Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн 24 цагаар ажиллана
2014-07-09

   Баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 10-16-ны өдрийн 20:00-09:00 цаг хүртэл ажиллаж, 320981 дугаарын утсаар иргэдээс 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах юм байна.

а

Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээний хувьд долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд Өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Баяр наадмын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв” ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

а

Наадмын үеэр буюу сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажилланэ гэж НЭМГ-аас мэдээллээ. Түүнчлэн “Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 хариуцна.

ө

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлэх гэнэ.

ө

Яаралтай түргэн тусламжийн утасны жагсаалтыг хүргэж байна.

ө

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин