Эрүүл мэндийн сэтгүүлчдийн форум боллоо
2014-05-06

Эрүүл мэндийн яамны А танхимд өчигдөр “Эрүүл мэндийн сэтгүүлчдийн үндэсний анхдугаар форум” боллоо. Тус форумд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн сэтгүүлзүйн салбар зөвлөл, Онош сэтгүүл, Монголын сэтгүүлчдийн эвлэл болон эрүүл мэндийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид оролцлоо.

ы

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах, иргэдийн дунд эрүүл мэндээ өөрөө хариуцах сэтгэлгээ, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг олгох, зөв хандлага төлөвшүүлэхэд сонин хэвлэл, телевиз радио, сайт зэрэг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид хамгийн чухал үүрэгтэй гэдгийг энэ үеэр оролцогчид онцолж байв.

йы

Форумын үеэр дэд сайд “Нотолгоонд тулгуурласан анагаах ухааны сэтгүүлзүй” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тус илтгэлд Нийгмийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор хүний амьдралын бүхий л балбар нэн ялангуяа олон шатны шийдвэр /эмчилгээний тактик-хууль бодлого/ гаргах түвшинд нотолгооны хэрэгцээ улам бүр чухал болсоор байна. Дэлхий дахинд эмнэлзүйн практик, нийгмийн эрүүл мэнд болон бүх шатны шийдвэр гаргах түвшинд нотолгоог ашиглах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэхийн хирээр нотолгоог практикт нэвтрүүлэх үүрэг, үйл ажиллагаа бүхий тусгай байгууллагууд бий болж байгааг харуулсан.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин