Такси №-50
2014-01-15

Энэ өдрийн мэнд эрхэм уншигчдаа. Ээлжит тэмдэглэлээ хүргэж байна. Хөгжилтэй бас бодууштай үйл явдал, сайн муу хов жив байгаа. Уншицгаа, таалал орштугай ... 

 6

1.Мансуурсан залуус

Хөгжим бүжгийн коллежийн урд зам дээр хүмүүс гар өргөж харагдлаа. Эхэнд нь хориод насны хоёр банди, цаана нь нэлээн айсан царайтай хүүхэн зогсч байв. Би хүүхний урд очиж зогслоо. Хаалга онгойн хүүхэн суух үед нөгөө хоёр нөхөр “хаая хүүе ... ганцаараа суух нь уу чи...” гэж нэг л этгээд орилох нь сонсогдов.

 6

Х -Энэ залуус хамт яваа юм уу, сая юу гэв ээ?

Э/эмэгтэй/ -Үгүй ээ, би ганцаараа яваа. Би энэ хойно ойрхон ажилладаг юм. Тэгээд тараад наашаа зам руу алхтал энэ хоёр банди араас нэг хачин орилж, дагаж алхаад. Манай банди нар шиг л жоохон юмнууд байх юм. Тэгээд зам дээр, бас хажууд зогсоод хэвийн биш юм шиг орилж хашгираад мансуурчихсан ч юм шиг. Согтуу бол биш байна л даа.

Х -Аймаар дарамттай юм болж.

Э -Эмнэлгийн хэлээр бол юм үнэрлэчихсэн, түр зуур сэтгэцийн хөөрөлд орчихсон шинжтэй байна шүү. Согтуу хүн бол бас арай өөр дөө. Сая чинь дуу бичлэгийн студээс аягүй их хар тамхи илрүүлсэн байна лээ ш тээ. Зарж борлуулдаг энэ тэр их том үүр байсан гэсэн.

Х -Манайх шиг жоохон оронд хар тамхи газар авбал дийлдэхгүй шүү.

Э -Энэ баячуудын хүүхдүүд л зөөгөөд татаад байна гэдэг юм. Дундчууд нь орвол хүн алаад эхлэх биз бурхан минь.

Х -Тэрийг яаж овоо илрүүлээ вэ?

Э -Хар тамхи илрүүлдэг нохой бэлтгэсэн. Тэр нь илрүүлсэн, бас ард иргэдийн мэдээлэл байсан гэсэн шүү. Маш их хэмжээний хар тамхи гэнэ шүү... Би ч саяын хоёрыг хараад ер нь л мансуурсан байна л гэж үзлээ. Яана аа энэ хүүхдүүд.

 6

2. Алтанхуяг нүүрсний ченж хийгээд...

Нэг оюутан багш ярьж байна.

7

О/оюутан/ -...Би хувийн сургуульд дадлага хийж үзлээ. Одоо хуучин суурин дээрээ аягүй том барилга барьж байна. Хуучин эмнэлгийн дарга, яамны сайд байсан хүний сургууль байхгүй юу. Аягүй баян. Тэгээд манай сургуулийн эзэн аймаар баян юм аа гээд найздаа ярьсан чинь кк инээдтэй. “Өө төрийн алба хашиж, дарга сайд явсан бол тэгнэ ш тээ. Сонин биш байна. Тэд нар чинь юу ч хийж чадна. Одоо Н.Алтанхуяг нь хүртэл нүүрсний ченж хийж байхад, бусад нь юу эсийг хийж чадна ш тээ” гэж авдаг юм ккк.

Х -Нээрээ гоё хэлжээ, цэргүүд аваачаад өөрөө сурталчлаад л зурагтаар гараад байл уу.

О -Тийн манай тэр найз чинь аймаар шүүмжлэгч. Ерөнхий сайд Багануурыг хөл дээрээ босгосон одоо улсаа хөл дээр нь босгох юм гээд л цааш нь явж өгсөн шүү ккк. Би ч улс төр ойлгодоггүй юм аа ...

 7

3. 40 гарсан эмээ нар

Дунд хэрийн насны хүүхэн утсаар ярьсаар суугаад “Телевиз” гэлээ.

Утсаар үргэлжлүүлэн ийн ярилаа.

