Замын хөдөлгөөний хяналтын камераар 76 782 зөрчил илрүүлжээ
2014-01-09

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Энэхүү журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан юм. Журам хэрэгжиж эхэлсэнээс хойш 2013.12.31-г хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 76782 зөрчлийг хянан баталгаажуулж, 413.243.0 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680, 1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон 701 зөрчил бүртгэгджээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene zorchiluudee arilgah sonirhol baigaam bolovuu ene darga nart esel zugeer l shou hiigeed baigaamuu zorchil buuruulsan dugenltee bas bichmeer yum ashig ni yag yundaa baigaad banaa kamer
2014-01-10
зүрхээ:
хангалттай
2014-01-10
namaraa:
???? зөв үү !!!!
2014-01-10
asaa:
дугаарын зөрчлийн торгуулийн арга хэмжээнээс маш их хэмжээний мөнгө үүл даргад орж ирдэг учраас дугаарын хязгаарлалтыг хүчээр үргэлжлүүлсэн юм байна. хэзээ л улс төрчид ард олныг боддог байлаа даа
2014-01-09