Авлига авсан хотын дарга намаасаа хөөгджээ
2014-02-10

Хятадын Нанжин хотын дарга асан Жи Жиание /Ji Jianye/-ийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоны улмаас Коммунист намаас хөөгөөд байна.

Хятадын Коммунист намын Сахилга, хяналтын төв хорооноос “Нанжин хотын дарга асан Жи Жинаие өөрөө болон гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан бэлэг авах, мөн бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авахдаа албан тушаалын давуу байдлаа ашигласан” хэмээн мэдэгдсэн юм. Тус байгууллагын цахим хуудаснаа түүний эсрэг явуулж буй мөрдөн байцаалтыг иш татан “тэр ёс зүйн хувьд эвдэрсэн”, түүний эсрэг үүсгэсэн хэргийг холбогдох байгууллагуудад шилжүүлсэн хэмээн бичсэн байна.

Засгийн газраас Жи Жинаиегийг “сахилгын зөрчил”-ийн улмаас сэжиглэн шалгаж байгааг мэдэгдсэнээс 2 хоногийн дараа буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-нд хотын даргын албан тушаалаас нь мөн огцруулж байсан юм.

Төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар авлигын хэргийн улмаас баривчлагдаад байгаа дотоод засал чимэглэлийн “Suzhou Gold Mantis Construction Decoration” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Zhu Xingliang-ий хэрэг нь Жи Жинайегийнхтэй холбоотой ажээ.

Б.Од

Shuud.mn
Сонин хачин