“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ
2014-07-03

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтжээ.

ө

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулах юм. Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6.4 сая еврогийн 59.4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх аж.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин