Цэргийн эмнэлэгт 18.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ
2014-09-06

Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг хамруулж, гүйцэтгэгчээр Австри улсад бүртгэлтэй “АМЕ Интернэйшнл” компанийг шалгаруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг БХЯ-нд өгсний дагуу өнөөдөр уг гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Австри улсын “АМЕ Интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал ноён Эккехарт Штремитцер нар гарын үсэг зурлаа.

б

Гэрээ байгуулснаар нийт 7 сая евро буюу 18.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн лаборатори, дүрс оношлогоо, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгуудад нэг жилийн дотор нийлүүлэх юм. Ингэснээр цэргийн госпиталийн шинэ барилга ашиглалтад орох цаг хугацаатай давхцан нэн шаардлагатай, орчин үеийн, анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын тэргүүлэх технологийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн цэргийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг гадаад улсын хөнгөлөлттэй зээлээс гадна өөрийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлэх тал дээр Батлан хамгаалах яам анхаарч ажиллаж байна. Тухайлбал, дижитал суурин рентген оношлогооны төхөөрөмж болон багаж хэрэгслийг вакум уураар ариутгагч төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалах яамны зүгээс шийдвэрлэх арга хэмжээг авч, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 2014 оны төлөвлөлтөд тусгаж, батлуулсан.

ө Эдгээр тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг Батлан хамгаалах яамны тендерийн үнэлгээний хорооноос “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу 2014 оны 6 дугаар сард нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан нийт 387 сая 550 мянган төгрөгийн үнэ бүхий эдгээр хоёр төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахад бэлэн болсон бөгөөд холбогдох бичиг баримтыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа С.Элбэгжаргалд гардуулан өглөө. Монгол Улсын цэргийн эмнэлгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Бүгд Найрамдах Австри Улсын иргэн ноён Эккехарт Штремитцерийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар гардууллаа.

ө Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Цэргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн шинэ барилгаа ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр ажиллаж, цаашдаа уг цэргийн эмнэлгийг нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилготой аж.

Shuud.mn
Сонин хачин
т.дэлгэрсайхан:
сайхан байна. хурандаа л.зориг энэ талаар үнэхээр шаргуу ажилласан. гопсталийнхан угаасаа мундаг. баяр хүргэе.
2014-09-08
э.бат-үүл:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08
иргэн-д:
чамайг сайд болгоё. хөл гараа олж чадна биздээ
2014-09-06
иргэн:
үхсэн *аа тусламжаар үнэгүй өгч байгаа юм байх гэсэн чинь худалдаж авч байгаа юм уу.тэгвэл наад хогоороо юугаа хийдэг юм.японоос сайныг худалдаж авахгүй юу.
2014-09-06