Өнөөдөр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
2014-11-12

Жил бүрийн ээн өдрийг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг аж.

а

Манай улс ч энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд нэгдсэн арга хэмжээ нь  өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт болох юм байна. Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна.

а

Монгол Улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Тиймээс 6 сар хүртэл, цаашлаад 2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хоолловол хатгалгаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй хүүхдийн өвчлөлийн олон шалтгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга аж.

б

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин