Такси № 49
2014-01-10

Энэ өдрийн мэнд!  Эрхэм найзууд хүндэт уншигчидаа ...

Цаг агаар хүйтэрч байгаа ч амьдрал өөрийн өнгөөр үргэлжилж байгаа тул “халтуур” хийх хүнд замын хов чив сонин хачнаас тоймлон  хүргэж байна. Таалал орштугай...

 6

1.Ажлаасаа гарчихлаа

Ажлын хувцастай залуухан бүсгүй суулаа. Ажлаасаа сайн дураараа халагдчихаад явж байгаа гэнэ.

 6

З -Гадаад хүний компанид ажиллаж үзсэн сонин санагдлаа. Солонгост байж байгаад ирсэн монголчууд нь бас сонин л болчихсон байдаг юм байна. Тэд нартаа аймаар бөхөлзүүр тэгснээ монголчуудаа харахаар муусайн залхуу юмнууд гээд

Х- Хүний газар цаг яс барьж, хүнд ажил хийж ирсэн болохоор тэгдэг байх л даа

З- Миний хажууд суусан оффис менежер хүүхэн арай дэндүү, монголчуудаасаа кофе харамлаад бүр тэнэг, тэгснээ хоёр гурван багцаар нь бариад л солонгосуудынхаа өрөө рүү яваад орчихно. Би тэр хувцас хэрэглэлийг хариуцдаг хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаг байгүй юу... тэгээд ажлын хувцсыг нь сольё гээд нэхэхээр “манай балайр монголчууд эдэлж чадахгүй байхгүй юу хэзээ авсан гээд солих гээд байгаа юм”  гэж ч байх шиг. Монгол хүн биш юм шиг л сонин. Бараг найман сар хувцсыг нь солиогүй байж. Үнэн тэнэг хүүхэн байсан. Тэр хүүхэнтэй таарахаа болиод. Тэгсэн намайг сая гарахад “муу хүний дуу чанга” гээд би тэгэхээр нь “би муу байлаа гээд чам шиг монголоо алдах дээрээ тулаагүй шүү “ гээд ... би бусад хүмүүсийг бодсондоо л шаардлага тавьж байгаа шт.

Х- Цалин  ямар байсан ?

З- Яахав, нэг сая. Угаасаа ХАБ-/хөдөлмөр аюулгүй байдал хамгаалал гэж байгаа бололтой/ ынхан чинь саяыг л авдаг юм. Монгол компанид ч тэр адил. Гэхдээ энэ компани аймаар ажиллуулдаг байсан. Өглөө 7 гэж гараад л орой 11 цагт гэртээ орж байгаа юм чинь. Би тэнд байсан хүмүүсээс асуусан чинь дандаа Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс байгаа юм. Би тэгээд л бодож байгаа юм чинь, тэнд ёстой мөлхтлөө ажилчихаад  Монголдоо ирээд ингээд барилгын туслах хийх юм бол яах гэж явсан байна аа гээд л. Яахав компанидаа бол бүгдээрээ сайхан солонгосоор ярьж ойлголцоод л бараг монгол хэлтэй нь жийгдэх гээд байгаа юм биш үү. Гэхдээ хөөрхийс хонон  өнжин ажиллаж байж сая хүрэхгүй төгрөг л авна. Би ч цалингаа сая хүргэж чадсангүй. 200 мянга хүргэж яваад л гарчихлаа яршиг л байна ажил хаа ч олдоно.

Х- Со дарга нартай нь хэр байсан бэ?

З- Солонгосууд нь надад сайн байдаг л даа. Гэхдээ надад сайн байлаа гээд яах юм. Би нөгөө хүмүүсийнхээ аюулгүй байдлыг төлөө юу ч хийж чадахгүй юм дуугарч чадахгүй болчихож байгаа юм чинь. Тэгээд ажлаасаа гарчихлаа.

 6

2. Күүрнүүд кудлаа шаагаад

Хархорин захын арын зам дээрээс хижээл эр гар өргөлөө. Багавтар шуудай гурил, төмс ногоо зэргийг арын багаажинд өөрөө өргөж шидээд ард суулаа.

6

Х- За та цагаан сарын бэлтгэлээ базааж байна уу гэж би яриа өдөхөд “Кцс” гэж ууртай хариу барилаа. Нэлээн баруун талын аялагатай ярьж байна.

40 кил-ийн гурил ик сайн гурил гэж байна. Тэр 40 кил гурилыг чинь 33000 төгрөгөөр авав шүү би.

Улаанбаатар гурил 17 мянгатай байсан одоо 19 мянга гэж куцаж байна шт. Хямд байлгана энэ тэр гэсэн кудлаа шаасан байна куурнууд

Х-Өө хөөрхий бас нэмээдэхэж үү ?

З- 25 кил нь 17 мянга  байсан. Одоо 19 мянга болгоцон байна. Одоо сар шинэ гээд нэмкээ л бодно доо куурнууд. Ёолк гэж амьтны мөнгө жаал барцан, одоо энэ цагаан сар гэж шавканаа бас.  Улаанбаатарын баяр дуусах ч үгүй юм аа.

 5

3.Оюутолгойд “буур” болж төр

Нэлээн хөгжилтэй, эрдэмтэн номын улс болтой хоёр ахмад нэг хүүхний хамт сууж элдвийн л юм ярилаа. Хэдэн эрдэмтэн доктор нэг чухал зүйлийг тэмдэглэн сууж 100 татацгаасан бололтой, бүгд халамцуу байлаа. За тэгээд машинд суунгуутаа монгол онцлогоор аймаг жалгаараа хуваагдан үг шидэлцэв.

6

Н /найз/ - Танай нутагт хүн болсноос хангайд бух болж төрсөн нь дээр гэж мэдэж байгаа шт чи

З- ккк одоо байна шт ээ, танай аймагт хүн болсноос Оюутолгойд буур болж төр гэж чи харин мэдэх үү, хахаха

Н- Сая манай суманд 80 см цас орсон байна, тийм өндөр оргилд бид байна.

З- Манай говьд тэгэхэд өнгөрсөн зун 10 см банана ургасан байна даа ямар уу, хахаха

Х- /хүүхэн/-Ёооё маргалдахаа боль

З -Баярмаа чи тэмээн хөх гээд мэдэх үү, их идэхээр хэл хорсдогийн

Х- Мэдэлгүй яахав дээ, говьд заг гэж бас сайхан юм байна даа. Та нар одоо байгаагүй нийгэмд байсан юм шиг л загнах юм аа

З- Одоо Дундговьд заг байхгүй болсон байна лээ дээ

Х- Урдуураа  Луус, Өлзийт гээд сумдаар заг байдаг юм.  Өндөр шилийн урд аманд ч байна шт

Н- Зүүн дөрвөн зам хүрээгүй л байна уу жолооч оо

З-Энэ баяд хүнтэй суусан машин урагшаа явахгүй юм. Чамд нээрээ нэмж хэлэхэд Данзанравжаа, Дулдуйт гуай бид нар бол нэг ухааны угшилтай улс юм шүү.

Н- Миний хийсэн ном 3 жилийн дараа бол өөрөөр үнэлэгдэнэ. Би чинь яруу найраг, уран зохиолын ном бичдэг хүн шүү дээ

Х- Би та хоёроос нэг юм гуйя, одоо намайг залгаад ярьтал намайг бодоод дуугүй байгаарай.

Хүүхний утас нь дуугарлаа, манай халамцуу докторын авгай мөн л энэ үед залгаж таарч зэрэгцэн чанга дуугаар жоохон аялгатай ярьж гарлаа.

Н- Өө тийн, энд нэг гадаад хүнтэй л явж байна. Чи хаана байна, өө Тэрбишдагва уу хө, за за би замдаа бууя, талбайн хажууд, тийн тэнд уулзья

Х- өөн байна, яасан хөө аан, тэглээ гайхлаа шт... тийм юм бас байна аа, гудамжинд явж байна, харьж л явна даа, бууцан уу ажлаасаа, юу яриад байгаа юм бэ, ёооё мессежгүй болцон юм уу, өөн би сая гайхлаа шт надруу “залгана уу” гэсэн мессеж ирэхээр нь ... аанхан машинд явж байгаа болохоор,... аанхан би замаараа чамд нэгж явуулчихья за

Хүүхэн утсаа тасалж “ёооё та ямар гажиг хүн бэ хүн дуугүй байж байгаарай гээд гуйж байхад” гэж нэлээн чанга дуугараад авлаа

Н- Би бас ярих  эрхтэй л хүн тэрийгээ эдэлж байна

З- За хөө Дорж оо, маргааш өвгөн нь чамтай ярья, чи муу ном хийгээгүй биз, миний хийсэн засварыг оруулсан биз, ном бол нэг ширхэг ч  цапитаны алдаагүй байх ёстой шүү, Баярмаа энэ бол гайгүй ном болсоон, би үүниы толгой руу дээр нэг шаасан, тэгж байж гайгүй ном гарч байгаа юм.

Н- Би угаасаа олон номтой зөвшөөрөгдсөн күн шүү

З- Чи надад нэг 20 мянган цаас өгөх юм уу, би чамайг, бас хүүхэн хүргээд хамаг мөнгөө үрлээ шт

Х- Хөөе, та нар намайг хүргэх мөнгө яриад байгаа бол та нар бүгд бууцгаа

Н- Энд тоглож байна, наадаж ярьж байна, энэ бас итгэчикэж ээ, ккк

Х- цсс та нар намайг хүргэх гээд доллар ярьж байгаа бол тэр чинь надад ч байна. Ёстой цссс за юу, ямар ядуу юм ярьдаг юм, түрүүхэн номын хүн гээд агуу юм яриад байсан тэгсэн...

Н- Үгүй бид тоглож байна аа

З- Чи зурхайч Тэрбиштэй уулзах гэж байгаа юм уу, ккк энэ Баярмаа бид хоёрын талыг нэг асуучихаарай, гайгүй гэвэл би энэ Баярмаатай нэг уулзья аан

Н- За солиорох ч яахав, Баярмаа чи надаас ном авах бол ажил дээр ирээрэй

Х- Канешна, Я буду там

З- Аа золиг гэж, за энэ хоёр ч яамай, 7 цагийн солонгос кино өнгөрөв өө хөөрхий, одоо найм өнгөрсөн үү... Би оюутан байхдаа Битлзийг дуурайж үсээ ургуулж үзлээ, жинсийг өнгө өнгөөр нь авч үзлээ. Сургууль төгсөж ирээд амьдралд дарагдаад тэгээд өнгөрсөндөө, одоо үс бууралтаад өвөө боллоо.Хүн бүхэн өвөө гэж байна шт

Х- хэхэхэ

З- Энэ багшийн дээд дээр хойшоо эргэвэл яасийн бэ жолооч ээ, энэ шээс ч болохоо байлаа. Энэ доор нэг юм байгаа л юм байна. Жолооч оо  би яамд нэг сонин юм ярьж өгье.

Энд арслантай гүүр гээд байна уу одоо, 1970 д оны үед ...хэн гээд нэг казак нөхөр хотын гүйцэтгэх захиргааны дарга байсан юм. Тэгсэн тэр нөхөр нэг тушаал гаргаад хүмүүс тостой гараар бариад арсланг муухай болгоод байна гээд бүгдийг нь ногоон будгаар будуулж байж билээ. Одоо ногоон байна уу ямар байна ккк, чулууг буддаггүй л байхгүй юу, чулуу чулуугаараа байдаг байхгүй юу. Тэгээд бөөн шүүмжлэл болж байж билээ.

Биднийг ирэхэд энэ хавьд олигтой юм байсангүй дээ. Сансарын байруудыг барих гээд чулуу ихтэй уулыг нь дэлбэлээд сүртэй. 25-р  эмийн сангаас хойш айл байхгүй

40 онд Улаанбаатар 45 мянган хүнтэй байсан гээд бод доо. Улаанбаатар хот гэхэд гудамжны 200-гаад шонгийн гэрэлтэй байсан байгаа юм даа, Тэгээд хэдэн улайсдаг ламп зүүчихсэн, тэрийг сольдог шатаа үүрээд явдаг хоёр монтёртой байсан гэдэг юм даа. Тэр хоёр нь явган алхаад лампуудаа солино. Тийм л байсан байгаа юм. Одоо ямар байна. Сайхан хот биш ч гэсэн бас хөгжиж л байна.

Х- Хар утаан хөшиг л байна даг

З- Тэр яахав арилна. Одоо Улаанбаатар ямар болчоод байгаа талаар эндээс уншиж болно. “Их хотын гэрэл” гээд ном гаргаж үзүүллээ.

З- Залуу байхад хүүхнүүд ахыг нь явуулдаггүй байлаа. Тэгэхэд одоо ... Чи боддоо нөгөө “лэвайс” гээд жинс хосоор нь өмсөөд хотод ирж байлаа шт. Тэгээд үсээ хойшоо намирахыг харах гэж сүүдрээ харж байгаад л толгойгоо сэждэг байлаа шт ээ ккк

Залуу байхад дэндүү байж дээ.

Х- Та хотод орж ирээд удаж байна уу ?

З- 67 жил болжээ. 70-аад оны дундуур 300-гаад мянган хүнтэй байсан юм даа, энэ хот

Тэгсэн одоо гэр хороололд 700 мянган хүн чигжиж суурьшаад байна даа

Хүүхэн утсаараа ярилаа. “гэрийн чинь гадаа ирж байна надад хайртай юм бол гараад ир хайргүй бол зайл, битгий жүжиглэ за “

З- Хөөе Баярмаа би  чамд хайргүй шүү ккк, шударга хэлчихье зүгээр

Х- Жолооч оо энэ Туяа шигданаар баруун эргээд явчихаарай

З- Ямар юм аа, энэ хавьд чинь Ататуркийн хөшөө л гэж мэдэх юм байна.. Юун шигдан, хаана амьдраад байгаа юм бэ би одоо..... шээс хүрээд байх юм энэ доор юм байна аа байна. Баярмаа  минь ккк...

6

Ах эрдэмтэн нэлээн өргөн сэдвээр буу халсаар телевизэд буулаа. Буухдаа “чи залуу хүн байна. Нэг сургааль үг үлдээе, чи уурлахгүй биз дээ...Хүн архи ууж болно гэхдээ давтамж нь ойрхон байж л болохгүй, аюултай. Хүүхэн бол өөр давтамж нь ойрхон байж болно залуу нас богинохон шт... за буулаа, баярлалаа ...

  5

4. Нөмгөн гарч гүйгээд л...

Нэг зэгзийсэн нөмгөн хувцасласан охин “ганцхан буудал явна шүү ахаа” гэсээр хойно суулаа. Суугаад хэсэг амандаа дуу аялан явснаа “Ахаа уучлаарай ганц тамхи асаачих уу” гэлээ.

5

О-/охин/ Би ч хааяа л татдаг юм. Ганц хоёр л сороод хаячихья, би хааяа пиво ууж суухаараа л татдаг юм.

Х- Чи оюутны байранд байдаг юм уу ?

О- Үгүй ээ, энд ойрхон эгчийндээ... Оюутны байр хэцүү. Тэр арслантай гүүрний цаадах оюутны байр хавиар аймаар их буудал байдаг юм, би гайхаад байдаг байсан. Тэгсэн манай найз ярьсан чинь охидууд чинь тохирч байгаад тэрүүхэндээ нөмгөн гарч гүйгээд буудал руу орж  биеэ үнэлчихдэг гэнэ, аймаар

Х- Өө тийм үү, хөөрхийс ямар хэцүү юм бэ дээ

З- Гэхдээ зайлуул зарим нь үнэхээр аргагүй, мөнгөгүй тэтгэлэггүй ядардаг юм шиг байгаа юм аа...

Х- Тэр ч гэхдээ биеэ үнэлэх шалтгаан ч биш дээ

О- Тийм л дээ, гэхдээ бас хэцүү шт өлөн нүцгэн байгаад байвал...

 5

5.Ийм нэгэн учрал

Төгсгөлд нэгэн хайр, учралын ер бусын түүхийг сонссоноо хүргэе.

 5

20 орчим насны маш яриа хүүхэн сууж хаа хол 21 хүргүүллээ. Шин жил баярын настерийн тухай ярьж байснаа ФМ-ээр Сараагийн “тэр намайг дурсдаг болов уу” гэх сайхан дуу явсантай уялдуулан тун сонин учралаар нөхөр хүүхэдтэй болж амьдралаа зохиосон найз хүүхнийхээ түүхээс хуваалцлаа. Үүнийг хүүхний ярьсанаар элдэв хачир чимэггүй дор буулгалаа.

 5

Х- Манай тэр ангийн охин эгчийндээ Зүүн салаанд амьдардаг байсан. Тэгээд өглөө орой автобусанд явахдаа нэг залуутай байнга тааралдаад байж л дээ. Тэр залуу нь Зүүн салаа  хавьд нь нийтийн байр хөлсөлдөг байсан гэсэн. Тэгэхдээ бас сонин л байхгүй юу учрал гэж тээ. Тэр хоёр байнга автобусанд таардаг байж, дандаа таараад байдаг болохоор нэг контакт үүсч л дээ. Тэгээд залуу нь санаачилга гаргаж анх үг дуугарч танилцаж улмаар уулздаг тэгээд ккк учирдаг болж л дээ.

5

Тэгээд нэг удаа нөгөө хүүхэн нь хэдэн удаа нөгөө нийтийн байранд нь очиж хонож, за тэгтэл гэрийнхэн нь хайгаад эрж сураад нөгөө гэрт нь ирээд бөөн юм болж. Ээж, ах нар нь аймаар уурлаад манай найз хүүхнийг авч яваад тэгээд дахиж манай охин дүүтэй уулзвал ална хядна гэх сүрдүүлээд эхлэхгүй юу. Энэ хооронд нөгөө залуу нийтийн байрнаасаа нүүж таарч. Тэгсэн манай найз хүүхэн жирэмсэн болчихсон байж. Тэр залуугаасаа хүүхэд олчихгүй юу. Гай болж энэ үеэр нь манай хоёр хоёулаа холбоо тасараад бүр таг холдохгүй юу. Ядахад манай найз хүүхэн дуу муутай. Хаана хэн нь байдаг, энэ тэр гээд нэг их асууж лавлаагүй. Гэхдээ манай найз гүргэр л дээ. Тэр чигтээ зүтгээд хүүхдээ гаргачихсан ккк. Бараг сайн мэдэхгүй хүний хүүхэд шт ээ. Төрөхийнхөө өмнө Дархан руу манай өөр нэг  найзынд байж байгаад төрөхөө дөхөөд ирэхээр ээж дээрээ ирээд тэгээд хотод төрөхгүй юу. Төрөхдөө бас хөгтэй төрөх ор руу гарахын өмнө аймаар өвдөөд байхаар нь ах руугаа мессеж бичээд “аймаар өвдөөд, энд эмч сувилагч хүн  алга, би өвдөөд ёстой үхэх нь ээ” гээд ккк Тэгсэн ах нь үүдэнд нь хүлээж байсан аа , эргэлтийн цонхоор “хөөе хүн байна уу, тэнд хүн үхэж байна гэнэ гэж орилсон байгаа юм ккк.

5

Тэгээд нөгөө хүүхэн чинь төрчихөөд ээж дээрээ байж л дээ зайлуул, хэцүү л байсан байж таараа шт. Тэгээд нэг өдөр ажил хайгаад Шар хадны  автобусанд явж байсан чинь нөгөө залуу, хүүхдийнх нь аав автобусанд явж байж таарч, хөөрхий манай найз ёстой хачин болоод яагаад ч юм буруу хараад зогсчихсон гэсэн. Тэгээд гомдох ч шиг санагдаад буугаад явчих шахсан гэсэн. Тэгэхдээ азтай. Нөгөө залуу нь овоо таньж уулзаад  нэг газар орж ярьж сууж л дээ хоёулаа. Манай найз хүүхэн жоохон эргэлзэж байснаа хүүхэдтэй болсоноо хэлцэн гэсэн. Тэгсэн нөгөө залуу нь шууд л 00-ийн өрөө орчихоод ирье гээд босоод явчихсан гэсэн. Аягүй тэнэг.Тэгсэн хөөрхий амьтан дараа нь ярьж байгаа юм. 00-д ороод баахан бодсон гэсэн. Бөөн хямрсан юм бодоо биз ккк, цаг хугацааны хувьд таарч байгаа эсэх өөрийнх нь хүүхэд яг мөн байх уу гээд янз бүрийн л юм толгойд нь орж ирнэ биз дээ, хүн гэнэт тийм юм сонсохоор чинь, ккк

5

Тэгээд эргэн ирснээ шууд “за хоёулаа хүүхэд дээрээ очье” гэсэн байгаа юм. Гоё байгаа биз. Одоо ёстой сайхан амьдарч байгаа шт. Тэгсэн тэр залуу Завханых байсан юм билээ. Тэгээд хүүхдээ авч ээж дээрээ очоод, золгоод одоо ёстой дажгүй амьдарч байгаа шт, амьдралд ч бас сонин юм байх юм аа. Энэ лав миний л мэдэх топ хайрын сэдэв дээ... За за сайхан ярилаа. Энд буучихья аа ахаа...

Энэ түүх надад бол хувь заяаны сайхан учралыг өгүүлсэн эгэл хэрнээ сайхан түүх санагдлаа. Хэрвээ тэр хоёр автобусанд дахина таараагүй бол ...

Гэхдээ эрхэм уншигч танд яаж буухыг би таашгүй...

 5

Үүгээр энэ баасан ахын төрсөн өдрийн уулзалтаа өндөрлөж байна.

Цагаан сарын шинийн нэгнээр амьсгалсан  зорчигчид их болж байгаа тул энэ хэрээр сонин хачин бас их болох биз ээ... Алдаа оноог маань дэнслэн цаг гаргаж сэтгэгдэл үлдээдэг /Юм үз, дугаар нэхэгч, аятунгаа, naiz, jamuuh zaya, jagai, hulguu ... зэрэг/мянга мянган уншигч  фэнүүддээ баярлаж явдаг шүү. Нийт уншигч та бүхний минь өлмий бат, хийморь босоо байг...Түр баяртай  

  5

 Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, таксич, Хоовон хөх 

Shuud.mn
Сонин хачин
bagaa:
хүн архи ууж болно гэхдээ давтамж нь ойрхон байж л болохгүй, аюултай. хүүхэн бол өөр давтамж нь ойрхон байж болно залуу нас богинохон шт
2014-01-23
зөв бичээч:
чив - жив, балайр - балиар
2014-01-14
хотынх:
баярлалаа эрдэмтэн ахын буухдаа хэлсэн зувулгуу таалагдлаа хоовон чи шуу.
2014-01-13
zochin:
suuliin iim negen uchirlaar kino hiimeer yum bna daa
2014-01-13
zochin:
ajliin amjilt husey
2014-01-13
юм-үз:
хөдлөж-хөдөлж.
2014-01-12
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, хэээе..., шинэ оны мэнд, "өнгөрсөн жилээс хойш уулзаж тааралгүй байсаар өдий хүрчихлээ шүүдээ" хэхэхэ. "ийм нэгэн учрал" чинь дүүд минь тохиосон явдлыг санагдуулчихлаа, ...бас л автобусанд таарсаар яваад танилцаж, үерхээд, нийлж сууж сайхан айл болон амьдраад удаж байнадаа. үгүй ээ, ингэхэд, ийн учирч нийлээд 2 биендээ хань болцгоосон хүмүүс бас мэр сэр одоо ч гэсэн байдаг юм байна. азтай л 2 залуу юм, ёстой л ханилахын тавилан байсан юм байлгүйдээ хө, нэг ч гэлээ залуус хүүхдүүд элэг бүтэн явцгааж байвал аштайвдээ. үрийн заяа нь ч түшнэ. чиний аян замын сониноос сайхныг дуулах сайхааан, гэгээ татаад л явчихна. өдөр тутмынхаа элдвийг сонсож дуулах ч давгүй, амь амьдрал гэдэг агуу эд хөдлөж яваад л буйн илрэл илтгэл болоод л.
2014-01-12
санаж яв:
хүн архи ууж болно гэхдээ давтамж нь ойрхон байж л болохгүй, аюултай. хүүхэн бол өөр давтамж нь ойрхон байж болно залуу нас богинохон шт...
2014-01-11
toboo:
goi nom bolgooroi amjilt husie
2014-01-11
zss :
ter neg zohiolch nar odoo yu ve seheeten erdemtnee ch hat daa
2014-01-11
mongol:
bi hariin nytagt nohor hyyhdyydiinhee hamt 15 jil amidarch baina.odoogoos 2 jiliin omno mongoldoo ochij sar amraad irsen .mongol maani saihan bolson baina lee.bi ooriin chini bichlegiig yrgelj ynshdag ym nadad mongol maani ylaanbaatar maani nydnii omno haragdah shig l boldog.ih engiin bogood sonirholtoi sanagddag shyy,bayarlalaa bicheed baigaarai.amjilt hysie.
2014-01-11
unshigch 7:
suuliin huuhnii yria ih taalagdlaa.amidraliin egel jiriin yrian dund haayadaa iim shigtgee bval saihan l ym bn.za bicheed bgarai .zaluu hun yu alzhab.amjilt.
2014-01-11
enen shuu :
ene deeguur daldaganaad bga nuhduud tanai nz nar bhaaa
2014-01-11
ganaa :
ugui yahav gehdee nzaa arai l sonirholtoi bas ch gj hereg bolhoor yarianuudiig ni tuuj bich tehu udur bur l sonsoj l bdag yarianuud sh dee naaduul chini end sonin yum yuch algaaoo udahgui nz naraas chini uur unshih hungui bolno sh dee
2014-01-11
nzaa:
bayrlalaa ahiad goe ym bicheerei
2014-01-11
chalchia:
haltuurand yavdag bhad bas cham shig am huuraigui l dongosdog blaa aab mini neg udaa er hun amtgui ih yum chalchih tom nugel bur 10har nugliin negend ordog gesnees hoish amaa baahan hyzgaarlaj bilee zamaaa l sain haraarai daa mashin bariad uur yum hiij bolohgui sh dee
2014-01-10
уншигч:
хамгийн сүүлчийн зорчигч бүсгүйн яриа таалагдлаа ккк
2014-01-10
burhan:
бичих авьяастай залуу шүү, бичээд байгаарай, энэ ажлынхаа хүчинд үнэгүй газ авдаг болсонд чинь баяр хүргэе. адал явдалтай яриа их бичиж байгаарай, сонирхолтой байдаг юм, зүгээр өдөр тутмын амьдрал бол яах вэ. тэр таксиныхаа takcn гэсэн бичгээ зөв болгочихвол зүгээр байна. залхууралгүй хугацаандаа бичээд бай. амжилт!!!
2014-01-10
аяа тунгаа:
хоовондоо шинэ оны мэнд хүргэе. сайхан баярласан уу 3 дахь өдөр нэлээн харлаа байдаггүй ээ сайхан нийлэл байнаа баярлалаа төгсгөлийн хэсэг сайхан л хайрын түүх байна. үүнийг уншсан чинь анхны хайр санагдчихлаа энэ хүүхнийх бол бүтсэн л юм байна. харин миний бүтэх дөхөөд аав ээж нь үнэндээ халгаагаагүй дээ тэгээд гэр бүлтэй болсон хойно нь энэ 2-ыгоо нийлүүлдэг байж бид буруу юм хийжээ гэж өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн байгаам даа сэтгэл хөдлөөд хамаг юмаа ярьчих алдлаа.... за хоовондоо амжилт хүсье жирийгээд байгаарай
2014-01-10
sese:
blaa baingiin unshigch bna . aljilt huse
2014-01-10
sese:
blaa baingiin unshigch bna . aljilt huse
2014-01-10
товуу.:
хоовон хөх минь чи сайн сэтгүүлч шүү.уншихад таатай зүйл нийтэлж байна.ийм нэгэн учрал бол жаахан засчихвал тун аятайхан өгүүллэг болохоор юм. чиний энэ бичлэгийг унши хаар хүлээдэг.чамд баяр хүргэе.
2014-01-10
эрдэнэ:
дараагийн нийтлэлээ хурдан гаргана уу. таалагддаг шүү.
2014-01-10
1102:
итали групп дэхор ххк барилгын чанар үнэн муу бас талбайн зөрүү 6-10 м.кв байна. шөхэх газар юу хийж байгаан бэ жаахан дорвитой юм хиймээр байна
2014-01-10
zzzz:
bayarlalaa. amtarhan unshlaa.
2014-01-10
õ¿ðýë:
äóãààð íýõýã÷ íü õ¿ðýë þì ø¿¿ õîîâîîí, ýíý õàìãèéí ýõýíä îðëîî ãýýä áàéãàà õ¿íä ãàð ë äàà õýõýõýõý áàñ áóÿíû àæèëä õàìò øàõóó ÿâñàí ãýäýã íü áè þì çà ñàéõàí áîëëîî íýýðýý á¿¿ð õ¿ëýýãýýä ÷èëäýã áîëñîí ãýæ áàéãàà ñàðààãèéí äóó òýð íàìàéã äóðñäàã áîëáóó ãî¸ ø¿¿ òèéìàà õº õýõýõý àìæèëò õîâîíäîî
2014-01-10
çà õàìãèéí ýõýíä:
õàìãèéí ýõýíä îðëîî îäîî óíøèíàà õº õýõýõýõý
2014-01-10