7

З/зорчигч/ -Хань нь сая сургуулиас гарлаа. Маргааш манай оюутнууд хөдөө гарахын. Тэгээд хуваарь энэ тэр хийсээр байгаад оройтчихлоо. Одоо нэг өдөр нэг лекц орчихвол тэгээд болох гээд байна. Одоо очлоо хөгшин нь. Та нар юу хийж байна. Аан ... тийм үү ккк. Хөөе хө, чи нөгөө жоохныгоо нөгөө өрөөнд оруулахгүй бол хиншүү утаанд ханиах вий дээ. Тийн кк.

Х -Танай ажил их орой тардаг хэцүү юм шиг байна тэ?

З -Яахав сурчихжээ, бор зүрхээрээ амьдрах гэж орой шөнө цагийн багш хийгээд л явж байна.

Х -... Танайх жоохон хүүхэдтэй юм уу?

З -Бид хоёр сая ачтай болсон юм. Миний төрсөн өдөр төрж, надад том бэлэг барилаа ш тээ, манай шинэ хүн.

Х -За за, ачтайгаа нэг өдөр төрсөн өдрөө хөлтэй хийх болж байгаа юм байна даа.

З -Тийн энэ хагас сайнд төрсөн өдрөөрөө эмээ боллоо ш тээ. Хачин том бэлэг авсан шүү, хагас сайнд чинь би. Манай ажлын үе чацуу 40-тэй залуухан эмээ нар чинь атаархаад “чи нээрээ азтай юм аа” гээд сүйд боллоо ш тээ.

Х -Одоо тэгээд танайх ул боовоо хийж байгаа юм уу, хүүхдэд хиншүү хэцүү дээ.

З -Үгүй ээ, тэр ул боовыг хийж чаддаг хүн байхгүй. Харин бэрдээ гарт нь атгуулах гэж хуушуур хийж байгаа юм.

Х -Аан, хадмуудын хайр халамжинд умбаж байгаа бэр байна даа.

З -ккк өнөөдөр хойшоогоо явж цэвэр үнээний сүү авлаа ш тээ. Эндэхийн сүү чинь бас “но”-той гэдсийг нь дүүрүүлээд байдаг гэнэ шүү. Алдарт эмээ найз нар зөвлөж байна шүү дээ, цаана чинь.

Манай ажил дээр чинь залуу эмээ нарын фракц бий болоод байгаа. Тэгсэн сая манай нэг настай асрагч эгч тэгж байгаа юм. “Юундаа эмээ болох гэж яардаг юм” гэхээр нь бид нар “40 гарч байгаа эмээ нарт түүртээд байх юм юу байхав. Алга урвуулахын зуурт л ачийгаа бондойлгоод тавьчихна шүү дээ” гээд ккк. “Ямар 60 гарсан эмээ нар шиг түүртэх биш, ямар гээд” ккк.

Х -Одооны хүүхдүүд азтай байна аа, аав ээж залуухан байхад хүүхдээ гаргаж өсгүүлээд л.

З -Би хүүхдүүддээ хэлдэг юм. Гаргамааар бол гаргаад л бай. Биднийг чадалтай байхад яахав өсгүүлээд ав. Цөөхүүлээ байх хэцүү шүү гэж. Манай нөхөр эхээс дөрвүүлээ гээд байсан одоо хоёулахнаа болчихсон байна ш тээ. Би бас зургуулаа, одоо гурав болчихсон байна. Уг нь одоо 40 настай дээрээ нэг хүүхэд гаргачихмаар байгаа юм. Хүүхэд гараад ирэхээрээ бөөн баяр хөөр, аз жаргал. Одоо тэгээд ачаа харчихсан чинь тэрэндээ хөөрөөд өөрсдөө хүүхэд гаргах бодлоо орхиж байна аа.

Х -Дараа жилээс чиний төрсөн өдөр нижгэр болох юм байна даа.

З -Мэдэхгүй, сая ч сүүлдээ ачаа тэмдэглээд ч байгаа юм уу, төрсөн өдрөө хийгээд ч байгаа юм уу учраа олохоо больтлоо л баярлалаа ккк. Би төрсөн өдөр гээд л хундага өргөсөн сүүлдээ ачтай болсных гээд л хүмүүс нэмээд өргөөд байсан ккк. Бараг л найр болчих шахлаа зүгээр ккк. За за одоо орж бэрээ, ачаа арчилдаг ажилдаа орох минь зүгээр ккк.

 7

Төрсөн өдрөөрөө хувь заяаны том бэлэг авсан 40-тэй залуухан эмээ маань хөл хөнгөн гэртээ орлоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж. Амьдрал хэцүү байна яаж тэжээнээ гэж халаглалгүй шинэ хүнээ сэтгэл өндөр тоссон энэ эмэгтэй мундаг байлаа. Сайхан санагдлаа.

      7

4.70 мянгыг суйлагч

“Урьд нь бас бид нар нэг явж байсан урдуур хойгуур гүйгээд тэнд байсан хүн амьтны цүнх хармаа ухаад тэгснээ намайг чинь гарья гээд. Тэгснээ надад “чи энэ мөнгийг авчих найз нь дараа авья” гээд байсийн. Сая бас чиний мөнгөн дээр ажиллаж дээ” гэж хов шургуу хоёрыг зэрэг хийсээр нэг хүүхэн ард суулаа. Урд талд нэлээн согтуу, энгэр задгай хөлчүүрхсэн эр сууж над руу аймаар муухай харлаа даа.

6

З/залуу/ -Зэвүүн гичий над дээр ажиллаж мөнгөө гаргах гээд. Айхтар болчихсон дурак байна лээ шүү...

Х -Хаа явах билээ?

З -Чи такси биз дээ, арван метр ч хамаагүй явах ёстой биз дээ аан. Хөөш, төмөр зам явчихья.

Э/эмэгтэй/ -Эвгүй дугаар залгавал тэр чинь утсаа авахгүй ээ, чи өөр утаснаас залгаж үзээрэй.

З -Тэр муу юу вэ, намайг жоохон муудаад нүдээ аниад дуулах хооронд мөнгө аваад гараад явчихсан байгаа юм даа. Айхтар муу новш байна шүү, хэн гэлээ.

Э -Заяа л гэдэг юм, заримдаа өөрийгөө “Сэли” гэнээ тэр чинь, тэнэг ккк... Гэмгүй бол бардам байж байна ш тээ. Гараад явчихийг бодоход тэр яг 70 мянгыг чинь авсан байна л даа.

З -За яахав, дараа эрүүл саруул таарнаа чамтай.

Э -Би сая тэрийг харж үзээд, чи харсан уу тортой махаа өгөөд явуулахыг. Би тийм л хүн байхгүй юу.

З -Би жоохон нүдээ аниад дуулах хооронд гараад явчихсан байна ш тээ. Чи тэгээд тэр хулгайч хүүхэнд тор дүүрэн үхэр өгөөд явуулчихаж байгаа юм уу бас... Хоёулаа манайд очих юм уу...

Э -Өрнөх орьё...

З -Өрнөх дээр очвол би алуулна. Бөөн өр байгаа, манайд очьё.

Э -Танайд хүүхэд шуухад чинь байгаа биз дээ. Яршиг яршиг, Өрнөх орохгүй бол би харилаа.

З -За тэгвэл нэг будал руу орчих юмсан. ...Хөөш чи зохион байгуулчихаа, буудал байвал өглөө мөнгийг нь өгчихье. Чи нөгөө өөрийнхөө буудлыг зохицуулаа. Дүү хөдөөнөөс ирлээ гээд.

Э -Өө тэгээд дүү мүү гэснээ өөрөө чам дээр орчихсон аан.

З -За наанаа зогс доо....

Согтуу мөнгөө олохгүй тэмтчээд байсан тул би мянган төгрөгийг нь татаж өгтөл буруудаад явчихав.

З -Чи юу гэж түрүүний янхан шиг мөнгө сугалах гээд байна. Зальтай муу банди чинь гэж намайг заналхийлээд амжлаа.

6

Манайхан уухаараа ширүүн юмаа, заримдаа дарамттай санагддаг юм. Улаан мөнгөгүй зорилгогүй архичин, биеэ үнэлэгчидэд загнуулаад доромжлуулаад байх ч бас хэцүү шүү. Таксичин хүний ажлын байрны дарамт гэх юм уу даа ккк...

 6

5. Ургийн баяр хийлээ

Сайн муу үг хэл үйл явдалтай Бөө нарын тухай хоёр яриа байгааг хүргэе.

Эхнийх бол зүгээр сэтгэгдэл төрсөн тухай яриа байлаа.

120-ын буудлаас кино үйлдвэр хүргүүлсэн бүсгүй хэсэг дуугүй явлаа. Хажуугаар гүйцэж түрүүлсэн марк 2-ийн жолооч лам байсан нь манай зорчигчийн анхаарлыг татаж яриа эхлүүлэх сэдэв боллоо.

7

Б/бүсгүй/ -Лам нар бол ганц засал хийгээд хэчнээн саяар нь авдаг болсон гэсэн тээ. Гандангийн гадаа очиход чинь лам нарын унаа гээд баахан жийп л байгаа юм чинь. Бас 11-тэй дугаар барина гэж байгаа...

Х -Харин тийн эртхэн лам л болдог байж.

Б -Бөө нар бас аймаар орлоготой байна аа. Нэг хүн үзүүлэхээр чинь танайд нэг хүн бөө болно гэдэг бараг моод болчихсон байна ш тээ. Манайхыг бол ургийн баяраа хийхгүй байснаас болоод байна гээд энэ зунжингаа л юм боллоо манайхан. Тэр тайж нь ийм юм нэхэж байна гээд л. Тэр нь гэхдээ байнга архи сархад нэхдэг юм билээ ккк..

Х -Танайхаас бөө удган төрнө гэсэн үү?

Б -Төрөх л юм байна гэсэн. Гэхдээ тэр энэ гэж хэлээгүй ээ. Харин ургийн баяр хий адуу мал ав гээд ккк. Хүн амьтан баярлуул наадам шиг юм хий гээд. Гэхдээ хамгийн гол нь бороо мороо зогсоогоод сайн бөө ч юм шиг санагдсаан.

Х -Чи яг харсан юм уу, зогсоож байна уу?

Б -Бороо орж байсан чинь боль гээд л. Тэгээд бороо нээрээ зогсчихож байна лээ. Манайд гайгүй бөө таарсан юм шиг ээ кк.

Х -Сайн чадалтай нь байгаа л байх даа.

Б –Тийн, бөө бас үнэ төд өд гэж хэлээгүй сэтгэлээрээ гэсэн л дээ. Тэгээд тайж майж нь орж ирэхээрээ бөөгөө баярлуулаа, баярлуул ч гэж дээ тийм ийм өргөл өг гээд.

Х -Гэхдээ ургийн баяр хийх ч хэрэгтэй л байх даа.

Б -3 жилийн дараа дахиад хий гэсэн. Тайж майж мах зах нэхдэг юм билээ. Миний өвчүү хаана байна гээд. Тэгсэн чинь тамын элч нь орж ирээд нэг хүнийг чинь авч явна гээд салгалуулсан.

Х -Айн гэрт яаж орж ирэх үү.

Б -Арай ч үгүй ээ, гэр бүлийнхэн өнгөрсөн хүмүүс дундаас нь хоёр гурав нь тамд байгаа юм байна л даа. Тэгээд тэд нарыг нь гаргаж авах гэж тамын эзнийг дууддаг юм байна. Тэгсэн тамын эзэн нь энд байгаа хүмүүсээс нь нэг хүн авна гээд. Тэгэхээр нь өгөхгүй ээ, оронд нь өөр юм өгье гэж давхиад бөөгийн хажууд байдаг түшээ бил үү тэр нь салгалаад... Тэгээд ер нь жоохон хүүхэд авч явмааргүй юм билээ шүү ..

Дотроо бол бөө нар чинь нарийн юм ихтэй байдаг юм байна лээ. Чанарт явлаа гэх шиг. Тэр нь одоо чөтгөрүүдтэй найзлаад яваад байх юм уу даа ккк, аймаар аймаар...

 6

6. Өгсөн шигээ авна

Энэ  яриаг ярьсан хүүхэн маш нуршуу ярьсан тул яриаг товчлон буулгая.

6

...Гэрлэсэн хоёр хос хүүхэд олохгүй хоёр жил болж. Янз бүрийн арга чарга судласны эцэст найзын зөвлөснөөр нэгэн удган дээр очиж учир зовлонгоо хэлж тус гуйж. Бөө ч уриалгахан хүлээн авч хэд хэд бөөлөөд удахгүй хүүхэдтэй болно гэж хэлсэн байна. Хэд хэд бөөлүүлнэ гэдгийн цаана хэд хэдэн сая төгрөг гарч.

Бөө удганы хүч гэх үү, хувь заяа гэх үү нөгөө хоёр хос хүүхэдтэй болж. Итгэл сүсэг улам өндөр болсон аав ээж хоёр хүүхдээ найтаах ханиах бүрт л өнөөх удган дээрээ очиж арга засал хийлгэж өргөл барьж өгөх ба сүүлдээ удган багш нь асуудал байна гэсээр бараг сар бүр ямар нэг хэмжээгээр мөнгө авдаг болсон байна.

Манай хоёр Их хурлын гишүүн биш, төрийн албан хаагч ч биш, тендер будилуулдаг хорчин бол бүр биш. Тийм болохоор тэр бүр нэг хоёр зуун мянгаар мөнгө байнга өгөөд байж дийлэхгүй болж. Монгол хүний нэрэлхүү зангаар энэ байдлаа шууд хэлчихэж чадахгүй хэсэг явж. Тэгээд сүүлдээ Удган багш ил тод нэхэх болсон тул мөнгө төгрөгийн бололцоо болохгүй байгаагаа хулган байж хэлжээ. Удган нэг их юм хэлсэнгүй, гэхдээ тун таагүй царайтай үлдэж. Харин гарсных нь орой тэр хоёрт хандсан мессеж иржээ. Илгээгч нь өнөөх Удган багш нь байж... “Би та хоёрт хүүхдийг чинь өгсөн шигээ авч бас чадна шүү. Сайн бодоорой” гэж заналхийлсэн мессеж байж.

Одоо тэгээд айсан хөөрхий аав ээж хоёр татвар төлөх мэт Удган багшдаа мөнгө төлсөөр байгаа, хэцүү юм аа гэж энэ таагүй явдлыг өгүүлэгч зорчигч төгсгөлд нь шүүрс алдсан юм.

Би ч ёстой тавгүйтлээ. Энэ үнэхээр аймаар шантааж мөн шүү.

 6

Жоохон таагүй сэдвээр тэмдэглэлээ өндөрлүүлж байгаадаа хүлцэл өчье. Гэвч  энэ бол бас л бүгд хэлэлцэх асуудал мөн гэж бодлоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дарханд хотод хальт халтуур хийлээ. Энэ тухай элдэв сонин сайхныг ирэх баасанд хүргэе. Түр баяртай, манайхаан.

