203 ортой эмнэлгийн загвар зургийг хүлээлгэн өгчээ
2014-08-30

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан 16.992 метр квадрат талбайтай, 203 ортой загвар нэгдсэн эмнэлгийг барихаар болсон. Уг эмнэлгийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барих бөгөөд барилгын төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэхээр болсон билээ.  Тэгвэл тус компаны төлөөлөгчид  Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, нэгдүгээр шатны ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Энэхүү баримт бичигт эмнэлгийн үйл ажиллагааны хөтөлбөр, загвар эмнэлгийн техникийн баримт бичиг, эмнэлгийн загвар зураг багтжээ.

ө

Уулзалтын үеэр тэд ирэх сард гүйцэтгэх хоёр дахь шатны үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zuraach:
zurag huleelgej ugluu gene shuu, taarch de
2014-09-14