Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэлнэ
2014-09-04

Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Энэ удаад холбогдох байгууллагууд хамтран "Эрүүл оюутан - Эрүүл ирээдүй"  уриан дор тэмдэглэхээр болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

х

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд аймаг, дүүргийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн төвүүд уг аяныг зохион байгуулж, оюутнуудад хүрч ажиллах, оюутны эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийх. “Оюутан залууст ээлтэй клиник” нээх, “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг оюутан, залуусын дунд өрнүүлж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Өнгөрөгч оны үндэсний статистик мэдээгээр улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байжээ. Оюутнууд эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах болсон, өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмагаас хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт болон бэлгийн замаар дамжих халдвар, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг олон эрсдэлт хүчин зүйлд өртөх магадлал өндөр байдаг байна.

р

Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Мөн 860 гаруй оюутнуудад халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст хепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж сүрьеэ өвчний нийт тохиолдлын 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгджээ.

х

Түүнчлэн оюутнуудын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замын халдварын талаарх мэдээлэл, сургалт хангалтгүй байдгаас өнгөрөгч оны байдлаар 2108 оюутан эмнэлгийн байгууллагаар үр хөндүүлсэн таагүй мэдээлэл байна. Зам тээврийн ослын улмаас 117 оюутан бэртэж гэмтжээ.

р

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин