Биоаюулгүй ажиллагааны сургагч багш нар бэлтгэгдлээ
2014-07-07

Олон улсын шинжлэх ухаан техникийн төвийн К-2052 төслийн хүрээнд Европын комиссын санхүүжилтээр гурван сарын турш сургалтанд хамрагдаж, Биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны чиглэлээр сургагч багш нар бэлтгэгдлээ.

а

Сургалтанд манай улсаас ЗӨСҮТ-ийн нян судлагч эмч Б. Цэрэнбүжид, И. Отгончимэг, Д.Ганболд, Б.Байгалмаа, биологч Д. Цэрэнноров, Л.Пүрэвдулам, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын эмч Х.Бодьсайхан нар амжилттай суралцаж сургагч багшийн гэрчилгээг авчээ.

а

Сургалт “Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны үндсэн ойлголтууд”, “Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны практикийн асуудлууд”, “Биологийн эрсдлийн удирдлага”, “Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны талаарх сургалтын стратеги” гэсэн дөрвөн бүлэг семинарын хүрээнд уламжлалт болон интерактив аргуудыг ашиглан бүлгээр ба дэвшүүлсэн өгөгдөл дээр ажиллах, дадлага ажил хийх зэргээр явагджээ. Сургагч багш нар энэхүү чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагад үе шаттайгаар сургалт явуулж, биоаюулгүй ажиллагааны нэгдсэн тогтолцоог бий болгоход анхааран ажиллана гэж мэдээллээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ahmad setguulch tserenbat:
haanaas hen zohion baiguulchaa be todorhoi bicheech setguulchid mini minii ued shuud dongoduulsan shuu
2014-07-07