“ХСҮТ”-д долоон сая еврогийн төсөл хэрэгжинэ
2014-08-20

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компаний удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

а

Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т нийт 21 сая Евро буюу эмнэлэг тус бүр  долоон сая Еврогийн төсөл хэрэгжүүлэх юм байна.

р

Төслийг Австри Улсын “Вамед инжинеринг” компани гүйцэтгэх бөгөөд төслийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-үүдийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын эмнэлзүйн сургалтад хамруулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах аж.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
eejii:
ahsgui dee
2014-08-21