"Эх орон" уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Зураач Ц.Монголын "Эх Орон" уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд түүний 40 гаруй уран бүтээл тавигдах аж. Зураач Ц.Монгол нь голчлон цэрэг, эх орны сэдэвтэй зураг зурдаг бөгөөд Монголын хөдөөгийн ахуй амьдрал, байгаль дэлхийн үзэсгэлэнг уран бүтээлдээ тусгадаг юм. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