Өмнөд Солонгосын Гёнжу хотын “East” гэх амралтын газрын залгаа концертын барилга нурсны улмаас есөн хүн амиа алдаж, 17 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн долоо нь оюутан байсан гэнэ. Нурсан концертын танхимд тухайн үед Бусаны их сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын танилцах үдэшлэг зохион байгуулж байжээ. Тус улсын “YTN news channel” агентлаг “Амиа алдсан иргэдээс гадна 80 гаруй хүн хөнгөн шарх авч, Гёнжу хотын түргэн тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр өглөөний 7.00 цагаас эхлэн аврагчид иргэдийг аврахын тулд барилгын нурангийг холдуулахаар ажиллаж эхэлсэн” гэж мэдээлжээ.
6
Аврагчид нурангид даруулсан иргэдийг аврахаар ажиллаж байгаа ч гадаа -15 хэмийн хүйтнийг зааж байгаа учир ихээхэн хүндрэлтэй учирч байгаа гэжээ. Цагдаагийнхан, барилга нурсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний цас орж барилгын дээвэр дээр тогтсонтой холбоотой байж магадгүй гэж тайлбарласан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |