"Буянт-Ухаа 1" хороололд 567 айлын орон сууц ашиглалтад орлоо
2014-01-27

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр Буянт-Ухаа I хороолол дээр боллоо. Учир нь Монгол Улсын Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон "Хасү Мандал трейд" ХХК-ийн Нисэхийн дэнжид барьж байгаа 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны цогц хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орсон юм.

x

"Буянт-Ухаа 1" хорооллын 1764 айлын орон сууцны 1575 айлын орон сууцыг үндэсний ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл Үндэсний бүтээн байгуулалтын корпораци барьж байгаа бол үлдсэн 189 айлын орон сууцыг "Хасү Мандал трейд" ХХК барьсан аж. "Буянт-Ухаа 1" хороолол нь бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдэд зориулагдсан 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэх аж.

z

Тус хорооллыг бүрэн цутгамал технологи ашиглан барьсан бөгөөд доороо автомшины дулаан граж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороолол байх аж. 200 га талбайг хамарсан тус орон сууцны хороололд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг 57 тэрбум 178 сая төгрөгөөр тооцож цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан зэрэг найман төрлийн ажил хийгдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын дэд бүтцийн бүх тоног төхөөрөмж олон улсын стандарт хангасан болохыг онцолж байна. Тодруулбал, цэвэр усны хуванцар хоолой нь 120-150 жилийн настай, усанд ямар нэгэн урвал дэмжихгүй, сайжруулсан ширмэн тоноглол нь зэврэлтээс хамгаалах  доторлогоотой, олон улсын ISO стандартын шаардлага хангасан юм.

Z

Тус хорооллын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын хөвөөнд цувраа байрлалтай 20 ширхэг гүний худаг гарган шийдэж, эдгээр худгаас 5600 метр куб багтаамжтай 2 ширхэг усан санд цэвэр ус татан нийт 3884 метр урттай шугам хоолойгоор "Буянт-Ухаа 1" хороололд хүргэж байгаа аж. Түүнчлэн 2000 м кубын цэвэрлэх байгууламжтай бохир усны систем байгуулж, 130 ширхэг худаг угсраад байна. "Буянт-Ухаа" орон сууцны хорооллын бохир усны даралттай ф200 мм-ийн 2242 метр хос шугам, ф200 мм-ийн 2820 метр шугам, ф160 мм-ийн 1042 метр шугам, хоёр ширхэг насос станц, 40 метр нэвтрэх сувгийн барилга угсралтын ажлыг дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 компани хийжээ.

x

Харин дулааны шугам хоолойнуудыг 610 метр нэвтрэх шугамд буюу хонгилийн системд байрлуулсан нь Монгол Улсад хамгийн урт нэвтрэх шугам бүхий иж бүрэн хороолол болж байгаа аж. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь "Буянт-Ухаа 1" хорооллыг нэг жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд эхний 567 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад оруулж, үлдсэн 1197 айлын орон сууцыг ирэх тавдугаар сарын 23-ны өдөр орчны тохижилт, ногоон байгууламжтайгаар хүлээлгэн өгөхөө амаллаа.

x

"Буянт-Ухаа 1" хорооллыг барьж байгаа Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь барилга угсралтын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" компаниудын нэгдэл бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 200-гаад инженер техникийн ажилтан, 2676 туршлагатай ажилчинтай, Монголын барилгын салбарын хамгийн том нэгдэл юм. Тус корпорацийн бүрэлдэхүүн компаниуд “Кристалл таун”, “Твин парк”, “Скай таур”, “Апартмент Кей Эйч” хотхон, “Sheraton” сүлжээний олон улсын жишигт нийцсэн зочид буудал, “Рапид харш”, "Будда гарден" орон сууцны цогцолбор хороолол, Япон Улстай хамтран “Нарны гүүр”-ийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, ур чадвараа батлан харуулсаар билээ. Мөн энэ онд ҮББК стратегийн ач холбогдолтой Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын барилгын ажлыг Хөшгийн хөндийд гүйцэтгэж байна. Түүнчлэн "Эмиралд Резиденс", "БҮТИ товер"-ийн 16 дахар орон сууцны хороолол, "Самсунг" корпорацитай хамтран "Эм Си Эс товер"-ыг барьж байна. Мөн "Парксайд Ресиденс" оффис, үйлчилгээ, орон сууцны барилга, "Урлаг" хотхон, "Хансвилл" хороолол, "Хүннү 2222" эко хороолол, "Содон" хороолол гээд 6-8 мянган айлын орон сууцыг корпорацийн бүрэлдэхүүн компаниуд дангаараа барьж байгаа юм.

 z

Тус хорооллын нэг өрөө байр нь 33.47м2, 39.47м2, 42.32м2, хоёр өрөө байр нь 33м2, 49.72м2, 51.78м2, гурван өрөө байр нь 66.88 м2-ийн сонголттой юм байна. Эхний ашиглалтад орсон 567 айлын орон сууцны захиалгыг ирэх хоёрдугаар сарын 15-наас авах аж. Тус орон сууцны 1м2-ийн үнийг зах зээлийн одоогийн ханшнаас доогуур байлгахаа холбогдох албаныхан хэлж байсан юм.

z

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
sarangerel:
Bair bga blu
2016-04-15
гэрлээ:
буянт ухаа-1 орон сууцанд байр байгаа болов уу орох гэсэн юм
2014-09-30
eegii:
7.19nii suglaa yu bolson ym be
2014-07-21
зочин :
олон асуултуудад хариу бичээч ээ
2014-05-19
дашдэлэг:
байраа авхад юу юу бүрдүүлэх вэ урьдчилгаа 10 хоногт өг гэсэн юм нэтэт байсан яааж 10хан хоногт тийм их мөнгө олхийн хоног сунгаж болхуу мэдээд өгөөч
2014-05-12
содоо:
мкв нь хэд вэ урьдчилгаа хэдийг өгөх вэ
2014-03-09
zulaa :
dajgvi bair bn zahialga yaj ogoh ym be
2014-03-04
zulaa:
zahialga yaj ogoh we m2 vne hed yum be site ntree bicheech dee
2014-03-04
tseegii:
hi zahialga awah web site.g heleed ogooch
2014-03-03
tuv*e:
goy bai bainaa
2014-03-01
bilguun:
ene-nii onlino-aar burguuleh web site-g ni olood ogooch admina niseh buyant uhaa oron suuznii
2014-02-27
баагий :
захиалгаа 3-р сарын 3-с цахим хэлбэрээр авна гэсэн ямар хаягаар яаж өгөх вэ мэдээлэл өгөөөч.
2014-02-20
baljka :
shan horoolol bn shu de. humuusee sonin sonin ym bichihee boliocheee
2014-02-16
саарал чоно:
батнааг зайлуул *-г баячуудын хороололдоо очиж үх лалараа хахахахахахаахахахахахахахахахах
2014-02-11
саарал чоно:
үнхээр сайхан болжээ. зарим нэг юмны учир мэддэггүй хүмүүс худлаа юм хуцах юмаа.
2014-02-11
ch.narantsetseg:
saihan barigdsan bair baina
2014-02-11
bazuka:
tsever agaartai bas uruunuud n tom dajgui yumaa taalagdaj bn...end bairtai bolmoor bn...shudraga l taraagaasai bilee...zaluu ger bulee demjeesei... ene uruunii zohion baiguulalt der oo-n hajuud galtogooni ugaaltuur bga n jaahan tiimhen bn !!!
2014-02-09
хөөш:
зарим нэг атаархуу, хийх юмаа олж ядсан интернет ухагсад чимээгүй байж байвал таарна. тийм л хүн шүүмжилмээр байгаа юм бол эхлээд өөрийнхөө "ass"-ийг мэдэж сураад, эх орондоо хэрэгтэй ганц ч болов зүйл хийснийхээ дараа шүүмжилмээр юм. өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд таарсан боломжын байр байна. цаашдаа улам илүү мэдээлэл авмаар байна. баярлалаа
2014-02-09
хайгч.мн:
надад таалагдаж байна 2 өрөө нь эхд юм байгаагаа шавхаад ч хамаагүй ормор байна.залуу гэр бүл бүх юм нь анх удаагаа гэж....,
2014-02-09
indra:
turiin alba gedeg chin xvn bolgon xiideg alba bish mal min
2014-02-08
indra:
tur cham shig bayn chineeleg gj uuriiguu bodoj yavdag uruvdultei hvnig bish, harin turd xeregtei hvmvvsee xardag ch hamgaaldag ch yma malaa chi bu*as ilvv gd chin yul bol da bodol shigee novsh bga biz
2014-02-08
indra:
ter zochin gesen hvn olon ym yarih yma hut*g amitan be ooroo yamar oligtoi ymand amidrdg bolod inged bga ym be
2014-02-08
ingener:
ard tumniig ingej huurahaa bolimoor yum mash hyamd materialiar barisan shuu dee tusuviin avilagachid n idchihsen orond n hamgiin hogiin baterialaar barsan
2014-02-07
zochin:
bas neg yaduusiin horoolol, ger horoolol ter chigeereia nuuj ireh yum bna da... utaa uildverlej bsnaas deer boljee
2014-02-07
zochin:
bas neg yaduusiin horoolol, ger horoolol ter chigeereia nuuj ireh yum bna da... utaa uildverlej bsnaas deer boljee
2014-02-07
zochin:
bas neg yaduusiin horoolol, ger horoolol ter chigeereia nuuj ireh yum bna da... utaa uildverlej bsnaas deer boljee
2014-02-07
zochin:
bas neg yaduusiin horoolol, ger horoolol ter chigeereia nuuj ireh yum bna da... utaa uildverlej bsnaas deer boljee
2014-02-07
unmete:
bi nisehedee huviin uilchilgee ajilluldag ym ene bairand orchih ymsan tegvel uneheer saihan amidraldaa hamgiin tom amjilt olloo l gesen ug bas hun bolj torsondoo ch bayrlaad hanahgui biz nadad burhan hani ijil zayaagaagui harin ene bairiig ydaj zayagaasa bilee uulan urdichlaagaa beldchihsen l bga chuham ene mochiig huleej l 3 jil ajilsan met.... tor zasag maani shudraga l bgaasaa.
2014-02-02
bayaraa:
ymar saihan ymbe enend orchih ymsan.
2014-02-02
altanhuyag:
ta nar goridoh heregggui zahialga ali hediin duussan
2014-01-31
gerlee:
uridchilgaagaa jaxan buulgaval bolj bna shvv
2014-01-29
amjilt:
amjilt . ene ercheer yvbal ch 16 ond ger horoolol alga boloh yum bn daaaa . ene zasag vnendee l sain ajillaj bn
2014-01-29
batnaa chi zailaa:
chi l orohgui bol boloo ym bish uu busad humuusd bol saihan bolomj ene chn
2014-01-28
jjsjsjsjs:
iim saihan barilga barichihaad gadna uzemjindee joohon anzaarsan bol ug n. tagtnii haalt baihgui bolohoor 1,10 r horoolold shig gadnaasaa nevsiisen xog novsh haragdana ch dee. ymar ch baisan monholiin tom kompaniud negdvel ymar vh buteeen baiguulaltiig hiij chdna gedgiig haruullaa
2014-01-28
zochin:
ene zasgiin gazar unendee mongoliin tuuxend xamgiin buteelch zasgiin gazar yum aa. altanxuyg said argagui zov setgel,zutgeltei udirdagch gedgee xaruulj bna.
2014-01-28
haana????????????:
захиалга авч байгаа газар нь хаана байнаа. мэдээлэл байхгүй ??????
2014-01-28
batnaa-d:
үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин залуугийн ялгаа юу байхав үйл нь гараад бороо орохын цагт үүдэн хойморийн ялгаа юу байхав гэдэг шүү. үхээрийн газар хэвтэж байхад баян ядуугийн ялгаа байдаг юм болов уу? баян гэж ямар хүнийг хэлдэг юм бол. мөнгөөр хэмждэг юм болов уу?
2014-01-28
wecv:
yanziin saihan horoolol boljee metr kv hed yumbe lizingeer ugvul ayiya
2014-01-28
bayn batnaa bolyo:
xarin ch tsever agaartai gazar chanartai barilga baina .
2014-01-28
batnaa bolio:
yah gej ingej umiig sorgoor harj baidg um be dee yaduus ch geh shig saihan bolomj ogch baina. bayarlalaa
2014-01-28
batnaa:
yaduusiin horoolol
2014-01-28
bebe:
zaluu ger bul geltgui bairtai bolokh gesen khun burt , ger bul burees shudargaar zakhialgiin avch olgokhiig l shudarga turuus khusye.m2 uniig durdaagui baigaa ni jookhon khardlaga turuulj baina.
2014-01-28
soko:
ok zaluuchuuda demjeed hyamd bwal sain l bn shvv bairtai bolmoor l bn shvv
2014-01-27
heke:
m2 hed bh bol helsen yarisanda 1sayas iluugui bh bolov u. bas teged zaluu ger bulee demjerei uurin gn bairtai bolmor bn shu. zahialga shudraga avasai l bile
2014-01-27
naraa:
hansh hed uym nuuts bish bol heleech
2014-01-27
zocin :
dendyy olon dawhar umaa,yadaz 5dawhar barij bolohgyi umuu,zaluu ger bylee demjeerei,hadmuudiin hazyyd byyn setgel sanaanii daramttai hecyyl baigaa baihdaa
2014-01-27
tuya:
metr kv ni hed yum bol
2014-01-27