Спрайт лигийн аваргаар Цагдаагийн академи тодорлоо
2011-01-19

Сонирхогчдын сагсан бөмбөгийн TLG-13 Төрийн бус байгууллага, MCS Coca-Cola компанитай хамтран зохион байгуулдаг Sprite D лиг буюу Хөгжлийн лигийн аваргууд тодорлоо. Аваргын төлөө Цагдаагийн академи өрсөлдөгч болох УБДС-ийн багийг 97:73 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 2-1 болгож, Sprite D лигийн аварга боллоо. Хоёр багийн эхний тоглолт өнгөрөгч пүрэв гаригт болж, УБДС-ийн баг өрсөлдөгчөө 67:66 харьцаатай хожиж хоёр дахь тоглолтод Цагдаагийн академийн баг 77:76 харьцаагаар хожсоноор хоёр багийн хожлын харьцаа 1-1 болоод байв. Харин энэ жил Спрайт Б лиг нэрээ өөрчлөн Спрайт D лиг буюу хөгжлийн лиг нэр дор зохион байгуулсан юм. Өнгөрсөн жил “Отгонтэнгэр” их сургуулийн баг Спрайт D лигийн тэмцээнд түрүүлж байлаа. Мөн энэ жилийн финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Цагдаагийн академийн багийн тоглогч н.Баянбат хүртжээ. Энэ тэмцээнээс шалгарсан эхний 8 баг Спрайт А лигт тоглох эрхтэй болж байгаа юм. Энэ найман багууд нэрлэвэл Цагдаагийн академи, УБДС, New Arena, Эрдэнэдрийлинг, Суруга Монгол, Хархорин Чацарганууд, Голден гэр болон Шинэ Монгол багууд өрсөлдөх аж. Харин өмнөх 16 баг дээр Хөгжлийн лигийн найман баг нэмэгдэж, нийт эрэгтэй 24 баг, эмэгтэй зургаан баг Sprite А лиг буюу супер лигт өрсөлдөнө. Дашрамд дуулгахад энэ с

Shuud.mn
Сонин хачин
Арманбек:
би МУИС ийн хууль зүйн сургуульд сурдаг.Одоо танай сургуульд яаж шилжин очих вэ?
2012-04-21
мөнхцэцэг:
танай сургуульд яаж элсэх вэ энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл үлдээнүү
2012-03-31