlaa. gehdee yah be sonirholtoi
2014-01-09
юм-үз:
ум ма ни бад ми хум. хоовоон, чи минь буруу зөрүүг хэлсэнгүйдээ, бидний амьдралд буй бийг л хэлж өгүүлж, юундаа "гунигтайдуу" байхавдээ хө, хүний хорвоо, орчлонгийн явдлын маань л нэгэн зүйл, зайлахын арга үгүйдээ. харин тэр, шинжилгээ судалгаа хийчих төвлөрсөн нэг газартай болчихоод түүнийгээ хэрэгцээ, шаардлагатай тоног төхөөрөмж, зэмсэг, багажаар нь хангаад, нэмээд мэрэгжилдээ нэн гаргууд, нэмээд элдвийн аваир төрх гаргаад байхгүй, -наад зах нь л тэр авилга, хүмүүн бодьгалсыг алагчлан үзэх-, сэтгэл гээч агуу эдтэй хүмүүс ажиллаад ирвэл ч өвдөж зовниж буй нэгэн маань ч засрал авахын эхийг олж аваад явцгаанадаа. тэгж байгаад би бас адгуу амьтан юмаа, цаад учрыг нь мэдэхгүй, мэдээгүй атал хоовоон чамд баахан үг хаячихсан гэж байгаа, амь амьдралд юу эс хэлж биш хийсэж ирэхийг тэр гэхэвдээ, тод бус зүйлдээ ер нь л хамжааргатай байх маань дээр гэдгийг мэдсээр атлаа л адгаад л, би ч дээ, онцгүй ээ.
2014-01-09
unshigch7:
za hoobondoo bolon ger buliinhend ni gun emegnel ilerhiilie. uhel gedeg bol ene bieiinhe huuchin hubtsasiig tailaal oor amidral ruu odoj bga gesen ug ym da.tiim bolohoor nugel baga hiih ymsan gej hicheeh ym.gants amidrah amidral gej enduurch ybaa humuus bodoh l heregtei de.
2014-01-08
áàéíãûí óíøèã÷:
1.ä õîîâîíäîî ýìãýíýë èëýðõèéëüå. áèä 2 èõ îéðîëöîî áóÿíû àæèëòàé áàéæ ýý. õóæèðáóëàíãèéí öààäàõ øàðèë ÷àíäðàëäàã ãàçðûí ëàì íàð åð òààëàãäààã¿ óó õîéäûí áóÿíû íîì óíøèæ áàéíà ãýæ 3õàí þì ñóó÷èõñàí íîì äóíäóóð óâàí öóâàõ òýðã¿¿í ëàìààñàà ýõëýýä îðæ èðñýýð ë áàéëàà ãýòýë 2 ëàì íü èíýýëäýæ íóäðàëöààä ìóóõàé ýâã¿é áàéñàí ø¿¿ õóðëààñ õîöîðñîí òýðã¿¿íä íü õýëñýí òîîõ ÷ ¿ã¿é áàéíà ëýý ÷àíäàðëàõ áîë óóë íü èõ çºâ àðãà þì ë äàà òýäíèéä ñ¿ñýã àëäðàâ õàðèí õîéä çàì äàãóóõ ÷àíäðàëäàã ãàçàð ¿éë÷èëãýý íü áàéð ñàâ íü èõ ñàéí ñàíàãäñàí. 2. ýíý äóãààî èõ òààëàãäëàà òýð õ¿¿õä¿¿äýýðýý òóëàõ ãýäýã áàñ ë õºãèéí íºõºä áàéíà ñàéí áè÷ýýä áàéãààðàé õ¿ëýýäýã ø¿¿
2014-01-08
unshigch:
emgenel ilerhiilj bn.um sain amgalan boltugai .bichlegiig chine huleegee l bsan shuu. uulzsandaa taatai bn
2014-01-08
зочин:
эмгэнэл илэрхийлж байна. даанч сүлийн үед бичлэг нь харагдахгүй байсан м.
2014-01-08
demjigch:
hoobondoo emgenel ilerhiilyee. shan bichsen bn
2014-01-08
зочин:
сүүлийн үед уншиж байгаа. жирийн хүмүүсийн хэсэгхэн зуурын амьдралын тухай сонсоход сонин л юм.
2014-01-08
zaya:
nice bla amjilt husie
2014-01-08
jagai:
amdaralin dundah yumig bga chiger bichij bgag unshih shan bdag.haramsal ilerhiley
2014-01-08
naiz :
shine onii mend. zunduu huleelee shuu. 2 jiliin umnu surie uvchnii chigleleer taiwand surgaltand suusan yum. manai orond suriegeer jild 4000 orchim hun uvchildgiin 70 garan huvi ni 16 -44 nasniihan baidag . ene tuhai taniltsuulahad yagaad zaluuchuud uvchluud bgaag oilgodoggui. tegsnee manai dundaj naslaltiig asuugaad shokond orson. manai dundaj naslalt 68 baihad taiwand 89 gene. tegeheer uridchilan sergiileh uzlegt ert hamruulah sanal uneheer zuv shuu. heregtei sanaa hunddugt bayarlalaa.
2014-01-08
жамуух:
хоовондоо гvн эмэгнэл илэрхиилж баина бурхан болоочид ум мани баднимхум саин торлыг олох болтугаи
2014-01-08
hehe:
тэр хүүхдүүдээ зодолдуулна гэдэг ах сайхан гар байна даа.
2014-01-08
unshigch:
emegnel ilerhiilie. bas shine niitleliig chin unshihad saihan blaa
2014-01-08