Д.Отгонбаатар: Хачигт халдварын вакциныг гүйцэд хийлгэх хэрэгтэй
2014-04-07

ДЭМБ-аас хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлж буй анхаарал татсан асуудлыг тухайн жилд сонгон зорилтот уриа болгож жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийг “Хачигт халдвараас сэргийлье” гэсэн сэдвээр “жижиг хатгалт том эрсдэл” уриатайгаар зохион байгуулж байна. Монгол улсын хувьд хачигт халдвар нь хамгийн өргөн тархсан, үхэлд хүртэл хүргэж болох аюултай өвчин юм. Хачигт халдвар жилдээ 10-20 орчим хувиар нэмэгдэж байна. Хачиг нь хавар, зуны цагт хөдөлгөөнд ордог аж.

6

Зоонозын өвчин судлалын ерөнхий төвийн анагаах ухааны доктор профессор Д.Отгонбаатартай хачигт халдварт өвчний тухай ярилцлаа.

6

-Дамжигч буюу шавьж хорхойгоор дамждаг ямар төрлийн халдварт өвчин байдаг вэ?

-Дэлхий дахины дулааралтай холбоотойгоор халдварт өвчин дамжуулагчдын амьдрах чадвар улам бүр нэмэгдэж байна. Хойд Европоос Зүүн өмнөд Ази хүртэлх бүс бол хачигт халдварын идэвхтэй бүс юм. Мөн шумуулаар халдах халдварын бүсэд экваторын шугаманд байдаг улс орнууд хамрагддаг. Манай орны хувьд шумуулаар дамжин үүсгэгддэг халдварт өвчний тохиолдол гарч байгаагүй. Гэвч Монголд хумхаа, чичрэг зэрэг халдварт өвчлөл тархахгүй гэх баталгаа байхгүй. Цаг уурын дулаарал, эко системийн өөрчлөлтөөс шалтгаалан өмнө нь илэрдэггүй байсан хэд хэдэн газарт илрээд байгаа юм. Харин одоогоор манай орны хувьд хамгийн эрсдэлтэй нь хавар, зуны улиралд их илэрдэг хачигт халдвар байна.

6

-Манай оронд хачигт халдварын тохиолдол хаана их илэрдэг вэ?

-Сэлэнгэ, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Архангай зэрэг аймгуудад хамгийн ихээр хачигт халдварын тохиол илэрсэн байдаг. Мөн говийн бүс, баруун аймгууд болон нуур ус гол мөрөнтэй газрууд байгалийн дамжуулагчийн идэвхжилттэй газар нутаг болоод байна.

6

-Манайд ямар төрлийн хачиг хамгийн их байдаг вэ?

-Ойн хачиг, бэлчээрийн хачиг, говь цөлд оршдог хачиг гэсэн 3 төрлийн хачиг одоогоор бүртгэгдээд байна. Энэ хачигаар мал өвчилсөн тохиолдолд зөвхөн хачигт халдвар биш бусад нянгийн халдваруудаар давхар өвчлөх боломжтой. Хачигаар дамжих халдвар монгол улсын хэмжээнд өргөн тархацтай байна.

6

-Ямар хүмүүс хачигт халдварт өртөх эрсдэл ихтэй вэ?

-Ойт хээрийн бүсээр явдаг малчид, мод бэлтгэгчид, ой модонд зугаалдаг хүмүүс хамгийн их эрсдэлтэй. Мөн мал амьтантай харьцах үедээ эрүүл ахуйн дэглэм алдагдаснаар хүн халдвар авч, мэдрэлийн тогтолцоонд нь аюул занал бий болдог.

5

-Хачигт хазуулах нь ямар хор нөлөөтэй вэ?

-Мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, эрхтэн системийг гэмтээдэг. Хачигт хазуулаад удвал үхэлд ч хүрэх аюултай.

6

-Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Уг өвчнөөс иргэн хүн өөрөө сэргийлэх арга хэмжээгээ авах ёстой. Эрүүл мэндийн байгууллагад найдах биш өөрөө хачигнаас сэргийлэх бүрэн боломжтой. Наад зах нь ой модоор явахдаа урт захтай цамц өмсөх зэргээр хачиг орох нөхцлийг бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Харин хачигаар халдварласан тохиолдолд эмнэлгийн байгууллагуудад хандах хэрэгтэй. Анхааралдаа авах нэг зүйл бол уг өвчнөөр халдварлахаас сэргийлэх олон аргуудын дотроос хамгийн шилдэг арга нь вакцин юм. Вакциныг 3-4, 7 болон есдүгээр сард жилд гурван удаа хийдэг. Анхааруулж хэлэхэд, вакцинд бүрэн хамрагдсан тохиолдолд л халдвараас сэргийлж чадна. Харин хувь хүмүүс вакцинд дутуу хамрагддаг. Дутуу хамрагдсан тохиолдолд хачигт халдвараас бүрэн гүйцэд сэргийлж чадахгүй.

6

-Вакцинд ямар нэг сөрөг нөлөө бий юу?

-Вакцин бол ямар ч сөрөг нөлөө байхгүй. Магадгүй нэг хувийн л сөрөг нөлөө гарч болно.

6

-Вакцин хийлгэхдээ хаана хандах вэ?

-Иргэд 2-4 сарын хооронд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв дээр, хөдөө орон нутагт байгаа иргэд орон нутгийнхаа эрүүл мэндийн нэгдэл дээр үнэ төлбөргүйгээр вакцин хийлгэх боломжтой.

5

Ж.Мөнхзул

Shuud.mn
Сонин хачин
irgen:
onigoond orsood bh yu bh ve de.darga ni uurchlugduu l biz.urdchilan sergiileh arga hemjee taria ene ter ni uur bolohgyi um bgaa biz de.
2014-04-08
otgoo:
хаха онигоонд орлоо
2014-04-07
zochin:
hezeenii yariltslaga ve.baiguullsgin ner buru bichij,un zahiral uurchlugdsun shuu de. ene setguulchid ajildaa yostoi hariutslagagui yumaa kkkkk
2014-04-07