Туркт ял эдэлж буй иргэдээ эргэжээ
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас тус улсад ял эдэлж буй долоон монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг өгчээ. Хоригдож буй иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа бөгөөд ар гэрийнхэнтэйгээ захидлаар харилцаж байгаа аж. Тэднээс хувийн журмаар тусгайлан захисан зүйлийг ар гэрийнхэнд нь уламжлав гэж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