 6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
аяа тунгаа:
за нийтлэлээ ямар ч байсан уншлаа сүүлийн тэр хүүхний яриа бол яах аргагүй үнэн дээ ийм дарамттай юм гэж хаа байсын даварчихсан бөө вэ тэгэхдээ манайхан айх хэрэггүй тэгээд зөнд нь орхичих хэрэгтэй за хоовондоо амжилт хүсье
2014-01-18
naiz :
sain baina uu. ohinoo shunu sereheer ni tevreed tsonhoor harj zogssonoo zamaar yavaa mashiniig haraad hoovon maani yavj l baigaa baihdaa gej bodsonoo maani baihdaa yahav dee geed ineed hurch bilee. dugaaruudiig huleedeg bolson baina shuu. 5 jiliin daraah bichleguud saihan gegeeleg arhigui asuudalgui bolson baina baihaa.
2014-01-16
unshigch7:
boogiin tuhaid heleh heden ug bn.sainii hajuugaar saar gedeg ug bdag.uneheer udmiin chini shuteen *an bol heldeg ug surgaal hiideg uil ni ariun baidag yma.shutej bishirdeg humuusdee buuh suuh toolondo surgaali yuga hairlaj uhaaruulj bdin.minii medeh shuteen obog deedes mini ih zuiliig oilguulj irsen.hunii judag,hun chanar, baigali delhiige hairlah, buuraluuda hundetgeh balchiruda humuujuuleh talaar ih zuil surgasan..albin , tiiren ad zetgeriig ylgaj salgaj jinhene shutenee deedelj yb.
2014-01-16
хотынх:
за сонин сайхан ярилцлаганууд байна баярлалаа
2014-01-16
гомо:
наад заваан гомо нуудаа болиулаачээ
2014-01-16
зочин2:
наад мөнхжаргал чинь өөдгүй эр дээ байрныхаа банди нарыг татаж чангадаг гэсэн
2014-01-16
зочин:
төмөр замын гурван угсармал байрны гомо мөнхжаргал
2014-01-16
зочин:
төмөр замын гурван угсармал байрны гомо мөнхжаргал
2014-01-16
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, тэр "залуу эмээ" бүсгүйн хэлдэг ч үнэн шүү. болж л өгвөл 22-23-тайгаасаа хүүхдээ төрүүлэхээ зэхэх ононо шүү. бидний өвөг дээдэс "4 үеэ харсан хүн сайн" сайн, буянтай гэдэг зүгээр ч нэг амнаасаа унагачихсан бишдэгээ. өнгийг нь харахад их л өндөр настай сайхан буурал байх нь гэж санагдавч бодогдовч өнгийгөөд сайтар харахын бол энэхүү үг хэлийн утга учир зүй учиг нь мөн ч ихийг агуулсан эддээ. тэр чигтээ л хүн гэгч бидний амь амьдрал аж төрөлтийн учир явдлыг олоод харж үзээд мэлмийдээд тавьчихсан гүн ухаан, яг л цэлмэг тэнгэрт гялалзах од мэт гэрэлтсэн эрдэнэ.
2014-01-16
soogii:
iim teneg bodloo orhoich ooriinhoo tarhi tolgoigoor yawah btal zugeer neg hiimel amitan udirdlagaar yawdag huuhdiin togloomon mashin ymu manaihan tegdeg ym ter sain terend uzuuley gj hunii huwi toorog yamar bn teruugeere tegeed hun bur yaj ajilj bgagas l bolj bg ajlaa sain hiij uhaalag bhad l boloo shuu de ene bol zowhon setgelee amraaj eswel setgeldee gunig teehiin l hereg shu de humuuse bi bas urid ni lam boo gj yawij bsan tegsen manai aaw namaig chi nohor mini lamiin tolgoigoor yawah gd bnuu ooriinhoo tolgoigoor yawh gd bn ghd l bi oilgoson odoo bol ugui e aaw eej de bundan horoldoo ogloo bolgon zalbiraad l bi ajilda yawdag
2014-01-16
soogii:
iim teneg bodloo orhoich ooriinhoo tarhi tolgoigoor yawah btal zugeer neg hiimel amitan udirdlagaar yawdag huuhdiin togloomon mashin ymu manaihan tegdeg ym ter sain terend uzuuley gj hunii huwi toorog yamar bn teruugeere tegeed hun bur yaj ajilj bgagas l bolj bg ajlaa sain hiij uhaalag bhad l boloo shuu de ene bol zowhon setgelee amraaj eswel setgeldee gunig teehiin l hereg shu de humuuse bi bas urid ni lam boo gj yawij bsan tegsen manai aaw namaig chi nohor mini lamiin tolgoigoor yawah gd bnuu ooriinhoo tolgoigoor yawh gd bn ghd l bi oilgoson odoo bol ugui e aaw eej de bundan horoldoo ogloo bolgon zalbiraad l bi ajilda yawdag
2014-01-16
зочин:
манай ажилчдын гуанзны аяга угаагч бөө болсон байна.тэрний бөө гэж юу байх вэ? телевизэд бөөлөөд сууж байдаг сурагтай..батчимэг гэдэгийн..хахаха
2014-01-16
уншигч.:
бөө удган нарын заль мэхний талаар бодууштай.тэд бол залилагч нар шүү дээ.би 70 настай,гэвч тэдэнд итэгдэггүй.
2014-01-15
зочин:
бөө нарын тухай хүмүүсээс сайн асуугаад бичээд байгаарай нэр устай нь бичсэн ч яадгийн, ер нь бол ихэнхи нь худлаа хүн дарамталж мөнгө олдог хүмүүс байдаг
2014-01-15
зиайк:
за ингээд уншичихлаа сүүлийн бөөгийн дарамт үнэн юм билээ тийм тохиолдол хэд хэд дуулсан харин нэг нь буян хийсэн юм бол буцаагаад авдаг чинь нүгэл болно өгсөн чинээгээрээ би бас авах эрхэгтэй гэж өөдөөс нь агсагнаад зогсоосон гэсэн одоо хэл амгүй энх тунх л явж байна хэт сүсэг бас тиймхэн байгаа юм аа
2014-01-15
hoowon unshigch:
ene udaagiin dugaariin anhnii unshigch ni l boloh shig bollooo.amjilt hoowoon
2014-01-15